Индиана Пейсерс 2015-2016 HIS RETURN

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Indiana PACERS 2009-10

Postby Chin-T-Mac » Wed Nov 04, 2009 12:29 pm

За хожигдсоор л дахайд л доошоо уралдах юм байхдаа... тогтмол амжилт үзүүлэхгүй хожиж сураагүй баг юмдөө... түүнээс уул нь нөөц байгаа юм байгаашд.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7702
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Indiana PACERS 2009-10

Postby Бээгий » Thu Nov 12, 2009 12:14 pm

Индианачууд Алтан мужын дайчидыг талбайдаа 94 108 аар хожлоо.Данни Гранжэр маш сайн тоглолоо.Пасэрс одоо 3 хожил 3 хожигдолтой болж ирлээ.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5453
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Indiana PACERS 2009-10

Postby Izzy Slevin » Tue Nov 24, 2009 7:07 pm

Dunleavy who had surgery last spring to remove a bone spur in his right knee has been cleared to play. Indiana-d plus 1 scoring option heregtey baigaa uyd saihan medee bolj bn shuu.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Indiana PACERS 2009-10

Postby RBK » Wed Nov 25, 2009 6:33 pm

Манайхан мандтугай...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Indiana PACERS 2009-10

Postby Mr.Sex » Wed Nov 25, 2009 7:53 pm

Майк Данливигийн цэргүүд урагшаа........
Mr.Sex
 

Re: Indiana PACERS 2009-10

Postby Lenin » Fri Dec 11, 2009 4:56 am

Mr.Sex wrote:Майк Данливигийн цэргүүд ураг*a*........

:smile: Майк Данливи гэж аав, хүү алинийг нь яриад байна хүү нь энд тоглодог аав нь бол хамаагүйшд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby Lenin » Fri Dec 11, 2009 5:12 am

ЖТ, Фанк гээд 2 фан байдаг өмнө бичсэн байх шиг байна. Ер нь өөр фан Монголд байдгийм болуудоо.
Хүмүүжил муутай тоглогчид авсаны хар гайгаар Голден Стейттэй тэр том наймааг хийсэн. Тэрнээс хойш багийн ерөнхий зохион байгуулалт нэг л муудцан. Харин түрүү жилийн сүүлээр сайхан болох нь уу гэтэл энэ жилээс бэртэл гэмтэл нэмэгдээд хэрэг алга. Одоо Гранжерийг эс тооцвол Данте Жонес л боломжын тоглож байна. Трой Мурфи түрүү жил НБА-гийн оргил амжилтаа үзүүлээл гийгүүлж явсан одоо байдгүй ээ. Гол шалтгаан нь өөрөө хувийн сахилга бат муутай гар юм болов уудоо орон гаран.

Найдвар. Рой Хибберт байж болох юм. 7-2, урт гар, блок тавих чадвар, дээрээс нь дунд зэргийн шидэлттэй нөхөр гэжугаа. Уул нь дээрээс нь Брандон Рашыг нэммэр байдаг. Тоглолтыг нь харахаар шидэлт хийхдээ мундаг 3ын мастерууд шиг суурьтай их гоё шиддэг боловч бусдаараа онц гавих шинжгүй байгаад байдаг. Уул нь энэ өнгөрдөг саммер кампд бэлтгэлээ хийж байгаа бичлэг нь нэт тавигдсан байсан дээр өөрөө ярихдаа их л хүсэл тэмүүлэл дүүрэн ярьж байсан. Тэгээд улирал эхэлтэл санасанд хүртэл тоглож чадахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ дөнгөж 2дахь жилдээ тоглож байгаа гэдгийг санах хэрэгтэй. Рой ч гэсэн адилхан.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby Цэнгүүн » Tue Mar 09, 2010 3:24 am

Сагс сонирхдог байх даа энэ багийг дэмждэг байсан.. Одоо хааяа мэдээ сэлтээр яаж шуухан байна гэж харах л юм..
Лигийн бараг хамгийн муу баг болцон юмуу даа..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10249
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Indiana PACERS 2009-10

Postby Lenin » Tue May 11, 2010 1:18 am

tsenguun wrote:Сагс сонирхдог байх даа энэ багийг дэмждэг байсан.. Одоо хааяа мэдээ сэлтээр яаж шуухан байна гэж харах л юм..
Лигийн бараг хамгийн муу баг болцон юмуу даа..

Арай ч хамгийн муу нь бишлдээ. Ер нь боломжын тоглогчид нь өсч дэвжээд л байна. Сүүлийн үед Өөр том хотруу зарагдна гэсэн шуум гараад байсан юу болсым байгаам. Том хотод очвол Индиана л гэж үгүйлэхээс бусдаар бол баяжиж маяжаад лаагаа хаяцан газар байгаамдаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby Lenin » Wed May 19, 2010 2:54 pm

Зиа Драфт номер 10 Гранжер азгүй хог юм аа. ядаж эхний 5с авцан бол ч. Гэхдээ яах вэ боломжын. Одоо сонголт мэргэн байх болтугай. Шувуухай арьс өнгний үзэл битгий гаргаасай гэж найдыдаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby Lenin » Tue Jun 01, 2010 3:16 am

Image
Зиа энэ нөхрийг Эд Дэвис гэдэг. 6-10тай Хойд Каролинагийн хүчний довтлогч. Өмнө нь одоо манайд Байгаа Тэйлорт Хансброуд дарагдаж банзнаас тоглодог байсан ч Тэйлорыг НБА-д орсоноос хойш маш сайн тоглож байгаа бөгөөд хамгаалалт сайтай, хурдан мөн тэсрэлттэй нөхөр гэж харагдаад байгаа. Яг л манайд таарсан нөхөр санагдаж байна. Тэгээд ч 6-10 бол боломжын өндөртэй гэсэн үг дээрээс нь мок драфтаар бол бүр 15эдэрлүү жийгдцэн явж байгаам байна. Оффишал дээр Эд Дэвисийн тухай мэдээ сэлт гарсан байгаа. Хэрэв ДеМаркус Коусинс гээд нөхрийг дээхнүүр авахгүй үлдээчвэл бүр азны юм болно гэхдээ тэгж найдаад яахав бараг худлаа байх. Эд Дэвисийг авахгүй гэвэл Хассан Вайтсайд гэж нөхөр байгаа 6-11тэй туранхай өндөр нөхөр байна билээ. Гэхдээ бараг дэмий биз. Бидэнд Роё Хибберт байгаа. Авари Брадли гээд холбогч топ 10 дотор тууж яваа боловч, энэ нөхөр нь бол манайд таарахгүй болов уу гэж санагдсан. 6-3тэй шидэх их дуртай нөхөр байлээ. Манайд уг нь яг цэвэр холбон тоглогч дутаад байгаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby RBK » Tue Jun 01, 2010 8:36 am

Бичлэг эдэрийг нь хальт үзлээ... Боломжын л тоглодог гар бололтой... Тэхдээ Норт Каролайны бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд жаахан асуудалтай санагдаад байгаамаа...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Indiana PACERS 2009-10

Postby Lenin » Wed Jun 02, 2010 4:42 pm

ALKAHOLIK wrote:Бичлэг эдэрийг нь хальт үзлээ... Боломжын л тоглодог гар бололтой... Тэхдээ Норт Каролайны бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд жаахан асуудалтай санагдаад байгаамаа...

Жим Обрайн өөрөө хатуу дэг журамтай хүн тэгэхээр бас ч гэж гайгүй байх гэж бодож байгаашд. Тэгээд ч яг манайд таарсан нинжа байгаамдаа уг нь. Гэхдээ яг гоё импакт болж чадахгүй бол хэрэггүйлдээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby best_gt » Thu Jun 03, 2010 8:46 pm

Ер нь бол энэ драфт сүүлийн 10 жилд авч байгаа хамгийн сайн сонголт... яахав Грэнжерийн гар азгүй нь үнэн... хөөрхий бас азтай подволкоо хүртэл өмссөн байсан юм гэсэн... гэтэл чадсангүй... дам сонсоход Уолл гэсэн бичигтэйг хүртэл өмссөн байсан гэчихэв үү...
Энэ жилийн драфтын тоглогчдыг хараад байхад эхний 2 нөхрийг эс тооцвол ихэвчлэн том залуучууд харагдаад байгаа... Манайхны бэлтгэлд дуудаж байгаа тоглогчдыг нь харахад голдуу том залуучуудыг дуудаад байгаа... Хансброд нэг их найдахгүй байна уу, эсвэл ирээдүйд цахиур хагалах том залуучуудыг бүрдүүлэх гээд байна уу...

