Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/

Moderator: Бөхийн модууд

Монголчууд хэрхэн оролцох вэ?

Нэг алт авна
6
13%
2 ба түүнээс дээш алт авна
3
7%
1 алт, 1 мөнгө авна
1
2%
3 өөр өнгийн медал авна
4
9%
4 ба түүнээс дээш медал авна
1
2%
Шагналт байраас хэтрэхгүй
12
26%
Медалгүй, юу ч үгүй буцна
19
41%
 
Total votes : 46

Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/

Postby Mr.Sex » Sun Sep 13, 2009 9:50 am

Чөлөөт бөхийн холбоо энэ оны Улсын болон Азийн АШТ, мөн хоёр шатны сорил тэмцээнд хэрхэн оролцсон дүнг нэгтгэн
дараах бөхчүүдийг ДАШТ-д илгээхээр шийдвэрлэжээ.

Эрэгтэй
55 кг-Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар ("Хүч" спорт хороо)
60 кг-ОУХМ Ганзоригийн Мандахнаран ("Алдар" спорт хороо)
66 кг-ОУХМ Пүрэвжавын Өнөрбат (Дархан-"Хасу Мегаватт" клуб)
74 кг-ОУХМ Доржваанчигийн Гомбодорж ("Хүч" спорт хороо)
84 кг-ОУХМ Чагнаадоржийн Ганзориг ("Замчин" спорт хороо)
96 кг-Спортын мастер Ядамсүрэнгийн Алтантулга (Хотын оюутны шигшээ баг)
120 кг-ОУХМ Жаргалсайханы Чулуунбат ("Арслан" клуб)
Эмэгтэй
48 кг-Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл (Орхон-"Хангарьд" клуб)
51 кг-ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг (Дархан-"Хасу Мегаватт" клуб)
55 кг-ОУХМ Юрагийн Гандолгор (Аварга)
59 кг-Спортын мастер Соронзонболдын Батцэцэг ("Замчин" спорт хороо)
63 кг-Спортын мастер Шархүүгийн Түмэнцэцэг ("Замчин" спорт хороо)
67 кг-ОУХМ Бадрахын Одончимэг ("Алдар" спорт хороо)
72 кг-ОУХМ Очирбатын Бурмаа ("Хүч" спорт хороо)

Баг тамирчдаа ҮШБ-ийн ерөнхий дасгалжуулагч Б.Гантогтох, дасгалжуулагч Т.Сүхбаатар нар удирдан явахаар батлагдаад байна.

одоо 9 сарын 21нээс эхлэх гэж байна.......
Жудо, Бокс аваргатай болсон........ Чөлөөт одоо ойрд аваагүй аваргаа чөлөөтийнхөн маань авах хэрэгтэй......... Төгсцогт шиг шинээр гарч ирэх хүн байгаа гэж найдаж байна....... Ганаадаа амжилт хүсье.......
Last edited by Mr.Sex on Sun Sep 20, 2009 5:36 pm, edited 2 times in total.
Mr.Sex
 

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby LeMoN » Sun Sep 13, 2009 9:52 am

Чөлөөлийнхөн аваргагүй ирвэл ониго шаах юм байналда ЛОЛ :mongol: :mongol: :mrgreen:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby ТӨӨГӨӨ » Sun Sep 13, 2009 1:53 pm

Худлаа ч гүй Чөлөөтийхөнд бол нээх найдахгүй л бна. Гантогтох гарьдаас бас юм гарах юм болуу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Mr.Sex » Sun Sep 13, 2009 3:34 pm

Худлаа ч үгүй Сэрдамба бол азний мөнгөн медалт гээд байсан яаасан бэ? яасан билээ?..... их юм мэдэмхийрэх эргүү хүний л хийх ажил....... олон долоон юм донгосоод байлгүй харж л байцгаая......
Mr.Sex
 

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Цоомоо » Sun Sep 13, 2009 4:03 pm

Чөлөөтийнхөн бөөн шаналал байгаа гэнэ лээ.
Бусад нь бүгд лаагаад байдаг, бид нар чадахгүй бол яана даа гээд.
Эрэгтэйд Намбагаас өөр найдах хүн байхгүй л болов уу.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Mr.Sex » Sun Sep 13, 2009 4:21 pm

Мандахнаран, Гомбодорж хоёрыг Наранбаатараас илүү л гэж бодоод байна шдээ...... толгой дээр өндөг шидээд гараад ирэх хүн л дээ...... Бусад нь бол сайн мэдэхгүй юм...... Мэддэгээс Ганзориг бол жаахан худлаа байх.......
Mr.Sex
 

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby jal » Sun Sep 13, 2009 7:34 pm

айхтар хэцүү даалгавартэй европыг зорьж байна даа.. Толгой гээд байдаг спортууд шинэхэн аваргуудтай болчлоо..
Дээгүүр жинд нээх найдвар төрүүлж чадахгүй л байна..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Bayara » Mon Sep 14, 2009 12:18 am

Наранбаатар аварга болчоосой. Жүдо, боксын хөнгөн жинд дэлхийн аваргатай болчлоо, Намбаа ч ууг нь дуулгавал дуулгана даа. Тэр өдөр жоохон л аз од ивээчихвэл материал уул нь байгаам шдээ. Мөн 60кг-н Мандахнаран-д найдлага тавьж байна. 97кг-н Алтантулга, 120-н Чулуунбат 2 од нь гүйгээд медаль авцан байхад би гайхахгүй ээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby kayo » Mon Sep 14, 2009 12:29 am

Хүнд жин ч мэдэхгүй ээ, манайх хамгийн сүүлд Ганаа, Сумьяагийн үед л азиас нэг жоохон юм зулгаасан, тэрнээс дэлхий гэж ярьвал П.Сүхбат л хамгийн сүүлийн хүрэлийг хүнд жингээс авсан байх, хөнгөн жинд Наранбаатар уг нь ДАШТ-д сайн үздэг, уг нь чансаа гэж ярьвал эхний 3т л байх ёстой хүн, нэг юм дуулгах байх.
Тэр Мандахбаярын барилдааныг харсан, нээх таалагдаагүй, харин 66д Өнөрбат гайгүй үзэж магадгүй.
Гомбодорж ч монголдоо нэг номер л доо, гадагшаа гарахаараа л шал арчаад байдгийн, болдог бол өөрөөр нь жиндээ оруулчихаад, ихэрийг нь яг барилдаан дээр гаргавал, дээд жингийх нь юм байна, бярдах байлгүй. :mrgreen:
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby 1220 » Mon Sep 14, 2009 3:51 pm

Ганц Намба л байна даа. Бусадынх нь аз од нь гүйхгүй бол ч найдвар бага даа. Аваргатай болохгүй бол топ-4-с хасагдахна байна даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Бамбууш » Mon Sep 14, 2009 9:49 pm

Одоо Гомбоогийн үе ирсэн. Бас Намба ч нэг юм АВарга болох ёстой. Хүрэл нь байна Мөнгө нь байна. Алт нь л дутуу байна. За яахав Цагаанбаатараар эхлэсэн энэ Дэлхийн аваргын их буухиаг үргэлжлүүлэх эсэхийг цаг хугацаа харуулна биддээ.
Одоо ч тэгээд Чөлөөт үнэн явцгүй болчихсон байна билээ. Босоогоос уран гоё мэх хийхгүй барилдаан ихэвчлэн хэвтээгээс оноо түүх маягтайгаар өрнөдөг болж. Намба ч жиндээ бол эхний 3-т зайлшгүй ордог. Длэхийн аваргаар тэр Оросын бөхөд шаалгуулчихаад дараа нь Дэлхийн шигшээ Оростой тулсан барилдаан дээр нөгөөдөхөө бол нухсан шд.. Манай Чөлөөтийнхөн тэгээд залуу халгамж сэлгээгээ бэлтгэхдээ муу юм. Нэг жинд нэг хүн доминант байсаар дуусах юм. Хамгийн сайн ажиллаж байгаа Спортын бие даасан холбоо бол БОКС юм....
Гэхдээ Гантогтох гарьд маань дасгалжуулж байгаа юм чинь юм дуулганаа харж л байгаарай.. Миний хувьд нүдээ олсон сонголт болсон гэж боддог....
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby El Payaso » Tue Sep 15, 2009 11:59 am

манай чөлөөтийнхөн чадахгүй ээ... олимпоор нэг ч оноо авалгүй дуусгасан улс яж медаль гэж ярихав дээ... яхав холбоо шинэ удирдлагатай болсон ойрын хэдэн жилдээ бол сайжрах байх... дараагийн олимпт бол харин гайгүй үзэж магадгүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby meesh » Tue Sep 15, 2009 12:10 pm

96 кг-Спортын мастер Ядамсүрэнгийн Алтантулга (Хотын оюутны шигшээ баг)

Ene chin harin manai surguuliin huuhed bh chinee...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby kayo » Tue Sep 15, 2009 12:46 pm

El Payaso wrote:манай чөлөөтийнхөн чадахгүй ээ... олимпоор нэг ч оноо авалгүй дуусгасан улс яж медаль гэж ярихав дээ... яхав холбоо шинэ удирдлагатай болсон ойрын хэдэн жилдээ бол сайжрах байх... дараагийн олимпт бол харин гайгүй үзэж магадгүй...

Олимпийг дэлхийн аваргатай харьцуулж болохгүй л дээ, нэр хүндээс авахуулаад, дэлхийн аварга жил болгон явагддаг, улсаа л төлөөлж байвал хэн ч орж болох ямар нэг олимп шиг эрх авах шаардлагагүй, дээрээс нь олимпийн шинэ цикл эхэлсэн том улсууд шинэ залуучуудаа явуулах нь элбэг байдаг гээд л олимпийг бодвол арай гайгүй л дээ.
Манай чөлөөтийхөн ч олимпоос авдаггүй ч дэлхийгээс медаль зулгаагаал байгаа, Ооска олимпоос медаль аваагүй ч дэлхийн хошой мөнгөн медальтай, Наранбаатар мөнгө хүрэлтэй, эмэгтэйчүүд бас нэг хүрэл медальтай гээл.
Сүүлд ЧБХ тэр чигээрээ солигдож залуучууд авсан, сонгон шалгаруулт гэж 2,3 хийгээд, арай өөр арга барилаар үзээд, найдлага түрүүлээд байгаа шдээ.
Гэхдээ яг шигшээ багийн бүрэлдхүүнийг харвал Наранбаатараас өөр дэлхийн хэмжээний бөх алга л даа, Наранбаатар олимпоор уг нь тэрмүү Оросыг (дэлхийн аваргаар финалд ялагдчаад, дараа нь нөхөрсөгөөр ялсан ) ялсын байгаан шдээ, эхний үед хөлийг нь аваад хөөж гаргахдаа түрүүлж зураасны гадаа гишэгвэл нөгөө талд оноо өгдөг **н** дүрмээр ялагдснаас биш нөгөөх нь Наранбаатараас илүү байгаагүй шдээ, нөгөөх нь манай хүнийг л ялвал аварга болно гээд хөөрөөд байсан, нэг японы битүү бөхөд аархаж барилдаж байгаад ялагдаад хүрэл авсан санагдаж байна. Сүүлд гарж ирсэн тэр олимпийн алт мөнгө авсан АНУ, японы бөхтэй л таарж барилдаагүйгээс биш жингийнхээ бусад гайгүй бөхчүүдтэй бүгдэнтэй л гар зөрүүлж ялж байсан.
Бусад нь дан залуу бөх, бас нэг Төгсцогт байгаа ч юм билүү, авдаггүй юмаа гэхэд, нэлээн туршилга болно доо.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Цээгий » Tue Sep 15, 2009 12:50 pm

Яана даа Чөлөөлийнхэн маань..Медаль хүлээсэн хүмүүс зөндөө байдаг.....
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Aagii_03 » Tue Sep 15, 2009 1:30 pm

kayo wrote:
El Payaso wrote:манай чөлөөтийнхөн чадахгүй ээ... олимпоор нэг ч оноо авалгүй дуусгасан улс яж медаль гэж ярихав дээ... яхав холбоо шинэ удирдлагатай болсон ойрын хэдэн жилдээ бол сайжрах байх... дараагийн олимпт бол харин гайгүй үзэж магадгүй...

Наранбаатар олимпоор уг нь тэрмүү Оросыг (дэлхийн аваргаар финалд ялагдчаад, дараа нь нөхөрсөгөөр ялсан ) ялсын байгаан шдээ, эхний үед хөлийг нь аваад хөөж гаргахдаа түрүүлж зураасны гадаа гишэгвэл нөгөө талд оноо өгдөг **н** дүрмээр ялагдснаас биш.


Энэ бол цэвэр хариуцлагын асуудал шд. Дүрмээ судлахгүйгээр амжилт гаргана гэж угаасаа байхгүй. Дэлхийн хэмжээний, Алтан шүгэл шагналт шүүгчтэй л гээд байдаг дүрмээ тамирчиддаа ойлгуулаагүй бараг өөрсдөө ч мэдэхгүй хэрүүл хийх гээд байсан. Энэ удаадаа эргэлзэж л байна. Дараа дараагийн жилээс энэ жудо, боксын холбооноос хараад сайн ажиллах байлгүй дээ. Мөнгийг бол уг нь цацна л гээд байсан даа. Спортод сэтгэлтэй, мөнгөтэй хүн орохоор амжилт гаргаж болдгийг Жудо, Боксынхон харуулж байна. Гацууртын Чинбат уг нь мөнгө, "толгой" 2 нь дутахгүй л байх, хэр сэтгэл гаргахаас л бүх зүйл шалтгаалах байх даа.
Ганцын зэрэг медаль бол аваад л ирэх байх. :mongol:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Саруулбаатар » Tue Sep 15, 2009 5:45 pm

55 кг-Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар ("Хүч" спорт хороо) Наранбаатарын Оросууд их ярьж байна ээ гол өрсөлдөгч гэж.
Image

Image
User avatar
Саруулбаатар
 
Posts: 12
Joined: Tue Sep 15, 2009 5:08 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby LeMoN » Tue Sep 15, 2009 5:57 pm

Би ч олимп үзэж байхад иймэрхүү сэтгэгдэл төрсөн

Чөлөөт бөх Жудо бөхийг бодвол хэвтээ их барилддаг тэсрэлт арай бага ер нь хараад байхад бүх мэх нь хариутай

болцон том тэмцээнд аварга болъё гэж бодвол 1 секунд ч сэрэмж алдаж болохгүй болцын байна лэ.

Ер нь тэгээд гоё мэх хийгээд шидэж энэ тэр оноо авахаа байсан байна лэ ард нь тойрж гарах эсвэл

Дэвжээний гадна гишгүүлээд хожиж оноо авах стиль ний дүрэмтэй болцон гэж боддын.

Олимпоор аваргалж байгаа бөхчүүдийг харахад төгс алдаа гаргана гэж мэддэггүй гарууд л харагдана лэшд.

Манайхан тэгээд тийм байж чадвал ч аварга болохгүй гэх газар байхгүйшдэ ер нь .

Зааддаа тэр шинэ дүрэм надад ер таалагдаггүй юм барилдах биш жүжиглэх талдаа болцон.

Эр бяр хүч чадал гээд байх юм байхгүй нохойтож хүний алдаа харж байгаа л оноо түүгээл
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby irgen_toroo » Tue Sep 15, 2009 7:40 pm

Наранбаатар-г хараад байгаа шүү дэ ний нуугүй хэлэхэд :mongol:
User avatar
irgen_toroo
 
Posts: 250
Joined: Fri Jul 17, 2009 2:36 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Бамбууш » Tue Sep 15, 2009 9:30 pm

El Payaso wrote:манай чөлөөтийнхөн чадахгүй ээ... олимпоор нэг ч оноо авалгүй дуусгасан улс яж медаль гэж ярихав дээ... яхав холбоо шинэ удирдлагатай болсон ойрын хэдэн жилдээ бол сайжрах байх... дараагийн олимпт бол харин гайгүй үзэж магадгүй...

Салбадай юманд хэт нухацтай үнэн хандах гэж дандаа оролдоно.
Гэтэл бараг тэр нь дандаа өөрийнх нь бодсоноос эсрэг эргэнэ.
Олимпоор Сэрээг бол чадахгүй одоо болно одоо болно гэж баахан бичсэн.
Тэгсэн яалаа?
Сая бас л Сэрээ болон Төгсцогтод итгэхгүй ухааны юм бичсэн байсан
нөгөөдүүл нь тэр болгонд нь битгий ААШ гэж хэлээд л Финалд шалгарсан. Нэг нь
Аварга, нөгөөдөх нь дэд Аварга....
Хааяа ч гэсэн манайх ялна чадна дийлнэ гэсэн эрмэлзлэлээр хүнээ дэмжих хэрэгтэй.
Тэр нууц гэдэг номон дээр ерөөсөө л энэ талаар бичигдсэн байна билээ.
Монголчууд бүгд хүнээ тамирчинаа дийлнэ ялна гэж бодож дэмжицгээсэний үр
дүнд бид өнөөдөр Жудогоор Боксоор дэлхийн аваргатай болцгоолоо.
Одоо бол алийн болгон манайх чадахгүй ээ амжихгүй гэсэн ялагдагчын сэтгэлгээгээр
тамирчинаа хүнээ дэмжиж байдаг юм. Цаана чинь МОНГОЛ хүн юу чаддагаа харуулж
байна харуулсаар ч байх болно гэдэгт маш итгэж байгаа...
So what's it goin be Clown?
Are you with Us Or Against Us??
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby chukcha2002 » Wed Sep 16, 2009 10:27 am

одоо шинэ удирдлагууд бокс, жүдогийнхон шиг зүтгээд байх байлгүй дээ. Тэр дороо амжилт гаргавал сайн л байна, гэхдээ Басхүү олон жил чөлөөтийн холбоог эрүүл биш удирдлагаар авч явснаас гарсан "хордлого" гэж юм хэсэгтээ нөлөөлөх байх.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby rednasca » Wed Sep 16, 2009 11:19 am

Бамбууш wrote:
El Payaso wrote:манай чөлөөтийнхөн чадахгүй ээ... олимпоор нэг ч оноо авалгүй дуусгасан улс яж медаль гэж ярихав дээ... яхав холбоо шинэ удирдлагатай болсон ойрын хэдэн жилдээ бол сайжрах байх... дараагийн олимпт бол харин гайгүй үзэж магадгүй...

Хааяа ч гэсэн манайх ялна чадна дийлнэ гэсэн эрмэлзлэлээр хүнээ дэмжих хэрэгтэй.
Тэр нууц гэдэг номон дээр ерөөсөө л энэ талаар бичигдсэн байна билээ.
Монголчууд бүгд хүнээ тамирчинаа дийлнэ ялна гэж бодож дэмжицгээсэний үр
дүнд бид өнөөдөр Жудогоор Боксоор дэлхийн аваргатай болцгоолоо.

үнээн үнэн...
Төгсцогтын мөнгөн медалийн төлөө тоглолтыг үзэж байлаа...
гэтэл дээд давхарт суусан согтуу баагий Төгсцогтыг хараагаад байдийм...
2-6 хожигдоод барайсан байсныг ч хэлэх үү? чи муу юундаа хараагаад байгаам? ингэж дэмжих хэрэг юун? боль чи! гээд хэлээд авав...
нөгөөхийн царай хувьсхийснээ буугаад ирлээ...
за одоо энэнтэй ч хэрүүл хийх нь дээ... аягүй бол барилцаж авах ухааны юм бодож байсан чинь "нээх хөөрхөн" хажууд ирээд хамт үзэв... бүр дуу шүү ч гаргахгүй...
тэгээд яав...
манай хүн эцсийн мөчид хожоод ухаан балартаад...
нэг мэдсэн мань 2 тэврэлдээд үсэрч байдийм даа...
би чиний, чи миний найз гээд л...
:-o
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby suineg33 » Wed Sep 16, 2009 3:46 pm

meesh wrote:96 кг-Спортын мастер Ядамсүрэнгийн Алтантулга (Хотын оюутны шигшээ баг)

Ene chin harin manai surguuliin huuhed bh chinee...


Энэ нөгөө 96-н финал дээр луйвардуулчихдаг хүүхэд мөн үү?

Нөгөө ялаад Галзуу Ганхуягт ундаагаар хусуулдаг гар нь хэн билээ дээ байз? Тэр нь яачихсын?
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby suineg33 » Wed Sep 16, 2009 3:54 pm

Наранбаатар яалт ч үгүй ганц горьдлого байх аа.
Насанд хүрэгчдийн улсын аварга үзэж байхад Мандахнаран, Өнөрбат 2 арай ялгарч байсан.
Мандахнаран Монголынхоо дэвжээн дээр барилддаг шигээ хор шартай, өөртөө итгэлтэй үзвэл амжилт гаргахгүй гэх газаргүй.
Өнөрбатын хувьд олон улсын нэлээн олон тэмцээнд явчихсан, жиндээ Монголдоо хол тасарчихсан байна лээ. Одоо дэлхийн дэвжээнд л өөрийгөө харуулах хэрэгтэй байх.
70 кг-с дээшээ жинд юм горьдоод нэмэргүй биз дээ.

Харин эмэгтэйд 59,63 2-ын нэг нь их гоё барилдаантай, өндөр охин байсан. Даанч нэрийг нь санахгүй байна. Тэр юм дуулгана даа
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby Mr.Sex » Sat Sep 19, 2009 9:12 am

59 кг-Спортын мастер Соронзонболдын Батцэцэг ("Замчин" спорт хороо)
63 кг-Спортын мастер Шархүүгийн Түмэнцэцэг ("Замчин" спорт хороо)

2 уулаа спортын мастер, 2 уулаа хойноо цэцэг залгасан, 2 уулаа Замчингийн бөхчүүд чи мартах нь аргагүй аргагүй....... нэг дэвжээнийх юм чинь барилдаан төстөй л байж таараа байх............
Mr.Sex
 

Next

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests