Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Fri Jun 11, 2010 3:11 pm

Марсэлог уг нь Роналдод туслуулах гэж л Пэллэ болоод Рамос хоёр гаргадаг байсым шиг байгаам. гэтэл манай хүн туслах биш, бөмбөг эзэмшилтээс нь л хуваалцдаг маягтай. Марсэлогийн өнгөрсөн улиралд хийсэн ассистуудыг нь ажиглаад байхаар голцуу төвөөс өгсөн байгаа. тэгэхээр вайд лэфт мидфилд энэ тэр гэх юм уу хаашаа юм. хойно яг хамгаалтад тоглохоор бүр тааруу тоглоод байх жишээтэй, биедүүлээд л, эсвэл ямар нэгэн байдлаар бөмбөгөө таслуулах.

Р.Карлостой ч яаж Марсэлог харьцуулахав, гэхдээ Р.Карлос зүүн дээр яаж тоглодогийг одоо бодоод байхад харуулдаг байж.
Зидантай зүүн жигүүрт яаж тоглож байсан нь одоо нүдэнд харагдаж байна шд.

тэгээд баталгаатай жигүүр олтол энэ Коларов нөхөх бололтой. ямар ч л байсан ворлд клаас жигүүртэй болтол хүлээж л байхаас. Арбэлоа зүүн эд нарт бүтэхгүй ээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Fri Jun 11, 2010 3:52 pm

Моурино ч тулгалтаар авна гэж байхгүй лдээ. Интерт байхдаа ч туслахаараа Баресиг нэрлэж байсан санагдаж байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Fri Jun 11, 2010 7:38 pm

Image

Гутигийн тухай юм бичнэ гснээ зүгээр л нэг стат оруулаад түүхийг нь дурддагчлан хийх гэснээ болилоо... Албан ёсны түүх биш зүгээр л миний хувьд, мадридиста хүний хувьд түүний үлдээсэн сэтгэгдлийг бичвэл дээр ч юм шиг...

Саяхан лигийн төгсгөлд Бильбаотой хийсэн тоглолтыг Гутигийн фэйрвэлл гэдгийг мэдээд нэг л хачин мэдрэмж төрж билээ... Ууганаагийн хэлдгээр найз охиноосоо салсан юм шиг гэдэг шиг л... Намайг Реал Мадридыг дэмжиж эхлэх үед л хоёрдугаар Капитан хийдэг хэрнээ сэлгээнээс орж ирдэг Урт шар үстэй энэ залуугийн тоглолт шууд л таалагдаж байсансан... Тэр аугаа зүйлс энгийн байдаг гэсэн эшлэлд тохирохоор нэгэн... Андэррэйтэд буюу үзүүлдэг тоглолтоосоо доогуур үнэлэгддэг хөлбөмбөгчдийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх, багийнхаа төлөө, амжилтын төлөө бүхнээ зориулдаг тийм л тоглогч... Хэдийгээр хөлбөмбөгт хурц тод од байгаагүй ч, бүх мадридиста нарын хүндлэлийг хүлээдэг, гэхдээ тийм ил цагаан биш ч цаанаа л дотно дулаан, хүндэтгэлийг тэр мэдэрдэг юм буйзаа... Үргэлжид хоёрдугаар эгнээнд байсан ч тэрээр хэзээ ч энэ тухай үг унагаж байгаагүй, кулэ нарын төсөөлдөг амбицийг хэзээ ч гаргаж байсангүй... Учир нь тэр жинхэнэ мадридиста хүмүүжлээр хүмүүжиж амьдарч ирсэн... Дөнгөж наймхан настайгаасаа Реалын академид ирж өдийг хүртэл 25 жил ганцхан энэ багийн төлөө зүтгэжээ... Түүнээс өөр ингэж бахархаж чадах эрхтэй тоглогч одоогийн тоглогчид дотор лав байхгүй... Хэн нь ч хэдэн ч цом авчирсан байсан түүний зэрэгт хүндлэгдэхгүй болов уу... Нэгэнтээ би түүнд Раулаас илүү дуртай гэж дуу алдаж байсан... Одоо ч дахин хэлий... Раул бол Реалын симбол байсан ч Реал Мадрид Гути шиг хүмүүс дээр л тогтдог юм... Ганцхан үнэнч байсныг нь үнэлдэг юм биш л дээ... Талбай дахь тоглолт нь л түүнийг өөрийн эрхгүй хүндлэхэд хүргэдэг... Тэр талбайг гайхалтай мэдэрдэг төдийгүй, тоглогчдын хаана байрлалаа эзлэхийг яг таг мэддэг нь хачирхмаар... Түүний толгойд бараг л цахим тооцоолуур ажиллаж байдаг байх... Бөмбөг эзэмшилт, дамжуулалт, тоглолт унших чадвар нь түүнийг ямархуу их авъяастайг харуулдаг... Тэр анх довтлогчоор тоглодог байсан гэдэг... Бүүр сүүлд Морьентесийг бэртсэн үед туслах довтлогчоор тоглож лигд нэг улиралд 14 гоол хийгээд авсан удаатай... Гэхдээ түүнд бурхан См байрлалд буюу төвд тоглох тоглогчийн мэдрэмж, чадварыг бүхнээс илүүтэй өгснийг түүний пассууд харуулдаг... Гути талбай дээр байхад надад заавал боломж гарна гэдгийг би мэддэг гэж шүдэрхэг Роналдо ярьж байсан нь санагдаж байна... Түүний ассистаар гоолдсоны дараа аугаа Роналдо шипиг нь тослох мэт сэлэбрэшн хийдэг байсныг та бүхэн санаж байгаа буйзаа.. Орон гаран тоглолттойдоо ч тэр юм уу нилээдгүй хугацааг сэлгээний сандалд өнгөрүүлдэг хэдий ч тэр сэлгээнээс орж ирээд тоглолтыг үнэхээр сэргээж чаддаг... Үүнийг нь Реалд ирсэн бүхий л дасгалжуулагчид ашиглаж ирсэн... Капеллогийн аварга авдаг жил Сэвилльятай хийсэн тоглолтод тэр орж ирээд тоглолтыг яаж эргүүлж байгааг доорх бичлэгээс харж болно...




Төвөөс тал тал руу явуулах үхлийн пассууд... Энэ бол түүний нэрийн хуудас... Тэр бол хэзээ ч сул чөлөөтэй орхиж болохооргүй тоглогч юм... Үүнийх нь хариуд тэр гүйж ирээд цохь гсн бэлэн хоолыг довтлогчид өгч орхино... Түүний пассууд чухам ийм л байдаг... Өөр нэг гайхамшигтай чанар бол түүний тэмцэх чанар... Хэдхэн жилийн өмнө Ромагийн эсрэг тоглолтод тэр Акуа дээр /мөн үү биш үү яг сайн санахгүй байна хэнийг нь/ гүйцэхгүй алдаа улайм цайм хийж зогсоох тэр үед л хөгширч дээ гэж өрөвдөхийн хажуугаар түүний багийнхаа төлөө гсн сэтгэлийг мэдрэх шиг болж байсан... Гути бол хэн нэгэн тоглогчийг нөхөж авчраад орлогдчихдог тоглогч биш... Тэр хэзээ ч давтагдашгүй Мадридиста... Үүнийгээ ч тэр цаг үеэ мэдэрч багаа орхиж байгаагаар харуулж байгаа юм... Яаг одоогоор түүний хувь заяа шийдэгдээгүй байгаа ч явах нь тодорхой болчихоод байгаа... Хаашаа ч явсан түүний хойноос сураг тавьж байх болноо... Дашт давхцаад бүгдийн анхаарал тийшээ төвлөрцөн байгаа... Улирал эхлэхээр Мадридиста нар бүгд Гутигийнхаа аватарыг 7 хоног ч юмуу зүүж хүндэтгэл илэрхийлцгээе...



Хийсэн бүхэнд чинь, магадгүй ирээдүйд дасгалжуулагчийн хувиар хийх бүхэнд чинь баярлалаа.. Амжилт хүсий Гути... Түр баяртай
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby attilla » Fri Jun 11, 2010 7:57 pm

гоё бичсэн байна дотор нэг тийм болоод л ирлээ үнэхээр жинхэнэ Мадридиста шүү Багийнхаа төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа Хала Мадрид
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Fri Jun 11, 2010 7:58 pm

Гути дасгалжуулагч болвол энэ Моуриниорхуу болох байх шүү ккк
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby nice.numberone » Fri Jun 11, 2010 8:20 pm

гути зодог тайлсан юумуу
User avatar
nice.numberone
 
Posts: 357
Joined: Wed Mar 24, 2010 12:25 pm
Location: santiago bernebau

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Fri Jun 11, 2010 9:07 pm

Гүти-д хэлж байсан бүгд муухай үгээ буцааж авлаа :ногоон:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby o_baatar316 » Sat Jun 12, 2010 7:10 pm

Гоё бичжээ :-D Гути мундаг тоглогч :eek:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby SAVAGE » Sat Jun 12, 2010 10:36 pm

Испани эр сайхан бичжээ...
Гүти бол гайхалтай тоглогч... өөр бусдыг нь Испани эр бичсэн байна хэхэ
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Sun Jun 13, 2010 11:25 am

сайхан бичжээ.. аватар зүүнээ..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Ganaa » Sun Jun 13, 2010 12:55 pm

Гоё бичсэн байна. Бекхам хүртэл анх ирсэн жилээ Гутиг биширч байсан биз дээ
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Хашка » Sun Jun 13, 2010 1:02 pm

Seikoni wrote:тэгээд баталгаатай жигүүр олтол энэ Коларов нөхөх бололтой. ямар ч л байсан ворлд клаас жигүүртэй болтол хүлээж л байхаас. Арбэлоа зүүн эд нарт бүтэхгүй ээ.


Юу вэ наад Коларов чинь төгс ш дээ. Танайд тогловол ворлд класс болох нь тод гээл ойчих. Моу нүдээ ухдийшд. Цаад чинь биений хөгжил сайтай, контакт сайтай тоглодог тоглогчдод дуртай л даа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Генерал » Sun Jun 13, 2010 3:55 pm

Хийсэн бүхэнд чинь баярлалаа Гюти
Миний зүрхний цагаан өнгө
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Gooner » Sun Jun 13, 2010 8:30 pm

Генерал wrote:Хийсэн бүхэнд чинь баярлалаа Гюти

Алуур хийснийг нь бас тооцож байгаа юмуу
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby hosko » Mon Jun 14, 2010 6:12 am

Тооцноо тооцно...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Цоомоо » Mon Jun 14, 2010 12:59 pm

spain man wrote:Учир нь тэр жинхэнэ мадридиста хүмүүжлээр хүмүүжиж амьдарч ирсэн...
Дөнгөж наймхан настайгаасаа Реалын академид ирж өдийг хүртэл 25 жил ганцхан энэ багийн төлөө зүтгэжээ...
Раул бол Реалын симбол байсан ч Реал Мадрид Гути шиг хүмүүс дээр л тогтдог юм...

:ногоон:
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Mon Jun 14, 2010 1:04 pm

Энэ ямар заваарсан юм бэ юу өмсцөн юм бэ эвлүүлэг байлгүй дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Jun 14, 2010 1:42 pm

Эвлүүлэг... Гути наймтайгаасаа Реалын академид байсан..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Mr S » Mon Jun 14, 2010 5:14 pm

Maradona: "I hope to sell 300 million Di Maria"
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Makaveli » Mon Jun 14, 2010 5:21 pm

Mr S wrote:Maradona: "I hope to sell 300 million Di Maria"

300 миллион :grin:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby chelsea_richie » Mon Jun 14, 2010 5:32 pm

ингээд гути-н баахан аватартай гарууд байгаад байсийн байнашд
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Цоомоо » Mon Jun 14, 2010 5:36 pm

Тэр эвлүүлэг биш ээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Jun 14, 2010 5:41 pm

Тэгээд юу юм ?... Төстэй нөхөр юм уу ?...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Mr S » Mon Jun 14, 2010 5:50 pm

ихэр нь гэсэн..
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Mon Jun 14, 2010 6:05 pm

Дэлхийн аваргад орж байгаа манайхан:
Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests