Герман-2006, 1/4 , Герман-Аргeнтин

Аль нь хожоод улмаар цаашид аварга болох вэ???

Аргентин
18
47%
Герман
20
53%
 
Total votes : 38

Postby Аагий » Sat Jul 01, 2006 1:10 pm

Хэдэн найзуудтайгаа цуг үзлээ. Бид тоглолт эхлэх үеэс л энэ яг тэнцэж торгуулийн цохилтоор дуусах байх гэж ярилцаж байсан яг тэр маягаар боллоо. Сайхан тоглолт үзэн сайхан байлаа. Германыг хожоосой ч гэж бодож байсаныг хэлэх үү :mrgreen:
Харин миний бодолоор шүүгч илт Германыг дэмжсэнгүй ээ. Сайн шүүсэн. Харин сүүлд 16 дотор Лаам Родригесийг гарцаагүй пеналти өгөхөөр хөлд нь суусан. Харин шүүгч Родригесийг худлаа унасан гэж үзэж шар хуудасаар торгосон. Хэрвээ Лаамд алдаа өгөн торгуулийн цохилт цохихоор шийдвэрлэсэн бол шааал ондоо үр дүн гарах байсан байх. Мэдээж Аргентиний тоглогчдийн, фенүүдийнх нь хувьд харамсалтай л юм.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby spain man » Sat Jul 01, 2006 1:14 pm

Сайхан тоглолт болсоон. Пекерманыг би Мэсси г чухал тоглолтонд гаргах гээд нөөгөөд байна гэсэн. банздсаар байгаад мултарлаа. Хурдаар ааглаж тоглох ёстой газар адилхан хүчний тоглолт хийгнэ гээд яахав дээ. Бас арай эрт хамгаалаад суучлаа. Мэдээж довтлоод байвал гоол хийлгүй яахав. тэгээд л угаасаа Леманн 11 дээ сайныг хэлэх үү. пекерманы цохиулж байгаа тоглогчд нь ч бас таарч. Уул нь финалд 2 өмнөд америкийн шуурган довтолгоотой тоглот үзье гэсэн чин. Хөөрхий Пекерман хөөрхий Мата.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Аагий » Sat Jul 01, 2006 1:26 pm

Pekerman has quit
Copyright Press Association Ltd. Friday, 30 June 2006

Jose Pekerman has resigned as Argentina coach following the penalty shoot-out defeat to Germany in the quarter-final of the World Cup.

He added: "I'm very sorry for the coaches and the fans and the players, this team deserves to go further but we couldn't make it."
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Sat Jul 01, 2006 2:20 pm

Миний амьдралын хамгийн муухай өдрүүдийн нэг байлаа өчигдөр... гэхдээ мэдээж 4-н жилийн өмнөхийг яаж гүйцэхэв... тоглолт дууссаны дараа гарч баахан хана балбаад гараа баахан шалбаллаа бүх юм л утгагүй санагдаад л огиудас хүрээд л... мэдээж хожих хожигдох гэдэг байдаг л зүйл л дээ... гэхдээ л 4-н жил хүлээсэн ахиад 4-н жил хүлээнэ гэж бодохоор л... дээх хожих бүрэн боломжтой байхад хожигдчихсон гээд бодохоор аймаар уур хүрч бухимдаад байна... одоо ч ялгаа алга бодохгүй байяа гэхээр л бодогдоод байх юм... яджийхад хүн бүр л хөлбөмбөг яриад л автобусанд ч бассейн дээр ч... зурагт асаахаар өнөө тоглолт гараад л... аймаар байнаа... за за энэ бүх зовлон ч яхав тоглолтын талаар хэдэн үг хэлий... Дартсийн хүссэнээр нүдэнд харагдахаар гоёо тойм бичих чадал ч алга... зүгээр л бодлоо бичеэ...

Пекерманы гарааны бүрэлдэхүүн үнэхээр ухаалаг байсан... гоёо тооцсон... Рикелме дээр Германчууд хамаг анхаарлаа хандуулна гэдэгийг мэдэж байсан болохоор хурдтай хүчтэй Техниктэй Тевезийг гаргаж тоглуулсан... Тевезийг бол үнэхээр Германчууд хаахад хэцүү байна лээ дандаа л алдаа хийж зогсоож байсан... Тевез гарсанаар илүү дайчин шаргуу тоглолт үзүүлж эсрэг багийн хамгаалалтыг өөр дээрээ татаж авчирч бусаддаа довтлох боломж олгож байсан... хэдэн ч гоёо довтолгоо нэгдүгээр үед хийгээд амжсан гэхдээ Германчуудын хамгаалалтыг эцсийн мөчид нэвтэлж чадахгүй байсан... Коллоччиниг гаргадаг нь ч бас зөв шийдвэр байсан биерхүү агаарт сайн тоглодог хамгаалагчийг гаргасан байсан... Луйс Гонзалез ч гэсэн тийм шалтгаанаар л гарсан байх... Сорин урагшаа тоглоод Тевез татаж тоглоод дунд шугам дээр бол манайхан үнэндээ ноёлож чадаж байсан... Гол нь Креспо урд бага зэрэг ганцаардаж байсан... Креспог торгуулын талбайд гоёо пасс авахад гар хүрсэн гэж шүүгч үзсэн... Мань эр тун хашир гараа татаад бөмбөгийг тогтоож авсан ш дээ ууг нь... 6-н хагас хамгаалагч хэрэгтэй үед тун сайн татаад байсан болохоор Германчуудын довтолгоонд нэг их түүртээгүй... Эхлээд Германуудаас айж байсан ч тоглолтын эхний хэсгийг хараад зүрх ороод хожих боломж байна гэж бодож байсан... сайхан ч тоглосон... Манайхан дунд шугамд ноёлоод ирүүт Германы довтолгоо зогсч хагас хамгаалагч нар бүгдээрээ хойшоо татагдаж хамгаалагч нартаа туслах болсоноор Германы тоглолт үндсэндээ нэгдүгээр үед уналтын байдалд орсон хамгаалагч нар нь **н** **н** алдаа гаргачих гээд л... Манайхан ч булангийн цохилт хаалттай цохилт зөндөөг авсан ч даан ч нуруу дутаад гоолдож чадахгүй байсан... Гэхдээ булангийн цохилтыг Рикелме их зөв өгч байна лээ агаараар биш их нам өгөөд Сорин шууд хаалга руу чихэх гээд 2 оролдсон гэхдээ болоогүй... Шүүгчийн хувьд эхний үед давгүй шүүчихсэн...
За эхний үе гарцаагүй манай давамгайллаар өндөрлөсөн... 2-р үе эхлээд ч манайхан эрчээ алдахгүй сайн тоглосон тэгээд булангийн цохилт... Аяала... Рикелме яаг тэр булангаас ЗЯЭ тоглоход Аяалад өгч мань эр гоолдсон ч шүүгч тооцоогүй... 175 см өндөртэй нас нь харьж яваа энэ эр үнэхээр мундаг мөргөсөн... айлын хамгаалагчид шахуулж байгаад л аваад хаячихсан тасархай гоол байсан... Гоолоос хойш манайхан ерөнхийдөө татаж Герман илүү довтолж тоглосон гэхдээ л довтолгоонууд нэг л болж өгөхгүй явсаар... Германы довтолгоо ширүүссэн энэ үед Аяалаг үнэн магтамаар... энэ улирал цөөхөн тоглолт хийсэн форм муутай байх гэж айгаад байсан энэ намхан Аргентин эр Германы агаарын бараг бүх пассыг 16-аас таслаж урагшаа оновчтой дамжуулалт өгч байсан... Германы стандартуудын пассуудад 180, 190 тэй тэр өндөр тоглогчидоос түрүүлж хүрж байсан нь үнэхээр гайхалтай... Бас Машераног дурдахгүй байж болохгүй дөнгөж 22 настай гэхэд үнэн гоёо хашир дэлхийн шилдэг ДМүүд шиг л бөмбөг салгаж ар талын тоглолтыг аяалатай хамтаар удирдаж довтолгоо хамгаалалт 2-ыг гайхалтай холбож байсан... аяаяая аль азтай баг нь энэ залууг өөрийн болгох бол доо... тэгтэл гай газар доороос гэгчээр Аббонданзери гэмтчихдэг юм даа... дотор харанхуйлаад л явчихсан... Бурхан Германчуудын талд байна даа л гэж бодож байлаа... тэгээд нэг солилцоогоо дэмий үрж байгаам... Шүүгч илт Германыг дэмжсэн гэж багаа өмөөрөөд яхав гэхдээ Соринг огт хүрээгүй байхад шар карт өгч байсан үүгээр ч зогсохгүй ер нь хүмүүс бөөгнөрөөд ирвэл шууд л бодох юмгүй манай хаалганы зүг гараа заах юм... Машераногийн шар ч эргэлзээтэй... Гэтэл дараа нь Пекерманы үнэн **н** сэлгээ... Англитай тоглож байхад хожоод явж байхад яаг ийм сэлгээ хийж Рикелмег суулгаад хожигдож байсан... Камбиассог оруулдаг сэлгээг бол би зөв гэнэ... Угаасаа Пекерманы Машерано, Камбиассо гэсэн 2 ДМтэй тоглодог тактик бол яах аргагүй хамгаалалтанд тун тустай нь өмнөх тоглолтонд харагдаж байсан... Гэхдээ яагаад заавал Рикелме гэж? багийн плэймэкерээ ДМ-ээр сольдог сэлгээ яагаад ч зөв биш... Гонзалез тоглолтонд нэг их идэвхитэй тоглохгүй байсан... Гонзалезийг суулгах байсан юм энэ удаад бол... Дараа нь Круз... Герман шиг багтай тоглоход хөлбөмбөгчийн хэлдгээр хүчирхэг тоглогч нар хэрэгтэй л дээ... угаасаа Тевез татаж тоглож байсан болохоор Техник хурдаар биш мэдрэмж биеийн хүчээрээ гоолддог довтлогч урд хэрэгтэй нь гарцаагүй тийм довтлогч манайд 2 л бий нэг нь Круз нэг нь Креспо... энийг нэг их муу сэлгээ гэхгүй ч гол нь бүх сэлгээгээ дуусгах ямар хэрэг байсан юм бэ? энэ сэлгээг хийлгүй юу ч болоо билээ гээд хүлээх байсан юм... Хэрвээ энэ сэлгээг хийгээгүй байсан бол Месси эсвэл аймарыг сүүлд оруулах боломж гарах байсан юм... тэр 2 бас л тоглолтын темпийг эвдэж болох л байсан... за тэгээд Клозегийн гоол үүнд хэний ч буруу байгаагүй ээ үнэхээр яах аргагүй гоол Бровски ч гоёо хаясан Клозе ч гоёо гүйцээсэн... за ингээд нэг нэг болуут л дотор харанхуйлаад ирсэн дээ... угаасаа гол плэймэкерээ суулгачихсан 2- дахь хаалгачтайгаа талбайн эздийн өөдөөс нэмэлт цагт цаашлаад пенальти цохино... угаасаа барахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой гэхдээ найдаад хүлээсэн чадаагүй... гэхдээ манайхан Рикелмегүй ч гэсэн нэмэлт цагт ууг нь илүү тоглосон олон гоёо довтолгоо хийсэн ч аргагүй залуус болохоор туршлага дутаад гүйцээж чадахгүй юм... Максиг торгуулийн талбайд унагадаг бол ууг нь гарцаагүй пенальти л байсан... тэгсэн шүүгч манай хүнд алдаа өгч байдаг... мэдээж хархад хэцүү байх л даа шүүгчид гэхдээ л хажуугийн шүүгч үүнийг харах боломжтой биз дээ? энэ алдааг л зөв шүүсэн бол... за тэгээд пенальтигаар угаасаа барахгүй нь тодорхой байсан л даа... би ч өөрөө пенальтигаар Германыг барахгүй гэж бодож байсан болдогоороо л болсон....
Миний бодлоор энэ тоглолтонд Пекерман сэлгээн дээр хариуцлагагүй хандлаа л гэж бодож байна... гэхдээ мэдээж түүнд бүх бурууг өгөхөд хэцүү л дээ... дунд шугамд ноёлож тоглолтын туршид илүү давуу довтолж ойрын зайнд гайхалтай ойлголцож мэдэрч дамжуулан тоглож байсан тэр уран гоёо тоглолтыг Аргентинчуудад тэр л хийж өгсөн... Дээр нь тэр бол гайхалтай тактикч... дандаа зүүн хамгаалагчаар тоглодог Хэйнцийг төвд тавиад зүүнд нь Соринг гаргаж Сорин урагшаа цөмөрч довтолгоонд хагас хамгаалагчийн үүрэгтэй оролцуулж үүнийгээ Камбиассо ба Машерано гэсэн 2 ДМийг гаргаснаар нөхөж Савиола Тевез гэсэн хурдтай техниктэй довтлогчидийг хойш нь татаж хагасуудын байран дээрээс тоглуулах гээд л сонин сонин өөр дасгалжуулагч нарын хийгээд байдгүй тактикүүдийг ДАШТ-аар хэрэгжүүлсэн... Миний бодлоор энэ Пекерманы тактик бол яаг багийн тоглогчидод тохирсон туйлын уяан хатан тактик байсан... Жишээ нь гэхэд Сорин, Хэйнце гэсэн хоёр сайн зүүн артай байж бусад багууд шиг тоглосон бол нэг нь л талбайд гарч тоглоно... тэгэхэд Пекерман л энэ 2-ыг зэрэг тоглуулах бас урагшаа дайрах дуртай Камбиассог Машеранотой хамт гаргаж ирж энэ тэр ер нь л яаг тактикийн хувьд бол энэ дэлхийн аваргад хамгийн зэвүүн тактиктэй тоглож байсан гэж би бодож байна... Дээр нь Макси, Машерано, Тевез нарын залууст итгэл хүлээлгэн тоглож дэлхийн тавцанд хүрсэн скиллтэй тоглогч нар болохыг нь бүгдэд мэдрүүлсэн гээд л сайн ч юм олон хийсэн... Гэхдээ сэлгээн дээр л алдаа гаргах юм даа... ЗЯЭтэй тоглоход бас Паласиог гаргаж үзэж байсан... ямар ч байсан Пекерман шигшээгийн төлөө зөндөөг хийсэн гэхдээ энэ тоглолтонд бол түүнийг алдсан гэж бодож байна... Савиола Рикелмег муу тоглосон гэж... би бол нэг их тэгэж бодохгүй байна... угаасаа Пекерман энэ тоглолтонд Сорин ба Тевезийг ашиглаж зүүнээр дайрах гээд үзээд байх шиг байсан... тиймдээ ч суулгасан байх... Рикелме хийдгээ хийж нэг дамжуулалт өгсөн... энэ Пекерман хэсгийн сүүлийн тоглолтонд Холландад ер нь бууж өгдөг байсан юм... тэгсэн бол Германтай таарахгүй байхгүй юу...
за тэгээд миний үгийг сонсохгүй ч гэсэн сайхан тоглолтууд үзүүлсэн багийнхандаа баярлалаа гээд хэлчихий... хожигдсон ч гэсэн үнэхээр сайн тоглоод л хожигдлоо... Машерано, Аяала 2ийг бүүр ч илүү нэр дурдмаар санагдах юм даа... ганц энэ тоглолтонд ч биш бүх л тоглолтонд гайхамшигтай байсан... хамгаалалт нэг их сайн гэж яригдадгүй ч энэ 2 мөн Пекерманы тактикийн ачаар энэ ДАШТ-ийн хамгийн шилдэг хамгаалалттай багуудын нэг байсан гэж би хувьдаа бодож байна...

Одоо Германчууд бараг аварга авчих биз дээ... Италиуд сайнгүй байгаа... тэгээд талбай нь ивээх биз дээ... хүслээр болдог бол Франц аварга авч Зизу сүүлийн тоглолтоо цом өргөн дуусгахийг харахыг хүсч байна ингэвэл ч өчигдөрийн гомдол бага ч болов тайлагдах болов уу?... одоо хөлбөмбөгийн тухай бодох л юм бол өчигдөрийн тоглолт санагдаад амар тайван байхгүйм шиг байна хэд хоног форумаас холдож өөр юм бодож амьдархаас даа... шинэ улирал эхэлхээр уулзалдий... сайхан наадацгаагаарай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Sat Jul 01, 2006 2:24 pm

Breathe! wrote:Энэ пеналти алдах нөхөд яагаад ингээд мэдэгдээд байдаг юм болоо? Аяала маш айсан өөртөө итгэлгүй байсан...


Юу вэ? Энэ Аргентинчууд Германы араас цохиж байна....
Угаасаа иймэрхүү ард түмэн л дээ... фенүүд нь битгий гомдоорой... ийм болохоор би их дургүй байдаг.. түүхэндээ ийм занг маш их гаргаж байсан... :grin:
би хэлж л байсан...
чи Аргентинийн хөлбөмбөгийн түүхийг юу мэдэх юм? юу мэддэгтээ ингэж яридаг юм? явж Рүүнийгээ Адрианотойгоо харьцуул за... эрэгтэй хүн мэддэггүй юмаа мэддэгийм шиг ярих муухай байдаг юм... нэг их баг хожигдоод уурласандаа ч хэлж байгаам биш чамд л гэж хэлж байна... хожим өөрт чинь л хэрэгтэй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Hristos » Sat Jul 01, 2006 4:02 pm

Хүмүүсийн бичсэнийг уншаад их гайхлаа. Та нар тоглолтын гол баатрыг олж харсангүй. Энэ тоглолтыг авж явсан хүн бол Баллак. Сөхөрч унатлаа ядарсан байсан ч бас гэмтэлтэй байсан ч ахлагчийн хувьд лидерийн хувьд тоглосоор байв. Клинсманн ч баллакийг суулгачвал багийхны сэтгэл санаа унана гэж мэдэж байсан тул солиогүй. Тэгвэл Пекерман яаж байна. Лидерээ сольж суулгаад багаа алж байна. Баллак гэмтэл нь сэдрээд будаа болчихгүй л бол шилдэг тоглогч болох байх. Тевес сайн тоглосон. Пекерман ганц гоолоо хамгаалаад хожно гэж бодсон юм байх даа. рикельмег суулгах байсан юм бол Аймарыг гаргах хэрэгтэй байсан. Ядаж бөмбөгөө бариад яваал байна. Үгүй юм гэхэд хуурж гүйгээд торгуулийн цохилт аваад байх байсан.
Надаас дор дасгалжуулагч нар бас байх юмаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Ms.G » Sat Jul 01, 2006 4:41 pm

Олуулаа үзэж байсан болоод ч тэр үү, pub-d үзэж байсан хүмүүс бүгд 2 хувагдаад орилж байсныг ч хэлэх үү чин сэтгэлээсээ Аргентинаг балиалсан юмсан.. Яагаад??? Зарим нь шүүгч германы талд байсан гэнэ, нөгөө зарим нь Пекерман буруу солилцоо хийсэн гэнэ... Би сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ яагаад тэр Мессиг гаргаагүй юм бэ??? Хажууд байсан залуу дахиж солилцоо хийх эрхгүй болсон гэсэн, тийм юм бас байдаг юмуу??? Үнэхээр пенальти цохиод дуусахад уйлмаар байсан, Испанийг хожигдоход ч тэгж байгаагүй... учир нь Аргентина бол 1/4-т үлдэх ёстой байсан хүчтэй багын нэг ш тээ.... Одоо яаж ч байсан Германыг дэмжихгүй... Бразил, Англи ч байсан хамаагүй гараад немцуудыг нухаасай 8)
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby Hristos » Sat Jul 01, 2006 4:50 pm

Аврора wrote:Олуулаа үзэж байсан болоод ч тэр үү, pub-d үзэж байсан хүмүүс бүгд 2 хувагдаад орилж байсныг ч хэлэх үү чин сэтгэлээсээ Аргентинаг балиалсан юмсан.. Яагаад??? Зарим нь шүүгч германы талд байсан гэнэ, нөгөө зарим нь Пекерман буруу солилцоо хийсэн гэнэ... Би сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ яагаад тэр Мессиг гаргаагүй юм бэ??? Хажууд байсан залуу дахиж солилцоо хийх эрхгүй болсон гэсэн, тийм юм бас байдаг юмуу??? Үнэхээр пенальти цохиод дуусахад уйлмаар байсан, Испанийг хожигдоход ч тэгж байгаагүй... учир нь Аргентина бол 1/4-т үлдэх ёстой байсан хүчтэй багын нэг ш тээ.... Одоо яаж ч байсан Германыг дэмжихгүй... Бразил, Англи ч байсан хамаагүй гараад немцуудыг нухаасай 8)

Аврора хөөрхөншдээ. Үнсэе.
За тэр охин панаалдах ч яахав яагаад Аргентинууд Бирхофф руу дайраад байсныг хэлээд өгөөч. Германд байгаа найзуудаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Ms.G » Sat Jul 01, 2006 5:25 pm

Аргентины шигшээ багийн дасгажуулагч Хосе Пекерман Германы шигшээ багтай 1/4-т тоглож ялагдсаныхаа дараа өөрийн үүрэгт ажлаа орхиж байгаагаа мэдэгджээ.

" - Үнэхээр гайхамшигтай тоглолт болсон. Бид ялахын төлөө биднээс шалтгалж болох бүхнийг хийсэн. Гэвч торгуулийн цохилтуудыг бид маш муу гүйцэтгэсэн. Энэ удаагийн дэлхийн аваргад үнэхээр сайн тоглож байсан Аргентины хувьд гутамшиг байлаа. Ингээд би багаа орхихоо мэдэгдэж байна"

гэж Reuters мэдэллэжээ...

Ps: орчуулав
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby Marco » Sat Jul 01, 2006 5:32 pm

Хайнце чинь герман эцэгтэй,итали ээжтэй. итали,герман 2иргэншилтэй юм байна.Миний таамгаар Бирхофф Аргентины тухай онцгvй vг хэлсэнийг Хайнце сонсоод дайрсан байх.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sat Jul 01, 2006 5:50 pm

Одоо Италид тоглож байгаа Мауро Каморанези чинь Аргентина хvн юм байна.Тэгэхээр Германчууд дахиад "нэг" Аргентинтай тоглож дээ.Хэ хэ
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Ms.G » Sat Jul 01, 2006 5:52 pm

Германы шигшээ багийн дасгажуулагч Юрген Клинсманн Аргентины шигшээ багийг 1/4-т хожисоныхоо дараа өөрийн тамирчдаараа бахархаж байгаа хэмээжээ.

" Тоглолт үнэхээр сэтгэл хөдлөм боллоо. Сандал дээр сууцгааж байсан хүмүүс сэтгэлээ барьж чадахгүй байсан. Энэ бүхэн яг л Хичкокийн кинонууд шиг л санагдсан. Бид тооны харьцааг тэнцүүлж нэмэлт цагт тоглолтыг эргүүлж чадна гэдэгт эцсийг хүртэл итгэсээр байсан. Хэзээд пенальти цохино гэдэг бол тулааныг үргэлжлүүлэх хамгийн хэцүү хувилбар байдаг, харин манай баг бүх бэрхшээлийг даван туулж чадсанд нь би багаараа бахархаж байна. 5 тамирчин маань одоо ч залуучуудын шигшээд тоглох боломжтой хэдий тэд сандраагүй, нэр төртэй харагдаж байсан. Түүнчлэн Йенс Леманнд талархал илэрхийлмээр байна. Бид түүнд зөндөө их итгэл хүлээлгэж найдаж байсан, тэр ч бөмбөг хаашаа нисэж байгааг мэдрэх нарийн мэдрэмжтэй гэдгээ баталсан" гэж мэдэгдсэнийг Reuters хүргэж байна.
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby Бамбууш » Sat Jul 01, 2006 5:59 pm

el payaso wrote:Миний амьдралын хамгийн муухай өдрүүдийн нэг байлаа өчигдөр... гэхдээ мэдээж 4-н жилийн өмнөхийг яаж гүйцэхэв... тоглолт дууссаны дараа гарч баахан хана балбаад гараа баахан шалбаллаа бүх юм л утгагүй санагдаад л огиудас хүрээд л... мэдээж хожих хожигдох гэдэг байдаг л зүйл л дээ... гэхдээ л 4-н жил хүлээсэн ахиад 4-н жил хүлээнэ гэж бодохоор л... дээх хожих бүрэн боломжтой байхад хожигдчихсон гээд бодохоор аймаар уур хүрч бухимдаад байна... одоо ч ялгаа алга бодохгүй байяа гэхээр л бодогдоод байх юм... яджийхад хүн бүр л хөлбөмбөг яриад л автобусанд ч бассейн дээр ч... зурагт асаахаар өнөө тоглолт гараад л... аймаар байнаа... за за энэ бүх зовлон ч яхав тоглолтын талаар хэдэн үг хэлий... Дартсийн хүссэнээр нүдэнд харагдахаар гоёо тойм бичих чадал ч алга... зүгээр л бодлоо бичеэ...

Пекерманы гарааны бүрэлдэхүүн үнэхээр ухаалаг байсан... гоёо тооцсон... Рикелме дээр Германчууд хамаг анхаарлаа хандуулна гэдэгийг мэдэж байсан болохоор хурдтай хүчтэй Техниктэй Тевезийг гаргаж тоглуулсан... Тевезийг бол үнэхээр Германчууд хаахад хэцүү байна лээ дандаа л алдаа хийж зогсоож байсан... Тевез гарсанаар илүү дайчин шаргуу тоглолт үзүүлж эсрэг багийн хамгаалалтыг өөр дээрээ татаж авчирч бусаддаа довтлох боломж олгож байсан... хэдэн ч гоёо довтолгоо нэгдүгээр үед хийгээд амжсан гэхдээ Германчуудын хамгаалалтыг эцсийн мөчид нэвтэлж чадахгүй байсан... Коллоччиниг гаргадаг нь ч бас зөв шийдвэр байсан биерхүү агаарт сайн тоглодог хамгаалагчийг гаргасан байсан... Луйс Гонзалез ч гэсэн тийм шалтгаанаар л гарсан байх... Сорин урагшаа тоглоод Тевез татаж тоглоод дунд шугам дээр бол манайхан үнэндээ ноёлож чадаж байсан... Гол нь Креспо урд бага зэрэг ганцаардаж байсан... Креспог торгуулын талбайд гоёо пасс авахад гар хүрсэн гэж шүүгч үзсэн... Мань эр тун хашир гараа татаад бөмбөгийг тогтоож авсан ш дээ ууг нь... 6-н хагас хамгаалагч хэрэгтэй үед тун сайн татаад байсан болохоор Германчуудын довтолгоонд нэг их түүртээгүй... Эхлээд Германуудаас айж байсан ч тоглолтын эхний хэсгийг хараад зүрх ороод хожих боломж байна гэж бодож байсан... сайхан ч тоглосон... Манайхан дунд шугамд ноёлоод ирүүт Германы довтолгоо зогсч хагас хамгаалагч нар бүгдээрээ хойшоо татагдаж хамгаалагч нартаа туслах болсоноор Германы тоглолт үндсэндээ нэгдүгээр үед уналтын байдалд орсон хамгаалагч нар нь **н** **н** алдаа гаргачих гээд л... Манайхан ч булангийн цохилт хаалттай цохилт зөндөөг авсан ч даан ч нуруу дутаад гоолдож чадахгүй байсан... Гэхдээ булангийн цохилтыг Рикелме их зөв өгч байна лээ агаараар биш их нам өгөөд Сорин шууд хаалга руу чихэх гээд 2 оролдсон гэхдээ болоогүй... Шүүгчийн хувьд эхний үед давгүй шүүчихсэн...
За эхний үе гарцаагүй манай давамгайллаар өндөрлөсөн... 2-р үе эхлээд ч манайхан эрчээ алдахгүй сайн тоглосон тэгээд булангийн цохилт... Аяала... Рикелме яаг тэр булангаас ЗЯЭ тоглоход Аяалад өгч мань эр гоолдсон ч шүүгч тооцоогүй... 175 см өндөртэй нас нь харьж яваа энэ эр үнэхээр мундаг мөргөсөн... айлын хамгаалагчид шахуулж байгаад л аваад хаячихсан тасархай гоол байсан... Гоолоос хойш манайхан ерөнхийдөө татаж Герман илүү довтолж тоглосон гэхдээ л довтолгоонууд нэг л болж өгөхгүй явсаар... Германы довтолгоо ширүүссэн энэ үед Аяалаг үнэн магтамаар... энэ улирал цөөхөн тоглолт хийсэн форм муутай байх гэж айгаад байсан энэ намхан Аргентин эр Германы агаарын бараг бүх пассыг 16-аас таслаж урагшаа оновчтой дамжуулалт өгч байсан... Германы стандартуудын пассуудад 180, 190 тэй тэр өндөр тоглогчидоос түрүүлж хүрж байсан нь үнэхээр гайхалтай... Бас Машераног дурдахгүй байж болохгүй дөнгөж 22 настай гэхэд үнэн гоёо хашир дэлхийн шилдэг ДМүүд шиг л бөмбөг салгаж ар талын тоглолтыг аяалатай хамтаар удирдаж довтолгоо хамгаалалт 2-ыг гайхалтай холбож байсан... аяаяая аль азтай баг нь энэ залууг өөрийн болгох бол доо... тэгтэл гай газар доороос гэгчээр Аббонданзери гэмтчихдэг юм даа... дотор харанхуйлаад л явчихсан... Бурхан Германчуудын талд байна даа л гэж бодож байлаа... тэгээд нэг солилцоогоо дэмий үрж байгаам... Шүүгч илт Германыг дэмжсэн гэж багаа өмөөрөөд яхав гэхдээ Соринг огт хүрээгүй байхад шар карт өгч байсан үүгээр ч зогсохгүй ер нь хүмүүс бөөгнөрөөд ирвэл шууд л бодох юмгүй манай хаалганы зүг гараа заах юм... Машераногийн шар ч эргэлзээтэй... Гэтэл дараа нь Пекерманы үнэн **н** сэлгээ... Англитай тоглож байхад хожоод явж байхад яаг ийм сэлгээ хийж Рикелмег суулгаад хожигдож байсан... Камбиассог оруулдаг сэлгээг бол би зөв гэнэ... Угаасаа Пекерманы Машерано, Камбиассо гэсэн 2 ДМтэй тоглодог тактик бол яах аргагүй хамгаалалтанд тун тустай нь өмнөх тоглолтонд харагдаж байсан... Гэхдээ яагаад заавал Рикелме гэж? багийн плэймэкерээ ДМ-ээр сольдог сэлгээ яагаад ч зөв биш... Гонзалез тоглолтонд нэг их идэвхитэй тоглохгүй байсан... Гонзалезийг суулгах байсан юм энэ удаад бол... Дараа нь Круз... Герман шиг багтай тоглоход хөлбөмбөгчийн хэлдгээр хүчирхэг тоглогч нар хэрэгтэй л дээ... угаасаа Тевез татаж тоглож байсан болохоор Техник хурдаар биш мэдрэмж биеийн хүчээрээ гоолддог довтлогч урд хэрэгтэй нь гарцаагүй тийм довтлогч манайд 2 л бий нэг нь Круз нэг нь Креспо... энийг нэг их муу сэлгээ гэхгүй ч гол нь бүх сэлгээгээ дуусгах ямар хэрэг байсан юм бэ? энэ сэлгээг хийлгүй юу ч болоо билээ гээд хүлээх байсан юм... Хэрвээ энэ сэлгээг хийгээгүй байсан бол Месси эсвэл аймарыг сүүлд оруулах боломж гарах байсан юм... тэр 2 бас л тоглолтын темпийг эвдэж болох л байсан... за тэгээд Клозегийн гоол үүнд хэний ч буруу байгаагүй ээ үнэхээр яах аргагүй гоол Бровски ч гоёо хаясан Клозе ч гоёо гүйцээсэн... за ингээд нэг нэг болуут л дотор харанхуйлаад ирсэн дээ... угаасаа гол плэймэкерээ суулгачихсан 2- дахь хаалгачтайгаа талбайн эздийн өөдөөс нэмэлт цагт цаашлаад пенальти цохино... угаасаа барахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой гэхдээ найдаад хүлээсэн чадаагүй... гэхдээ манайхан Рикелмегүй ч гэсэн нэмэлт цагт ууг нь илүү тоглосон олон гоёо довтолгоо хийсэн ч аргагүй залуус болохоор туршлага дутаад гүйцээж чадахгүй юм... Максиг торгуулийн талбайд унагадаг бол ууг нь гарцаагүй пенальти л байсан... тэгсэн шүүгч манай хүнд алдаа өгч байдаг... мэдээж хархад хэцүү байх л даа шүүгчид гэхдээ л хажуугийн шүүгч үүнийг харах боломжтой биз дээ? энэ алдааг л зөв шүүсэн бол... за тэгээд пенальтигаар угаасаа барахгүй нь тодорхой байсан л даа... би ч өөрөө пенальтигаар Германыг барахгүй гэж бодож байсан болдогоороо л болсон....
Миний бодлоор энэ тоглолтонд Пекерман сэлгээн дээр хариуцлагагүй хандлаа л гэж бодож байна... гэхдээ мэдээж түүнд бүх бурууг өгөхөд хэцүү л дээ... дунд шугамд ноёлож тоглолтын туршид илүү давуу довтолж ойрын зайнд гайхалтай ойлголцож мэдэрч дамжуулан тоглож байсан тэр уран гоёо тоглолтыг Аргентинчуудад тэр л хийж өгсөн... Дээр нь тэр бол гайхалтай тактикч... дандаа зүүн хамгаалагчаар тоглодог Хэйнцийг төвд тавиад зүүнд нь Соринг гаргаж Сорин урагшаа цөмөрч довтолгоонд хагас хамгаалагчийн үүрэгтэй оролцуулж үүнийгээ Камбиассо ба Машерано гэсэн 2 ДМийг гаргаснаар нөхөж Савиола Тевез гэсэн хурдтай техниктэй довтлогчидийг хойш нь татаж хагасуудын байран дээрээс тоглуулах гээд л сонин сонин өөр дасгалжуулагч нарын хийгээд байдгүй тактикүүдийг ДАШТ-аар хэрэгжүүлсэн... Миний бодлоор энэ Пекерманы тактик бол яаг багийн тоглогчидод тохирсон туйлын уяан хатан тактик байсан... Жишээ нь гэхэд Сорин, Хэйнце гэсэн хоёр сайн зүүн артай байж бусад багууд шиг тоглосон бол нэг нь л талбайд гарч тоглоно... тэгэхэд Пекерман л энэ 2-ыг зэрэг тоглуулах бас урагшаа дайрах дуртай Камбиассог Машеранотой хамт гаргаж ирж энэ тэр ер нь л яаг тактикийн хувьд бол энэ дэлхийн аваргад хамгийн зэвүүн тактиктэй тоглож байсан гэж би бодож байна... Дээр нь Макси, Машерано, Тевез нарын залууст итгэл хүлээлгэн тоглож дэлхийн тавцанд хүрсэн скиллтэй тоглогч нар болохыг нь бүгдэд мэдрүүлсэн гээд л сайн ч юм олон хийсэн... Гэхдээ сэлгээн дээр л алдаа гаргах юм даа... ЗЯЭтэй тоглоход бас Паласиог гаргаж үзэж байсан... ямар ч байсан Пекерман шигшээгийн төлөө зөндөөг хийсэн гэхдээ энэ тоглолтонд бол түүнийг алдсан гэж бодож байна... Савиола Рикелмег муу тоглосон гэж... би бол нэг их тэгэж бодохгүй байна... угаасаа Пекерман энэ тоглолтонд Сорин ба Тевезийг ашиглаж зүүнээр дайрах гээд үзээд байх шиг байсан... тиймдээ ч суулгасан байх... Рикелме хийдгээ хийж нэг дамжуулалт өгсөн... энэ Пекерман хэсгийн сүүлийн тоглолтонд Холландад ер нь бууж өгдөг байсан юм... тэгсэн бол Германтай таарахгүй байхгүй юу...
за тэгээд миний үгийг сонсохгүй ч гэсэн сайхан тоглолтууд үзүүлсэн багийнхандаа баярлалаа гээд хэлчихий... хожигдсон ч гэсэн үнэхээр сайн тоглоод л хожигдлоо... Машерано, Аяала 2ийг бүүр ч илүү нэр дурдмаар санагдах юм даа... ганц энэ тоглолтонд ч биш бүх л тоглолтонд гайхамшигтай байсан... хамгаалалт нэг их сайн гэж яригдадгүй ч энэ 2 мөн Пекерманы тактикийн ачаар энэ ДАШТ-ийн хамгийн шилдэг хамгаалалттай багуудын нэг байсан гэж би хувьдаа бодож байна...

Одоо Германчууд бараг аварга авчих биз дээ... Италиуд сайнгүй байгаа... тэгээд талбай нь ивээх биз дээ... хүслээр болдог бол Франц аварга авч Зизу сүүлийн тоглолтоо цом өргөн дуусгахийг харахыг хүсч байна ингэвэл ч өчигдөрийн гомдол бага ч болов тайлагдах болов уу?... одоо хөлбөмбөгийн тухай бодох л юм бол өчигдөрийн тоглолт санагдаад амар тайван байхгүйм шиг байна хэд хоног форумаас холдож өөр юм бодож амьдархаас даа... шинэ улирал эхэлхээр уулзалдий... сайхан наадацгаагаарай...

Долигонож байгаам биш нээрээ дэндvv бичсэн байна шд
спортийн мэргэжилийн сэтгvvлчдийг ичээхээр бичжээ яаы хvн нэг юмаа судлаад дагнаад тvvндээ урам зориг орохоор ясан ч сайн мэддэг болдог юм гэдгийг чиний бичлэгээс vзлээ
харамсаад яхав дээ Тэд чиний хэдлгээр vнэхээр сайн тоглосон
Гавяатгvй гавяат гэж нэг vг байдагдаа
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby ..::Affictor::.. » Sat Jul 01, 2006 10:21 pm

el payaso гынхоо сайхан бичлэгийг ойрд харахгүй нь дэ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby oswin » Sat Jul 01, 2006 11:01 pm

Аврора wrote:Олуулаа үзэж байсан болоод ч тэр үү, pub-d үзэж байсан хүмүүс бүгд 2 хувагдаад орилж байсныг ч хэлэх үү чин сэтгэлээсээ Аргентинаг балиалсан юмсан.. Яагаад??? Зарим нь шүүгч германы талд байсан гэнэ, нөгөө зарим нь Пекерман буруу солилцоо хийсэн гэнэ... Би сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ яагаад тэр Мессиг гаргаагүй юм бэ??? Хажууд байсан залуу дахиж солилцоо хийх эрхгүй болсон гэсэн, тийм юм бас байдаг юмуу??? Үнэхээр пенальти цохиод дуусахад уйлмаар байсан, Испанийг хожигдоход ч тэгж байгаагүй... учир нь Аргентина бол 1/4-т үлдэх ёстой байсан хүчтэй багын нэг ш тээ.... Одоо яаж ч байсан Германыг дэмжихгүй... Бразил, Англи ч байсан хамаагүй гараад немцуудыг нухаасай 8)




Чи ер нь наад зурагаа солисон дээр юм байна дєє. :RD
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby oswin » Sat Jul 01, 2006 11:04 pm

El Payaso,Чи их зєв бичжээ. Аргентинийг тэмцэнээс гарсанд харамсалтай байна. Гэхдээ Аргентин сайн тоглодогоо харуулсан, тэр нь л чухал шvv дээ! :D
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby JSP » Sun Jul 02, 2006 2:35 am

Neeree Avrora ter avatoriinhoo zuragaa solio.Germaniig uzen yadaad baival :D Bi bas germaniig demjdeggui l dee.Gehdee ted nar delhiin avargad bainga sain togloh yum
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby ulka » Sun Jul 02, 2006 6:13 am

Marco wrote:Хайнце чинь герман эцэгтэй,итали ээжтэй. итали,герман 2иргэншилтэй юм байна.Миний таамгаар Бирхофф Аргентины тухай онцгvй vг хэлсэнийг Хайнце сонсоод дайрсан байх.


би ч гэсэн тэгж таамаглаж байсан юм. Тэр бас Швайниг нуруу руу нь цохиод амжсан шд. Швайнигын хэлснээр бол тоглолтон дунд л нэг хөнгхөн зүйл болсон шиг билээ.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby lhas » Sun Jul 02, 2006 6:36 am

Pekerman (sonirholtoi ni uuruu hulbumbugch baigaagui terbeer dasgaljuulagch bolohoosoo umnu taxinii jolooch baisan gedeg) aguu taktikch gedgee ajlaa huleej avanguutaa l haruulsan bilee. Bolivi, Kolumbitai hoyor honogiin zaitai daraalan togloh togloltod terbeer Ayala, Sorin, Crespo, Riguelme, L.Gonzalez nariin undsen bagaa tuslah dasgaljuulagchiinhaa udirdlagad uldeegeed 32 jiliin tursh yalalt baiguulj amjaagui baisan dalain tuvshnees 3600 metriin undurt orshih Boliviin niislel La-Pas ruu uuruu hoyordugaar bagaaraa buyu shijignesen zaluustai ochin togloj yalalt baiguulsan bilee. Daraa ni Buenos-Airest negdugeer bag ni kolumbichuudiig itgel tugs yalj World Cup-iin erhee halaasalsan. Ulmaar gurvan sariin daraa niisleldee zanalt daisan Brasiliig 3:1-eer butnirgej Germany yavah ongotsnii tasalbaraa zaialah erhtei bolson bilee.

Ene togloltod River Plate-iin hoslol Luiz Gonzalez-Havier Masherano, mun Riguelme-Crespogiin duet gaihaltai saihan hul niilsen. tun udalgui Conferataion Cupd busad zaluusiig sorij saihan bolomj garch irev. undsendee ene temtseeniig Pekerman turshiltiin bureldehuuneer togluulsaar baigaad duusgasan bilee. hediigeer finaliin togloltod Brasild 4:1-eer hojigdson ch Pekerman Riguelmegeer noen nuraagaa bosgosn bagiinhaa yurunhii dur zurgiig todruulj amjsan bailaa. ungursun onii 11 sard Englandad, ene onii 3 sard Croatiad tus bur 3:2 hojigdohod tednii chansaa buursan. hojigdol yunaas bolson be gevel tuunii zaluus dasgaljuulagchiinhaa haraand urtuj shigsheed orohiin tuld heterhii huviin toglolt uzuulsentei holbootoi. gehdee deerh hoyor togloltod tsagaan-tsenheruud togloltiin tugsgul hurtel hojij yavsan bilee.

Sorilgo temtseend argentinchuud 48 toglogchiig shigsheedee duudsan ni busad baguudaas hol davsan uzuulelt buguud deed zeregleliin olon toglogchdoos songolt hiih ni hetsuu baisan biz ee. tegj tegj meduuleg uguh etsesiin hugatsaa buyu 5 sariin 15-nd bureldehuunee zarlav. gemtsen Luchiano Figerao, suuliin jil hagas orchim shigsheedee urigdaagui Veronii ner baigaaguid hen ch gaihsangui. mun Kily Ganzalez, Walter Samuel, Havier Zanetti, Santyago Solari nar ch Germaniig zorihgui ni ehneesee todorhoi bailaa. Harin Sesar Delgado, Martin Dimechelis, Maksi Lopez, Fernando Kavenagi, Luchiano Galletti, Andres D'Alessandro nariin zaluust zai oldsongui. 23-han toglogchiin limittei bolohoor yaltai ch bilee.

Pekerman ursuldugch nartaa sudluulahguin tuld hyanaltiin toglolt yurduu gantsiig buyu Angoltai l (aa bas Buenos-Airest zaluuchuudiin shigsheeteigee togloj 4:0 hojson) hiisen. El Payasogiin helsneer hamgaalalt dovtolgoo ni hosolson, uran goyo toglolttoi bag Germand gantshan Argentin l bailaa. Serbuudtei hiisen gants toglolt l Pekermanii zaluusiig delhii dahinaa buren duuren haruulj chadsan gej bodoj baina.

Uhliin hesgiig ted ulhun davaad garaad irlee. tedend hesgeesee hoyoroor garch talbain ezedtei taarahgui baih bolomj, huzur ni baisaan... gehdee Argentinchuud hezee ch aimhai europuud shig ursuldugchuusuu hulchiij baisangui. ene ch tednii neg aldaa gej boddog.

Talbain ezedtei hiisen toglolt..... ene tuhai ta buhen deer olontaa heletsej zadlan shinjilgee hiisen tul nurshihaa aznaya. Garaanaas ehleed l mash zuv taktiktai togloj baisan Argentinaa dasguulagch genet l gipnozond orson yum shig utgagui hoyor solio hiisen. tertee tergui 10 garuihan minut uldeed baihad ahij gool oruulah gej baigaa yum shig dovtlogchoo solih ni ter. daraa ni bumbug ezemshilt saitai Aimar, Messi hoyoriin negiig gargahiin orond Kambiyassog gargachihav. ingesneer talbain gold bumbug barih bolomjgui bolj germanchuudad dovtloh oron zai gargaj ugsun. yadaj baihad gants itgej yavdag Luiz Gonzalez maani Riguelmegiin uurgiig hangaltgui guitsetgelee.

Ungutshun harahad shuugch ilerhii germanii tald baigaagui ch jijig sajig yuman deer dandaa manaihand buruu uguud baisan. germanchuud solongosuud shig ilt zavaarch ner nuuree barahguigee denduu sain medeh tootsootoi humuus. tuvshin oiroltsoo, huch tentsuuhen hoyor bagiin huvid jijig ch gelee olon udaagiin iimerhuu aldaanuud togloltiin etsesiin ur dund gartsaagui nuluuluh ni oilgomjtoi. Soriniig ulaan tsaim durem zurchin unagachihaad tsaashaa urgeljluulen togloson ni gool bolson. mun Maksig Lham degeedehed talbain shuugch bish yumaa gehed egts hajuugaas ni harj baisna zahiin shuugch medeej harsan l baij taaraa. yurunhiiduu ene togloltiin ur dung FIFA-giin tomchuud boloh Blatter, Beckkenbauer nariin tseverhen naruulsan hor gehed buruudahgui. suuld Borowsky penaltias oruulchihaad Argentinii toglogchdiin zug harj huruugaa uruuldaa hurgen doromjilson uildel gargasan ni yamaz zevuun sanagdav aa. Ari undestnii fashist, natsist uzel sanaa ni hulbumbug deer hurtel haragddag baina sht.

Togloltiin daraah hevleliin bag hural deer Pekerman halaagaa uguh bodoltoi baigaagaa uguulsen buguud daraagiinhaa dasgaljuulagch boloh hunees ene shigshee bagaa taraahgui baihiig huusen aj. tuunii halaag 1990 onii DAShT-ees mungun medali avch baisan Carlos Biyanki avah magadlal ihtei baigaa. harin Argentinii ard tumnii dund yavuulsan sanal asuulgaar ard tumnii 77 huvi ni Pekerman urgeljluulen Argentinii shigshee bagiig dasgaljuulahiig husch baigaa ajee.

HULBUMBUGIIG NOYOR BAG TOGLODOG CH YALAGCH NI URGELJ GERMANCHUUD BAIDAG hemeeh Linekeriin aldart ug sanaand orj irj baina daa. germanchuud harekter saitai, etsiin much hurtel yalaltiin tuluu temtsej hussen ur dundee hurch chaddag gedgee haruullaa daa.

Dahiad 4 jiliig huleene gedeg yutai urt haugatsaa ve. Argentinii unench fanuud boloh El Payaso, Saviola, Hulbumbugch, Nomer 10, Ned&Arg fan.... (zarim hunii neriig orhigduulsan ahul gunee hultsel uchyu) nartaa bayarlalaa. ta nariin bichleguudiig unshij buten sariin tursh hairtai bagaa demjij, ugeer helj chadashgui ih setgeliin taashaal tsengeliig edleh saihan baisan shuu.
VIVA, ARGENTINA!!!
VIVA, ARGENTINA!!!
VIVA, ARGENTINA!!!
Last edited by lhas on Sun Jul 02, 2006 3:01 pm, edited 2 times in total.
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Postby robi » Sun Jul 02, 2006 1:20 pm

el payaso ihas nart ta nariinhaa bichseniig unsaad mas ih baharhlaa argentin hojigdloo geed binichihee zogsooj bolohgui suu uldsen togloltuudiin talaar ta nar l yum bichihgui bol manai bag hojloo geed zeejee deldeed baigaa humuus oligtoi yum bichihgui ni bna suu bi bol brasil angliig dajgui togloloo gej bodoj bna goal oroh l durgui baisnaas bis
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby ulka » Sun Jul 02, 2006 2:27 pm

lhas wrote:
Soriniig ulaan tsaim durem zurchin unagachihaad tsaashaa urgeljluulen togloson ni gool bolson.


Миний санаж байгаагаар энэ гоол чөлөөт цохилтноос Баллак цохиод Боровски толгойгоороо дамжуулж Клозе гоол болгосон.
Сорин дандаа талбайн баруун захад тоглож байсан. Энэ чөлөөт цохилтыг талбайн зүүн захаас хийсэн болохоор Сорин дээр алдаа хийгээгүй байх. Тэгээд ч Сорин дээр хийсэн байлаа гэхэд яахаараа бүр эсрэг талд нь чөлөөт цохилтын эрх өгдөг юм.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Hristos » Sun Jul 02, 2006 2:31 pm

Юун чөлөөт цохилт вэ? Баллакад дамжуулалт ирээд баруун талаас өргөж өгсөншдээ. Сорин чинь нөгөө талд биз дээ.
Германыг аварга болоосой гэж бодож байна.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby ulka » Sun Jul 02, 2006 2:48 pm

Hristos wrote:Юун чөлөөт цохилт вэ? Баллакад дамжуулалт ирээд баруун талаас өргөж өгсөншдээ. Сорин чинь нөгөө талд биз дээ.
Германыг аварга болоосой гэж бодож байна.


Би Германы багийн зүгээс баруун зүүн гэдгээ хэлж байна л даа. Зүүн талаас Баллак чөлөөт цохилт хийж Баруунаас клозе ирж хаалганы зүүн өнцөг рүү мөргөсөн. Тэгэхэд Сорин Клозийн архан талд байсан.

Пийв бага ууж бай хө.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Hristos » Sun Jul 02, 2006 3:08 pm

герман дараагийхт Баллак гарах болуу яах бол? Тэр Одонкорыг тоглолтын эхнээс гаргаж болдоггүй юм байх даа. германууд брак дамжуулалт их хийх юм. Уг нь их хөөрхөн баг юмаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby hulbumbugch » Sun Jul 02, 2006 4:58 pm

Соринд алдаа хийсийсэн Одонкор бөмбөгөө Баллакт өгөөд Баллак зүүн талаас цохиж гоолдсон. Чөлөөт цохилт байгаагүйшдээ Улка. Тэнд унасан байсан Сорин хамгаалалтандаа буцаж чадаагүй гэдгийг би ч бичсэн Лхас бас бичсэн бна.
Энд бид Германыг булхайгаар хожлоо энэ тэр гэх гээгүй. Ерөнхий тоглолтын анализ дээр л тэгэж бичсэн юм.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest