Англичууд яагаад тааруу тоглов?

Англичууд яагаад тааруу тоглов?

Poll ended at Sat Aug 05, 2006 12:51 pm

Дасгалжуулагчийн муугаас
10
43%
Багийн бүрэлдэхүүнийг анхнаас нь буруу сонгосон
2
9%
Зүгээр л азгүйтсэн
3
13%
Тоглогчдын тэмцэх чадвар, сэтгэл зүй муу байлаа
7
30%
Багийн ахлагчаа буруу сонгосон
1
4%
 
Total votes : 23

Postby Nomer 10 » Sun Jul 23, 2006 1:55 am

chukcha2002 wrote:
Nomer 10 wrote:... би бүр биеэрээ мэдэрлээ.


Баянаа аварга ингэсэн гэсэн: - Дэжинбээгээс минь илvv хvvхэн алга, би бvр биеээрээ мэдэрчээд байж байна..


Үгүй ээ, наадах чинь халамцуудаа Балжаад ингэсэн гэсэн. Балжаа чи тун сайн авгай авчээ, би бүр биеэрээ мэдрээд байна :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zigo » Mon Jul 24, 2006 11:30 am

el payaso wrote:зөвхөн англи тоглогчид ингэж чаддаг мэтээр ойлгоод байгаа биз дээ үгүй ш дээ... Рональдино, Жуниньо, Зизу-ийн фрий кикүүд лав Бексээс дутна гэж байхгүй... цагтаа Вероны стандарт ч солиотой л байсан... ялангуяа италид... Карлосын алсын буудалтууд Жерардынхаас яавч дутахааргүй л байсан... гэх мэтээр чи өөрөө 10-ийн үгийг батлаад байна...



Гоё сайхан гоал хийдэг энэ тэр гэж яривал жаахан өрөөсгөл дүгнэлт болчихно л доо. Холоос хүчтэй цохиж гоол хийдэгээрээ мундаг сайхан гэвэл латин америкын лигит бол ихэвчлэн нээх холоос хүчтэй цохисон гоол харагддаг. Хаалттай цохилтоос сайн цохидог хүн гэвэл бараг хамгийн номэр-1 бараг л Жунинио байх. Гэхдээ Бекхамын цохилтын техник үнэхээр уран, өвөрмөц, үзүүштэй байдаг л даа. Манайд EPL-ээс өөр лиги бараг гардаггүй учраас английн багийг олноор дэмжиж байгаа гэсэн ойлголт нэг талаар үнэний хувьтай ч үүнийг хөлбөмбөг сонирхогч, ялангуяа ойлгож үздэг, түүнээс жинхэн кайф авдаг хүмүүст хамааруулж болохгүй бизээ. Би л хувьдаа EPL-г хамгийн хурц, хуртай, дайчин, өрсөлдөөнтэй лиги учраас үзэх дуртай байдаг. EPL-д ямар ч баг буюу сайн муу аль ч багийн тоглолтыг үзэхэд үнэхээр сонирхолтой байдаг. Иймд тэнд тоглож байгаа тоглогчидыг хөгжөөн дэмжихээс яаахавдээ. Тэгэхээр шигшээ багийг ньч гэсэн дэмжихээс яаах билээдээ?!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby oswin » Mon Jul 24, 2006 3:19 pm

Bayara wrote:За хөлбөмбөгч-д хариулъяа. Англи тааруу тоглосон гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрч байгаа, боломжоосоо доогуур тоглож хүссэн амжилтаа гаргаж чадаагүйг бүгдээрээ, хөлбөмбөгч-ч хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна.
Английг агуу үндэстэн мөн биш гэж одоо маргаад яахав дээ. Дэлхий нийтийн хэл ямар хэл билээ? АНУ Англиас гаралтай биш гэжүү. Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлснийх нь төлөө л агуу үндэстэн гэхэд болох юм бишүү. Мориор хүрч болох бүх газрыг Монголчууд эзэлж байсан бол усан онгоцоор хүрч болох бүх нутгийг Англи колончилж байсан гэж би хаа нэгтээгээс уншсан юм даа. Хэтрүүлэгтэй ч гэсэн үнэн шүү дээ. За тэгээд дэлхийн түүх, хөгжилд хамгийн их ул мөрөө үлдээсэн улс бол Монгол, Англи 2 гэж бодож байна. Монголын байлдан дагууллын үр дүн Орос, Хятад 2, ихэнх хүмүүс нь Англичуудаас гаралтай АНУ одоо дэлхийн бодлогыг тодорхойлж байгаам бишүү? Английн колони байсан улсууд ажиглаад байхад дандаа өндөр хөгжилтэй байх шиг байдгийн. Азид бол Хонконг, Шанхай ямар билээ. Энэтхэгчүүд Английн колони байсных Англи хэлд сайн нь одоо хэрэг болоод программ хангамж, аутсорсинг-р дэлхийд тэргүүлж байна. Тринадад Тобаго Карибын Британи гэгдсэн тэр хавьдаа өндөр хөгжилтэй нь гэсэн. Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй улс ямар улс билээ? Мөн л Английн колони байсан ӨАБНУ ирэх дэлхийн аваргыг зохиох гээд л байж байна шүү дээ.
За эдгээр нь хөлбөмбөгт хамаагүй гээд орхиё л доо. Английн баг дэлхийн аваргад түрүүлбэл ямар ашигтай вэ? Хөлбөмбөгийн хөгжилд л илүү тустай байх гэж бодно. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивд Англи хамгийн их балиашигтай юм шиг бнлээ. Дэлхийн хамгийн аварга эдийн засаг АНУ-д хөлбөмбөг сонирхох нь нэмэгдэнэ. Ямар ч байсан хэрэв Англи дэлхийн аварга болсон бол өдийд мөн ч аймаар юм болж байна даа. Өөр ямар ч улс дэлхийн аварга болсноос илүүтэй сүйд болно доо ер нь. Энэ нь эргээд л хөлбөмбөгт тустай биш гэжүү.
Манай форумд л гэхэд аль улсын фэн хамгийн их байсныг бараг хэлүүлэлтгүй биз. Аль болох олон хүн баярлавал илүү сайхан бишүү?
Хөлбөмбөгийн эх орон Англичууд ирэх дэлхийн аваргаар өөрийн колони байсан Өмнөд Африкт муу сайнаараа дуудуулж байгаад түрүүлэх болтугай.



Английг агуу гvрэн гэх нь утгагvй зvйл. Учир нь Английн колончлолыг магтана гэдэг бол еврoпын империализмыг дэмжинэ гэсэн vг. Тэд харуудыг яaж гадуурхаж, доромжилж, наймаа харилцаа хийдэг байлаа.
Тэрнээс гадна зєвхєн англи дэлхийн тvvхэнд ул мєрєє vлдээсэн гэвэл шал худлаа. Ямар ч шинжлэх ухааны vндэсгvй, зvгээр л АНУ англиар ярьдаг, мєн олон улсын хэл англи болохоор тэгэж хэлнэ гэдэг бол тvvхчидийн инээдийг хvргэхээр аргумент байна. Америк улс нь тэр vедээ еврoпийн газар газрын цагаачдаас бvрдэж байсан бєгєєд, ялангуя Ирландчvvд, Англичууд, Францууд, Германчvvд гэх мэт. Тэр vед Америк улсын албан ёсны хэлийг сонгохдоо сонгууль явуулж Герман хэл Англи хэлэнд нэг саналаар ялагдаж байсан тvvхтэй юм. Тэрнээс гадна одоогийн хойд болон ємнєд Ирландvvд Англиар ярьдаг ч тэд єєрийн гэсэн хэлтэй улсууд, Gaelic гээд. Тэгээд цаашилбал Францын хаантай байсан Их Британид тэрний нєлєє маш их байсан. Ямар сайндаа англи хэлэнд тийм их Франц гаралтай vгнvvд байхав дээ. Тиймээс тэр агуу гvрэн гэх юм бол бусдаас давуу мэт болчихоно, энэ ер тийм биш. Ер нь агуу vндэстэн гэдэг нь утгагvй нэр томъё мэт надад санагдаж байна. Ямар ч ард тvмэн английн хийж бvтээснийг хийх чадвартай гэж би бодож байна. :grin:

Заза энэ бол хєл бємбєгєєс єєр сэдэв, би зvгээр энэ Английг хэт товойлгосныг л эсэргvvцсэн юм. Хєл бємбєгийн хувьд сайн багтай, гэхдээ бусад орны багуудаас илт дээр биш! Том багуудтай эн тэнцvvхэн єрсєлдєх баг гэдэг нь vнэн.
Энэ жил яахав шєвгийн 8 vлдэж бас ч гэж муугуй амжилт гаргалаа. Єєр яах юм бэ? 8-)
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Gooner » Mon Jul 24, 2006 3:35 pm

Английн фэүүд гэхлээрээ яаахлаараа ийм сэхүүн, бие тоосон, Англигаа тэнгэрт тултал магтдаг хүмүүс байдаг байнаа. Муу байсан ч сайн гэж жишим ч үгүй аваад л магтаад байх юм. Ганц Авенго л шудрага юм зайлуул :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Mon Jul 24, 2006 11:08 pm

Ер нь Английн хэвлэлvvд дээр vеээсээ л багуудаа их магтдаг байсны улмаас Аваргуудын лигийг зохион байгуулахад хvргэсэн гэдэг.

1960-аад оны эхээр бил vv, Английн баг нэг уулзалт тоглолтоор гадаадын нэг багийг (Австрийн бил vv, нэг багийг) хожсоны дараа "Дэлхийн хамгийн шилдэг баг бол Bулверхемтoн" гээд баахан сонингоор магтcан гэсэн.

Тvvнд нь жаахан эгдvvцсэн нэг франц сэтгvvлч Аварга багуудын цомын тэмцээн зохиох талаар санал гаргаж, айлын болон єєрийн талбайд тоглолт хийж хасагдах журмаар явагдах хэлбэрийг хvртэл дэвшvvлсэн гэсэн.

ФИФА энийг нь гялс батлаад хавар нь л...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Mr S » Tue Jul 25, 2006 9:13 am

2018 оны ДАШТ-г өөрийн нутагт зохион байгуулбал л аварга болж магад.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Jul 25, 2006 9:19 am

Breathe! wrote:
Nomer 10 wrote:Английг дэмжигчид их байгаа нь монголд зөвхөн Премиер лигийг үзүүлдэгтэй холбоотой гэж Б хэлж байсан, энэ үнэн. Хамгийн олон дэмжигчтэй баг гэвэл Франц. Хар тив бараг л тэр чигээрээ балиалдаг, саяны финалын өмнө би бүр биеэрээ мэдэрлээ.


Гэхдээ ганц энэ ч биш........ Угаасаа Англи тоглогч нар яаж тоглодгийн ямар гайхамшигт сэтгэл татам гоол хийж чаддагийг л гэхэд энэ ДАШТ аар харуулсан гэж бодож байна.
Cole Gerrard Beckham эд нарын гоол л зөвхөн хэсгээс нь харуулсан гэж бодож байна...
Яагаад Англи гэхлээр л..... :sad:


энэ бол солиорол бна...............
Англи тоглогч сэтгэл татам гоол хийдэг гэнэ үү...................
хэний сэтгэлийг татам гоол хийж бна............. чинийх уу............. бусад орных чадахгүй болж бна уу................
ёоооё энэ бол элийрэл бна................. /ингэчихвэл бөөн хэрүүл гарах боловуу/
хэлэх үг алга даа.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Gooner » Tue Jul 25, 2006 10:14 am

:)(
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Breathe! » Tue Jul 25, 2006 10:51 am

Англи гэхлээр л хэлтэй болгон муулах юм даа. .
Яг ямар шаардлага байдаг юм бэ?
Ээс яагаад л өөрөө солиороод байна даа.... Gerrard Beckham Cole ийг сэтгэл татам гоол хийдэггүй гэж хэлнэ гэдэг л солиорол байдаг байна аа...

Английг дэмждэг гэхлээр л юм мэдэхгүй хөлбөмбөг ойлгодоггүй болоод дэмждэг гэхгээд байх юм.... Ингэж хэт шаардлагагүй бусдыгаа доромжлохоо хэзээ болих юм бэ?

Ер нь юм мэдэхгүйдээ ч дэмжсэн байсан байлаа гээд яадаг юм... Та нарт ямар гай болоод байна?????? 8)
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Seikoni » Tue Jul 25, 2006 3:44 pm

Рүүни вс Адриано сэдвийн үргэлжлэл бйана...
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Tue Jul 25, 2006 3:55 pm

Bayara wrote:За хөлбөмбөгч-д хариулъяа. Англи тааруу тоглосон гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрч байгаа, боломжоосоо доогуур тоглож хүссэн амжилтаа гаргаж чадаагүйг бүгдээрээ, хөлбөмбөгч-ч хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна.
Английг агуу үндэстэн мөн биш гэж одоо маргаад яахав дээ. Дэлхий нийтийн хэл ямар хэл билээ? АНУ Англиас гаралтай биш гэжүү. Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлснийх нь төлөө л агуу үндэстэн гэхэд болох юм бишүү. Мориор хүрч болох бүх газрыг Монголчууд эзэлж байсан бол усан онгоцоор хүрч болох бүх нутгийг Англи колончилж байсан гэж би хаа нэгтээгээс уншсан юм даа. Хэтрүүлэгтэй ч гэсэн үнэн шүү дээ. За тэгээд дэлхийн түүх, хөгжилд хамгийн их ул мөрөө үлдээсэн улс бол Монгол, Англи 2 гэж бодож байна. Монголын байлдан дагууллын үр дүн Орос, Хятад 2, ихэнх хүмүүс нь Англичуудаас гаралтай АНУ одоо дэлхийн бодлогыг тодорхойлж байгаам бишүү? Английн колони байсан улсууд ажиглаад байхад дандаа өндөр хөгжилтэй байх шиг байдгийн. Азид бол Хонконг, Шанхай ямар билээ. Энэтхэгчүүд Английн колони байсных Англи хэлд сайн нь одоо хэрэг болоод программ хангамж, аутсорсинг-р дэлхийд тэргүүлж байна. Тринадад Тобаго Карибын Британи гэгдсэн тэр хавьдаа өндөр хөгжилтэй нь гэсэн. Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй улс ямар улс билээ? Мөн л Английн колони байсан ӨАБНУ ирэх дэлхийн аваргыг зохиох гээд л байж байна шүү дээ.
За эдгээр нь хөлбөмбөгт хамаагүй гээд орхиё л доо. Английн баг дэлхийн аваргад түрүүлбэл ямар ашигтай вэ? Хөлбөмбөгийн хөгжилд л илүү тустай байх гэж бодно. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивд Англи хамгийн их балиашигтай юм шиг бнлээ. Дэлхийн хамгийн аварга эдийн засаг АНУ-д хөлбөмбөг сонирхох нь нэмэгдэнэ. Ямар ч байсан хэрэв Англи дэлхийн аварга болсон бол өдийд мөн ч аймаар юм болж байна даа. Өөр ямар ч улс дэлхийн аварга болсноос илүүтэй сүйд болно доо ер нь. Энэ нь эргээд л хөлбөмбөгт тустай биш гэжүү.
Манай форумд л гэхэд аль улсын фэн хамгийн их байсныг бараг хэлүүлэлтгүй биз. Аль болох олон хүн баярлавал илүү сайхан бишүү?
Хөлбөмбөгийн эх орон Англичууд ирэх дэлхийн аваргаар өөрийн колони байсан Өмнөд Африкт муу сайнаараа дуудуулж байгаад түрүүлэх болтугай.

нөгөө агуу үндэстэн гэвэл Германы Арий гэдэг шиг юм болох биз...
агуу үндэстэн гэж байхгүй... агуу ард түмэн ч гэж байхгүй...
Аж үйлдвэрийн хувьсгалыг изоляцад байж байгаад хийцэн юм шиг юм ярих юм.. англи хэрвээ эх газарт байсан бол ямар ч байх байсан юм билээ гээд **н** асуултад л наадах чинь бүдрэх болов уу?
Английн хөлмбөмбөгийн өөрийн мэнэжмэнт нь илүүтэй сайн байдаг юм шиг санагддаг бусад лигээс илүүтэй...түүгээрээ ч дамжуулан азид болоод хамтын нөхөрлөлийн орнуудаараа дүүрэн фантэй..
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby oswin » Tue Jul 25, 2006 5:00 pm

Seikoni-тэй санал нэг байна. Агуу vндэстэн гэдэг шал утгагvй зvйл. Бусад ард тvмэн ч Английн хийдгийг хийж чадна!!! :grin:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby spain man » Tue Jul 25, 2006 6:14 pm

Бас арай үгүй юм аа. Агуу үндэстэн агуу ард түмэн байдаг гэж би бодож байна. Монголоос авхуулаад :D Ер нь агуу их түүхийг агуу үндэстэн бүтээнэ шүү дээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby oswin » Tue Jul 25, 2006 7:37 pm

Хамгийн Агуу vндэстэн Тринидад ба Тобаго!!! :RD
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Nomer 10 » Wed Jul 26, 2006 1:08 am

Агуу үндэстэн гэж байхгүй, харин ямар ч ард түмэн агуу байдаг. Ард түмнийг зөв хөдөлгөх хүч байвал уулыг нурааж усыг эргүүлдэг. Ард түмэн үндэстэн 2 2 өөр утгатай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Seikoni » Wed Jul 26, 2006 9:51 am

агуу ард түмэн гэвэл хэцүү л дээ.. агуу хувь хүнээр дамжиж л агуу ард түмэн гэдгийг чинь төрүүлээд байгаа юм... монгол ард бол агуу ард түмэн биш Чингис гэдэг агуу хүнээр /индивид/ л агуулга нь баяжиж байгаа юм...хөдөлгөгч хүч нь л хувь хүн тэгэхээр чүдэнз зураагүй байхад гал асдаггүйтэй ижил агуу ард түмэн нэг хүнээр түрүүлээгүй бйахад сэрж босч ирэхэд хэцүү..

Түүхийг ард түмэн бүтээдэг гээд нөгөө Марксын билүү Энгельсийн билүү "агуу" үг нь одоогийн бидний тархинд бйасаар бйагаа юм... гэснээс биш 20-р зууны түүхийг аваад үзэхэд л гэхэд хэдхэн улсуудаар л бичигдсэн шд..
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby El Payaso » Wed Jul 26, 2006 10:20 am

сейкони чинь нөгөө хэний ч билээ цөөн элитүүд нь улс орны хөгжлийг чангаана гэдэг үзэлтэйм үү? хэхэхэ... аль аль нь зөв бас аль аль нь буруу... иймэрхүү асуудал дээр 1+1=2 гэдэг шиг яаг төг зөв хариу байхгүй ээ... гарууд угаасаа наяад жил энэн дээр маргаж байга..
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Breathe! » Wed Jul 26, 2006 4:04 pm

Агуу үндэстэн байдаггүй л гэнэ.. байдаг л гэнэ одоо бүр философи болоод явчихаж....
Энэ сэдэв эхлэхдээ нэг нь Английг агуу түүхтэй агуу үндэстэн биш гэж хэлснээр л хэрүүл эхэлсэн... Тэгээд л агуу үндэстэн байдаггүй, зарим нь бүх үндэстэн агуу үндэстэн гээд л бичиж, мэдээж аль алийг нь үгүйсгэх аргагүй. Гэхдээ миний хувьд агуу үндэстнүүд гэж байдаг... Агуу гэж хэлэгдэх агуу үндэстэн олон бий... Агуу болох арга замууд янз бүр... Эдний нэг нь Англи үндэстэн гэж би бодож явдаг.... Хамгийн наад зах нь дэлхийн түүхийн бүх цаг үед дэлхийн бодлогыг тодорхойлон байх сууринд байдаг байсан одоо ч хүртэл хүчирхэг хэвээр л байгаа ийм үндэстэн дэлхийд өөр байхгүй л болов уу?
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby oswin » Wed Jul 26, 2006 5:33 pm

Та нарын агуу vндэстэн гэдэг **н** юмыг бодохоор инээд хvрч байна. Агуу хучирхэг байдал нь цусанд нь шингэцэн байдаг гэх гээд байгаа юм биш биз дээ? Арай ч дээ. "Английн Агуу Хvн байснаас" жирийн нэг Бушман байсан минь дээр!

Image
Би тэр дунд нь байна! :mrgreen:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Breathe! » Wed Jul 26, 2006 6:27 pm

Хаха Гоё хэлсэн... :mrgreen:

Агуу улс тэгвэл... :RD
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby spain man » Wed Jul 26, 2006 8:56 pm

oswin wrote:Та нарын агуу vндэстэн гэдэг **н** юмыг бодохоор инээд хvрч байна. Агуу хучирхэг байдал нь цусанд нь шингэцэн байдаг гэх гээд байгаа юм биш биз дээ? Арай ч дээ. "Английн Агуу Хvн байснаас" жирийн нэг Бушман байсан минь дээр!

Image
Би тэр дунд нь байна! :mrgreen:

Удамшлын тухай хууль мэднээш. чи бушман байсан нь дээр гэлээ. Энэ дээр чин чи өөрөө улс үндэстнийг сайн муугаар нь ялгаж байдгийг хэлж байгаа юм биш үү.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Wed Jul 26, 2006 9:14 pm

Хэдэн жил форумдахдаа Сэйконигийн хүний хэлснийг дэмжиж байхыг маш цөөхөн харлаа. Евро-2004-өөр л гэхэд Кассаног жаахан магтаадахсан чинь Оо наадах чинь потенциал муу энэ тэр гээл байсан, сүүлийн тоглолтод тэр л ганц хөдөлдөг нь байсан. Тэгсэн Реалд нь орцон явж байдаг. Заза тэр ч яахав, ард түмэн бүхнээс хүчтэй нь ямар ч байсан туйлын үнэн. Саяны Сумьяабазар гээд бэлээхэн жишээ байжийна. Бид ч гэсэн нэг ярьсан яриа байгаа, монгол хүний хэнэггүй зангаар нэг сүр болгож эхэлчихээд тэгээд орхичихвол тусгүй л юм. Бид ч гэсэн хүчтэй ард түмэн. Хэрэв зориглоод ярьснаа хэрэгжүүлбэл юманд хүрч болно доо. Заза энэ тухай зөв газар нь ярья. Английн шигшээ яагаад муу байсныг ярьцгаая.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby oswin » Wed Jul 26, 2006 10:55 pm

@Spain Man

Би албаар доог тоохуу болгож тэгэж хэлсэн юм. Мэдээж надад юу ч байсан хамаа алга! Irony гэдэг дээ. Тэр. :RD
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Mr S » Thu Jul 27, 2006 9:00 am

Breathe! wrote:Англи гэхлээр л хэлтэй болгон муулах юм даа. .
Яг ямар шаардлага байдаг юм бэ?
Ээс яагаад л өөрөө солиороод байна даа.... Gerrard Beckham Cole ийг сэтгэл татам гоол хийдэггүй гэж хэлнэ гэдэг л солиорол байдаг байна аа...

Английг дэмждэг гэхлээр л юм мэдэхгүй хөлбөмбөг ойлгодоггүй болоод дэмждэг гэхгээд байх юм.... Ингэж хэт шаардлагагүй бусдыгаа доромжлохоо хэзээ болих юм бэ?

Ер нь юм мэдэхгүйдээ ч дэмжсэн байсан байлаа гээд яадаг юм... Та нарт ямар гай болоод байна?????? 8)


би уул нь хэнийг ч муу хэлээгүй хараагүй..............
зүгээр юманд бодитой хандах хэрэгтэй л гэх гэсэн юм............. Англичууд хамгийн гоё сэтгэл татам гоол хийдэг гэж үү............... бүгд л /ямар ч улсын тамирчид/ хамгийн гоё сэтгэл татам гоол хийдэг ш дээ...............
манай лигийн гарууд ч тасархай тасархай гоол хийдэг..................
ингэж туйлширч болохгүй ээ.................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Breathe! » Thu Jul 27, 2006 11:59 am

Би гол нь бусад багууд гое гоол хийдэггүй гэж хэлээгүй байхгүй юу? :grin:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests