Жүжиг, тоглолт, ... гэх мэт

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Жүжиг, тоглолт, ... гэх мэт

Postby Тунгаа » Sat Oct 24, 2009 10:05 pm

Amatory wrote:Duuchin Narangiin ankhnii biye daasan togloltiig yag odoo uzej bna. Uneheer kaiftai toglolt bolj bna. Duulna gedgiig ch uzuulj bna, xøgjim yostoi duugarch bna, ingej goyo duugarahiig xovorxon uzsen yum bna gej. Uzehed hezee ch haramsahgui yum bna


:eek: Наран гэх мэт чадалтай дуучид өч төчнөөн жил дуулж, хөдөлмөрлөж байхад тэр Флаш, өөр юу юу ч билээ хамтлагууд, жижкэн дуучид тээ нээрээ арай л бишиймаа. Гэхдээ яахав чаджийгаа юманд арга байхгүй л юм даа.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Жүжиг, тоглолт, ... гэх мэт

Postby TraP » Mon Oct 26, 2009 11:36 pm

Amatory wrote:Duuchin Narangiin ankhnii biye daasan togloltiig yag odoo uzej bna. Uneheer kaiftai toglolt bolj bna. Duulna gedgiig ch uzuulj bna, xøgjim yostoi duugarch bna, ingej goyo duugarahiig xovorxon uzsen yum bna gej. Uzehed hezee ch haramsahgui yum bna


Хэдээр тоглож байна. Бас 50 хавьцаа юу мэдсэн хүн байнуу :smile:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4146
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Жүжиг, тоглолт, ... гэх мэт

Postby Realist » Tue Oct 27, 2009 11:24 pm

Нарангийн тоглолт үнэхээр гоё болсон бололтой. Түүний дуунуудад дуртай, чадалтай дуучин шүү.

С.Наран Монголын рок попоос тvрvvлчихэж

Image

Хэлний мэдлэг сайтай, єндєр боловсролтой гэж ирээд л дуучин С.Наранг урлагийнхан магтах дуртай юм билээ.
Олон хvний хайр хvндэтгэлийг хvлээсэн тэрбээр анхны бие даасан тоглолтоо хийж фэнvvдээ баярлуулан, бас хоолойныхоо чадлыг гайхуулж, циркт цугласан хvмvvсийг ёстой л нэг "ангайгалгаж" орхисон. Єдєр бvр тvvнийг нvдний шил, ємд цамцтайгаар тєсєєлдєг тэр тєсєєлєл минь энэ vед замхран алга боллоо. Учир нь тэрбээр энгийн мєртлєє тун аятайхан гоёлын даашинзаар гангарчээ. Даашинзынхаа загварт тохируулаад vсээ засуулсан нь тvvний намба тєрхийг тод гэгч нь илтгэж байлаа. Чадалтай хоолойтой гэдгээр нь монголчууд тєдийгvй гадаадынхан андахгvй мэднэ, С.Наранг. Миний мэддэг С.Наран "My voice" тоглолт дээр тэс єєр болсон байлаа. Vнэндээ тvvнийг ямар хvн бэ гэдгийг нь мэдэхгvйгээс нэг их ялгагдах зvйлгvй юм билээ. Би тvvний тоотой хэдхэн дууг хагас дутуу мэднэ. Гэтэл тvvний дуу бvхэн нь маш євєрмєц бас сонин vгтэй. С.Нарангийн дууг зєвхєн єєрт нь зориулж бичиж єгдєг юм шиг санагдсан. Тvvнээс єєр хэн ч дуулах боломжгvй. Дуулж чадах ч vгvй байх. Учир утгагvй магтаад байгаа юм шиг санагдаж магадгvй, танд. С.Нарангийн тоглолтыг vзсэн хvмvvс надтай санал нийлэх биз. Юун Т.Ариунаа, Б.Сарантуяа вэ л гэж хэлмээр байсан шvv. Нэг дууны тєгсгєл хийхдээ хоолойгоо маш удаан барьж чадаж байгаа нь vнэхээр гайхамшиг. Гурван цаг орчим зогсолтгvй дуулсан мєртлєє хоолой нь огт цуцсангvй. Энэ бол яах аргагvй дуучин хvнд байх ёстой нэг чадвар. Тvvнийг ам барилаа энэ тэр гэж шvvмжлэх ч хэрэггvй. Ам барьсан, бариагvй тэрбээр ямар хоолойтой болохоо харуулж чадсан. Поп, рок, джаз, блюз гэх мэт урлагийн бvхий л тєрєл жанраар тэр дуулсан. Бас болоогvй дууныхаа тєгсгєлийг сонгодог болгож байгаа юм чинь. Дуулах дуу бvрт нь морин хуур, хийл, татдаг бvрээ, саксафон, бишгvvрийн аялгуу сонсогдож байсан нь єєрийн эрхгvй сэтгэл хєдєлмєєр.

Мэдээж гол цєм нь гитар, бємбєр, даралтат хєгжим шvv дээ. A-Sound хамтлагийн залуус vvргээ маш сайн гvйцэтгэсэн. Єсч яваа чадварлаг хєгжимчид болохоо С.Нарангийн тоглолт дээр харуулсан гэхэд болно. Бие даасан тоглолт гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан тvvнээс суралцах юм их байна билээ, манай дуучдад. Ялангуяа сvvлийн vед гарч ирээд єєрийгєє дуучин гэж тодотгоод байгаа бvсгvйчvvдэд энэ нь бvр их хамааралтай. Vзэгчид нь хvртэл соёлтой боловсон байсан гээд бод доо. 1993 онд С.Наран ая зохиогч Б.Ангирмаагийн дуугаар рок попын ертєнцєд хєл тавьж байсан гэдэг. Дууныхаа ихэнх аяыг єєрєє зохиодог дуучин эмэгтэй анхны тоглолт дээрээ дэндvv намбалаг байсан нь хамгийн том чимэг болсон шvv, миний бодлоор. "Харанга"-ын Чукатай "Шуналтай хайр"-аа дуулж, "том" Жагаа ахтайгаа учралын дуугаа
эгшиглvvлсэн нь тоглолтын ердєє л хоёрхон хувь. Vлдсэн 98 хувьд нь С.Наран ганцаараа л дуулаад байсан. Гурван цаг амьд хєгжимтэй дуулж байхдаа хоёр, гуравхан удаа л хоолойгоо норгосон байх. "Ийм сайхан хоолой насан хэвийтлээ, диваажинд очсон ч дуулж л байна" гэж хэлсэн нь vзэгч, фэнvvдийг нь баярлуулсан. Тvvний анхны бие даасан тоглолт фэнvvдийг нь мєн ч их хvлээлгэжээ. Арга ч vгvй биз. 16 жил ард тvмэнд дуугаа хvргэж од болж чадсан дива хатагтай анх удаа л эх орондоо бvрэн хэмжээний тоглолт хийж байгаа юм чинь.

Ємнє нь ганц ая зохиогчийн тайлан дээр тvvний дууг сонсоно. Гурван цаг сонсох боломж тэр бvр олдохгvй л дээ. Гэтэл гадаадынханд ийм хувь заяа хэдийнэ тохиосон байгаа юм. Монголдоо тоглоогvй мєртлєє гадаадын 80 гаруй хотоор яваад тоглолтоо хийчихсэн гэж байгаа. С.Наранг гадаадынхан монголчуудаас нь илvv мэддэг гэнэ. Тvvний дуунууд дотор этгээд vгтэй уран бvтээл хэд хэд байна. Гэхдээ тэр этгээд vгнvvд яг vнэнийг онож хэлсэн байгаа юм. Аан тийм дуучин маань "Зуун зуун" жил хайрламаар байна гэдгийг англи, хятад, япон, орос, францаар дуулсан. Гадаад хэлийг тун гарамгай эзэмшсэн гэдэг нь харагдаж байлаа.

Дуучин С.Наран, "Харанга", "Никитон" гурвын тоглолтыг л vзээд баймаар санагдаж байв. Монголын хєгжмийн ертєнцийн хаан гэгддэг Тєрийн шагналт, хєгжмийн зохиолч Б.Шарав гуай тvvнд олон сайхан дуугаа єгчээ. Жинхэнэ монгол аялгууг хэн бvхэнд єгєєд байдаггvй алдартай хєгжмийн зохиолч маань харин С.Наранд дуугаа харамгvй зориулжээ. Аливаа нэг тоглолтын эхлэл тєгсгєл ямагт нь vзэгчийн сэтгэлийг хєдєлгєдєг бичигдээгvй хууль энэ удаад ч vйлчилсэн. Хар ємд, цамцтай гарч ирсэн С.Наран "Нvдний шил" дуугаараа тоглолтыг эхлvvлсэн байгаа. Харин хоёр дуу дуулснаа нvдний шилээ vзэгчид рvv шидчихсэн. "My voice" тоглолтын хамгийн том сюрприз нь дуучин С.Наран єєрєє байлаа. Нvдний шилгvй эмэгтэйлэг С.Наранг харахыг хvссэн харчууд энэ єдєр бас л олон ирсэн.

Харин "Going home" дуугаар єндєрлєсєн тvvний амьд тоглолтод "Вокал" хоолойнууд тун чухал vvрэг гvйцэтгэв. Тэд єєрт оногдсон vvргээ хангалттай тvвшинд биелvvлж чадсан гэж хэлмээр байна. Ямар ч тоглолтод vндэсний хєгжим чимэг болж єгдгийн тод жишээг vvнээс харж болно. Тоглолтын гэрлэн чимэглэл, тайзны засал бусдаас арай л єєр євєрмєц юм билээ. Эрчvvдээс "Харанга"-ын Лхагваа гэдэг бол эмэгтэйгээс С.Нарангийн ємнє гишгэх дуучин одоохондоо байхгvй нь бололтой.

Өнөөдрийн Монгол
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15677
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Жүжиг, тоглолт, ... гэх мэт

Postby Finalist » Wed Apr 21, 2010 1:35 pm

Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Жүжиг, тоглолт, ... гэх мэт

Postby Shaggy » Sat May 15, 2010 4:36 am

Image

1970аад оны сүүлээр post-punk урсгалыг үндэслэгч
Английн агуу “Joy division” хамтлаг байгуулагдсан юм.
1978-1980он хүртэлх энэ богинохон хугацаанд уран бүтээлээ
туурьвиж байсан хамтлагийн нөлөө нь асар их билээ.
Энэ хамтлагийн дуучин болох Ian Curtis энэхүү хамтлагын
дуугаралт, дууны утга, үзэл санаанд гол нөлөө үзүүлдэг байсан бөгөөд
1980 онд түнийг амиа хорлосны дараа “Joy division” хамтлаг тарж,
үлдсэн гишүүд нь New Order хамтлагийг байгуулжээ.
Ian Curtis-ийн өвөрмөц үзэл бодол нь дууны үг,
түүний шүлгүүдээр илэрдэг байсан. Харамсалтай нь түүний амьдрал их богинохон байв,
тэрээр 23хан насалсан хэдий ч рок хөгжмийн түүхэнд тодоос тод ул мөрөө
үлдээж чадсан юм. Joy division хамтлаг 2хон жилийн дотор 2 цомог гаргаж,
тэр үеийн залуусын дунд хөгжим болон үзэл бодлын өөр мэдрэмж, шинэ ертөнцийг бий болгосон.

Тэр л өөр мэдрэмж, өөр ертөнцийг өнөөдрийн монголын залуусыг мэдэрч
ойлгоосой гэсэн үүднээс бид бүхэн Joy Division Night-ыг 2 дахь жилдээ хийх гэж байна.
Joy Division хамтлагийн амин сүнс байсан Ian Curtis 1980.5.18нд амиа хорлосон бөгөөд
түүний дурсгалд зориулж энэхүү өдрийг сонгосон юм.

Хаана: Xanadu

Хэзээ: 5.18

Хэдэн цагт: 18:23

User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9668
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Жүжиг, тоглолт, ... гэх мэт

Postby Shaggy » Fri May 28, 2010 3:51 am

4 жилийн өмнө монгол дахь Америкийн элчин сайдын яамны урилгаар америкийн Опус Акебон хамтлаг монголд ирж тоглолтоо хийж байсан энэ жил америлийн алдарт фушион, алтернатив реп хамтлаг Озоматли монголд Сүхбаатарын талбайд нээлттэй тоглолтоо хийхээр болжээ....
http://www.tonedeaf.com.au/wp-content/uploads/Ozomatli1.jpg


тэдний энэ онд гаргаад байгаа Файр Авай албомь нь Охла болон Сорсын хамгийн өндөр рэйтингтэй альбом болсон байна
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9668
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Previous

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron