Тиаго Сплиттер 1985 оны 1 сарын 1-ний өдөр Санта Катаринад төрсөн бөгөөд Бразил болон Испаний иргэншил бүхий сагсан бөмбөгч юм... Тэрээр мөн Порутгал хэл, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд энэ чиглэлээр манай Ману-тай өрсөлдөхүйц хэмжээнд юм байна...
Сплиттер Spanish Supercup-ын цувралын MVP-ээр 2006 болон 2007 онуудад нэрлэгдэж байж... Мөн 2007-2008 оны улиралд Бүх Европын нэгдүгээр багт, 2008-2009 онд 2-р багт нь нэрлэгдэж... Ингээд өнгөрсөн улирлыг амжилттай өнгөрүүлж, Испанийн лигийн улирлын болон финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болжээ...
Уг нь тэрээр аль хэдийнээ 2007 оны драфтаар Санантонио багт драфтлагдсан боловч, түүний гэрээний үнэ нь өндөр байсны улмаас Европтоо үлдсэн юм... Манайх түүнийг 2007 оны драфтын 1-р бүсийн 28-аар сонгож байсан...
Тэрээр 2008 сард Saski Baskonia багтайгаа 2 жилийн гэрээг сунгасанаар 2009-2010 оны улирал хүртэл Испаний лигт үлдэхээр болсон байна... Гэрээний дагуу түүний цалин НБА-гийн рүүкий тоглогчийн авах цалингаас 8 дахин их байсан гэнэ... Тийм учраас түүний НБА-д шилжих асуудал хүндрэлтэй болсон талаар САС-ын ерөнхий менежер Буфорд хэлж байж...
Харин 2010 оны 7 сард САС-тай гэрээ байгуулсанаар энэхүү ярвигтай түүх дуусгавар болж байна...
Бразилийн шигшээ багтайгаа үзүүлсэн амжилтын хувьд ч арвин...Pan American Game-2003-ийн алт, FIBA Americas Championship 2005 , 2009-ийн алтан медалийн цуглуулга бий....
Ихэр Цамхаг дахин амилах нь: Ямар ч байсан олон ангит жүжгийн эцэст тэр Санатониод ирлээ... Спилиттерийн хувьд Агуу Данкантай хамтран тоглох болсон нь үнэхээр азтай явдал юм... Тэр түүнээс олон зүйлийг сурах болно.... Тэр эргэлзээгээгүйгээр түм түмэн асуулт, сорилт, туршилтуудтай тулах болно... Гэхдээ түүнд Данканы хур их туршлага тус болох нь дамжиггүй... Өөрөөр хэлбэл одооноос эхлэн, Данкан Робинсон болсон гэсэн үг...
http://www.youtube.com/watch#!v=zS2FhgqKKZg&feature=related [size=50](энд яагаад ч юм гарахгүй болохоор нь ингэчлээ... Сорри)[/size]
Ер нь бол тэр үед ирээдүйн Бүх Одод тоглогч маань Робинсоны далавчин доор өсч хүмүүжсэн болохоор тэдний хоорондын харилцаа ч үнэхээр төгс байсан гэж яригддаг... Одоо ч яг адилхан байдал хүлээж байгаа... Сплиттер хэмээх асар их ирээдүй, нөөц бололцоотой тоглогч САС-д орсоноор, Данкан одоо бол багш болсон...
http://www.youtube.com/watch#!v=pS_0cerQh-4&feature=relatedДанкан ч тэр, Спилиттер ч тэр хэрхэн яаж тоглох арга барилаа олчихсон, догь тоглогчид НБА-д орж ирсэн гэж ойлгож болно... Тэдэнд энгийнээр хэлбэл багийн философид л дасах хугацаа хэрэгтэй... Мөн тэдний тоглолтын арга барил, стиль нь төстэй... Сплиттер pick-and-roll-ийн талаар хэнээр ч заалгахгүй сайн мэднэ... Данкан сүүлийн 30 жилийн, магадгүй бүх цаг үеийн шилдэг хүчний довтлогч гэгддэг... Тиаго нэгэнт л Спэр болсоноос хойш түүнээс сурах үйлсдээ бэлэн байгаа болов уу...
http://www.youtube.com/watch#!v=aszI1ETzII4&feature=relatedНБА-д оройтож ирсэн талаараа, НБА-д тоглох талаар үргэлж боддог байсан, гэхдээ цаг хугацааны асуудал байсан л даа... Энэ бол хүмүүсийн бодож байгаа шиг мөнгөний асуудлаас болоогүй, Европт сайн тоглох нь миний нэг зорилго байсан гэж хэлсэн нь ч бас нэгийг өгүүлж байгаа байх... Данкан ч мөн адил НБА-д Их Сургуулиа төгсөөд орж ирсэн... Орж ирэнгүүтээ л суперстарын хэмжээний тоглолт үзүүлсэнийг мартаж болохгүй....
Би өнгөрсөн жил энэ залууг Испаний лигийн тэмцээний хагас шигшээд Реалын эсрэг тоглох үед нь бол үнэхээр биширсэн... Талбай дээр гараад ирсэн байхад бол манай Реалын хэдийг үнэн бааварлана... Сэлгээний сандал руу явахад нь нэг хальт амьсгаа авахтайгаа... Харин финалд Барсйтай тоглоход нь бол үнэнч хөгжөөн дэмжигч нь
....