by Mr.Sex » Fri Feb 05, 2010 3:34 pm
За би зарим нэг хүмүүсийн бичсэн зүйлсийг уншлаа.... эцэст нь өөрийнхөө дүгнэлтийг хийе.....
Бүгд биш боловч тодорхой хэмжээний муулах хүмүүс бас байх юмаа..... Мэдээж асуудал үүсгэсэн нь Асагын буруу л даа.... Хакухо шиг мөрөөрөө явж байсан бол өдийд 33 түрүүлчих байсан байх......
Гэхдээ анхны Монгол аварга, тэгээд хортой шартай Монгол хүн...... Монгол хүний л зан шүү дээ...... 100 Монгол эрчүүдээс 90 нь лав зодолддог, архиддаг л байгаа....... Ялгаагүй л хүн......
Тэр тусмаа харийн үндэсний спортод....... Их аваргын хийгээд 33 түрүүлчих шахаад байна...... хэдэн сая сая хүмүүсийн хараалыг идэж амьдрах бас хэцүү гэдгийг ойлгохгүй нэг нь бас байна......
Аса шиг омог бардам хүн ийм шийдвэр гаргаж байна гэдэг бол асар их тэвчээр алдагдсаны л шинж гэж би үзэж байна..... Ягаад гэвэл би биш, чи биш омог бардам их аварга Дагвадорж шүү дээ....
Өнөөдөр Монголд байна шдээ, үндэсний бөхөөр нэг аварга төрөх байтугай Тувагын бөх ирээд гурав давахад манайхан бол боож үхнээ.... Зүгээр л өөр дээрээ жишээ авья..... Монгуш гэж Тува нөхөр наадмаар Өсөхөө аваргыг авч шидээд Монгол наадамд түрүүлж арслан хийгээд л..... гурван жил дараалж түрүүлж аварга болоод л....... Хэрвээ ингэх юм бол манайхан бол ёстой боож үхнэ......
Уусан ундааны саваа шидэж, хэвлэл мэдээлэлээр алхам бүрийг нь муулна.....
Аса бол яг л ингэж байгаа..... Учир нь Аса нэг хэсэг сумог ганцаараа тэргүүлж байсан..... дарангуйлж байсан...... дэвжээн дээр номхон дөлгөөн барилдахгүй..... за тэр талаар бол яриад ч хэрэггүй....... Тэгээд сүүлдээ рекорд эвдэхээ дөхөж байна.... Долгорсүрэнгийн Дагвадорж бол манай Монгол орныг дэлхийд таниулж өгсөн ододын нэг...... Тэр зүгээр л архи уудаг шоумэн гэвэл өргөөсөл болно..... Тэр Монголын бранд байсан.......
Яг үнэнийг хэлэхэд би Дагваа аваргын сэтгэл дотор орж үзээгүй, тэр үед хажууд нь байгаагүй болохоор яг юу болсон, ягаад согтотлоо уусан энэ тэр сайн мэдэхгүй байна..... Зүгээр л манайхан муулах биш харин ч Монголыг дэлхийд танилцуулж байсаных нь төлөө Дагваа аваргаа хичнээн буруу юм хийсэн ч хайрлаж хүндэлдэг л байх хэрэгтэй.... Нэг жишээ авья.....
2006 оны Дэлхийн аварга, хөлбөмбөг..... Энэ том баяр бол дэлхийн спортын хамгийн том баяр болдог..... Олимпоос ч илүү дээ бараг.... Гэтэл энэ том баярын финалд... финалд шүү дээ...... зүгээр хэсгийн тоглолт бол өөр...... Франц Итали хоёр үлдэхэд Францын лидер Зидан өрсөлдөгч тамирчинаа шууд мөргөөд унагаасан...... дэлхийн сая сая хүмүүсийн нүдэн дээр маш буруу үйлдэл хийсэн..... Тэр бол тодорхой болчихсон үйл явдал..... / Харин Дагваа яг юу болсон яаасан нь мэдэгдэхгүй/....... Ингээд Зидан улаан хуудасаар "шагнуулж" Франц финалд хожигдож Итали баяраа хийсэн........
дэлхийн хамгийн нэр хүндтэй спортын хамгийн чухал үед өрсөлдөгчөө мөргөсөн "халзан бух" Зиданы үйлдэл эх орноо бодоогүй мунхаг үйлдэл байсан ч Францын ард түмэн Зиданыгаа хайрласаар л ирсэн..... Хэн ч тэрийг муу хэлээгүй л байхгүй юу.......
Хэдийгээр Дагваа маань Зиданы түвшинд хүртэлх од биш боловч Монголдоо бол Зидан л байхгүй юу.... ийм хүнийг архичинаар нь шоучингаар нь зодоончоор нь дуудах шаардлага байхгүй.... тэртээ тэргүй Монголоо тэр муулаад байгаа хүмүүсээс ч илүү суртчилсан, олон супер одууд Монголыг Дагваа аваргаар төсөөлж яваа.......
За тэхээр мөхөс миний бодол ийм байна...... жаахан нуршсан бол өршөө намайгаа......