by ЦАГААН » Thu Jun 10, 2010 8:35 pm
Өнөөдөр миний үздэг дээр:
1. Хантайшир ... Булганхангай 2 үзэжлцэж байнаа...
у.н Бат-Эрдэнийгээ олигтой барилдахгүй байхаар нь фантазигаасаа хүртэл хасаад... ойрд нээх барилдахгүй байсан чинь өнөөдөр бол лааж байна лээ. 1 дээр у.з Өсөхбаярыг хавираад нэмж нидрээд гоё хуссан. 2 дээр Доржсамбуу гарьдад тахимдуулж хөөгдөөд унаж яваад зайндаа сунгаж татаад давсан. 3 дээр дийлдэггүй Баасандорж харцагад хусуулсан. Давуулахад нь уг сэжээд зүтгэх гэж оролдоод дийлэлгүй гуядуулсан. Энхбат начинтай нэлээд ширүүхэн барилдаж унаа холтой болоохоороо дээр нь туссан. Харгалдаад байдаг а.а Отгонбаатартайгаа үзсэн чинь өөрийнх барьцыг хангалттай өгч байгаад дархан тонгороогоо хийхэд нь суллаж ард нь үлдээд аймаар өндөр гаргаж ирээд заналтай савна лээ. Отгонбаатар дахиж үзвэл уурандаа шатаад байна байхдаа... ноднин улсад аймаар хусуулсан... Ёндонсамбуу начинг мөн давсан ингээд сайхан 5 давж багтаа ялалт авчирхад хамгйин том нөлөө үзүүлсэн.
Хантхайширээс Ганбаатар гарьд багаа алж байна лээ... Ёндонсамбуу начин элэг бүс сэнжигнээс дунгуйлдаад (тээр жил Өсөхөө аваргыг нь аймаар хуссан шигээ) нээх хол шиднэ лээ, дараа нь Өсөхбаяр заан ганцхан сэнжигнээс дунгуйлдаад ёстой арай ч дээ л гэмээр шидсэн (чихрийн цаас шиг хаясан гэхүү хэ хэ хэ)... Баасандоржид унасан, Дорж гарьдад бас араараа мордуулаад унасан... у.н Энхбатыг л эхний тойрогт шахаж татаад сайхан давсан тэрнээс хойш бол будаа...будаа...
Лхагвадорж начин бараг 5 уу 6 юу давсан. Үнэхээр сайн байна лээ... Дорж гарьд шодооны барьц олж авцан явж байгаад хөмрүүлээд унасан, Өсөхбаяр зааны ард гарч чөлөөтөөр 1 оноо авдаг техникээ хэрэглээд хэвтүүлнэ лээ...
Багахүү арслан хөөрхөн барилдаад байна лээ... угаасаа уяа, голдуу шоддог... эсрэг багт хөнөөлтэй хүн л дээ. Өсөхбаяр зааныг дотуур тойгдоод хэвтүүлцэн (өвөл бас нэг давсан ш дээ)... а.а Цэрэнтогтох Дорж гарьдыг давчина лээ...
Хантайшир 21:15-аар илүүрэхсэн.
2. Увс нуур ... Өвөрхангайн Их Монголын хүчтэн 2 үзсэн.
Увсын залуучууд эрчтэй эхэлж 4 тойрог тэргүүлж явсан... 5 дээр а.а Батдорж а.з Ганзориг 2-ын барилдаан үр дүнг оронгоор нь эргүүлж, бөхийн өргөөний уур амьсгалыг ч их өөрчилж байна лээ...
а.з Ганзориг үнэхээр сайн барилдсан гээд дээр яригдаад байсан... үнэхээр сайн байна лээ. Урд өдөр нь Булганы 6-г бүгдийг нь давахдаа 5-ынх нт хөлийг нь авч хаясан юм гэнэ. Энэ өдөр эхний тойрогт До арслангийн зүүн хөлийг нь их хурдтай авч дайрчаад л яваад өгсөн... их л гоё барилдаад байсан. 4 дараалж давсан байх (а.н Чимэддорж, а.з Мягмарсүрэн, а.а Санчир) 5 дээр Батдоржтой таараад барьц тавилцсан үед хөлийг нь аваад хаясан... үзэгчид ундааны саваар БӨ-г дүүргээд дахиж барилдуулдаад их ойрхон газардсан... цэцүүд зөвлөөд а.а Батдоржийг давуултал БӨ дахиад л ундааны саваар дүүрсэн ... энэ удаа эсрэг талынхан нь дүүргэсэн биз. Тэгээл 2 багийн өрсөлдөөн нэлээд хурцдаад эхэлсэн, 6-р тойрогт Бүрэнтөгс Батдоржтой их ширүүн үзээд хөнтөрч суйлаад давсан... а.а Санчир а.а Батсуурь 2 үлдсэн үед 17:18-аар Их Монгол тэргүүлж байна гэдгийг зарласан. 2 бөх бас л их ойрхон газардсан, цэцүүд тэнцүүлэх гэсэн үү яасан энэ удаа Увсын талд шүүж 2 баг тэнцсэн тул бөөн л үүмээн эсэргүүцэл болоод байх шиг байсан. До арслан сайнгүй байна лээ... эхний 2 тойрогт Ганзориг Бүрэнтөгс 2-д унаад, дахиад л лав нэг унасан. Бүрэнтөгс хутгаж зүтгэж байгаад гэнэт буцаагаад зайлсан чинь арслан толгойгоороо дэвжээ мөргөөд л унасан, нэлээд манарч хэвтэнэ лээ... Санчир Сангисүрэн арслан нар харин 4, 5 давсан байх...
Тэгээд эцэст нь 18:18 -аар тэнцээд салсан даа...
3. Сэлэнгийн Таван хан ... Хөвсгөлийн хүчтэнгүүдтэй үзсэн.
Мөнхбаатар арслан бас л унаад байна лээ... Эрхэмбаяр начинд шодуулаад унасан, өндөр Баянмөнхөд мөн унасан... Өсөх-Ирээдүй начинг шодож давсан. Бүрэнбаатар начин, а.а Дэлгэрсайхан 2 даваа аваагүй байхаа... Хөвсгөлөөс Эрдэнэбат арслан нь дажгүй барилдаад байсан... сүүлд а.н Галбадрахад хавируулаад муухай чанга унасныг эс тооцвол. Өсөх-Ирээдүй начин, Эрхэмбаяр начин 2 үүргээ биелүүлээд даваад л байсан. Өсөх-Ирээдүй Содномтой таараад хутгах гэж хөлөө ойртуулж хуурч байгаад буцааж мушгиад гоё ч давсан, гоё ч нидэрсэн... Содном муу шаар хүмүүсийг их нидрээд байгаагийн дээр ноднин наадмаар Өсөх-Ирээдүй давж яваад хальтарч унасан л даа (маш их бороотой байсан, начин болоод бороонд гүйж байгаа гоё зураг форумд байдаг даа)...
Ойролцоо түвшний хүмүүс нэг доор олон барилдаан хийж байгаа болохоор их сонирхолтой гоё юм байна лээ. Өнөөдөр бол том цолтонгууд маш муу барилдсан. 2 арслан, 2 гарьд, нэмээд Өсөхөө заан.
Говь-Алтайхан их олуулаа дэмжиж байна лээ... дуу нийлүүлж Хантайшир гэж орилоод л ... Сэлэнгийнхэн Содбаатар гуай, Буяндорж, аймгийн засаг дарга энэ тэр нь өөрсдийн биеэр ирж дэмжиж байгаа гэсэн. Тэд энэ жил 3-р байранд орсон.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...