![Image](http://www.fifa.com/mm/photo/tournament/competition/01/25/80/15/1258015%5ffull-lnd.jpg)
Өнөөдөр 10 цагаас Ф хэсгээс 1р гарсан Парагвайн шигшээ баг Е хэсгээс 2р гарсан Японы шигшээ багтай Лофтус Версфелд цэнгэлдэхэд тоглохоор болоод байгаа билээ...
Парагвайчууд тэмцээний турш тоглож байгаа 4-3-3 тактикаараа үргэжлүүлэн тоглох бололтой..
Довтолгоон Манчестер Ситигийн Роки Санта Круз, Дортмундын хослолтой хамтран тоглох юм байна..
Парагвайн шигшээ багийн дасгалжуулагч Жерардо Мартино: Японы тамирчид бөмбөгийг маш сайн эзэмшдэг ба маш хурдан сөрөг довтолгоонд орж тоглодог. Тэдний энэ байдалд би их санаа зовинож байна. Гэхдээ үүнийг нь би зогсоох болно....
Тэд сул орон зай гарвал маш хурдан довтолгоонд ордог. Бидний гол анхаарах зүйл бол тэдний гэнэтийн сөрөг довтолгоог зогсоох явдал юм.... гэжээ...
Харин Япончуудын хувьд дасгалжуулагч Окада ЦСКАгийн хагас хамгаалагч Хондаг шигшээ багтаа төвийн довтлогчоор тоглуулаад байгаа билээ.. Энэ нь ч үр дүнд хүрч тэд хэсгээсээ гарсан..
Япончууд тэмцээний турш маш сайн хамгаалалт үзүүлж байгаа бөгөөд хагас хамгаалалт нь ч хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа... Мэдээж тэдний хамгийн том давуу тал нь чөлөөт цохилт.. Хэдийгээр Шунсуке Накамура нь гараанд гарахгүй байгаа ч түүнийг орлоод хаалттай цохилтыг найдвартай гүйцэтгэх Хонда, Эндо зэрэг тоглогчид байгаа нь эсрэг багийханд айдас төрүүлж байгаа нь лавтай...
Парагвайн шигшээ багийн талаар Японы хагас хамгаалагч Юки Абе: Парагвай үнэхээр сайн хамгаалалттай баг байна лээ.. Тэд биеийн хүчний тоглолт сайтайгаас гадна бөмбөг эзэмшилт нь ч сайн... Тэдний эсрэг тоглолт маш хэцүү байх болно... гэжээ..