ГАЛЛАСЫГ ЯВУУЛСНЫ ТАЙЛБАРЛАВ.
ГАЛЛАС ӨӨРТӨӨ ГООЛ ХИЙНЭ ГЭЖ ЗАНАЛХИЙЛСЭН АЖ.
Галласыг зарсанд Челсигийн фэнүүд сэтгэл хангалуун бус байгаа билээ. Харин үүнтэй холбогдуулан ЧЕЛСИ түүнийг явуулсан талаар албан ёсны тайлбар хийв.
Үүнд: "
Өнгөрсөн улиралын төгсгөлөөр Челси Виллиам Галласд маш чухал, сэтгэл татам гэрээний санал тавьсан. Гэвч тэрээр үүнээс татгалзсан.
Тэрээр хилийн гадна өөр газар явж тоглох, шинэ боломж эрж байгаа гэсэн олон нийтэд зориулсан тайлбарыг эс тооцвол энэ нь зөвхөн мөнгөний асуудал байсан юм. Энд түүний эрч хүчтэй, хамгийн том хэлцэл явуулагч гэсэн дүр зургийн цаана нуугдаж байсан
Тэрээр Английн Цомын хагас шигшээд Ливерпүүлийн эсрэг тоглолтонд анхандаа татгалзаж байсан юм. Үүгэрээ тэрээр гэрээний саналаа өсгөхийг хүчилж байсан. /Энэ тоглолтонд Галлас маш том алдаа гаргаснаар Алонсо-н гоолыг алдсан/
Мэдээж ДАШТ-н дараа тэрээр багынхантайгаа АНУ явахыг татгалзсаныг бүгд мэдэж байгаа.
Америкийн аялалын дараа Жозе Моурино түүнд "гэр бүлдээ" нэгдэхийг санал болгоход тэрээр Челсигийн менежерийн нүүрэн дээр саналыг нь шууд унагаасан аж.
Энэ үед менежер түүнд шинэ гэрээг зөвшөөрөхгүй байсан ч тэр гэр бүлдээ нэгдээч, талбайд сонгогдох боломжтой шилдэг тоглогчийн нэг хэвээр байх болно гэдгийг хэлсэн байна. Гэвч Галлас үүнийг тоолгүйгээр Челсигийн төлөө дахин хэзээч тоглохгүй гэдгээ Жозед тодорхой хэлсэн аж.
Улиралын анхынх болох Ман Сититэй-н эсрэг тоглолтод зөвхөн 4 хамгаалагч боломжтой байсан бөгөөд мөн Жон Тэрри гэмтлийн улмаас тоглож болох эсэх нь эргэлзээтэй байхад тэрээр мөн тоглохоос татгалзсан.
Хэрвээ түүнийг хүчээр тоглуулах эсвэл дүрмийн дагуу түүний энэ авирт тохирсон шийтгэл өгвөл тэрээр өөрийн хаалганд гоол хийнэ, эсвэл улаан авч хөөгдөнө, мөн ноцтой алдаа хийнэ гэж заналхийлсэн аж.
Энэ бол менежерийн хувьд ч баг, клубын хувьд ч зөвшөөрөмгүй нөхцөл байдал гэдэг нь тодорхой. Ингээд Челсигийн удирдлага аргагүйн эрхэнд үүнд ямар нэг шийдэл олохыг зөвшөөрөлцсөн байна. Хэрвээ Челсид ямар нэг боломжит санал тавьбал Галласыг худалдах бөгөөд үгүй бол Галлас гэрээний хугацаагаа дуусгах ёстой гэдгийг зөвшөөрцгөөсөн байна.
Челси нь зөвхөн тоглогчидод төдийгүй менежер, багын үр дүнд тохирсон цалингийн системтэй. Энэ нь мөн тоглогчдын клубыг хүндлэх, талбайд болон фэнүүдийн өмнө клубын нэр төрийг гаргасан үр дүнд тохирсон урамшуулалын бүтэцтэй. Тоглогч бүр үүний дагуу тоглож байна гэдгээ ойлгож байгаа.
Виллиам Галлас аль эрт энэхүү үүрэг хариуцлагаа ойлгож байсан. Гэтэл тэрээр Премьер Лигийн хоёр удаагийн аврага болоход нь Жозе Моурино болон Челси клуб түүнд тусалсан гэдгийг ойлгохыг хүсээгүй. Тэрээр өмнө зөвхөн Францийн Хоёрдугаар лигийн аврага болж байсан билээ. "
Ингэхээр мань хүн өөрөө маш том алдаа хийж. Цалингаа хэт өндрөөр хүссэн байх. 90,000 мянга бол зөвшөөрөх санал билээ. Харин тэрээр Тэрритэй барьцсан бололтой. Тэгээд үүнийгээ аятайхан тавиад зөвшөөрүүлэхгүй шууд клубыг, менежерийг эс хүлээн зөвшөөрсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан учир явуулахаас аргагүйд хүрчээ. Харин одоо урьдны цалинч байхгүй болно доо. Ядуу Арсеналд. бас нөгөө нэр алдар, цом юу юу ч үгүй.
Өөрийгөө хэт үнэлэх нь тун аюултай. Хэдийгээр тэрээр сайн тоглогч хэдий боловч Моурино ирээгүй бол түүнийг ямар ч том баг сонирхохооргүй нэгэн /дундаж тоглогч/ байсан гэдгээ ойсонгүй. Харамсалтай. уул нь үлдсэн бол...
![Image](http://www.teamtalk.com/Images/71533.jpg)