Image
Холбогчдын тухайд А.Ж Прайс гэдэг энэ залуу их анхаарал татах болсон... хэдийгээр драфтын 2-р тойргоос чимээгүйхэн сонгогдсон, дээрээс нь Форд, Уатсон гэдэг нөхдүүдийн араас тоглодог боловч улирлын сүүлээр Фордын гэмтлийн ачаар ч гэх юмуу өөрийгөө хангалттай нээж харуулсан... холын зайнаас маш оновчтой довтолдог, түүнчлэн талбай мэдрэх тал дээр басчгүй боломжийн... дараагийн 2 жилээс багийн бөмбөгийг удирдаад явчих тоглогч болно гэдэгт итгэж байгаа... тийм ч учраас Индиана энэ жил Фордыг дахин тоглуулахаар болсон ба Уатсонтай гэрээ хийх эсэх нь тодорхойгүй байгаа зэргээс харагдах байх... энэ 2 нөхрөөс туршлага судлуулаад авчихсан байхад юм дуулганаа...
өнгөрсөн жилийн хувьд хамгийн их ажиглагдаж байгаа сул байрлал бол яах аргагүй SG байрлал байлаа... Rush 2 жил итгэл рүү цөм өшиглөлөө... Денверт тэсэрсэн Жонес бас нам гүмхэн шахуу байлаа... энэ жил драфтаас биш юмаа гэхэд фрий агентаас энэ байрлалд юм бодох хэрэгтэй...
ер нь тэгээд дараа жилийг дахин нэг удаа нүдээ аниад өнгөрөөж чадвал 11 онд бид 2-3 ЛеБрон аваад ирэхээр цалингийн зайг гаргаж чадахаар байгаа...
Image
2011 оноос Кармело мэтийн нөхдүүд чөлөөт агент болоод ороод ирнэ гэж байгаа... одоо дахиад ганцхан жил тэгээд л бидний 5-6 жилийн азгүйтэлдээ баяртай гэж хэлэх цаг ирнэ...
Image
User avatar
best_gt
 
Posts: 21
Joined: Tue Jun 16, 2009 4:48 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby crusader » Thu Jun 03, 2010 10:09 pm

Цагаан нөхдүүд олонтой баг болохоор бас л содон гоё харагддаг. Кингзтэй адил.
Энэ Тайлор Хансброу флоп болчих вий дээ. Дараа улирлаас олигтойхон тоглуулчаасай билээ. Коллеждоо од байсан хүмүүс НБА-д флоп болдог жишээг л битгий давтаасай гэж хүсч байна. 2006 онд Коллежийн Шак - Шелден Уиллиамс, Рей Аллен - Редик нар драфтын 5, 11 ээр хоёулаа орж ирээ л ёстой утгаараа суга үсэрсэн. Дюктээ үнэхээр бузарладаг байсан хоёр тоглогч хоёулаа флоп болно гэж хэн ч санаагүй. Редик нь одоо л нэг учраа олж эхэлж байх шиг харагдаж байна.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6699
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Indiana PACERS 2009-10

Postby RBK » Thu Jun 03, 2010 10:53 pm

GT юу байна???
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Indiana PACERS 2009-10

Postby best_gt » Fri Jun 04, 2010 9:42 am

ALKAHOLIK wrote:GT юу байна???

Нам тайван... ажлаа хийгээд, хажуугаар нь драфтаа хүлээгээд... АЛКА асуултаар үзэгдэхээ байсан, энүүгээр таваргаж явдаг бий вий...

crusader wrote:Цагаан нөхдүүд олонтой баг болохоор бас л содон гоё харагддаг. Кингзтэй адил.

Цагаан тоглогчид олон тусмаа талбай дээр үр дүнтэй тэсрэлттэй тоглолт бага гардаг... тийм ч учраас ид үеийн Кингз аварга авч чадаагүй, олон харуудтай ЛАЛ-д даруулсиймшд... :ногоон:
Индиана одоо цагаан тоглогчдоо цөөлөх хэрэгтэй... за ялангуяа будганд олон цагаанууд цуглах нь яав ч сайны ёр биш... Хансброг авдаг нь дараа жил гэрээ нь дуусаад явуулах нь тодорхой болсон Тройгоос номын дуу сонсгож, Тройн хэмжээний биш юмаа гэхэд орлочихуйц хэмжээний тоглогч бэлтгэж авах зорилготой байсан... Хансбро гурваас сайн шиддэг болчихвол их хэрэгтэй тоглогч... цагаан гэхэд самбарт зүтгэлтэй, сайн ч авдаг... ер нь сайн хар ажилчин болох ирээдүй бий... Магадгүй Ed Davis гэж хүүг аваад ирж чадвал Коллежийн тоглогчдын хослол гэсэн боломжийн хувилбарыг бий болгох биз...
Image
User avatar
best_gt
 
Posts: 21
Joined: Tue Jun 16, 2009 4:48 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby best_gt » Fri Jun 04, 2010 9:45 am

crusader wrote:2006 онд Коллежийн Шак - Шелден Уиллиамс, Рей Аллен - Редик нар драфтын 5, 11 ээр хоёулаа орж ирээ л ёстой утгаараа суга үсэрсэн.

+ Duke-с НБА-д орж ирсэн одууд нь хэзээ ч суперстар болж байгаагүй... тийм ч учраас НСАА-ийн №1 тоглогч байсан Реддик 11-ээр орж ирээд Орландогийн банзанд нам болж байсан... Орландо яахав гайгүй л ашиглаж эхэлж байгаа сүүлийн 2 жил...
Image
User avatar
best_gt
 
Posts: 21
Joined: Tue Jun 16, 2009 4:48 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby Shaggy » Fri Jun 04, 2010 3:36 pm

best_gt wrote:
crusader wrote:2006 онд Коллежийн Шак - Шелден Уиллиамс, Рей Аллен - Редик нар драфтын 5, 11 ээр хоёулаа орж ирээ л ёстой утгаараа суга үсэрсэн.

+ Duke-с НБА-д орж ирсэн одууд нь хэзээ ч суперстар болж байгаагүй... тийм ч учраас НСАА-ийн №1 тоглогч байсан Реддик 11-ээр орж ирээд Орландогийн банзанд нам болж байсан... Орландо яахав гайгүй л ашиглаж эхэлж байгаа сүүлийн 2 жил...

Бүх америкийн Биг Мен Элтон Бренд, Грант хилл нар чинь Дюкийн шавь нар шүү дээ....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9675
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Indiana PACERS 2009-10

Postby suineg33 » Fri Jun 04, 2010 4:57 pm

best_gt wrote:Индиана одоо цагаан тоглогчдоо цөөлөх хэрэгтэй... за ялангуяа будганд олон цагаанууд цуглах нь яав ч сайны ёр биш... Хансброг авдаг нь дараа жил гэрээ нь дуусаад явуулах нь тодорхой болсон Тройгоос номын дуу сонсгож, Тройн хэмжээний биш юмаа гэхэд орлочихуйц хэмжээний тоглогч бэлтгэж авах зорилготой байсан... Хансбро гурваас сайн шиддэг болчихвол их хэрэгтэй тоглогч... цагаан гэхэд самбарт зүтгэлтэй, сайн ч авдаг... ер нь сайн хар ажилчин болох ирээдүй бий... Магадгүй Ed Davis гэж хүүг аваад ирж чадвал Коллежийн тоглогчдын хослол гэсэн боломжийн хувилбарыг бий болгох биз...


Тайлер хэзээ ч гурваас шиддэг болно гэж байхгүй ээ, хэт оройтсон. Одоо байгаа тоглолт нь өөрт нь яг болно, нэг их өөрчлөөд байх хэрэггүй. Нэг их удахгүй дабл-дабл машин болчих байх. Коллеждоо бол домог болсон амьтан, тэр амжилтаа НБА-д давтаж чадахгүй нь харамсалтай.

Эд Дависийг их сонирхож байгаа гэсэн. Гэхдээ Пэйсерст хэрэгтэй тоглогч мөн эсэх нь эргэлзээтэй. Дунд сургуульд, коллежид дасгалжуулагч нар дандаа down low, post up тоглуулдаг байсан. Гэхдээ миний жинхэнэ тоглолт бол Бош шиг face up scorer гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Бош, Олдриж шиг тоглогч Пэйсерст хэрэгтэж байх уу?
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Indiana PACERS 2009-10

Postby suineg33 » Fri Jun 04, 2010 5:00 pm

Shaggy wrote:
best_gt wrote:
crusader wrote:2006 онд Коллежийн Шак - Шелден Уиллиамс, Рей Аллен - Редик нар драфтын 5, 11 ээр хоёулаа орж ирээ л ёстой утгаараа суга үсэрсэн.

+ Duke-с НБА-д орж ирсэн одууд нь хэзээ ч суперстар болж байгаагүй... тийм ч учраас НСАА-ийн №1 тоглогч байсан Реддик 11-ээр орж ирээд Орландогийн банзанд нам болж байсан... Орландо яахав гайгүй л ашиглаж эхэлж байгаа сүүлийн 2 жил...

Бүх америкийн Биг Мен Элтон Бренд, Грант хилл нар чинь Дюкийн шавь нар шүү дээ....


Брэнд, Хилл 2 аль аль нь суперстар болох потенциалтай байсан ч гэмтэж бэртээд явсангүй дээ. Мөн Жэй Уилльямс байна.

Харин энэ жилийн фрэшмэн холбогч Кайри Ирвинг бол тасархай амьтан байна лээ. НБА-гийн дараагийн элит холбогч гарцаагүй болно.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Indiana PACERS 2009-10

Postby best_gt » Fri Jun 04, 2010 5:50 pm

Shaggy wrote:
best_gt wrote:+ Duke-с НБА-д орж ирсэн одууд нь хэзээ ч суперстар болж байгаагүй... тийм ч учраас НСАА-ийн №1 тоглогч байсан Реддик 11-ээр орж ирээд Орландогийн банзанд нам болж байсан... Орландо яахав гайгүй л ашиглаж эхэлж байгаа сүүлийн 2 жил...

Бүх америкийн Биг Мен Элтон Бренд, Грант хилл нар чинь Дюкийн шавь нар шүү дээ....

Брэнд, Грант Хилл нар бүх одод байснаас биш суперстар, мегастарууд байгаагүй... хэрвээ сайн уншвал би өмнөх бичлэгтээ СУПЕРСТАР гэж бичсэн байгаа...
Image
User avatar
best_gt
 
Posts: 21
Joined: Tue Jun 16, 2009 4:48 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby best_gt » Fri Jun 04, 2010 5:53 pm

suineg33 wrote:Бош, Олдриж шиг тоглогч Пэйсерст хэрэгтэж байх уу?

ЖО манайд хэрэг болж явсан цаг бий... Жин нэмээгүй байхдаа Бош байтугай л амьтан явлаа шд цаадах чинь... ямар ч багт Бош, Олдриж шиг тоглогчид хэрэгтэй...
далийчихад ЖО одоо л гэмтэл бэртлийн уурхай болоод дээрээс нь нас дараад үлбийчихээд байгаагаас биш ид үедээ Индианагийн түүхэнд ховорхон бигменүүдийн нэг байлаа...
Image
User avatar
best_gt
 
Posts: 21
Joined: Tue Jun 16, 2009 4:48 pm

Re: Indiana PACERS 2009-10

Postby Shaggy » Fri Jun 04, 2010 5:59 pm

Хүн хүний үнэлэлмж л шийдэх байх даа... үзүүлсэн амжилт нь бүх од миний хувьд лав бренд бол суперстар ...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9675
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Indiana PACERS 2009-10

Postby Цэнгүүн » Fri Jun 04, 2010 7:28 pm

Манайхан сайхан мэдээ сэлт бичиж байгаарай, Би ч бас нэмэрлэж байхыг бодноо..
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10249
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest