Английн Уэст Хэм Юнайтед багийн довтлогч Дин Эштон ердөө 26-хан насандаа зодог тайлахаар шийдвэрлэжээ. Олон удаагийн бэртэл гэмтлээс болж Эштон энэ шийдвэрийг гаргасан бөгөөд 2006 оны 8 сард шигшээ багтаа тоглож байгаад авсан бэртэл нь одоо болтол түүнийг зовоож байсан юм.
Тиймээс Уэст Хэм клуб Английн хөлбөмбөгийн холбооноос 7 сая фунтын нөхөн төлбөрийг шаардаж байгаа юм байна.
Эштон 2000 онд доод лигийн Крью багаас мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд Норвич багт нэг улиралд тоглоод 2006 оны зун Премьер лигийн Уэст Хэм Юнайтед багийн эгнээнд шилжиж одоог болтол энэ багийн төлөө зүтгэж байгаа юм. Дээр өгүүлсэн бэртлийг тэрээр 2006 оны 8 сард Гректэй хийх нөхөрсөг тоглолтын өмнө авсан бөгөөд Шон Райт Филипт бэлтггэлийн үеэр түүнийг шагай руу жийж жил гаран эмнэлэгийн орон дээр хэвтэхэд хүргэсэн юм.