Энэ арваас аль нь аваргалах вэ?

Аль нь аваргалах вэ?

Англи
18
30%
Бразил
8
13%
Аргентин
8
13%
Голланд
5
8%
Герман
5
8%
Франц
1
2%
Чех
1
2%
Португал
2
3%
Испани
6
10%
Итали
6
10%
 
Total votes : 60

Энэ арваас аль нь аваргалах вэ?

Postby ХАЛИУН » Fri May 19, 2006 6:53 pm

England
Argentina
Brazil
Holland
Germany
France
Czech Republic
Portugal
Italy
Spain
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Nomer 10 » Mon Jun 12, 2006 8:30 am

Нэг анализ хийх гэж оролдсоноо энд тавьчихья. Өөр өөрсдийнхөөрөө хүлээж авна биз. Фэнүүд өөрсдийнхөө багийг л түрүүлүүлэх гээд байдаг, аргагүй л дээ.


Дэлхийн аваргаар ямар баг тодрох вэ?

Дэлхийн аваргаар үргэлж топ багууд аваргалдаг билээ. Энэ уламжлал сар хагасын дараа дахиад үргэлжлэх болно оо. Ингээд аваргалах магадлалтай топ багуудын чансааг сонирхоцгооё. Мөн ямар баг аваргалах хариуг урьдчилан олохыг хичээе.

Эхлээд зохион байгуулагч орныг хөрш дайсантай нь харьцуулан авч үзье л дээ. 2 орон дэх хөлбөмбөгийн аргачлалд адилхан чанар ховорхон ч сүүлийн үед нэгэн асуултаар хоорондоо адилхан болоод байгаа. Энэ бол „Бид зөв дасгалжуулагч сонгосон уу?“. Голландад ван Бастены талаар энд хариу нь тийм ч амархан гарчихгүй, яг л Германд Клинсманн шиг. Аль аль нь улсдаа хуучныг баримтлагчдад таалагдсангүй. Энэ 2-ын арга барил гээд олон юм нь маш ижилхэн. Ван Бастен анхны дасгалыг хөлбөмбөгийн оронд гандбол тоглуулсан, зорилго нь байрлалаа сайн эзлэхийг сургах. Тэгвэл Клинсманн хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор татуургатай дасгалаар эхэлсэн. Ван Бастен тоглогчдын сэтгэл зүйг асрах үүргээр биеийн хүчний дасгалын багшийг өөр дээрээ авчирсан бол Клинсманн Америкаас бодигийн дасгалжуулагч шигшээдээ урьж ажиллуулах болсон. 74 оны одууд болох Кройфф Бэкэнбауэр нарын үгийг сонсоцгоодог. Аль аль нь дэлхийн хэмжээний довтлогч байсан тэд багаа илүү довтолгоотой тоглолттой болгоод байгаа. Багаа эрс залуужуулцгаасан ч үр дүнг нь харвал ван Бастен хол илүү ажээ. Урьдчилсан шатны 12 тоглолтоос 10-д нь хожиж, 2-д нь тэнцсэн. Клинсигийн баг хэд хэдэн сулавтар өрсөлдөгчдөд нойлоороо тавиулчихсан. 2 баг хоёул том багуудын эсрэг тоглолт нь гарахаа болиод удаж байгаа.

Гэхдээ багийн чансааг аваад үзвэл улбар шарынхан хавьгүй чанарлаг харагдана. Довтолгоонд ван Нистелрой, Куит, Роббен нар германы довтлогчдоос толгой илүү. Төвд ван дер Ваарт, ван Боммел, Коку нар Баллак&Ко.-аас мөн л илүү ажиллагаатай. Ар фронтод Кромкамп, Булароуз, Матаисен, ван Бронкхорст нар мэргэжил нэгтнүүдээсээ чадвараар илүү. Хаалган дээр ван дер Сар Леманнаас илүү гэж харин хэлж чадахгүй нь. Үе үе уучилж боломгүй алдаа хийдэг Леманн энэ жил харин бахадмаар тоглолтыг харуулж байгаа. Каанаас шигшээгийн хаалгыг булаан авсан тэр Каанаас ялгаатай нь хол гүйж риск ихтэй тоглодог. Каан шугаман дээрээ бат зогсдог билээ. Ван дер Сарын хувьд олон жилийн хур туршлагаараа хэр баргийн тоглотыг даваад гарчих болов уу.

Энэ 2 баг аварга болоход одоохондоо арай балчирдана, Өмнөд Африкт Голланд аваргалах үндэс суурь нь харин одоо тавигдаад эхэлсэн. Германыг гэхдээ хэзээд тооцооноос хасч болдоггүй. Талбай дээрээ Англид 5-0-дуулсны дараа хэсгээсээ гарахгүй гэж байсан ч хэдхэн сарын дараа Япон Солонгосын дэлхийн аваргын финалд зогсож л байсан. Германыг тэмцээний баг ч гэдэг, хөлбөмбөгийн машинууд ч гэдэг. Энэ жил нутаг дээрээ тоглохыг хэлэх үү. 1954 онд аваргалаад 1974 онд дахин түрүүлсэн. 16 жилийн дараа 1990 онд 3 дахиа аваргалсан. Энэ жил дахин 16 дэх жил нь тохиож байгаа нь нэгийг шивнээд байгаа ч юм билүү. Гэхдээ л тэд дэлхийн аваргын өндөр босгыг энэ удаадаа давахгүй ээ.

Сэр Бобби Чарльтон тэртээ 40 жилийн өмнө анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц титмийг будант Албионд авчирч байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэр үеэс хойшхи хамгийн супер бүрэлдэхүүнийг Эрикссон гартаа зангидаад буй. Хүн бүр л тэдний хагасуудыг шагширч ядна, үнэхээр ч Бэкхем, Лампард, Жеррард, Ж.Коул нар ярих юмгүй онцгой сайн тоглогчид, тэд үхлийн пасс өгөх ч өөрсдөө бас гоолдчихно. Гэхдээ эднээс илүү гарна уу гэхээс дутахааргүй чансаатай байрлал бол хамгаалалтын зоо. Дотор хамгаалалтад дэлхийн шилдгүүдэд тооцогдох Фердинанд Терри нар байхад баруун захдаа Ливерпүүлийн Каррагер, зүүндээ Арсеналын А.Коул нар зогсож байна. Ийм хана хэрмийн дундуур нэвтэрч гарна гэдэг шүдэнзний модоор таваг хатгасантай агаар нэгэн. Зөвхөн асар их хурд, онцгой өндөр мэдрэмжтэй техник бас жаахан аз эд бүгд л хосолж байж ийм хана хэрмийг нэвтэлж чадна. Хаалган дээр харин тэдний хамгийн сул тал оршино. Тоттенхэмын Робинсон дэлхийн төвшинд тохой дутна. Довтолгоонд нурууны хувьд харьцангуй тоглогчид бий ч өөр өөрсдийн давуу талуудтай. 2 метр Кроуч 2-р давхарт сайн бол бяцхан Оуэны техник бас л биширмээр.

Гэхдээ урд хамгийн гол хүн бол яах аргагүй Уэин Рүүний. Сарын өмнө Челси Манчестерын тоглолтыг үеэр Рүүний гэмтэхэд Англи даяар харууссан. Зурагтаар мэдээ явангуут Челси лигийн аварга боллоо гэхээсээ түрүүн Рүүний гэмтлээ хэмээн мэдээлж байсан гэдэг. Баг нь аваргалж байхад баярлахаасаа илүү Рүүний дээр харцаа тусган гуниглан зогсож байсан Лампард Терри нар дээр нэмэгдээд тоглолтын дараа Жеррард „Түүнгүй бол бидэнд маш хүнд байх болно“ гэж байлаа. Рүүний гэмтэлтэй хэдий ч Свен түүнийг дэлхийн аваргад авч орох багтаа багтаасан. Свен харин 16 настай Валькоттыг багтаа оруулсанд Англи орноор нэг шуугиан дэгдээсэн. Оуэн Рүүний нарын гэмтэл эдгэрээд дэлхийн аваргаар формондоо байж чадвал тэдэнд боломж бий. Тэднийг аваргална гэж хэлж чадахгүй ч аваргалсан байхад гайхахгүй.


4 жилийн өмнө дансандаа ердөө 4-хөн оноотой эртээ нутаг буцаж байсан Аргентинчүүд энэ удаа 3 дахь удаагаа цомыг гардахаар 12 мянган км холоос Берлинийг зорих нь мэдээж. Сүүлийн жилүүдэд багийн амжилтыг тогтворжуулж буй Рикелме гэхдээ өөрсдийнхөө зорилгыг дор хаяж хагас шигшээ гээд байгаа. Пекерманы нууц хөзөр болох Месси ч гэсэн хөрш гүрнийгээ дэлхийн аваргад орох бүх багуудаас дээгүүрт тавьсныгаа ФИФА-ын сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Үеийн үед дэлхийн аваргын нэг халуун өрсөлдөгчид тооцогддог тэдний энэ удаагийн бүрэлдэхүүнд довтлох чадвартай олон тоглогч бий ч проблем бас бий. Хамгийн гол нь хамгаалалтад анхаарах асуудал их байгаа. Англи Хорваттай хийсэн тест тоглолтууд үүнийг нотолно. Тоглогчдын нэрсийг зарлахаас өмнөх байдлаас харж байхад залуу тоглогчид шигшээд орохын тулд багийн үндсэн тактикт тоглолтыг умартан ганцаарчилсан сайхан тоглолт үзүүлэхийг хичээн бүхнээ дайчилж байлаа. Энэ нь ч дээрхи тоглолтуудад хожиж чадаагүйн нэгэн шалтгаан байсан болов уу.

Одоо нэгэнт тоглогчдын нэрс зарлагдсан тул Пекерманы амжилтаар нь дүгнэж шигшээд авна гэсэн үг мартагдаж одоо гагцхүү багийн уламжлалт тактик дээрээ бүгд анхаарах хэрэгтэй. Пекерман өөрөө хэлэхдээ „4 жилийн өмнө урт удаан лигийн дараа манайхан дэндүү сунгуу дасгал хийн ядраад Азид очиж байсан, бид дахин түүнийг давтахыг хүсэхгүй байна. Амралт сайтайгаар Герман явах болно“ гэсэн. Энэ нь хэр хангалттай болохыг бас л цаг хугацаа харуулна даа. Арын 2 зоог бодвол урдах 2 зоо хамаагүй хүчирхэг. Асар их биш ч гэсэн нэлээн хүчтэй баг, гэсэн ч дэлхийн аварга болно гэхэд итгэж яднам.


Зидангүй Франц амжилтгүй баг. Өмнөх дэлхийн аварга, энэ дэлхийн аваргын Зидангүй тоглолтуудаас үүдэн ийн хэлж болно. Зодог тайлчихаад байсан тэрээр улс үндэстэн нь нүдэн дээр нь хожигдож тэнцсээр дэлхийн аваргад орохгүй байх аюулд тулаад очоод байхад тэвчсэнгүй шигшээдээ эргэн тоглохоо зарласан. Ганцаараа ч биш олон жилийн анд Макелеле, хамгаалалтын албаны дарга Тюрам нартайгаа цуг шүү. Арсеналын стар довтлогч Хенри „Тэд ирэхдээ бидэнд дутаад байсан зүйлийг аваад ирсэн юм, энэ бол тайван байдал болон туршлага“ гэж хэлж байлаа. Үнэхээр ч тэд цааш ядах юмгүй эрхээ авсан юм. Дасгалжуулагч Доменеч хаалган дээр хэнийг зогсоохоо шийдэж чадахгүй сар жил болсны эцэст Бартезыг сонгосон. Олон хүний хувьд Лионд амжилттай тоглосоор буй Купэ зөв сонголт нь байлаа. Францын хөгшин багт 8 жилийн өмнөх шигээ чансаа байхгүй ч ямар ч багтай ана мана ач тач үзэх баг. Дэлхийн аварга арай л ахдана гэж бодож байна даа.


Евро-2004-өөр Скандинавчуудад дарлуулсны дараа Италид дээр дооргүй зогсоо зайгүй шүүмжлэл өрнөн үүний үр дүнд Трапоттони огцорч Марселло Липпи шигшээгийн дасгалжуулагчаар тодорсон билээ. Тэрээр мөн л багтаа эрс өөрчлөлт хийн хамгаалалт голлосон уйтгартай хөлбөмбөгийг үзүүштэй довтолгоотой хөлбөмбөгөөр сольсон. Тэглээ гээд ар тал ч муудсангүй, урд талдаа ч сайн гоолддог болов. Урьдчилсан шатанд 17 гоол хийж фэнүүдээ баярлууллаа. Дараа нь тест тоглолтуудад Голланд Герман зэрэг мангасуудыг довтолгоо илүүрхэн хожлоо. Ерөөс Липпи шиг байрлал бүрдээ сайн мод атгасан дасгалжуулагч ховор. Хаалгач Буффон тоглоогүй удсан ч бага багаар формдоо орсоор. Хамгаалалт болон төвийн бүс нас нь жаахан явж байгаа тоглогчидтой ч топ амжилт гаргасаар байгаа хөлбөмбөгчид байгаа. Урд шугамд бол Липпид толгой өвдөх асуудал ер байхгүй. Өнгөрсөн болон энэ улирлын лигийн мэргэн буучид болох Жилардино Тони нар дээр нэмэгдээд хашир бурхи Дел Пьеро, арвин туршлагатай Инзаги болон Удинезед од болоод буй Иакуинта нар байна. Эдний араас гэмтэл нь илааршаад буй Тотти бас гоолыг бөмбөгдөж өгдөг этгээд. Пирлогийн стандарт цохилтууд туйлын осолтой. Ингэхээр Липпид довтолгоонд супер хөзөр атгаастай. Харин санаа зовоох юм нь гэвэл хэрэв урд фронтоос бусад газар ажилладаг тоглогчдоос гэмтэх эсвэл торгууль авахад орлох нөөц тааруу. Эдгээрээс хол байж чадвал тэднээс олон гоол хүлээж болно, Бразилыг хожих цорын ганц баг нь ч байж мэднэ.


За ингээд дэлхийн 5 удаагийн аваргууд дээр ирлээ. Ерөөсөө шууд л тэд дэлхийн аваргууд гээд хэлчихье. Талбайн дотор ч гадна ч инээж байдаг шидэт Роналдиньо ганцаараа тоглолтыг аваад гарчих тохиолдол зөндөө. Цагаан Пеле хэмээх Зиког залгамжлагч Кака, их буу шиг бууддаг Адриано, техникийн гайхамшигийг харуулдаг Роналдо Робиньо нар гээд л харсан хүн сүрдмээр баг даа. Англи болон Италийн цайз мэт хамгаалалтыг сэт цохих хамгийн өндөр магадлалтай. Робиньо сэлгээнд сууж таарах болов уу. Бразилын 2-р баг ч гэсэн дангаараа дэлхийн аваргын төлөө ширүүн үзэлцэх баг. Стандартыг 11 шиг цохьдог Жуниньо бол ондоо ямар ч багт очсон үг дуугүй гараанд багтах тоглогч. Арын бүс нь ялимгүй сул боловч дасгалжуулагч Паррейра энэ байдлыг сайн мэдэрч байгаа, тиймдээ ч Бавари Мюнхенд довтолгоо талдаа голллон ордог зе Робертог арагш нь татаж хамгаалалт талдаа голчлон тоглуулж байгаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон Роналдиньо „Би 17 настай байхдаа өсвөрийн дэлхийн аваргаар бас ноднин тив хоорондын цомоор Германд аваргалж байсан. Сайхан сэтгэгдэлтэй байгаа“ гэж хэлсэн. Ромарио Марадона нарыг шүтдэг тэрээр өөрөө Пеле шиг 3 дэлхийн аваргад түрүүлэх чин хүсэлтэй. Та нар чадлаараа хий, бид хүссэнээрээ хийнэ гэсэн уриатай тэд бөмбөг бөөрөнхий гэдэггүй л юм бол 6 дахь удаагаа аварга болно оо.


Дээрх багууд дээр нэмэгдээд том тэмцээний одгүй Испани, бузгай хүчтэй Португал, ямар ч өрсөлдөгчөө сандраадаг Чех Швед гээд хэд хэдэн баг топ ангилалд орох ч аваргын титэмд өрсөлдөх чадвараараа дээрх хэд нь илүү боломжтой гэж дүгнэлээ. .
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Mon Jun 12, 2006 10:25 pm

За одоо тэгээд энэ 10 багын аль нь ч яачиж мэдэн гэж бодож байна тиймээс одоо бидэнд зvгээрл зурагтын ємнє суугаад тоглолтоо vзэх vлдлээ гэж бодож байна........
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Go England Go !!!

Postby .batka. » Tue Jun 13, 2006 5:19 pm

Medeej England maani l tvrvvliishd gehdee ehlelee joohon muu tavilaa Rooney Owen 2 form.doo orchihvol ch . . .
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby zizou » Tue Jun 13, 2006 5:28 pm

Brasil turuuleesei.Gehdee soccer gedeg taashgui shu de
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby o_baatar316 » Tue Jun 13, 2006 5:50 pm

Holland-iig demjdeg uchir turuulne gej bodool sanalaa ugchluushd.Er n tegeed humuus dejij bgaa bag n turuuleesei l gej demjdeg biz.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Postby Breathe! » Tue Jun 13, 2006 7:03 pm

Явж явж энэ Италичууд чинь................ :smile:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 7 » Wed Jun 14, 2006 12:20 am

:italy Харин Итали бол сайн байна лээ тэднээс болгоомжлохгvй бол басл эвгvй шvv дээ муучгvй Дэлхийн аварга шvv дээ тэд
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby DeFeU » Thu Jun 15, 2006 12:18 am

Надтай хамт нэг Спайн байгаа л юм байна :-D
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby A.I.T » Thu Jun 15, 2006 2:11 am

надтай хамт 6 англи байгаа бололтой......... :mrgreen:
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Arsefanat » Thu Jun 15, 2006 2:35 am

Ug ni Italy-iig demjij bgaa gehdee barad Brazil turuuleh bizdee :italy
User avatar
Arsefanat
 
Posts: 5
Joined: Sun Jun 11, 2006 2:19 am
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Bayara » Thu Jun 15, 2006 3:54 pm

Англи түрүүлнэ. Хэрэв Рүүний-н гэмтэл сайн эдгэхгүй тааруу байвал Испани түрүүлнэ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby .boldoo. » Thu Jun 15, 2006 4:36 pm

medexgvi yum daa englandiigaa tvrvvlchixeesei l gej bodox yum. bra italy spain germany 4uus l aij bna shvv
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .batka. » Fri Jun 16, 2006 6:59 pm

England ch tvrvvleh l bh gej naidii
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby Britonica » Sat Jun 17, 2006 5:40 am

England maani turuuleesei l gej husej baigaa.

Gehdee odoo hesgeesee garah bag buruud l huchtei baigaa. Ter dundaa ene jil Italy ih evgui baina daa. Gehdee Rooney maani formondoo hurdan orj chadval ch England maani yum duulgana daa.

Ungursun FIFA 2002-oor Brazil-d 2-1 -eer hojigdoj azguidsen. Gehdee ter uyeiin bureldehuuniig unuuduriin bureldehuuntei haritsuulbal unuuduriin bureldehuun maani hol iluu baigaa l daa.

Hervee ter uyed Brazil-iig hussan bol avarga boloh ch magdlal baisan.

http://fifaworldcup.yahoo.com/06/en/w/pwc/mr_26279.html

Goals Scored
OWEN Michael (ENG) 23', RIVALDO (BRA) 47', RONALDINHO (BRA) 50'

England (ENG)
[1]SEAMAN David (GK)
[2] MILLS Danny
[3] COLE Ashley (-80)
[4] SINCLAIR Trevor (-56)
[5] FERDINAND Rio
[6] CAMPBELL Sol
[7] BECKHAM David (C)
[8] SCHOLES Paul
[10] OWEN Michael (-79)
[11] HESKEY Emile
[21] BUTT Nicky
-----------------------------------------------------
A time to make friends
User avatar
Britonica
 
Posts: 30
Joined: Fri Jun 09, 2006 8:25 pm
Location: Land of Football

Postby Бамбууш » Sat Jun 17, 2006 9:04 am

QQQ za za end chine ulaan fan uud baidag yum baina shd yamar aimar medlegtei garuud be? mani met ni bol baraadah ch ugui ym baina hahaha ichev za za yun icheh micheh
England iin national team d naidlaga taviad l baigaa shd bas
Chrotia g hesgeesee garaasai gej uneer husej baina
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby amar2mn » Sat Jun 17, 2006 1:47 pm

Англи энэ маягаараа шөвгийн наймаас хэтрэх янзгүй байна... :sad:
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby bayarspa » Sat Jun 17, 2006 2:02 pm

espana
bayarspa
 
Posts: 5
Joined: Thu Jun 08, 2006 9:10 pm
Location: dornot

Postby Nobun@g@ » Sat Jun 17, 2006 11:57 pm

Азгvйдэхгvй л бол Аргэнтин гэдэг нь тодорхой байгаа юм бишvv :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Breathe! » Sun Jun 18, 2006 12:08 am

Nobun@g@ wrote:Азгvйдэхгvй л бол Аргэнтин гэдэг нь тодорхой байгаа юм бишvv :mrgreen:


Нэг багийн 6-0 доо л биз... бх л асуупал сонин биш...
Энэ хожлын баталгаа даанч биш...

Ямар Английг 6-0 дсон бол өөр л дөө
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nobun@g@ » Sun Jun 18, 2006 4:27 am

Гэхдээ л багийн тоглолт, тэр ойлголцол гээд шал єєр байгаа биз дээ. Бас алдаа бараг гаргасангvй ш дээ. Орж болох гоолууд бараг бvгд орж байна :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby hulbumbugch » Sun Jun 18, 2006 5:40 am

Nobun gishuun olon yum yarij tsagaan hel am hurgev!!! Tv tv tv. Shiree 3 udaa togshiv.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Nomer 7 » Sun Jun 18, 2006 11:38 am

за Аpгентин ч аймар бна лээ энэ янзаараа тvрvvлэх байхаа. аймар аймар сайн бна лээ тvрvv магнай бна лээ
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nobun@g@ » Sun Jun 18, 2006 11:39 am

@dipreme wrote:за Аpгентин ч аймар бна лээ энэ янзаараа тvрvvлэх байхаа. аймар аймар сайн бна лээ тvрvv магнай бна лээ


Какака. hulbumbugch - ийн хэлдэгээр цагаан хэл ам хvргэх гээд л ядаж байх шив дээ. :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby hulbumbugch » Sun Jun 18, 2006 12:11 pm

Ene Anglichuud ih muuhai ulsuud hel am hurgej medne shuu.
Tuuhendee dandaa bohir zavaan yum hiij irsen ulsuud. Dandaa dain baildaan gargana, shurgana, terroruudiig iveen tetgene g.m.

Uchigdur oroi togloltiin daraa neg Irland zaluugiin tuhai kino uzsen chin Anglichuudiig ulam uzen yadah bolloo. Kinonii neriig martchij. Yamarch gemgui Irland zaluug IRA-iin hun geed barij avaad buur aaviig n bas baryad shorond hiigeed 15 jiliin daraa hils hergeer suuj baigaanna todorhoi bolj 1993 ond shorongoos sullagdsan tuhai kino. YAg bolson yavdlaar hiisen kino baisan.

Za sedvees baahan hazaisand uuchilna biz gishuud.
Angliin hulbumbug sain sain ehnii 8-d uldeh baih gej naidaj bna.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron