Герман-2006, Хагас шигшээ,ГЕР-ИТА

Финалд хэн нь үлдэх вэ?

Герман
21
62%
Итали
13
38%
 
Total votes : 34

Postby Gankhuu » Wed Jul 05, 2006 1:07 pm

Yoy Brazil husagdsaniig es tootsvol ene WC yamar goy bolj biana aa. Uhtelee ineeleeshd. Unen tasarhahi bolj biana aa. WC germany Italy-g uneheer barahgui yum aa. Ter Italy-iin yurunhii said biluu, yurunhiilugch Bid WC-d germanytai taarhad urgelj bidnii bayariin udur baidag gesen yutai unen ug ve
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gooner » Wed Jul 05, 2006 1:11 pm

Одоо өөрчлөхөөс. Одоо Анти-Англи дээрээ нэмэгдээд Анти-Итали болох нь л дээ хэхэ. Тэр муу Тоттид ямар дургуй хүрвээ. Худлаа баашлаад л заваан гар. Өмнөх тэмцээнүүдэд ч заваарч байсан шдээ. 8)
Тэгээд Фрингсийг хөөлгөсөн гээд л. Фрингс үнэхээр хэрэгтэй байсан шүү.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Wed Jul 05, 2006 1:26 pm

SAVAGE wrote:
Nomer 10 wrote:За энэ ч нээрээ алаан болох нь тодорхой болчихлоо. Фрингсыг жийлгүүлсний төлөө багийнхан нь Италитай тооцоо хийнэ гэнэ. Зурагтынхан дээр үеийн Италийн шигшээгийн нууц бэлтгэлийг харуулаад үхтэл доош хийж байнаа. Нөхдүүд нээрээ ичмээр юм. Бүгд худлаа унах дасгал хийж байх юм. Хүний хөл хүрэв үү гүй юу гараа алдалж унаал тэгснээ учир зүггүй гараа сарвалзуулаал ёстой онигоотой наасан хэхэ.quote]

тэр бичлэг нь энд байх шиг байна гэж...
http://www.clipfish.de/player.php?videoid=Nzk4fDE=


За энэ арай ч дээ хаха :-o
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby ulka » Wed Jul 05, 2006 1:34 pm

За дэлхийн аварга нэг иймэрхүү болдгийм байжээ.
Бараг л цаг дуусч байхад гоол алдсан болохоор харамсаж үхэнгээ алдлаа. Манайхан үнэндээ за ингээд цаг дууслаа.11 цохих болчлоо гэж бодож байж муухай алдаа хийлээ дээ. Дээр хэлсэн шиг Пирло 3 хүн шамбааруулж аваад Гроссо руу пасс хаяхад за даа энэ ч гээд эвгүй оргиод явтал гоол болчлоо. Швайни болон Баллак урдаас нь хурдан очиж саатуулах байтал тэгсэнгүй. Сайхан сул цохиулчлаа. Лээманнд энэ удаа ямар ч шоонс гарсангүй. 2 тоглогч Гроссотой ташралдсан байсан тул маш оройтож үсэрлээ. 11 цохиод хожигдсон бол харамсах юмгүй л байлаа. Хайран юм. Үнэндээ сайн тоглосон боловч Италичууд аргагүй сайн тоглогчидтой, хэнийг ч гаргаад яаж ч довтолсон нөөц сайтай юмаа бас тэд маш дэгтэй тоглож байна. Бас Липпи илүү туршлагатай байна. Хүмүүсээ сэлгэлгүй байж байж Клинсманныг сэлгээгээ хийж дууссаны дараа олон довтлогчид гаргаад ирсэн. Баллак энэ тоглолтон дээр л лав Пирлог дийлсэнгүй. Тэгээд ч Баллакыг хамгаалалтан дээр л харсанаас урдуур юм найруулж байхыг нь бараг л үзсэнгүй. Энэ нэгдүгээрт сэтгэл зүйн асуудал хоёрдугаарт хамгийн гол нь одоог хүртэл хамт тоглосон ФРингс, Швайни 2 тоглоогүй явдал. Ингээд Баллак чимээгүй болчихоор шинэ 2ийн гоё пасс хаях гэж юу байхав дээ. Муусайн Италичуудын заргалдаж байж Фрингсийг тоглуулахгүй болгосон нь үр дүнгээ өглөө өглөө. Клинсманн энд гарааны хүмүүс дээрээ жаахан алдаа хийчих шиг боллоо доо л гэж бодогдоод байна. Бас тэр сэлгээний хувьд нэг янзаар хийдэг нь алдаа болсон ч байж болох. Угаасаа өөр хүн гаргаж ирье гээд бараг л байхгүй юм чинь яахын. Бас нэг нөлөөлсөн юм нь өмнөх тоглоглтонд Германууд бас цаг сунгаж тоглосон бол Италиуд маш хөнгөхөн тоглолт хийсэн. Баллак, Клозэ 2 бол тэр ядаргаанаасаа гарч амжаагүй байсан байхоо.
Хараад байхад Подольски бас тэгж байгаад заяагүй орон гаран тоглолттой юмаа. Түүний оронд өөр довтлогч байсан бол тэр хэдэн сайхан дамжуулалтаас 1 гоол хийчихсэн дээ. Шнайдэр бас ажилгүй цохиж байна лээ. Үнэхээр 11 цохичихгүй яав даа л гэж их харамсаж байна. Эсвэл ядаж 20 минутын өмнө гоол алдахгүй. Тэгсэн бол нэг хэсэг үзэж тарахгүй юу. Даанч ам мөлтөс л юм боллоо.

үнэхээр 10ийн хэлснээр түүхийг энэ дэлхийн аварга дээр л лав өөрчилж чадсангүй. Италичуудын хувьд дэлхийн аварга авахад болохоор сайхан тоглож байна. Тэрэнтэй маргаад байх юм алга.
Манайхан ч дутаад байх юмгүй сайхан тоглосон.
Гэхдээ одоо нөгөө талаас гарч ирсэн нь дэлхийн аварга болоосой доо.

За ингээд сар шахам энд хамтдаа элдвийг хэлэлцэх сайхан байлаа. Одоо ингээд шалгалт шүүлэгч дөхчихөж. Энүүгээр олон шагайж чадахгүй л болох байх даа.
Тэгж байгаад Аваргуудын Лиг, Еврпын аварга энэ тэрээр орж ирнээ.
10, эл паясо зэрэг хүмүүсийн бичлэг таалагддаг шүү. Нэг талыг бариагүй зүгээр байдаг юм.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Taboo » Wed Jul 05, 2006 2:14 pm

Фабио Гроссо: «Би энэхүү голоо яг одоо баярлаж байгаа эхнэр, хүүхэд, ойр дотныхон, найзууддаа зориуллаа. Энэ дэлхийн аваргад бид үргэлж хүнд хэцүү байдалд орж байсан ч одоо баярлах цаг нь болжээ. Энэ бол хоёр гайхамшигтай багийн хоорондох гайхалтай тоглолт боллоо.Эхнээсээ л хурц тэмцэл өрнүүлсэн ч бүхэл бүтэн 120 минутын турш бие биенээ хүндэгтэж байсан. Бид финалын тоглолтонд шалгарч чадлаа. Одоо биднийг дахин нэг хүнд хэцүү тоглолт хүлээж байна. Бидний тоглолт хүмүүсийн зүрх сэтгэлд үлдэж чадсан гэдэгт бид итгэлтэй байна.».

Андреи Пирло: «Энэ бол гайхамшигтай тоглолт байсан. Би аз жаргалаар дүүрэн байна. ДАШТ-н хагас шигшээд тоглох бол миний багийн мөрөөдөл байсан. Өнөөдөр тэр зүйл биеллээ. Манай баг гол хийх олон боломжууд гаргаж тоглосон. Тэгээд ч энэ орой бидний талд байж бид яллаа.».

Альберто Жилардино: «Тоглолт эхлэхээс өмнө бид бүх зүйл хэвийн байна гэдгийг мэдэж байсан. Бид финалд шалгарахын тулд бүгдийг хийсэн. Би хэдийгээр гараанд гараагүй ч дасгалжуулагч намайг талбайд гаргасан сайн юм. Дель Пьеро-д өгсөн дамжуулалт маань миний хувьд гол хийснээс ялгаагүй. Гэхдээ гол нь бид ялж би энэхүү ялалтын нэг хэсэг болсон нь үнэхээр сайхан юм».

Жанлуижи Буффон: «Эхний хагаст бид Германчуудад тоглотыг хэрхэн удирдах талаар сайхан хичээл заасан. Завсарласны дараа бид бага зэрэг идэвхигүй болсон ч нэмэлт цаг сунгаж чадсан. Надад тоглолт тэнцээгээр дуусаад торгуулийн цохилт цохих нь тийм ч муу санагдаагүй. Хэрвээ чи гол оруулах бодит боломжоо ашиглаж чадахгүй бол тэрнийхээ хариуг төлөх л болно. Тэгээд ч Подольски гол оруулах сайхан боломжоо алдсан нь бидэнд ашигтайгаар дууссан. Би сүүлийн 20 минутын хугацаанд торгуулийн цохилтын тухай л бодож байсан. Азаар тийм зүйл тохиолдсонгүй. Хэдий бид хожсон ч бүр тэмцээнд түрүүлчихээгүй л байна. Сүүлийн тоглолтонд ялах боломж 50% байгаа. Өнөөдрийн бидний тоглолтоос сул тал эрэх хэцүү л байх. Одоо бидэнд сайхан амралт хэрэгтэй. Би бүх хөгжөөн дэмжигчддээ тэднийг баярлуулах болно гэж хэлье. Италид бидэнд сул талынхаа тухай бодох хугацаа их байсан юм».

Франческо Тотти: «Бид манай улсын хөл бөмбөгийн түүхийн шинэ хуудсыг бичлээ. Гэмтэл авсны дараагаар надад, миний чадварт эргэлзээгүй Марчелло Липпид би үргэлж талархах болно. Би дэлхийн шилдэг багуудын нэг гэдгээ тоглолтоороо баталсан багийнхаа анд нөхдөд маш их баярлаж байна. Германы баг зохион байгуулалт сайтай байсан ч бид аваргын төлөө тоглолтонд шалгархыг ямар их хүсч байснаа харууллаа. Тоглолтын дүн шударга бус санагдаж байж магадгүй ч бид илүү удаан бөмбөг эзэмшиж, тоглолтыг илүү удирдаж, илүү олон гол хийх боломж гаргаж байсан. Би торгуулийн цохилтын тухай бодож эхэлж байсан ч Гроссо-н гол хийсний дараа энэ бодол ор алга болж би зүгээр л юу болоод байгааг ч сайн ухаарч амжаагүй.».

Мирослав Клозе: «Надад маш харамсалтай байна. Өргөсөн дээр суусан мэт л байна. Тоглолт тэнцүү болж аль алинд нь ч гол хийх боломж гарч байсан. Гэвч Италичуудыг магтах хэрэгтэй. Тэд тоглолтын төгсгөлд гайхалтай гол хийж биднийг хожлоо. Гэхдээ би багынхнаараа бахараж байна. Бидэнд залуу ирээдүйтэй тоглогчид байна.».

Филипп Лам: «Миний урам маш их хугарч байна. Хагас шигшээд хүрчихээд тэмцээнд түрүүлэхийг маш их хүсч байсан. Бид үнэхээр Италичуудаас сайн тоглож чадаагүй. Би хэлж байсан энэ бол 2 хүч тэнцүү багийн тулаан гэж. Цаг дуусахаас өмнөхөн 2 гол алдсан нь надад маш хэцүү байна.».

Михаэль Баллак: «Би Италичуудыг хожих эрхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ тэд биднээс илүү байсан бол тэр нь маш бага л байсан.».

Лукас Подольски: «Бид торгуулийн цохилт цохиход маш ойрхон байлаа. Хэрвээ тоглолтыг бүхэлд нь авч үзвэл бид илүү гол хийх боломжтой байсан. 2-р үед бидэнд 100% гол болох 3 боломж байсан. Би ямар нэгэн буруутанг хайхыг хүсэхгүй байна. Энэ бол хөлбөмбөг шүү дээ».

Бернд Шнайдер: «Бид тоглолтынхоо төгсгөлийг маш муу хийлээ. Бид ганцхан алдаа гаргасан нь биднийг үнэхээр аллаа. Одоо сэтгэлээ барих хэрэгтэй. Биднийг эцсээ хүртэл дэмжсэн хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Бид өөрсдөөрөө бахархаж болно гэж хэлэхэд хэцүү л юм».
Амьдрал гэдэг шүүдэр, шүүдрийн ганцхан дусал ч байг ... Гэлээ ч гэсэн дээ ...
User avatar
Taboo
 
Posts: 110
Joined: Wed May 24, 2006 8:30 pm
Location: УБ

Postby oswin » Wed Jul 05, 2006 2:49 pm

За Италчvvд болон Италийн фенvvддээ баяр хvргэе! :italy

Германvvд яахав сайн тоглоод хожигдлоо. :germany Ер нь тэгээд хагас финалд хvрнэ гэдэг бас муугvй амжилт.
Тэгээд ч германчvvд хожигдсон ч олон юм ярьж гvйгээгvй, :germany фенvvд нь ч мєн хожигдлоо хvлээж чаддаг. Нийтдээ бол германvvдын хувьд ДАШТ дажгvй л єнгєрлєє

Mr.B, Улка, Чукча-т хожигдсон ч цагийг сайхан єнгрєєлєє гэж хэлмээр байна. :beer


Одоо аль нь ч хожсон яахав. Франц л хожих байхдаа.
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Cornerback » Wed Jul 05, 2006 4:01 pm

damn Germany is gone :sad:

my only hope is France now, I hate Italy and Portugal
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby Ганзо » Wed Jul 05, 2006 4:27 pm

Герман азгүй л байнадаа...Аз нь Аргентинд гаргачихаж л дээ. Тэнцүүхэн тоглоод ингэж хожигдоно гэдэг хэцүү байгаалдаа. Тайвширцан биз 11 цохилоо гээд...Уул нь эхний гоол ороогүй бол дараагийнх нь бараг орохгүй байсан. Тэгээл 11 цохицон бол итали хусуулдагдаа...Подолски арай л балчирдаж байх шиг хэд хэдэн боломж алдаад...Дэлхийн аварга болох нь гэж боджийсымсан
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby ..::Affictor::.. » Wed Jul 05, 2006 5:22 pm

үнэнийг хэлхэд одоо хүртэл итгэхгүй л байна шүү,Пирлог ингэж бишэрч байсангүй,Итали хамгаалалтаараа л гарчихлаа .эхлээд Перрота гоё гоё юм алдсан л да,
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

hi

Postby Raul_ag » Wed Jul 05, 2006 5:28 pm

Gil iig shon onhod tegeed ingeed aziiin tenger iweehgvi gedeg ni ilt bna eeed bodood bsan yun iweehgvi bvr gereltvvlsen dee
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby chukcha2002 » Wed Jul 05, 2006 5:29 pm

Фрингсийг тоглуулаагvй нь Италид их тус боллоо.

Фрингсийн оронд гарсан Кель ганцаараа "6" байрлалд тоглоогvй харин Баллак хойш татаж тоглосон. Хэрэв Фрингс байсан бол Баллак бага зэрэг урагшаа тоглож болохоор байлаа.

Уг нь би бодохдоо Фрингсийн оронд Боровски гарч Баллакын ар талыг даах ухааны юм бодож суув шvv. Гэтэл Боровски жигvvрт гарсан...

За тэгээд бусад зvйл хэвийн явагдсан доо, Италиудыг арай ухаалаг байлаа гэж Кайзерийн хэлсэн vнэн.

Нэмэлт цагт риск хийж урд талдаа 3-н хvн сольсон Липпи 11м-ийн цохилтоос ємнє тоглолтыг шийдчихлээ.
Last edited by chukcha2002 on Wed Jul 05, 2006 5:31 pm, edited 1 time in total.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Hristos » Wed Jul 05, 2006 5:29 pm

Леманнаас болж хожигдлоо. Пирлогийн цохилтыг зүгээр л тогтоогоод барих боломж байсан. Худлаа рекламдаж гадагш гаргаад. Италийн бүх булангийн цохилтуудыг зовох юмгүй гараад бариад байсан болохоор басчихлаа. Тэгээд л тэр булангийн цохилтоороо гоол алдаж байгаа юм.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Hristos » Wed Jul 05, 2006 5:38 pm

Дэмжсэн багууд маань мултраад байдаг болчлоо. Япон, Украйн, Бразил, герман гээд л. ЯАХ ВЭ???????????????
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Marco » Wed Jul 05, 2006 5:57 pm

MrB wrote:Одоо өөрчлөхөөс. Одоо Анти-Англи дээрээ нэмэгдээд Анти-Итали болох нь л дээ хэхэ. Тэр муу Тоттид ямар дургуй хүрвээ. Худлаа баашлаад л заваан гар. Өмнөх тэмцээнүүдэд ч заваарч байсан шдээ. 8)
Тэгээд Фрингсийг хөөлгөсөн гээд л. Фрингс үнэхээр хэрэгтэй байсан шүү.



Тоти 2 ,3 удаа баашилж унаж байсан боловч шvvгч тvvнийг сайн харсан учраас ямар ч гэм хоргvй єнгєрсєн дєє.Харин Баллак бvр муухай тоглож
Яакуинтаг тохойдож унагаад єєрєє худлаа унаж жvжиглээд бvр яав даа даанч.
Ер нь Тоти, Баллак 2 заваан тоглодогоороо адилхан гэж болмоор хvмvvс .Гэхдээ Тоти нь арай эр хvн шиг,юм болгон дээр хэрvvл хийгээд байдаггvй нэг ялгаатай
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby spain man » Wed Jul 05, 2006 6:35 pm

Hristos wrote:Дэмжсэн багууд маань мултраад байдаг болчлоо. Япон, Украйн, Бразил, герман гээд л. ЯАХ ВЭ???????????????

Нээрээ юу. Одоо финалд Италийг дэмжээрй :mrgreen:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Цоомоо » Wed Jul 05, 2006 11:54 pm

Энэ тоглолт миний бодлоор энэ дэлхийн аваргын шилдэг тоглолт байсан гэж бодож байна...
Германчууд яагаад төдийлөн сайн тоглоогүйг би ойлгохдоо Италичуудын гэнэтийн тактикт балмагдлаа гэж үзэж байна. Италичуудын гэнэтийн тактик гэдэг нь нөгөө хамгаалж тоглоод байдаг баг чинь энэ тоглолтонд шал өөр, төсөөлөөгүй тоглолт үзүүлсэн. Тоглолтын эхнээс л санаачлагыг аваад, довтолж тоглож байсан. Нэмэлт цаг энэ тэрд бол бүүр ч ширүүссэн. Жила, Якинта, Тотти, Дель Пьеро гээд бөөн довтолдог хүмүүс.. Сүүлд эдний хамгаалалт бүүр байхгүй болсныг харцгаасан байх, бүгд урагшаа явцан. Ялангуяа тэр Подольскигийн цохилтон дээр Германы 5 тоглогч Италийн 3 хамгаалагчийн эсрэг шахуу л гарсан даа. Каннаваро нээрээ агуу юм аа, бүх л бөмбөгийг цэвэрлэлээ дээ. Матерацци ч муугүй тоглолоо, Замбротта бол мэдээж универсаль. Гроссо гэдэг залуу хийморьтой залуу юм аа, багаа 2 аварлаа. Австрали дээр бас иймэрхүү юм хийж байсан...
Германчууд тоглолтын санаачлагыг үндсэндээ алдцан болохоор тэгээд тоглолт нь гарсангүй. Баллак Якинтаг ямар муухай тохойдов оо, Тоттиг муулаад л байдаг. Баллак бараг илүү л хогийн байх шиг байсан...Герман 11-т дэндүү найджээ, хурдан л цаг дуусайсай гэсэн сэтгэхүйтэй тоглоод байх шиг байсан...
Итали хожсонд сэтгэл хангалуун байна. ОДоо Португал хожвол ч тэгээд сайхан даа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Thu Jul 06, 2006 6:50 am

Миний бодлоор Германд Фрингс нэг их үгүйлэгдээгүй ээ. Боровски бол их сайн байсан. Харин Фрингс байсан бол гараанд гараад сэлгээгээр шинэ цус үнэртүүлээд ядралт нь бага байх байсах байх. Нэмэлт цагт бол үнэндээ германчууд тамирдсан. Ноднин тив хоорондын цомоор Аргентинд тавиулсны дараа Клинси Том багуудтай тоглоход 90 минут тэдний хурдтай зэрэгцэн гүйх хэрэгтэй, манай баг одоо 70 минут гүйж байгаа, энэ хангалтгүй гэж байсан. Нөхөр хамгийн анх германчуудын нүдийг бүлтийлгэсэн дасгалаар ажлаа эхэлж байсан. Энэ америк арга нь гэхдээ ашгаа онцгой их өгсөн. Польш том баг биш ч 90 минут ёстой гүйх шиг болсон доо. Дараа нь Аргентинд тэр байтугай 30 минут илүү гүйчихсэн. Италитай харин нормны 90 минутаа яс гүйчихээд дараагийн 30 минутад хэлээ гаргасан даа. Аргентины тоглолт нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

1990 онд Герман хагас шигшээд үлдсэний дараа германы фэнүүд Rom oder Mailand, egal. Hauptsache ist Italien гээд хөлтэй нь хөлөөрөө, хөлгүй нь мөлхөөд Италийг зорьж байсан гэдэг. Энэ удаад эсрэгээрээ Аццуригийн фэнүүд Штутгарт Берлин ялгаагүй, хамгийн гол нь Герман гээд цувж өгсөн байх даа. Германыг бүрхсэн италичууд зурагтаар гарах юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Jul 06, 2006 7:47 am

Клинсиг ажилдаа үлд гэж фэнүүд нь вэб хийжээ.

http://www.klinsmann-muss-bleiben.de
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Jul 06, 2006 8:07 am

Берлиний фэнүүд хэрхэн тоглолт үзсэнийг нүдэнд харагдтал бичжээ. Өсвөр насны маш олон хүүхэд Бранденбургийн хаалган дээр ирсэн, төрийн дууллын дагаж дуулцгаасан, эх оронч сэтгэл их харагдсан гээд л.

Өчигдөр Баллакын уйлахыг анх удаа харсан. Хожигдлын гашууныг амсах ч мэдээж хэцүү л дээ. Тоглогчдын авгай нар стадион хоосорсон хойно ч бүгд зэрэгцээд суусан хэвээр нөхрүүдээ харж сууцгаажээ. Шөнө 3 цагт Берлинд ирсний дараа талбай дээр уйлаад зогсохгүй байсан Одонкор нэг колатай пяав уугаад орондоо орсон бол Баллак, Клозэ, Каан, Мэтцэлдэр, Кеэл, Новотни нар 5 хагас хүртэл пяав ууж гадаа сууцгаасан байна.

Тоглогчид кабинд орсны дараа анхны үгийг Клинси хэлжээ: Та нар өөрсдөөрөө бахархах хэрэгтэй.

Удалгүй ерөнхийлөгч канцлер 2 орж ирж баяр хүргэсэн байна. Тоглолт дуусангуут Меркел утастайгаа оролдоод зогсож байхыг харуулсан. Ямар ч байсан дасгалжуулагч тоглогчид болон фэнүүдэд маш хүнд цохилт болсон. Тоглогчид уйлаад сууж байхад нь Ливерпүүлийн дуу явж байсан нь их чимэг болсон, олон ч хүн уйлсан даа. Гэхдээ энэ амжилтаараа Герман бахархах хэрэгтэй. Маш их хүн ийм хол явна гэж санаагүй. Өнөөдрийн хэвлэлүүдийн нүүрийг гарчиглахад бүгд багаа магтжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Jul 06, 2006 8:13 am

Пердондог дуулдаг Тициано Перро өчигдөр 2 цаг хашгирсан гэнэ. Бүтэн сайнд хоолойгоо гамнахгүй бол нэг сар ажилгүй болно гэж хошигнож. Энэ дэлхийн аваргаар хөлбөмбөгийн фэн болж байна гэсэн, олон ч хүн фэн болж байх шиг байна доо Лонгориа бас манай хадам ээж гээл :mrgreen:

Харин Ральф Шумахэрын эхнэр нэг жил итали пицца захиалахгүй гэжээ. Өчигдөр нээрээ стадионд пицца юу юу гэнүү германы фэнүүд орилоод байх шиг байсан, италичуудыг доош нь хийж байсан байх даа. Энэ Германы фэнүүд бас зүггүй улс шүү, өнөөдөр Португал Франц 2 дээр ч гэсэн Дойчланд гээл байсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Seikoni » Thu Jul 06, 2006 8:34 am

сайхан тоглолт болсоон.. ойрын хэдэн сар тийм кайфтай тоглолт үзсэнгүй.. Германыг ДА-д өдий хүртэл ингэж сандаргасан баг байхгүй л болов уу? нэмэлт цагт 4 довтлогчтой итали хамгаалалтын хувьд сандрахгүй огт зүгээр харагдсан.. үнэхээр Италийн хамгаалалт дэлхийд агуу гэдгээ харуулж бйана лээ.. Энэ Гроссо 2 билүү3 жилийн өмнө Сери-Д тоглож байсан гар гэнэ шд.. нас нь ч бас явсан болтой.. гэхдээ үнэхээр Италийн зүүн жигүүрийн маш чухал тоглогч хэдийн болжээ..Тоттигийн төвөөс хаясан пассууд бас л эвгүй орж ирж байна лээ шүү..
Гроссогын оруулсан голын хувьд бол зөвхөн мэдрэмж л байна лээ дээ.../өгсөн пасс нь ч гэсэн Пирлогийн хурц хараа мэдрэмж/ 2 хамгаалагч өнгөрөөд хаалга руу орж байгааг удаашруулж харахад эргүүлэгтэй бөмбөг л нисээд бйана лээ..
2 дахь гоол ч бараг Лэманн хаячихих шиг болсон..ассистын хувьд Жилардино гоё хаясан...
гэхдээ нэмэлт дуусаад 11 цохьсон бол Герман хамаагүй илүү байх байсан байх даа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Nomer 10 » Thu Jul 06, 2006 9:45 am

Ойрын хэдэн сар гэж үү. Барса Арсенал лав гоё болсон.

Пеналти цохисон бол энэ удаад Герман арай амжихгүй байсан байх аа. Ядарсан гарууд сүнхийтэл хусч чадахгүй, тэгэхээр Буффон сэвхийтэл барих нь мэдээж. Тэгээд ч Италийн хэд дандаа 11-ийн мэргэжилтэнгүүд байсан. Буффон ч гэсэн пеналти цохихоос айгаагүй гэж байна лээ. Энэ 2-ын хожсон нь аваргалах байсан, тиймээс одоо Итали аварга.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цогоо » Thu Jul 06, 2006 9:55 am

Арсэнал Барса ч муухай юм болсон шуу. Эхэндээ ч дургүй хүрээд л яваад бсн. Одоо ч бүүр эвлэрч дээ. Гөлийсөн муу Лэманн. Чөрчийсон Этогийн хөлнөөс зуурахгүй л бхгүй. Тэхдээ ч сая сайхан хаасан шүү пэналтыг.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby ..::Affictor::.. » Thu Jul 06, 2006 12:55 pm

Пирло Гроссод пасс өгхөөс өмнө 3 ч цохисон болхоор хамгааланчид хамаг анхаарлаа хандуулаад явсан яаг пасс хаяхын өмнөхөн нэг займчаад болисон нь Гроссог сул гаргаад өгцөн л дө,Гроссо ядаж байхад солгой яан хөл нь таараад агуу гоал хийсэн
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ulka » Thu Jul 06, 2006 2:23 pm

Өдөр нь миний сонссоноор бол ингэж дуулаад байсан шд.

Италийн зинд нур айн пицца лийфэрант, хэй пицца лийфэрант.

Италууд бол зөвхөн пицца зөөгчид, хэй пицца зөөгчид.

хожчихсон бол гудамжаар би ч гэсэн дуулах л байлаа.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest