Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Wed Jul 14, 2010 1:38 pm

Цоомоо wrote:Шодсоор байгаад түрүүллээ гэж харин ч шодсоноор бусад бөхчүүдэд боломж гарч байгаамлдаа. Сая л гэхэд Рагчаа заан, өнгөрсөн жил Мөнхбаатар, До арслан бүгд л Өсөхөө аваргаас барьц сонгосон, бүгд л давж чадаагүй...Шоддоггүй байсан бол тийм боломж нь ч гарахгүй л дээ. Тэртээ тэргүй л удаан барилдвал шуудагдуулна. Шуудагдаад зогсоход барьц сонгоод давахгүй байгаа хүмүүс бүр ч давахгүй баймаар юм.
Бие бялдар, бас хөдөлмөр байна л даа. Зүгээр байж байгаад ингээд олон жил барилдаад байхгүй. Одоо залуучууд нтр бүгд жилжингээ бэлтгэл хийж байна. Наадмын 3-ын даваанаас эхлээд л эвгүй байгаа. Хэчнээн бие бялдар, цолтой гээд хөдөлмөрлөхгүй бол юун үзүүр түрүү.


Боломж олдлоо гэж бодохгүй байнаа... Түрүү жил Мөнхбаатарыг бол шодохгүйгээр хаяна гэдэг хэцүү байсныг бүгд харсан... 5 цаг барилдаад нэг хялайж ойчоод дараагийн даваанд До -д алуулна ш дээ. Уржнан л гэхэд шөвгийн 4 бөх шоддоггүй байсан, ноднин шоддог болдог наасан. Энэ жил Рагчааг хаяна гэвэл бас л бөөн асуудал болно... дараа нь Ганбат хүлээж байдаг... харин шодоод Өсөхөөд боломж олгож байгаа юм бишүү... шодуулаад унахаа байяихсан юм чинь гялс халж байгаад гялс шодоод гялс даваад... гэсэн байдлаар хандаж байгаа....

Гэлэгжамц гуай ноднин намар найран дээр нь жаахан халсан бололтой ярьж байна лээ...

Дан ганц байгалиас заяасан юмаараа ингэж барилдаж байна гээд байх юм, үгүй шүү дээ хүү маань маш их хөдөлмөр гаргаж үеийнхнээсээ үлдээд барилдаж байна гэсэн. Үнэн л дээ...
тэр үед нь Хүмүүс намайг дуурайсан биш хөгшиний талын удмыг дуурайсан гэж хэт их туйлшраад байна, манай хүүгийн өөрийнх нь хөдөлмөр ч их бий (миний гавъяа ч бий) гэсэн нууцхан өнгө аяс зухалзаж байна гэж ойлгосон...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 1:49 pm

ЦАГААН wrote:
Цоомоо wrote:Шодсоор байгаад түрүүллээ гэж харин ч шодсоноор бусад бөхчүүдэд боломж гарч байгаамлдаа. Сая л гэхэд Рагчаа заан, өнгөрсөн жил Мөнхбаатар, До арслан бүгд л Өсөхөө аваргаас барьц сонгосон, бүгд л давж чадаагүй...Шоддоггүй байсан бол тийм боломж нь ч гарахгүй л дээ. Тэртээ тэргүй л удаан барилдвал шуудагдуулна. Шуудагдаад зогсоход барьц сонгоод давахгүй байгаа хүмүүс бүр ч давахгүй баймаар юм.
Бие бялдар, бас хөдөлмөр байна л даа. Зүгээр байж байгаад ингээд олон жил барилдаад байхгүй. Одоо залуучууд нтр бүгд жилжингээ бэлтгэл хийж байна. Наадмын 3-ын даваанаас эхлээд л эвгүй байгаа. Хэчнээн бие бялдар, цолтой гээд хөдөлмөрлөхгүй бол юун үзүүр түрүү.


Боломж олдлоо гэж бодохгүй байнаа... Түрүү жил Мөнхбаатарыг бол шодохгүйгээр хаяна гэдэг хэцүү байсныг бүгд харсан... 5 цаг барилдаад нэг хялайж ойчоод дараагийн даваанд До -д алуулна ш дээ. Уржнан л гэхэд шөвгийн 4 бөх шоддоггүй байсан, ноднин шоддог болдог наасан. Энэ жил Рагчааг хаяна гэвэл бас л бөөн асуудал болно... дараа нь Ганбат хүлээж байдаг... харин шодоод Өсөхөөд боломж олгож байгаа юм бишүү... шодуулаад унахаа байяихсан юм чинь гялс халж байгаад гялс шодоод гялс даваад... гэсэн байдлаар хандаж байгаа.....

2003 онд Сүхбат гэдэг аюултай ямар их удаад хүн бүр Сумъяаг түрүүлчлээ гэж бодож байтал юу боллоо.
Тэгээд ч Мөнхбаатар арсланг бол золгосон байхад дээр нь унана л даа. Тэртээ тэргүй шоддог учраас, барьц сонгуулсан ч унахгүй гэдгээ мэдэж байгаа учраас л хүлээж байгаа. Дүрмэндээ л тааруулж байна. Буруу нь юу байхав...
Энэ жил бол Ганбаттай барьц сонговол харин эвгүйтэх байх, Ганбатын талаар буухад Ганбат давчихна гэж бодож байтал анхны золгоон дээрээс л Ганбат аваад явчлаа. Морддог л хүн шүү дээ, унахгүй л гэж бодсын байх даа.
Тэрнээс зүүн давхар золгочихсон байхад бол Өсөхөө аварга гуядчих байх гэж бодож байсын.
Ер нь Ганбаттай цээж өндөр золговол давна гэж саналтгүй гээд Сумъяа аварга ярьж байсын. Өсөхөө аварга ч арай л басчих вуу даа...Давбал дархан аварга болох байсан болохоор янз бүрийн яриа хөөрөө, өгөө аваа байгаагүй л гэж бодож байна.

Ер нь та нар бодоод үз.
Хэрэв Бат-Эрдэнэ аваргын үед шоддог дүрэм байсан бол тэр олон түрүүлж чадах уу?
Балжаа аваргатай уддаг, Мөнх-Эрдэнэ арслантай уддаг. Мөнх-Эрдэнэ арслан бол тэгж барьц сонговол, тийм боломж гарсан бол 2 байг гэхэд ядаж тэр 4 цаг үздэг жилээ бол давах л байсан...Бат-Эрдэнэ аварга чинь өөрөө унагахгүй хэрнээ нөгөөдөхөө юм хийлгэхгүй бариад зогсоод байдаг хүн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby GUZ » Wed Jul 14, 2010 1:52 pm

сумьяа өсөхөө 2 хэзээ билээ үзүүр түрүүнд үлдэхэд дагваа японоос өсөхөө рүү яриад 200 мян ам дол гэж хэлж байсан гэсэн
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Хашка » Wed Jul 14, 2010 1:53 pm

одоо шаажийн
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby GUZ » Wed Jul 14, 2010 1:54 pm

тэгж сонссиймаа гэсэн гэсэн байгааздээ
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Wed Jul 14, 2010 1:55 pm

GUZ wrote:сумьяа өсөхөө 2 хэзээ билээ үзүүр түрүүнд үлдэхэд дагваа японоос өсөхөө рүү яриад 200 мян ам дол гэж хэлж байсан гэсэн

Сумъяаг түрүүлдэг жил л нэг тийм юм ярицгааж байсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 1:56 pm

ЦАГААН wrote:
jugder_08 wrote:1. Архангайд Адьяабат туруулсэн гэв уу.
2. Завханд Батжаргал
3. Төв аймагт Батчулуун туруулсэн гэсэн бусад аймгуудийн мэдээ байн уу?


Орхон аймагт: а.з Амарзаяа түрүүлж, а.а Нямбаяр үзүүрлэсэн гэнээ...

Сүхбаатарт Мөнгөнбаатар түрүүлсэн

нөгөө аймгийн заан Ганзориг маань ямар ч амжилт үзүүлсэнгүй юу?

улсад бол барилдаагүй гэсэн.өмнөговь явсан гэсэн тгээд уначсын байгааз.Энэ Батсуурь Бүрэнтөгс 2 хөдөө явахгүй элийгээ хийж улсад барилдаад байдаг байнаа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 1:57 pm

Цоомоо wrote:
Чуугий wrote:
Miro Klose wrote:Чуугийд найраагүй барилдаан гэж байдаг юм уу айгүй бол Бат-Эрдэнэ аварга, Өсөхөө, Сумъяа, Сүхбат бүгд найраагаар аваргагууд болсон гээд бичээч. Дээр бичсэнээр бол бараг зүгээр барилдсан хүн байхгүй юм байна л даа.

Б
Өнгөрсөн жил л гэхэд Содномдорж Соронзонболдод 15 саяыг өгсөн гэдэг.Харин Соронзонболд 5 дээр Баасандорж харцагыг амлачаад мөнгийг нь буцаагаад өгж байсан л гэдгийм байна лээ.
Соронзонболд заан дараа нь нутагтаа явж байхдаа 6 дээр унахаа мэдсэн бол Содномдоржийн 15 саяыг аваад өгчдөг байж гээд л ярьж байсан л гэлцгээх юм билээ.

15 нтр гэвэл урдаас нь ху* л гэнэшд. 50-аас доош юм гэж одоо байхгүй.
5 дээр бол тэр жил Бямбажав өгсөн л юм байна лээшд.

Энэ жил 6 дээр Баяржавхлан заан өгсөн байж магадгүй.

Арай үгүй байхаа хөгшөөн.Хамгийн сайн барилдсан бөхөө арай ч ингэж болохгүй.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Wed Jul 14, 2010 2:00 pm

2003 он болоод 2005 оны наадам Өсөхөө аварга түрүүлдэг жилд Сумъяа аварга үзүүрлэж байсан. Юу ч болсын билээ хэн яаж мэдхэв. Хэвлэл мэдээлэл гээд гадуур дотуур элдвийн цуу яриа зөндөө л өрнөдөг.
Өсөхөө аваргын тэр шодох эсэх дээр энэ яриаг цэглэеээ. Нэгэнтээ л дүрэм нь тэгээд батлагдсан бүгд л дагаж мөрдөх ёстой болохоор дүрмэндээ тааруулж өөрийн давуу талаа ашиглах нь бол буруу юм байхгүй. Хэдийгээр цолны эрэмбэнээс болж барьц шодох хэмжээнд хүрэх нь сайн зүйл биш ч гэсэн улсад 15 жил барилдаж даян аварга авсан хүн одоо 40 дөхөж байгаа хүнээс ид үеийнх нь барилдааныг нэхэж түргэн шуурхай давахын шаардах бас тийм зохистой ойлголт биш.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 2:01 pm

Дүрэм тийм учраас хэн ч дүрмэндээ тааруулж барилдахыг бодно.шодохгүй гэсэн дүрэм байсан бол шодохгүй л барилдана ш дээ.Өсөхөө бол яалтчгүй лут хүн
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 2:03 pm

munkhbayar_AC wrote:
Цоомоо wrote:
Чуугий wrote:
Miro Klose wrote:Чуугийд найраагүй барилдаан гэж байдаг юм уу айгүй бол Бат-Эрдэнэ аварга, Өсөхөө, Сумъяа, Сүхбат бүгд найраагаар аваргагууд болсон гээд бичээч. Дээр бичсэнээр бол бараг зүгээр барилдсан хүн байхгүй юм байна л даа.

Б
Өнгөрсөн жил л гэхэд Содномдорж Соронзонболдод 15 саяыг өгсөн гэдэг.Харин Соронзонболд 5 дээр Баасандорж харцагыг амлачаад мөнгийг нь буцаагаад өгж байсан л гэдгийм байна лээ.
Соронзонболд заан дараа нь нутагтаа явж байхдаа 6 дээр унахаа мэдсэн бол Содномдоржийн 15 саяыг аваад өгчдөг байж гээд л ярьж байсан л гэлцгээх юм билээ.

15 нтр гэвэл урдаас нь ху* л гэнэшд. 50-аас доош юм гэж одоо байхгүй.
5 дээр бол тэр жил Бямбажав өгсөн л юм байна лээшд.

Энэ жил 6 дээр Баяржавхлан заан өгсөн байж магадгүй.

Арай үгүй байхаа хөгшөөн.Хамгийн сайн барилдсан бөхөө арай ч ингэж болохгүй.

Яахав 6 дээр өгсөн байх магадлалтай бөх нь ганц Баяржавхлан байх л гэж бодож байгаа хэрэг.
5 дээр бол найдвартай өгөх байх гэсэн харин тэгсэнгүй. Залуу хүн уг нь дээшээ явахаа бодмоор юм.

Өсөхбаяр - Баасандорж 2 ярьж ярьж Өсөхөө нь давлаа. Баасандорждоо өгөх байх гэсэн тэгсэнгүй шүү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Wed Jul 14, 2010 2:09 pm

Өсөхөө заан Баасандорж харцага 2 6-н даваа нь дээр ёстой харамсалтай тунасан шүү. Баасандорж харцага их л хүч гаргалгүйгээр эвээр хаяад байгаа харагддаг. Их эв хав муутайдуу санагддаг. Тэхдээ сайн бөх юм билээ. Уг нь заан авчих боловуу гэсэн байддаггүй шүү. тэр 2 энэ жилдээ Өсөхөө зааныг дээшээ зүтгүүлэе гэж бодсон нь лав байх. Бодвол харцагаас илүү дээшээ явах байх гэж 2лаа дүгнэсэн байх. Ганбат зааныг 7 дээр Өсөхбаяр зааныг амлахгүй байх. Харин Рагчаа заан юмуу Начин Мөнхбат 2-н нэгийг амлах боловуу гэж бодсон шүү
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 2:14 pm

Мөнхбат чинь бас Баруунтурууных.
2006 онд 5 дээр амлаад хаяж байсын. Нутгийнхаа дүүг үлдээчихгүй дээ гэж бодож л байлаа.
Харин энэ жил ёстой жудаг гаргасан л гэж бодож байгаа.
7 дээр бол баараггүй амлах байх гэж бодсон Өсөхбаяр зааныг авчдын.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Wed Jul 14, 2010 2:16 pm

Ганбатыг 7 дээр Рагчааг л авах байх гэж бодож байсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 2:26 pm

Рагчаа чинь эвгүй ш дээ.
Нуль бяр.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 2:35 pm

Зөв ам авсаан Мөнхбатыг яаж харсаар байтал бүлтийлгээд амлахав дээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 3:10 pm

За аймгуудын баярын мэдээ

Хөвсгөл хотгойдын хурдтай, Говь-алтай 70 жилийн ойтой гээд наадмаа хийгээгүй.
Сэлэнгэд Боом, Дорнодод шүлхий гарсан, Хэнтий сарын сүүлээр наадмаа хийнэ гэнэ.
Архангайд а/з Адьяабат түрүүлсэн байна.
Баянхонгорт а/н Эрдэнэхүү үзүүрт з/б Баасанбат үлджээ.Их шөвөгт аварга дээд сургуулийн бөх Батцэнгэл, Богд сумын залуу бөх Мөнхбаатар үлдсэн байна
Булганд Хөвсгөл аймгийн галт сумын залуу бөх Давааням түрүүлж а/а болсон бол а/а Батмөнх үзүүрлэсэн байна.Бүрэгхангай сумын харьяат з/б Тамир, Сэлэнгэ сумын харьяат Амарсайхан нар шөвгөрчээ.
Өвөрхангайд Сант сумын харьяат з/б Наранбаатар түрүүлж а/а болсон бол Өлзийт сумын харьяат а/з Батзориг үзүүрэлжээ.шөвгийн 4-т у/н Ширнэнгийн Батхуяг а/з Гантогоо нар үлдсэн байна.
Өмнөговьд Дарханбат түрүүлэн а/а болсон бол а/а идэрсүрэн үзүүрэлжээ.3-т у/н Энхтуяа үлдсэн байна.
Завханд а/з Батжаргал түрүүлэн а/а болсон бол а/н Баярсайхан /у.з Баяржавхлангийн дүү гэхийн /үзүүрлэж а/з болжээ.
Төв аймагт а/з Батчулуун түрүүлж а/а болсон бол Ган-идэр үзүүрлэж а/з болжээ.
Говьсүмбэрт Завханы а/х Батмөнх түрүүлсэн бол Дундговьт з/б Дэлгэрбат а/а болсон бол у/з Соронзонболд үзүүрлэсэн байна.4-т а/з Занданбат з/б Бат-эрдэнэ нар үлджээ.
Сүхбаатарт а/а Мөнгөнбаатар түрүүлж хурц арслан болсон бол з/б Сэнгэдорж а/з болжээ.Дархан-уул аймагт Говь-алтай аймгийн харьяат а/н Отгонбаатар түрүүлсэн бол Ховд аймагт а/з Пүрэвсайхан түрүүлжээ.
Орхон аймагт а/з Амарзаяа түрүүлсэн бол а/а Нямбаяр үзүүрэлжээ.Увс аймагт с/з Энхбаяр түрүүлж а/а болсон бол а/н Жамсран үзүүрэлжээ.4-т а/з Бадарч а/н О.Гантулга үлдэж а/х болсон байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 3:11 pm

Дүрмэндээ тааруулж барилдаж байна гээд толгойг нь илэх биш шдээ. Аварга хүн бол тийм юмнаас хол л байх хэрэгтэй. Гарьд магнай дээр Далайцэрэнд эхэлж унадаг аварга нь хэлдэг шдээ. Энэ олон түмэн чинь шударга сайхан, үнэн хүчийг үзсэн барилаан үзрх л гэж ирдэг шүү дээ гэдэг. Өсөхөө бол шодохыг хүлээж байгаа нь онцгүй. 4 түрүүний 2г барьц шодсоор байгаад л давсан. Үзүүрлэж үзээгүй чансаагүй аварга байсан энэ жил нэг юм үзүүрлэлээ. Сүхбатыг жийдэг энэ тэр нь бол онцгүй. Аварга хүн байж аархуу зан байхгүй. Нутгийн дүүгээ амлаж байхаар нөгөө 2с ам авахгүй. Амин хувиа л боддог. Тэгэхэд Ганбат 7 дээр Өсөхөөг амлаж байна. Цэрэнпүнцаг гарьд ам авахдаа шилж сайнаас нь амалдаг байсан.
Соронзон Бембажавт унахад бол зүгээр л найзыгаа бодсон хэрэг л дээ. Мөнгө төгрөг бол байхгүй. Өмнө нь начингийн даваандаа давахдаа жаахан эргэлзээтэй давсан. Бямбажав нэг их юм яриагүй л дээ. Өөрөө цолондоо ханасан. Тэгээд найзыгаа энэ жил л начин авахуулахгүй бол ц.а тайгаа үлдэнэ гэдгийг мэдсэн л дээ. Бямбаа ч итгэлийг алдсангүй. Харцага авлаа. Мөнхбаатартай жаахан хараатай үзсэн бол ч.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 3:17 pm

J@x wrote: Үзүүрлэж үзээгүй чансаагүй аварга байсан энэ жил нэг юм үзүүрлэлээ. С

Өмнө нь 4 түрүүнийхээ 2-ыг нь үзүүрлэсэн бол чансаатай аварга уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby J@x » Wed Jul 14, 2010 3:23 pm

Цоомоо wrote:
J@x wrote: Үзүүрлэж үзээгүй чансаагүй аварга байсан энэ жил нэг юм үзүүрлэлээ. С

Өмнө нь 4 түрүүнийхээ 2-ыг нь үзүүрлэсэн бол чансаатай аварга уу?

Тэгсэн бол чансаатай аварга 4 түрүүлээд нэг ч үзүүрлээгүй бол чансаагүй аян аварга
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Барнаба » Wed Jul 14, 2010 3:30 pm

маааш буруу бодож байна шт энэ Жакс...
Би лав Сүхбат, Өсөхөө 2-н нэг зүйлд нь дуртай байсан. юу вэ гэхээр 2 аварга аль аль нь үзүүр түрүүнд хүрсэн л бол түрүүлэхийн төлөө бүхнээ зориулж мөн түрүүлж байсанд нь...
харин энэ жил Өсөхөө аргагүй унаж таарлаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Jul 14, 2010 3:32 pm

J@x wrote:
Цоомоо wrote:
J@x wrote: Үзүүрлэж үзээгүй чансаагүй аварга байсан энэ жил нэг юм үзүүрлэлээ. С

Өмнө нь 4 түрүүнийхээ 2-ыг нь үзүүрлэсэн бол чансаатай аварга уу?

Тэгсэн бол чансаатай аварга 4 түрүүлээд нэг ч үзүүрлээгүй бол чансаагүй аян аварга

Заавал үзүүрлэж байж чансаа олж авдаг сонин л юм байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Хашка » Wed Jul 14, 2010 3:36 pm

Өсөхөөтэй бол ярих юм байхгүй л дээ сайхан бөх. Харин сайн бөх бол биш байх гэж боддын
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby chukcha2002 » Wed Jul 14, 2010 3:40 pm

Өсөхөө тэр Рагчаатай хаялцахдаа зүүн хөлөө эвгүй болгочих шиг болсон. Дараа нь тэр хөлдөө мордуулаад санаснаас хамаагүй амархан уначих юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 14, 2010 3:40 pm

Цоомоо wrote:
J@x wrote:
Цоомоо wrote:
J@x wrote: Үзүүрлэж үзээгүй чансаагүй аварга байсан энэ жил нэг юм үзүүрлэлээ. С

Өмнө нь 4 түрүүнийхээ 2-ыг нь үзүүрлэсэн бол чансаатай аварга уу?

Тэгсэн бол чансаатай аварга 4 түрүүлээд нэг ч үзүүрлээгүй бол чансаагүй аян аварга

Заавал үзүүрлэж байж чансаа олж авдаг сонин л юм байна.

Харин тэх ингэж юмыг нэг өнцгөөс битгий харцгааж бай л даа.4 түрүүлснүү түрүүлсэн үнэн үү үнэн ш дээ.Үүнийг яаж чансаагүй гэх юм.ингэж өөрсдийн бөхчүүдээ дэмжиж болох ч бусдын хийснийг битгий үгүйсгэж байлдаа манайхаан.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests