НБА: Наймаа ,Солилцоо

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Таны бодлоор Лэйкэрс луйврын наймаа хийж НБА-г утгагүй болгов уу?

Тийм
13
34%
Магадгүй
6
16%
Үгүй
19
50%
 
Total votes : 38

НБА: Наймаа ,Солилцоо

Postby a_odko » Fri Jun 30, 2006 1:28 am

Энэ зуны наймаануудын талаар бичиж байяа..

Энэ зуны хамгийн эхний солилцоог Toronto Matt Bonner, Eric Williams болон 2009 оны драфтын 2-р бүсийн эрхээрээ San Antonio-н Rasho Nesterovic-г авсан байна.

Харин өнөөдөр Boston Dan Dickau, Raef LaFrentz болон драфтаар авсан Randy Foye-роо Portland-с Sebastian Telfair, Theo Ratliff болон 2008 оны 2-р бүсийн драфийн эрхийг салгаж чадсан байна.
Last edited by Saiza on Wed Aug 29, 2012 8:35 pm, edited 4 times in total.
Reason: Таны бодлоор Лэйкэрс луйврын наймаа хийж НБА-г утгагүй болгосон уу?
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Fri Jun 30, 2006 1:50 pm

Нэг багийн цалингийн хязгаар гэж байдаг билүү? байдаг бол хэд билээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby a_odko » Mon Jul 03, 2006 12:30 am

47,5 сая байдаг байхаа...
Пуужингууд : Стро + Рүди Гай(драфт 8) = Ш.Батиер : Мэмфхис
Гоё солилцоо болжээ..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Khosoo » Mon Jul 03, 2006 11:52 am

Даллас Маверикс багийн хамгаалагч Жэйсон Терригййн гэрээ энэ зун дуусч байгаа билээ... Даллас багийн тавьсан 6 жилийн гэрээний саналыг ЖТ зөвшөөрсө байна.
Нэшийг явуулдаг шиг юм болсонгүй...

Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Mon Jul 03, 2006 11:59 am

Энэ зуны хамгийн томоохон наймаануудын эхлэлийг Пежа тавилаа... гэрээ нь дуусч чөлөөт агент болж буй тэрээр дараа жилийн шилдэг амжилтыг үзүүлэх багийн нэгт тооцогдож буй Нью-Орлеанс хорнетсийг, Крис Полыг сонгожээ... Пежа Стоякович 5 жилиййн хугацаатай 64 сая долларын гэрээг байгуулсан байна...

Image

2003 оны драфтын эхний байрынхны гэрээ нь дуусч байгаа... Дуэйн Уэйд, ЛеБрон Жэймс, Кармело Энтони нар...

Харин Кармело Энтони Денвер багтаа үлдэхээр болсон байна. : жилийн хугацаатай 80 сая долларын гэрээ хийсэн нь тун өндөр үзүүлэлт боллоо...

Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby A.I.T » Mon Jul 03, 2006 5:09 pm

Хэхэ......Би нэг шалихгүй мэдээ бичдэг **н** гэдэгээ харуулахыг хүсэв.... :RD
Image
В.Радминович гэх энэ залуу Лос Анжлесын Нуурынханы эгнээнд шилжлээ....Тэрбээр энэ жил 2 багын нүүр үзээд байсан билээ.....Суперсониксоос Клипперс руу солигдож ирсэн юм.....Тэрбээр Нуурынханаас 30 сая доллар салгаж авах юм бна....Үүнийхээ хариуд энэ багт 5 жил тоглох гэнэ.....

Image
Финикс Сансын довтлогч Тим Томас Лос Анжлис Клипперст тоглохоор боллоо....Радминовичыгаа алдаад байсан Клипперс түүнээс дутахгүй Томаст 4 жилийн хугацаатай 24 сая долларын гэрээ хийжээ.....

Image
саяхан Пежаг өөрийн болгоод байсан Зөгийнүүд Бобби Жексоныг авчээ.....
Бобби 2001-2002 онд шилдэг нөөц тоглогч болж байжээ.....

Image
Бразилын довтлогч Нэнэ Дэнвэрийн багтайгаа 6 жилын гэрээ хийжээ....Тэрбээр энэ хугацаанд 60 сая доллар авах юм бна.....
Бразил гаралтай энэ аварга эр сүүлийн 2 улиралд гэмтэл бэртэлд их өртөж байгаа билээ.....
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby A.I.T » Mon Jul 03, 2006 5:15 pm

Image
Торонто Репторс баг энэ зуны наймаанд тун идэвхтэй оролцохоор шийдсэн бололтой.....Хэдхэн хоногын өмнө Rasho Nesterovic-ыг Сан Антонигоос салгаж авсан тэд мөн Драфтын Но-1ээр Италын Андрей Барньяниг авч ар талдаа чамгүй хүчирхэгжсэн.....үүн дээр мэдээж хэрэг багын толгойлогч Крис Бош нэмэгдэнэ.....
Тэгвэл тэд Крис Бош, Андрей Барньяниг,Рашо Нэстэрович,Моррис Пэтэрсон нартай хамт тоглох холбоно тоглогчоо олж авчээ.....
Шинэхэн Репторс бол Эр бугнууд багын холбогч асан,НБАд их ирээдүйтэй гэж яриагддаг Т.Ж.Порд.....
Т.Ж.Порд 1983 онд төрсөн,Техасын их сургуулын бүтээгдхүүн юм....
Тэрбээр өнгөрсөн улиралд 12.2 оноо,4.30 самбар,6.6 оновчтой дамжуулалт,1.44 бөмбөг булаалт,тус тус хийж байжээ.....Гэмтлийн улмаас олигтой амжилт үзүүлээгүй....НБАд 2 жил тоглож буй(2003-2004 онд драфтлагдсан ч едөө 55 тоглолтонд оролцжээ)
Харин Эр бугнууд чадварлаг холбогчоо явуулаад оронд нь хэнийг авав?
Image
Энэ бол 2005 онд Драфтаар Торонтод ирсэн шинэ тоглогч Charlie Villanueva...Дараа улиралд 2 дахь жилдээ тоглох энэ залуу Шинэ Буг боллоо.....
13.0 оноо,6.4 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэж ирсэн Чарли 1984 онд төрсөн,2,11 см өндөртөй.........
Эр бугнууд ийнхүү Майкл Редд,Мо.Уйллимс,Андре Богут нартаа Чарлыг нэмлээ.....Магадгүй энд энэ залуу супер од болох ч юм билүү.....
Дашрамд дурдахад Торонто Репторс баг Эр бугнуудад тодорхой хэмжээний мөнгө өгчээ......
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Цоомоо » Tue Jul 04, 2006 1:29 am

Торонто чинь эвгүй болж байгаан байна даа. Гэхдээ Рашог авч бараг л Спэрст тус хүргэх шив дээ, Поповичийн санасанд хүртэл тоглохгүй байгаа тэрээр 2 жилийн өмнө бил үү 3 жилийн өмнө Миннесотагаас Спэрст ирж байсан, тэгээд нэлээн өндөр цалин авахаар гэрээ хиж байсныг санаж байна. Одоо түүний өндөр цалинг Торонто төлөх нь дээ...
Та нар нээрээ дараа улиралд тоглох албан ёсны бөмбөгийг харсан уу? Сүүлийн үед ФИБА-ын тэмцээнүүд дээр тоглоод байгаа алаг бөмбөгөрхүү юм байна лээ. Гэхдээ өнгө нь хуучнаараа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Tue Jul 04, 2006 1:35 am

Клевлендийн зүгээс ЛеБрон Жеймст 5 жилийн хугацаатай 80 сая долларын гэрээ санал болгожээ. ЛеБрон зөвшөөрөх болов уу?Коби 7 жилд 140 орчим сая гэж байгаа..
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby A.I.T » Tue Jul 04, 2006 9:39 am

Image
Speedy Claxton гэх Зөгийнүүдийн холбогч Атлантатай гэрээ хийжээ.....Зөгийнүүд Боббиг эгнээндээ элсүүлэхэд яаж байгаам бол гэж ихэд гайхсан ийм учиртай байж....Speedy Claxton 4 жилийн хугацаанд 25 сая доллар банкандаа хийх ажэээ.....
Атланта Хариултыг авах яриа гарсан ч түүнээс хамаагүй хямд холбогч олж авлаа....Тэгсэн чинь Хариулт Бостонлуу явах яриа гарсан байналээ бараг худалаа болов уу?яагаад гэхээр Бостон саяхан Портландаас Sebastian Telfair-ыг авсан болхоор....
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby A.I.T » Tue Jul 04, 2006 9:49 am

Image
Вэн Волвис Бухнууд багт дараа улиралаас эхэлж тоглохоор боллоо.....
Түүнд хуучин баг нь 4 жилийн хугацаатай 48 сая долларын цалин тавьсан боловч Шилдэг хамгаалан тоглогч маань татгалзжээ......
Харин Бухнууд түүнд 4 жилийн хугацаатай 52 сая долларын гэрээ санал болгосон байна....
Түүний багаасаа явах болсон шалтгаан дасгалжуулагчид байгаа бололтой юм....мэдээж энэ 4 сая доллар байх л даа......хүссэнээ хийцэнэ гарт мөнгө л бодогдох нь ч тодорхой......
Ингээд Алдарт Пистонс нурлаа.....
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby a_odko » Wed Jul 05, 2006 7:14 am

Image

Энэ зуны хамгийн топ фрий агент Big Ben Бухнуудын эгнээнд шилжиж мөнгө бүхнээс үнэтэй болохыг харууллаа...
Бухнуудын хамгийн эхний санал 52 сая 4 жил гэж байсан ч Big Ben нэмэгдэл цалинтайгаа нийлээд 60 сая 4 жил-н гэрээг зөвшөөрсөн аж.
4 удаагийн шилдэг хамаагалан тоглогч маань Detroit News сонинд
Детройт Миний амьдрал болон миний гэр бүлд хийсэн бүхэн чинь баярллаа... Баяртай гэсэн байна.

Детройтчууд түүний орон зайг нөхөхийн тулд Nazr Mohammed-тай 30 сая 5 жилийн гэрээ хийхээр болжээ..

Харин Бухнууд Big Ben-г авах тул Tyson Chandler-г зарж цалингийн лимит-ээ зохьцуулах гэнэ. Одоогоор Chandler-P. J. Brown , Chandler-Al Harrington /sign-and-trade/ гэсэн хувилбартай байна.

Дашрамд хэлэхэд энэ бүх наймаанууд 7-12 нд НБА-с энэ жилийн багуудын цалингийн хамжээг тогтоосноор албан эсных болох билээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby A.I.T » Thu Jul 06, 2006 3:29 pm

ImageImageImage
Зөгийнүүд ба Бухнууд нар өнөөдөр ярилцаж П.Ж.Браун,Ж.Р.Смит = Тойсон Чендлэр гэсэн наймааг хийжээ......
Энэ Бухнууд болон Зөгийнүүд 2 мөн ч их наймаанд оролцож бна даа.... :smile:
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Khosoo » Fri Jul 07, 2006 3:42 pm

Даллас Маверикс баг өнөөдөр нэгэн наймааг Индиана Пейсерс багтай хийлээ... Уг наймаа хоёр баг аль алинд нь л тустай боллоо... Тэр юу вэ гэвэл саяхан үнэгүй явуулсан Пежа Стояковичийн оронд багтаа тун хэрэг болохоор Маркиз Даниелсыг авлаа... Шидэлтийн хамгаалагч, жижиг довтлогч аль аль байрлал дээр тоглож чадах Маркиз Даниелс өнгөрсөн улиралд Даллас багийн ижил байрлалын олон шилдэг тоглогчийн дундаас тун бага минут олдож байсан юм... харин Даллас багийнхан Остин Крошерийг Дирк Новицкигийн ард талыг сайн хариуцна хэмээн үзэж сонгожээ...Даниелс 6 жилийн 38 сая долларын гэрээг өнгөрсөн жил Даллас багтай хийгээд байсан.. Энэхүү цалинг Индиана төлнөө...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 7 » Fri Jul 07, 2006 11:14 pm

За манай Нуурнууд нэг сайхан наймаа хийгээсэй дээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Sat Jul 08, 2006 1:11 am

Радманович-г авж байгаа шт..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Khosoo » Sun Jul 09, 2006 6:27 pm

    Солилцоо наймааны жиг жугаас...


Эх сурвалжийн мэдээлснээр энэ зун чөлөөт агент болж байгаа Бонзи Уэллстэй гэрээгээ сунгахаар Сакраменто Кингз багийнхан 5 жилийн 36 саяын гэрээг санал болгоод байна. Гэвч Бонзи Уэллс өнгөрсөнс жилд авсан 8 саяас илүүг авахыг хүсч байгаа юм. Сакраменто багаас гадна түүнийг Денвер багийнхан урвуулах хүсэл их байгаа боловч түүнд 5 жилийн 30 саяас илүүг санал болгож чадахгүй ээ...
Роки Маунтэйн Ньюс

Айзия Томас дараа жил плей оффт гарцаагүй шалгарна гэдэгтээ итгэлтэй байна. Денвер Наггетс багаас К-Мартыг авна гэдгээ ихэд итгэлтэй өгүүлсэн. Гэвч түүнд өгөх цалингийн асуудал тун хэцүү байгаа юм. Түүнийг жилийн 5 саын цалин авна гэдэгт эргэлзэж л байна.
Нью-Йорк Пост

Бен Уоллес, Пи.Жэй.Браун нарыг авч самбар доор тун хүчирхэг болсон Чикагочууд мөн дахин самбарын тоглогч сонирхож эхэллээ. Энэ зун чөлөөт агент бож байгаа олон багуудын харааг булааж буй Крис Вилкоксийг авахаар багийн спортын албаны дарга цагтаа тоглогч явсан Жон Паксон хөөцөлдөу байна. Бен Уоллесийг авснаар Чикаго багт 16 сая долларын цалингийн зай үлдээд байгаа юм. Вилкоксийг авах хамгийн шаанстай баг нь одоогийн баг болох Сиэттл юм.
Чикаго Сан Таймс


Пол Пирс дараа жил багаа тун гэгээлгээр харж байна. Тэрээр багтаа Кевин Гарнетт, Жермэйн О’Нил, Аллен Айверсон нарын нэгийг авах хүсэлтэй байгаагаа уламжилжээ... Пирс өөрөө Гарнетт, ОНил нартай найзууд бөгөөд наймаа болох тийм ч боломжгүй зүйл биш юм.
Бостон Глоб
Рокетс багийн ерөнхий менежер Кэррол Даусон пүрэв гарагт түүнийг буцаж багтаа ирэх талаар яриа өрнүүлсэн байна. Өнгөрсөн улирал супер одын хэмжээнд тоглосон Майк Жэймсийг авахаар мөн Даллас Маверикс, Миннесота Тимбервульвз багууд үзэ байгаа бөгөд эдгээр багуудтай Майк Жэймс болон түний агент Билл Даффи нар ярилцаж байж эцсийн шийдээ гаргах аж. Гэхдээ боломж Хьюстонд өндөр байгаа аж. Түүний гэр нь Хьюстонд байдаг бөгөөд өөрөө улирлын төгсгөлд Рокетс багтаа эргэн ирнэ хэмээн өгүүлж байжээ. Тэр өнгөрсөн улиралд Рафер Олстонгоор солигдож Торонтод очиж байсныг санаж байгаа байх...
-- Хьюстон Хроникл
Оло эх сурвалж Сиэтл багийнхан ахмад хамгаалагч зодог тайлсан Даг Кристиг авах талаар яриа гараагүй хэмээн мэдээлж байна. Сиэтл нутгийн хүн болох Даг өдгөө 36 настай бөгөөд өнгөрсөн улиралд Даллас багт ирээд улирлын эхээр зүүн шагайны гэмтлийн улмаас зодог тайлсан билээ.
Сиэтл Таймс

Энэ жилийн фри агент Жэйрид Жэффрис болон Вашингтон багийн хооронд хэлэлцээ мухардмал байдалд ороод байна. Визардс багийнхан одоогоор түүнийг багтаа тоглуулах сонирхол нээх их байхгүй байгаа боловч түүнтэй гэрээ хийн дараа нь худалдана гэсэн бодолтой байгаа юм байна. Түүнийг Филадельфи, Финикс багууд сонирхож байгаа бөгөөд тэд аль хэдийнэ нэг жилийн гэрээг санал болгожээ.
Вашингтон Таймс

Тимбервульвзийн чөлөөт агент Маркус Бэнксийн агент Майкл Хиггинс Наггетс багийн тоглогчдыг хариуцсан захирал Марк Варкентейнтэй ярилцсан боловч амжилтгүй яриа болсон байна. Хиггинсийн хэлж буйгаар тэр багтаа үлдэх бололтой.
Роки Маунтэйн Ньюс

Хамгаалагч Дерек Андерсон дасгалжуулагч Пэт Райлитай уулзах төлөлвлөгөөтэй байгаа аж. Дерек Андерсонд дараа жил 2.5 сая дойлуур өгөх юм бол гадагшаа явна гэжээ. Гэвч Уэйсон Капано юм уу Майкл Долеакыг явуулвал тэр хэрэгтэй болно. Харин Алозо зодог тайлвал Майкл Долеакыг авч үлдэх байх. Долеак жилийн 3.13 сая долларын цалин авдаг.
Майами Хералд

Айзия Томас дараа жилийн багийн гарааны тоглогчдын тухай үг дуугараагүй байгаа хэдий ч Стефен Марбэри, Стив Фрэнсис хоёрыг зэрэг тоглуулах бололтой. Стив Фрэнсис өнгөрсөн жил Марбэригийн нөөц тоглогч болж тоглож үүний талаар Лэрри Браунд миний ханшийг унагааж байна хэмээн нэлээн гомдоллож айсан билээ.
Нью-Йорк Таймс

Image
Олон багууд Крис Вилкокс руу хараагаа чиглүүлж байна...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby maNba » Mon Jul 10, 2006 1:17 am

Вилкокс яваад хэрэггүй бхаа Сиэтлд зохижийсийшд...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby A.I.T » Wed Jul 12, 2006 3:17 pm

Image
Торонто Репторс багын холбогч Майк Жэймс өнөөдөрийн мэдээгээр
Minnesota Timberwolves-тэй 4 жилд,25 сая долларын гэрээ хийжээ...
Түүнийг Пуужин,Даллас гэх мэт Барууны томоохон багууд сонирхож байсан юм байна.....
2001-2002 оны улиралаас эхлэн НБАд тоглох болсон Майк 2 ч улирал өнжиж байсан удаатай......
Өнгөрсөн улиралд Пуужингаас Репторс руу зарагдсан энэ залуу Репторст өөрийгөө харуулж 20.3 оноо,5.8 оновчтой дамжуулалт,3.3 самбар,3ваас 442%тай амжилт үзүүлсэн.....Энэ нь түүний хувьд оргил амжилтууд нь юм
Нэмж хэлхэд Майк энэ жил 31 настай юм байна.....
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby a_odko » Wed Jul 12, 2006 6:22 pm

Өнгөрсөн улирлын цалингийн лимит $49.5 сая байсан бол ирэх улирлых $53.135 сая болон нэмэгджээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Fri Jul 14, 2006 1:19 pm

a_odko wrote:Радманович-г авж байгаа шт..




Арай илvv тоглогч байвал сайн шд ээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Sun Jul 16, 2006 1:45 am

Image
Кобе баруун өвдгөндөө мэс засал хийлгэхээр болсон тул Японд болох ДАШТ-д улсаа төлөөлөн оролцож чадахгүй болжээ...Бүрэн эдгэртэл 8 долоо хоног аж.

АНУ-н шигшээ 4 дэхт тоглогчоо алдаж байгаа бөгөөд Кобе-с өмнө Рүүки Ж.Ж Редик нурууны бэртлээс болж , Л.Одом хувийг шалтгаанаар , П.Пийрс ирэх сард тохойндоо хагалгаа хийлгэж болзошгүй тул тоглох боломжгүй болсон билээ..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Sun Jul 16, 2006 11:10 pm

a_odko wrote:Image
Кобе баруун өвдгөндөө мэс засал хийлгэхээр болсон тул Японд болох ДАШТ-д улсаа төлөөлөн оролцож чадахгүй болжээ...Бүрэн эдгэртэл 8 долоо хоног аж.



Yгvй эээээээээээээээ
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Sun Jul 16, 2006 11:12 pm

Чикаго Воллесыг авчина гэдэг чинь дээр vеийн дуртай байсан багаа ирэх жил дээгvvр харнаа гэсэн vг...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby rednasca » Mon Jul 17, 2006 11:13 am

Детройт Биг Бенийг явуулсанаараа маш зөв юм хийлээ. Довтлох чадваргүй, шакаас ч муу торгууль шиддэг нөхөрт тэгж их мөнгө өгч байснаас хажууд нь хамаагүй сайн довтолгоонтой, бас ч гэж сайн хамгаалдаг Назр Мохамедийг ингэж хямдхан авна гэдэг бол яах ч аргагүй зүйтэй шийдвэр. Бас Флип хочит Муррейг хямдхан авлаа. Пистонс ирэх жил үзнээ. Энэ багийг булшлах болоогүй шүү.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests