За аймгийн маань 70 жилийн ой сайхан болж өндөрлөлөө. 3 өдөр сайхан наадлаа. Тэгээд та нарт жаахан мэдээ хүргэдэг юмуу гээд л. Баруун бүсийн хурдан морины даншиг, Говь-Алтай аймгийн 70жилийн ойн баяр наадам 27 28 29нд 3 өдөр наадлаа. Даага Их нас 2д нутгийн морьд түрүүллээ. Бусад насыг нь баруун аймгууд маань хуваагаад авлаа. Сур харваанд хотоос ирсэн мэргэчүүд түрүүлж байна лээ. Тэгээд гол үйл явдал болох бөхийн барилдааныг үзсэнээрээ бичие. Морь үзэх гэж яваад 1 2н давааг харсангүй. 3н даваанаас эхлээд үзлээ. 3н даваа эхлэхэд залуу бөх нэг ч байсангүй. бүгд улс аймаг сумын цолтой бөхчүүд байлаа. Гадны аймгаас У.з Мягмарсүрэн, Өсөхбаяр У.н Лхагвасүрэн нар ирсэн байлаа. 60жилийн ойгоор гадны бөхөд түрүүгээ алдаж байсан учир энэ жил аймгийнхан маань их л хор шартай байлаа даа. Тэр томчууд нь ирээсэй гэж хүсэж байлаа. Учир нь сүүлийн хэдэн жил манай аймгийн бөхчүүдийн чанар чансаа илт сайжирсан билэээ. Даанч санасныг бододход гаднаас бөхчүүд бага ирэв. Өсөхөө зааныг жаахан өрсөлдөөн үзүүлэх байх гэж бодлоо даанч......
3 даваа товлосон цагаасаа 2цагийн дараа эхлэлээ. Цолгүй бөх нэг ч байсангүй. Сумын заан цолтон хүртэл цөөхөн байлаа.
Ганбаатар, Соронзонболд, Бадрах, Пүрэв, Гансүх, Ду.Батбаяр, Лхагвадорж, Баярмагнай, Бат-Эрдэнэ, Тогтохбаяр гээд улсын цолтонгууд тэднийг дагаж а.а Багахүү, Амартүвшин, Цэрэнтогтох, Цэрэндаваа, Суманчулуун, Тангад, Үржинбаатар, Отгонбаатар, Алтаншагай ........ гээд улсад тогтмол дээгүүр барилддаг арслангууд ирээд чухам л чансаатай наадам болох нь илт. Болдог юм болдогоороо болж томчууд нь давсаар харин Бадрах Пүрэв 2 начин тахимаа өгч байлаа.
4н даваа эхлэхийн өмнө оноолт хийж байсан гарын дааг Соронзонболд аваад бөхийн асар луу явж харагдах нь цаанаа л нэг сэжигтэй. Тэнд юу болсныг бүү мэд удахгүй 4 н даваа эхлэхэд бүх юм тодорхой болж Соронзонболдын нутгийн дүү сумын заан Хосбаяр Өсөх идэр начин Лхагвасүрэнтэй оноолт таарч жүжигээ тоглон унаж харагдана. Бас нэгэн сумын заан У.н Гансүхээр давав. Энэ даваанд аймгийн арслангууд хоорондоо таарч барилдаж. Цэрэндаваа Үржинбаатарт Отгонбаатар Суманчулуунд тус тус унав. Бусдыг нь санадаггүй ээ кк.
5н даваа. 5 цаг завсарласаны эцэст өнөөх гайхал 5н даваа эхлэв. 16 бөх 5н даваанд үлдсэн бөгөөд.
У.г Ганбаатар-А.а Алтаншагай
У.з Мягмарсүрэн-
С.з НаранцацралтУ.з Өсөхбаяр-
С.з ХосбаярУ.з Соронзонболд-У.н Баярмагнай
У.н Ду.Батбаяр- А.а Багахүү
У.н Лхагвадорж-А.а Амартүвшин Шахаж татаж өргөж гаргаад давав.
У.н Бат-Эрдэнэ-Сүманчүлүүн барьц сонгож
У.н Тогтохбаяр-
А.а Цэрэнтогтох 2 тунав.
Энэ давааны амыг сонсоод Мягмарсүрэнг шууд найраа хийснийг нь ойлгов. Харин Өсөхөөг арай ч аймагт начин хийгээд зогсож байна гэж бодсонгүй. Манай хэдтэй өрсөлдөх байх гэж бодож байсан урмыг минь хугалсан даа. .. Барилдаан эхлээд Мягмарсүрэн шууд унав. Нэг начин төрлөө. Өсөхөө учраа бөхтэйгээ өрсөн болчоод л нэг л идэвхгүй. Тэгж тэгж байгаад овооо удсаны эцэст нэг хүнтэй утсаар 2мин хиртэй ярив. Мөнгөө дансанд нь орсон эсэхийг шалгуулж байгаа нь бололтой. Тэгээд барилдсан болж унаад шууд гараад явсан.
6даваа эхлэхэд
У.г Ганбаатар-С.з Наранцацралт
У.з Соронзонболд-С.з Хосбаяр
У.н Ду.Батбаяр-
У.н Бат-ЭрдэнэУ.н Лхагвадорж-А.а Цэрэнтогтох 2 тунав.
Ганбаатар хөнгөхөн даваа авлаа. Соронзонболд нутгийн дүүгээ начин болгочоод хөнгөхөн хаяв. Батбаяр бат-эрдэнэ 2 барьц сонгоод Бат-эрдэнэ давав. Лхагвадорж Цэрэнтөгтөхыг өргөж гаргаад хаяж хүчтэй байгаагаа харуулж байлаа.
7н даваа эхлэхийн өмнө. Ама Бямбадорж цэнгэлдэхэд орж ирэн наадмачдын цөсийг хөөргөв. Үнэхээр халуун дотноор угтаж авав.
7н даваанд
У.г Ганбаатар-У.н Бат-Эрдэнэ
У.з Соронзонболд-У.н Лхагвадорж 2 тунав. Үнэхээр хүч шавхсан барилдаан болж. Бар-Эрдэнэ уран барилдаанаараа Ганбаатарын удаа дараалсан мэхийг хорьж сайхан барилдаан үзүүлээд эцэст нь гарьдад шахаж татуулаад унав. Соронзон Лхагвадоржийг унагах 2 ч сайхан боломжоо алдаад барьц сонгуулсан боловч тогтож үлдэн өөрөө барьц сонгов. Барилдаан эхлээд соронзон ард нь гартал Лхагвадорж начин засуулаасаа зуураад нэг зүйлийг хэлж харагдана. Бараг минут хиртэй тэгж зогсоод барьц тавин Соронзон ахиж барьц сонгосон ч давж чадалгүй. Дараа нь Лхагвадоржийн талаар барьц сонгоход уналаа. Ама Бямбадорж Олимпоор Үүеэ гавьяат ерөнхийлөгчийн хажууд суугаад амьд бокс үзүүлдэг шиг гараараа мэх хийх мэт хөдөлгөөн үзүүлэх нь сонирхолтой харагдаж байлаа. Соронзонболдын астм нь үнэхээр хүндэрсэн мэт. Ханиалгасаар л. Хүмүүс аймар өрөвдөөд Лхагвадоржид жаахан дургүйцэх янзтай байлаа. Лхагвадоржийг давахад. Ама босож алга ташаад үзэгчдийн цөсийг ахин хөөргөлөө. Удалгүй үзүүр түрүүний барилдаан эхлэж. Ах дүү болох Улсын заан Давааням, Бөхийн холбооны тэргүүн Нямдорж нарын 2 үлэмж биет хүү Ганбаатар Лхагвадорж нар баруун зүүн талын засуулуудыг ханаруулан унагаж гарч ирэв. Үнэхээр тэр 2р бахархах сэтгэл түрж байлаа. Сүхбат Гантогтох 2 үзүүр түрүүнд үлддэг шиг л санагдаж байлаа. Ганбаатар илүүрхэж байсан ч давхар шуудагдалцахад мордуулаад унав. Ийнхүү Лхагвадорж начин Говь-Алтай аймгийн 70жилийн ойн наадамд түрүүлж наадамчин олноо баясгалаа. Энэ өдөр Чандмань сумынхан тэр дундаа Давааням заанынхны наадам болж өнгөрлөө.
Наадам дуусаад гялс бичлээ. Одоо гарч Хаалтын шоу руу явлаа. Найзууд дуудаад байна