World Cup - Germany 2006: Group B, ENG-PAR-SWE-TRI

Аль хоёр нь гарах вэ?

Англи, Парагвай
4
9%
Швед, Парагвай
2
4%
Тринидад ба Тобаго, Англи
1
2%
Парагвай, Тринидад ба Тобаго
1
2%
Англи, Швед
38
83%
Швед, Тринидад ба Тобаго
0
No votes
 
Total votes : 46

World Cup - Germany 2006: Group B, ENG-PAR-SWE-TRI

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 10:00 am

Image


Парагвай

Парагвай гэхээр хамгийн түрүүнд гоол хийдэг нэг том биетэй халзан толгойтой хаалгач санаанд ордог байлаа. Тийм ээ, дэлхийн бүх хөлбөмбөгчдийг оруулсан гоолоороо тэрүүлдэг энэ эрхэм хөлбөмбөгийн ертөнцөд дурайх нэртэй нэгэн билээ. Энэ эрхэм зодог тайлсны дараа багийн од хэн бэ? Бодох юмгүй ээ, энэ бол Санта Круз.

Image

Бавари Мюнхены довтлогч, хүүхнүүдийн мөрөөдөл энэ залуу гоол оруулах чадварыг бага байхаасаа эзэмшжээ. Харин энэ улиралд гэмтлийн улмаас олигтой тоглосонгүй. Түүний хамтрагч Дос Сантос шилжилт солилцооны өвлийн цонхоор Баллакыг орлох хүнээр нэрлэгдэн ирсэн ч үй олон супер тоглогчидтой Баварид гараанд багтдаггүйн улмаас улирлын ихэнхийг нөөцийн сандал дээрээс өнгөрүүлэв. Парагвайн өөр нэгэн од Бремены Нелсон Валдез мөн л гараанд багтахгүй байгаадаа ундууцаж багаасаа явах талаар ярьж Бундеслигийг донсолгож байсан билээ. Клашничын гэмтлийн „буянаар“ харин улирлын сүүл рүү гараанд баттай гарах болсон. Гэсэн ч тэр ирэх уилрлаас Дортмундыг зорих болсон билээ. Том лигийн том багуудад гараанд гардаггүй тоглогчидтой ч шигшээгийн дасгалжуулагч Анибал Руиз багтаа сэтгэл хангалуун байна.

Image

2002 онд Чезаре Малдинигийн ажлыг авсан уругвай эрийн 100 жилийн түүхтэй Парагвайн хөлбөмбөг дэх анхны хожлын тоглолт тун хүнд болсон юм. Гэсэн ч тэр Аргентинийг 1-0-оор хожиж дэлхийн аваргад орох эрхийн үндсээ бэлдэж чадсан юм. Санта Круз энэ гоолыг хийж байлаа. Энэ гоолоос хойш улс үндэстний өөртөө итгэх итгэл бадарсан гал шиг дүрэлзсэн юм. Бразилд 4-1-ээр, Эквадорт 5-2-оор хожигдсон хожигдлууд ч энэ галыг унтрааж чадсангүй, Парагвай Бразил Аргентины дараа эрхээ авсан 3 дахь орон болов. Нелсон Валдез 2005 оны 10 сарын 8-нд Венесэулд хийсэн гоолоороо багаа Герман явууллаа.

Image

Эрхээ авсны дараа Валдез „Бид финал хүртэл явахыг хүсч байна, хэсгээсээ гарах боломж өндөр“ гэж байсан бол Дос Сантос“Парагвай 4 жилийн өмнө Германд 16-д харамсалтай байдлаар хожигдож байсан, бид хэсгээсээ 2-оор гарахыг хүсч байна, тэгээд Германаас хариугаа авах болно“ гэж хэлж байлаа. Тэр тоглолтод дэлхийн аваргын шилдэг тоглогч болсон Каан багаа аварч гарч байсан, Нойвиллын 88 дэх гоолыг хөлбөмбөг сонирхогч залуус маань санаж байгаа биз ээ. Сугалаа гарсны дараа дасгалжуулагч Руиз “Анхны тоглолтоо Англитай хийнэ гэдэгт их баяртай байна, зөвхөн иймэрхүү том багтай тоглоход л багийн юу чаддаг нь харагддаг юм“ гэж байсан.

Image

Афины олимпийн дэд аваргууд хамгаалалт голлосон 4-4-2 системээр тоглодог. Хэрэв Санта Крузын гэмтэл бүрэн эдгэж формдоо орж чадвал хурдныхаа хүчээр сайн контрлож чадна. Түүнгүйгээр Валдезэд хүнд байх болно. Тэр 2-ын ард багийн моторын үүрэгтэй Дос Сантостой зэрэгцээд Депортивогийн Асуна мөн Итали Голландын дээд лигүүдэд алба хашдаг Паредес Баррето нар зогсоно. Хамгаалалтад Ривер Плэйтын Какарес голлох хүн нь. Чилавертын орыг Виллар залгамжилсан. Швед Английг зовооно оо, энэ баг.



Швед

Урт биетэй ч уран техникт Ибрахимович „Бид дэлхийн аварга болж чадна“ гэж багаа үнэлсэн. 5 довтолгооны хүнтэй гарааны 11 нь ч үүнд баталгаа болно. Ювентусын Ибрахимович, Барсагийн Ларссон, Арсеналын Люнберг гэсэн хосгүй триотэй нийлээд Бельгийн дээд лигийн од Вилхелмссон болон нутгийн индиан Свенссон нар супер тавтыг бий болгоно. Урьдчилсан шатанд тэдэн шиг 30 гоол хийсэн Европын өөр баг байсангүй. Ибрахимович Люнберг 2 хэн нь их гоол хийхээ үзэж мөрий тавиад 8-7-оор өндөр залуу хожиж мөрийгөө авч байсан гэдэг. Дасгалжуулагч нь тэдэнд хувийн тоглолт гаргахыг хатуу хориглосон байсан гэнэм. Гэсэн хэдий ч тэд хэсэгтээ тэргүүлж чадсангүй. Хорваттай оноо тэнцсэн ч хоорондын тоглолтын харьцаагаар тэд дээр нь гарсан юм. Тэднийг бараагүй болохоос бусад 8 тоглолт нь зөвхөн гайхамшигт ялалтууд байлаа. Гэхдээ тэд өөр 2-оор гарсан багтай нэмэлт тоглолт хийсэнгүй, учир нь 2-оор гарсан нийт багуудаас тэд шилдэг нь байсан. Дасгалжуулагч Ларс Лагербэк хамгаалалт голлосон швед тоглолтоос довтолгоо илүүрхсэн тоглолт уруу багаа шилжүүлсний гавьяа энэ. Гэхдээ бас үргэлж урд талыг магтаж боломгүй. Арын алба ч гэсэн үнэхээр бахархмаар ажилласан. Ердөө 4-хөн гоол алдсан нь ч үүнийг илчлэнэ. Багийн ахлагч, Астон Виллагийн Мелберг 2 метр хаалгачийнхаа өмнөх цэвэрлэгээний багаа удирдан гаргуун тоглодог. Мелберг даруухнаар „Багийн хувьд бидэнд цөөн хэдэн Европод нэр нь түгсэн тоглогчид байна, гэтэл Англид гэхэд л байрлал болгон дээрээ стар тоглогчтой“ хэмээн өгүүлж сууна.

Image

Шар цамцтангуудын багийн өнөөгийн хамгийн тод гялалзах од нь Югославаас очсон горзгор швед залуу билээ. Ибрахимович 10 настайдаа цагаачлан очсон нутаг нэгт хүүхдүүдтэйгээ нийлэн гудамжны тэмцээнд орсон гэдэг. Баг нь 4-0-оор хожигдож байх үед 2-р үед мань нөхөр солигдож ороод 8 гоол хийж 8-5-аар хожин тоглолтыг ганцаараа эргүүлчихсэн гэдэг. Энэ үеэс л түүний нэр хүмүүст танил болж эхлэн, гудамжнаас стадион луу уригдсан ажээ. Аваргуудын лигийн гуч гаруй тоглолтод 9 гоол, 8 дамжуулалт хийгээд байгаа. Зөвхөн топууд ордог энэ ангилалд ийм дайны амжилт гаргаад байгаа гэдэг нь тэрний чадварыг давхар давхар нотолно.

Image

Герман нэгээр гараад Швед 2-оор гарахад плэй-оффын эхний шатанд хоорондоо таарна. Ибрахимовичын хувьд Геманаас хариугаа авах сайхан боломж. Энэ жилийн Аваргуудын лигид тэр Ювентустайгаа Аллианц Аренад 2-1-ээр хожигдсон билээ. Гоолыг нь мөн л тэр хийсэн.
Хүн бүхний тооцоолоогүй энэ баг их хол явж мэднэ, түүх ч нотолно. Тэртээ 1958 онд финалд тоглож байлаа. 1994 онд шөвгийн дөрөвт Бразилд 1-0-оор л хожигдож байсан, 3-р байрны төлөө Болгарыг 4-0-оор бут ниргэж байв. 4 жилийн өмнө Сенегалд азгүй байдлаар алтан гоолоор тавиулж байсан бол Евро-2004-өөр Голландад 11 метрийн цохилтоор хожигдож байлаа. Энэ бүгдээс харахад тэдний “томрох“ үе одоо ирсэн мэт.



Тринидад ба Тобаго

Дэлхийн аваргад орж байгаа 32 орон дотроо энэ улс хамгийн бага нутаг дэвсгэртэй нь. Ердөө л 5128 кв.км(Монгол 1,5 сая кв.км). Ийм бага газарт гэхдээ 1,3 сая хүн амьдардаг. Тринидад ба Тобагогын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан, өдгөө ФИФА-ын дэд ерөнхийлөгч Жак Варнер “Өмнө нь ямар ч улс хийж байгаагүй зүйлээр манай баг, фэнүүд Герман улсыг гайхашруулах болно“ гэжээ. Энэ нь багаа дагалдан ирэх 2 том хөгжмийн хамтлаг юм байна. Хөлбөмбөгийн хувьд ярих юм бол эндээс ердөө ганц л хүнийг хүмүүс мэднэ. Энэ нь мэдээж Манчестер Юнайтедын тоглогч асан Дуайт Иорк. 1999 онд Бавариг Аваргуудын лигийн финалд хожиж аваргалсан түүхт тоглолтоор түүнийг илүү олон хүн мэдэх болсон. Шигшээгийн ахлагч тэрээр улсдаа бол хөлбөмбөгийн бундангийн тамга. Түүний нэрээр нэрлэгдсэн хөлбөмбөгийн стадион ч байх.

Image

1989 онд 18 настайдаа тэр Европод хөл тавьж, Астон Виллад ирж байлаа. 1998 онд Манчестер түүнийг 12,6 сая фунтээр авч байсан нь багийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болж байв. МанЮ-д тэр 95 тоглолтод 47 гоол хийсэн. Эндээс Блэкбурн Бирмингем багуудад очсоны дараа одоо тэр Австралид тоглож байгаа. 1990 оны дэлхийн аварга Литтбарски дасгалжуулагчийнхаа удирдлага дор Сидней багтайгаа лигийн аварга болоод байгаа. Шигшээгийн дасгалжуулагч нь ч гэсэн түүнийг ихэд үнэлдэг. Иорк тоглолтыг уншиж чаддаг, тиймээс надад тэр маш чухал байдаг гэж тэр хэлдэг. Энэ эрхэм өөрөө ч гэсэн багийн том од, магадгүй Иоркоос ч том од. Фейеноорд, Аякс, Реал Мадридтай лигийн аварга болж байсан. 1990 оны дэлхийн аваргад Голландын дасгалжуулагч хийж байв. Швейцар, Турк, Саудын Араб, Мексик улсуудад ажиллаад үзчихсэн. Тэгэхээр түүний туршлагатай ярих хэрэггүй. „Одоо яагаад энд ирэв ээ“ гэхэд тэр „Энэ бол арагшаа алхсан алхам биш, стадион бүр сонирхолтой байдаг. Дэлхийн аваргад Тринидад ба Тобаготой орох болсон нь харин ч урагшаа явж байгааг харуулж байгаа бус уу“ гэжээ. „Эхэндээ бид Германд очих болсондоо хязгааргүй баярлаж байлаа, одоо бол зөвхөн 3 хожигдчихоод хурдан гэртээ харихыг хүсэхгүй байна “ гэж тэр өгүүлнэ. Тэр хэлсэн үгэндээ хүрдэг хүний нэг. Лео Беенхаккер 2005 оны 4 сард Тринидад ба Тобагогын дасгалжуулагчаар очиход 3 тоглолтод ердөө ганцхан оноотой байлаа.

Image

Беенхаккер үлдсэн долоон тоглолтын 4-д нь тэр дундаа Мексикийг хожиж сенсаац тарив. Дараа нь нэмэлт эрхийн төлөө “Тринис“ Бахрэйныг хожин Германыг зорих болсон юм. Энэ түүхт өдрийн дараа улс даяараа бүтэн 4 хоног амарч баярын байдалтай байсан гэдэг. Улс төрчид нь хүртэл Беенхаккер манайд ирсэн нь бидэнд заяасан аз хэмээн өөр хоорондоо ярилцсан гэнэм. 1990 оны Голланд Германы алдарт тоглолтыг тэр дурсаж „Тэр бол ёстой санаанд оромгүй юм болсон, би хожно гэж бүрэн итгэж байсан…Би одоо зөвхөн Шведтэй хийх эхний тоглолтыг л бодож байна, бусдыг нь дараа болно. Бид голланд маягаар довтолж тоглох болно“ гэж хэлжээ.
Багийн бас нэг нэрлэгдэх ёстой хүн бол Жон Стерн. Шигшээгийн 91 тоглолтод 64 гоол хийсэн гэхээр айхтар эр нь харагдана. Урьдчилсан тоглолтод 12 гоол хийж багийнхаа гол үүргийг гүйцэтгэсэн энэ эр Английн 2-р лигийн Дерби Кантри багт алба хаадаг. Хамгаалалтад Глазго Рейнжерсийн Марвин Андрьюс голлох үүргийг гүйцэтгэдэг. Багийн бусад тоглогчдыг зөвхөн Тринидад ба Тобагод л мэднэ. Хэдий тэд хичээн зүтгэх ч Парагвай, Швед, Английн аюулын багуудын хаагуур нь ч гарах вэ дээ.



Англи

Дэлхийн аварга авчирвал тоглогчиддоо Англи улс толгой тус бүрд 450 мянган евро өгөхөөр амласан билээ. 100 саяын хөрөнгөтэй Бэкхем нарын одуудад энэ бол мөнгө биш, тэдэнд дэлхийн аваргын цом л юу юунаас илүү чухал. Хэрэв гэмтэл бэртлээс хол байвал бид дэлхийн аварга болно, надад ийм шилдэг бүрэлдэхүүн хэзээ ч байсангүй хэмээн Свен Горан Эрикссон бахархалтай нь аргагүй ярьж байлаа. Гэтэл түүний бодлоор болсонгүй, Оуэны гэмтлийн араас түүний дэлхийн аваргын хамгийн гол хөзрүүдийн нэг Рүүнийгийн гэмтэл нэмэгдэж түүний санааг зовоож орхив.

Image

Одоо Англид өглөө босоод зурагтаа асаангуут Рүүнийгийн хөлний мэдээ л явж байна. Хэн нэг тоглогчийн бэртлийн тухай хэзээ ч хаана ч ингэж дуулиан болж байсангүй. Америк тивд, Азид, Африкт, Европ даяар ямар ч спортын сайт уруу орсон Рүүнийгийн тухай заавал дурьдаастай. Рүүний үнэхээр Английн шигшээд онцгой чухал хүн. Гэхдээ ганцхан Рүүний Рүүний гээд байж бас болохгүй. Хангалттай одод эдэнд багц багцаараа бий. Урд талын армиас эхлэе.

Image

Оуэны гэмтэл бага багаар илааршиж, Унгартай тоглосон нөхөрсөг тоглолтод орсон. Гэхдээ өөрийнхөө жинхэнэ формноосоо асар хол харагдана. Кроуч энэ тоглолтод гоолдоод брэйк бүжин хөөрч байсан ч дэлхийн аваргаар сайн тоглоно гэдэг нь юу л бол.

Image

Кроучтай зэрэгцээд сэлгээгээр орсон 17 наст тун хурдан юм билээ. Гэхдээ дэлхийн аварга түүнд аргагүй ахдана. Беларустай тоглосон тоглолтоос харж байхад 2 хамгаалагч 2 талаас нь шахангуут няцлуулж байсан. Дэлхийн аваргын ихэнх багуудын хамгаалагчид мэдээж Беларусын тоглогчдоос толгой илүү. Свен түүнд багаас нь дарийн утаа үнэрлүүлж өөрийнхөө орны хүнд л буян үйлдэж байгаа. Ингээд нөгөө супер довтолгоотой баг маань 2 гэмтэлтэй тоглогчтой, 2 шинэковтой болсноор довтолгооны байр суурь ганхаж эхэллээ.

Image

Энэ байдлыг тогтворжуулах нэг хувилбар нь Жеррардыг урагш байрлуулах тактик байгаа. Ингэсэн тохиолдолд харин ч Лампард илүү чөлөөтэй хөдөлж тоглох боломж үүсээд байгаа. Довтолгоо суларсан тул дэлхийн аваргаар ачааны хүндийг Челсигийн энэ залуу үүрч гарах болов уу.

Image

Польштой үхэх сэхэхээ үзсэн хүнд тоглолтод мань эр гоолдон өөрийн шигшээ дэх байрлалаа бат хадсан. Багийн ахлагч Бэкхемын гараас багийн найруулагчийн ажлыг нь аваад нэлээн хэдэн тоглолтыг өнгөрөөсөн. Тэдгээр нь ч үр дүн муугүй, багийн хурдыг тохируулж элбэгхэн дөнгөөд байлаа. Ингэснээр Бэкхем тэр хоёрын хооронд зөрчил гарсангүй.

Image

Бэкхем түүнийг ахлагчийн үүднээс илүү дэмжиж, өөрөө ч бас баруун талаасаа ганган пассаа довтолгооны хүч рүү явуулдаг болсон. Бөмбөгөө бат эзэмшиж, тоглолтын явцыг сайн уншдаг Жеррард урагш орсон тохиолдолд Жо Коулын үүрэг бас их нэмэгдэнэ. Хамгаалалтад бага орох дуртай хүнд энэ нь харин сайхан боломж болоод явчихна. За одоо ар фронт руу харц шидэцгээе. Үнэхээр эсрэг багийн давтлогчид байтугай мань мэтийн нүд хальтирмаар ажээ.

Image

Дэлхийн шилдгүүдэд тооцогдох Манчестерийн Фердинанд Челсигийн Терри нар төвд шаасан гадас шиг л бат зогсож, айлын тоглогчдыг 2 талаас нь Арсеналын А.Коул Манчестерын Г. Нэвилл нар бахим чанга тоглолтоороо бахь мэт хавчина. Нэвиллын оронд алч ь хөлөөрөө тоглодог, онцгой тайван байдлаар тоглолтыг хянаж чаддаг Ливерпүүлийн Каррагер гарч ч магадгүй. Хүн бүрийн шагшин буй Бразилын шидэт дөрвөлийг энэ л гинжилсэн хэлхээ зогсоож чадна. Италийн хана хэрэм мэт хамгаалалт бас боломжтой ч Английнх шиг нөөц сайтай биш. Английнх энэ талаараа ямар ч багаас илүү, 32 баг дотроо хамгийн шилдэг хамгаалалттай нь яах аргагүй хөлбөмбөгийн эх орных. Аварга том луугийн сүүл дээр ирэхэд харин одоо л ганц сул тал нь мэдэгдэнэ. Симэнээс хойш хаалгачийн байрлал дээр толгой өвдөх болсон Англичуудын хаалгыг энэ удаад Тоттенхэмын Пол Робинсон манаж байгаа. Торгуулийн талбайг мэдэрч тоглохдоо гойд биш. Хэрэв ямар нэгэн байдлаар эсрэг баг нь өмнөх цайзыг нь нэвтэрчихвэл тэгээд л дуусаа гэхэд болно. Гэхдээ Робинсонд дэлхийн аварга ээлээ өгч тансаг сайхан тоглолтуудыг бэлэглэх ч юм билүү хэн мэдлээ. Аль 1966 оны аваргаа хошой болгох боломж тэдэнд маш өндөр. Бразилтай таараасай гэж би хувьдаа маш их хүснэм. Шидэт дөрвөлийг гайхамшигт дөрвөлийн эсрэг хэрхэн тоглох бол гэхээс аягатай халуун хоолоо халбагадахаа мартах юу ч биш билээ.
Last edited by Nomer 10 on Thu Jun 22, 2006 10:34 am, edited 1 time in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Bayara » Fri Jun 02, 2006 12:38 pm

Үнэхээр сайхан бичиж. Баярлалаа. Б хэсгийн сэдвийг яагаад нээхгүй байнаа гэж гайхаад, нээдэг юмуу гэж бодож байлаа. Таван цагариг дээр гарсныг хуулж тавиад л нээчихье гэж бодож байсан :). Жеррард урагшаа явахаар ямархуу байх бол?
Энэ хэсгээс Англи, Швед гарах нь ойлгомжтой гэж бодож байна даа..
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby barca forever » Fri Jun 02, 2006 12:58 pm

england 1
sweden 2
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby El Payaso » Fri Jun 02, 2006 3:07 pm

Англи гарч чадах юм бол уу? Швед лав английг өлхөн нухна... Парагвай английг нухвал тэгээл дуусаа доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Аагий » Fri Jun 02, 2006 4:07 pm

Англи 9-н оноотой хэсгээсээ гарна. Тодорхой. :D
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Bayara » Fri Jun 02, 2006 4:35 pm

el payaso wrote:Англи гарч чадах юм бол уу? Швед лав английг өлхөн нухна... Парагвай английг нухвал тэгээл дуусаа доо...

Англи гарах нь 100%. Харин 1-р гарахгүй бол Германтай таарч эвгүйднэ шүү. Тиймээс заавал 1-р гарах хэрэгтэй. Англичууд хэсгийн тоглолтонд торохгүй ээ. Цаашид ч торохгүй явсаар түрүүлээсэй гэж хүсэж байна даа. :) :england: :england:
Харин минийхээр бол Аргентин хэсгээсээ мултрах магадлалтай байгаа шүү. Заанууд, улбаруудад хусуулаад, сербитэй тэнцээд. Аргентины хэсгээсээ гарах магадлал 50%, харин Английнх бол 100%
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Gooner » Fri Jun 02, 2006 4:43 pm

Энэ Англи 1-ээр гарвал гараад гарахгүй бол яршиг бүр хэсгээсээ гарахгүй байвал таарна. Оронд нь Швэд, Парагуай гарч манайхыг баярлуулах хэрэгтэй шд. :D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 7:52 pm

Б Английг барахгүйгээ мэдэж байна :RD Танайх шаансгүй ээ. Швед Парагвай алийг нь ч барахгүй :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby BB » Sat Jun 03, 2006 12:05 am

Deutschland ist nicht schwer.
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby Nomer 7 » Sat Jun 03, 2006 1:29 am

За за ямарч байсан номер 10 маш гоё бичсэн байна. Одоо ердєєсєє 6 хоног vлдэж байна тиймээс одоо Руунийл байна тэр залуу гаагvйл болж эргэн ногоон талбай дээрээ гарахгvй бол хэцvv дээ тэгэхдээ зу
гээрээ
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Jun 03, 2006 1:31 am

el payaso wrote:Англи гарч чадах юм бол уу? Швед лав английг өлхөн нухна... Парагвай английг нухвал тэгээл дуусаа доо...



Харин яанаа тэгэх юм биш биз дээ айн танай Аргентин чинь тэгэж баларах юм биш биз дээ 4 жилийн ємнєх юм болох юм биш биз айн хахахаха Аргентичvvд бол ернь луйварчид шд ээ хахахаха
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Sat Jun 03, 2006 5:54 am

Швед Чилитэй 1-1-ээр тэнцлээ. Ларссон ёстой нэг **н** хүчтэй буудаж хийсэн дээ харин. Хачирхалтай юм нь Стокхольмд болсон гэхэд стадион Чилийн үзэгчдээр пиг байлаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2006 11:30 am

1 Швэд
2 Англи байж магадгvйм :RD
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2006 11:32 am

@dipreme wrote:
el payaso wrote:Англи гарч чадах юм бол уу? Швед лав английг өлхөн нухна... Парагвай английг нухвал тэгээл дуусаа доо...



Харин яанаа тэгэх юм биш биз дээ айн танай Аргентин чинь тэгэж баларах юм биш биз дээ 4 жилийн ємнєх юм болох юм биш биз айн хахахаха Аргентичvvд бол ернь луйварчид шд ээ хахахаха


Юу бичих гэснийг нь ерєєсєє ч ойлгосонгvй :sleep:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2006 11:36 am

Єчигдєр Рvvний хуухэд бэлтгэл дээр гарч бємбєгєєр наадсан гэнэ. Аль аль хєлєєрєє єшиглєсєн гайгvй байсан юум байхаа. 7нд тvvний тоглох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ тоглох эсэхийг эцэслэн шийдвэрлэгдэнэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nomer 10 » Sat Jun 03, 2006 11:31 pm

Англи Ямайкыг ёстой нэг умшлаа даа, эхний үеийг нь харж чадсангүй. Кроуч гэж нэг эв хавгүй гар пеналти цохино гэж үзүүлэх юм хаха. Бие нь тээр урагш орсон хойно хөлөө араас татаж авчраад ямар ч хүчгүй цохидог юм, хаалган дээгүүр нисгэчихсэн. Рүүний нүүрээ дараад үхтлээ инээсэн хаха, Гари хажууд нь бас маасайгаад л. Рүүний орохгүй бол Англи 11 цохихоор бол алуулах нээ. Бэкхем, Лампард гээд дандаа нервтэж алддаг гарууд. Одоо Жеррардаар л бүх 11-ийг цохиулах хэрэгтэй, мань хүн ч гэсэн бас л заримдаа паакталдаг. Кроуч гэхдээ 2-р үеийн 2 гоолыг хийсэн. Хамгаалалт аргагүй шүтмээр юм аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ..::Affictor::.. » Sun Jun 04, 2006 6:02 pm

Crouch hat trick hiigeed ovoo bna lee.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nomer 7 » Sun Jun 04, 2006 8:14 pm

Кроуч ын тэр робот бvжиг тасархай байгааа биз дээ?
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sun Jun 04, 2006 8:16 pm

Харин одоо Рууний гын хариу сайн гарах хэрэгтэй дээ? тэгээд л ернь гаагvй болоод ирэх байх Оуэн ч Гоол хийгээл одоо нэг гаагvй болж байна
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Ганзо » Sun Jun 04, 2006 8:41 pm

Англи нэгээр Швед хоёроор...Эсвэл Швед нэгээр Англи хоёроор :mrgreen:
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby horidol » Sun Jun 04, 2006 9:59 pm

england 2-oor l garna biz dee
16-d germany-d husuulna bh
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Nobun@g@ » Sun Jun 04, 2006 11:51 pm

@dipreme wrote:Харин одоо Рууний гын хариу сайн гарах хэрэгтэй дээ? тэгээд л ернь гаагvй болоод ирэх байх Оуэн ч Гоол хийгээл одоо нэг гаагvй болж байна


Оуэний хурд энэ тэр бол байхгvй болсон байна лээ шд. Єєрєє цохих биш болж єгвєл пасслаад байна лээ. Зvрх нь vхцэн юум уу даа :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby kayo » Mon Jun 05, 2006 5:34 pm

Yamaika-iig ch edelj l baina l ee l dee, tegeed WC-eer yaadag yom bol , arai od bolood garaad ireh yom bish biz,angli ch ug ni neg temtseneer neg od turuuldeg sen, 1998oor Owen,2004oor Rooney,2006aar Crouch? Walcott?...
Jerrard ,Bekham-iin baruun hul 2t l naidaj bainadaa.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Breathe! » Mon Jun 05, 2006 8:55 pm

Theo Walcott iig l od bolon gyalalzah vii hemeen naidaad bgaaashd :beer

ter batsaaanii hurd, technik, tsohilt ene ter bol aimshigtai l ym bna lee...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby honor » Mon Jun 05, 2006 10:02 pm

england ch ene jil neg l eozgui bgaa daa hesgeesee garch chadah yum bolov uu daa jamaica tai bol sain togloj l bn lee eor ni hetsuu dee paraguay-g basch bolohgui ee evgui baguudiin neg shu
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest