Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Sat Aug 22, 2009 11:41 pm

За ингээд шинэ улирлынхаа сэдэвийг нээе...Сэдвийнхээ нэрийг олтол хуучин нэрээрээ л явж байя...

Ингээд өнгөрсөн тун таагүй, хар дурсамжтай улирлын дараагаас Перез эргэн ирснээр галзуу, гайхалтай зуны цонх эхэлээ... Баг бол гайхалтай бүрдсэн гол зүйл нь коучээс л их зүйл шалтгаална даа... Ингээд энэ зун нэг иймэрхүү өнгөрөв:

ImageТ
Эргэн ирэхээ зарласан Флорентино Перез өрсөлдөгчгүйгээр сонгогдлоо... Тэрээр Дэлхий болон Испанийн шилдэг тоглогчидыг багтаа тоглуулна, "Excitement Returns" гэсэн уриатайгаар эргэн ирэв. Түүний багт Валдано, Зизу, Бутрагено, Пардеза гээд нэр хүнд бүхий эрхмүүд багтжээ...

Image
Өмнөх удирдлагын үед гэрээ хэлцэл нь хийгдсэн өсөх ирээдүйтэй Аргентина хамгаалагч багтайгаа нэгдлээ... Тэрээр багтаа үлдэх эсэх нь эргэлзээтэй байсан ч өөрийн шургуу бэлтгэл, агаарт сайн тоголдогын ачаар коучийн итгэлийг олоод байгаа билээ... Мөн Алмериагаас Негредог 5 саяаар буцаан авчирлаа...

Image
Арсэн Вэнгер Перезын саналаас татгалзсаны дараа Шар шумбагчдыг 5 жил тун амжилттай удирдсан, бөмбөг эзэмшиж, хурдан темптэй довтолж тоголдог Мануэл Пеллэгриниг коучээр сонглоо...Түүний гэрээг цуцлуулах гэж 4 сая евро төлсөн юм. Тэрээр би 23 жилийн өмнө дасгалжуулагчийн карьераа эхлэхдээ энэ мөчийг мөрөөдөж байлаа гэсээр энэ хүндхэн үүргийг хүлээн авсан юм...

Image

Перезын 2 дах үеийн анхны наймаа... Флорент теамын анхны тоглогч... Миланы домог болсон Какаг 65 сая еврогоор өөрийн болголоо... Хэдийгээр Милан санхүүгийн хямралтай гэгдэж байсан ч Галлиани Перез нарын нөхөрлөл энэхүү шилжилтэнд чухал түлхэц болсон юм.. Түүний танилцуулга 56000 хүн цугласэн нижгэр үйл ажиллагаа боллоо... Ийнхүү Калдероны 4 жил хөөцөлдөөд гүйцэлдүүлж чадаагүй ажлыг 10 хоногийн дотор л амжуулсан юм.

Image
Кака аваад 14 ч хоноогүй байхад өнөө цагийн супер од К.Роналдуг Дэлхийн рекорд 96 сая еврогоор өөрийн болгосноо зарлаж олныг алмайрууллаа... Энэ мөчөөс эхлэн хөлбөмөгийг зах зээлийн үнийг хөөрөгдөж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч эхэллээ... Гэхдээ энэ наймаа Перез гэхээсээ илүү өмнөх Калдероны удирдлагын үед банкнаас 76 сая еврогийн зээл авч хийгдсэн наймаа байсан юм. Энэ наймааны дараа Перез Real Raises Debt, But Its All Good хэмээжээ. Роналдугийн танилцуулга дээр 80000 хүн цугласан нь алдарт Марадонагийн Наполид ирсэн танилцуулгыг санагдуулам нижгэр боллоо...

Image
Перез өмнө 6 жил Реалыг удирдахдаа ганц л Испани тоглогч авсан нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг билээ... Хоёр дахь удаагаа энэ алдаагаа давтахыг хүссэнгүй Испанийн ирээдүй болсон Валенсиагийн хамгаалагч Р.Албиолыг 15 сая еврогоор Бернабэуд газардууллаа... Тэрээр анд найз Де Ла Редыг хурдан эдгэхийг хүсэн түүнд зориулж 18 дугаарыг нь авсан юм. Тэрээр багаа солих дургүй байсан ч баг нь мөн л санхүүгийн хүнд байдалд байсан тул түүнийг үдэхээс өөр аргагүй болсон юм...

Image
Зуны турш Давид Виллатай нэр холбогдсон ч тохироцлоонд хүрч чадалгүй байсаар 35+6 саяаар Францын Ирэээдүй болсон К.Бенземаг багтаа элсүүллээ... Багаасаа Р9-г шүтэж байсан энэ залуу мөрөөдлөө биелүүллээ...

Image
Экс Кастиллагийн од Далайн дээрэмчин Гранерог 4 сая еврогоор дахин Бернабэуд авчирлаа... Тэрээр улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд тун сайн байгаа билээ...

Image
Экс Кастиллагийн тоглогч, хамгаалалтын бүх байрлалд тоголдог Арбелоаг Ливерпүүлээс 4 сая еврогоор авлаа.. Тэрээр Перезын удирдлагын эхний үе буюу Лос Глактикогийн үед зай олдолгүй багаасаа явж байсан бол энэ удаад гэртээ эргэн ирлээ...

Image
Бүхий л зуны турш яригдсан Алонсогийн наймаа 30+4 сая еврогийн санал дээр тохиолцлоо... Үнэндээ түүнийг ирэхэд нөлөөлсөн хамгийн гол фактор нь санал болгосон үнэ бус түүний багаасаа явах хүсэлтэйгээ удирдлагадаа илэрхийлсэн явдал байлаа... Талбайн гүнээс тоглолтыг удирддаг, хамгаалалтанд идэвхтэй, хол ойрын пасс, алсын цохилт сайтай чадварлаг түүнийг багтаа элсүүлсэн нь хамгийн чухал наймаа хэмээн олон хүмүүс үзэж байна...

Багаас явсан тоглогчид:
# М.Салгадо
10 жилийн турш нэр хүндтэйгээр багийнхаа төлөө зүтгэж 11 цомыг хүртсэн түүнд энэ багт үнэхээр зай олдсонгүй, 2 тал тохиролцон түүнд 4 сая евро төлж, хүндэтгэлийн ёслол, салах ёслол хийх тоглолтыг маргааш хийснээр түүнийг үдэн гаргаж өгнө. Тэрээр Английн Блакбурн багтай 2 жилийн гэрээ үзэглээд байгаа билээ.

# Г.Хайнц
Дайчин хүчирхэг тоглолттой ч ирснээсээ хойш нэг л болж өгөөгүй түүнийг Францын Марсель баг руу явууллаа... Магадгүй үнэгүйгээр, гэхдээ 4 сая еврогийн цалин хэмнэж байгаа... Энэ өдөр нилээд олон Мадридиста нар баярласан байх...

# Хунтелаар
Ердөө зургаахан сарын өмнө ирж байсан Голланд мэргэн бууч 15 сая еврогоор Миланыг зорьлоо...Реалд өөрийгөө харуулах боломж үнэндээ олдсонгүй, гэхдээ хамгаалж тоголсон сүүлийн 20 тоглолтонд 8 гоол гэдэг муугүй л үзүүлэлт... удирдлага коуч солигдосны золиос болсон доо... хайран тоглогч...

# Каннаваро
35 настай түүний гэрээг нь сунгахгүй байсаар хуучин баг Ювэ рүү явлаа. Манайд 3 жил болохдоо хуучин шигээ байгаагүй ч манай хамгаалалтын гол ноён нуруу байсаар л ирсэн билээ...

# Фауберт
Яг яах гэж авсныг нь үнэндээ ойлгоогүй... Дрэнтэтэй 6 сар хөгжилтэй банз халаасны эцэст буцваа хөөрхий...

# Парехо
Ирээдүйн Гүти гэгдээд байгаа авъяаслаг энэ залууг манай хөгжлийн баг болоод байгаа Гетафе руу эргэн авах нөхцөлтэйгөөр явууллаа... Коуч нь бас манай Мичел байгаа... :eek:

# Ж.Гарсиа
7 сая еврогоор Кастиллагийн одыг Бэнфика руу явууллаа... Ингэсэн нь өөрт нь ч хэрэгтэй.

# Савиола
2 жил банз халаасны эцэст Бэнфика руу 9 сая еврогоор явлаа... Очингуутаа л дублдсан гэж байгаа...

# Кодина
Залуучуудын багаас гарч ирсэн тун муугүй хаалгач... өнгөрсөн жил манай 3-р хаалгачаар тоголсон... Икер гэж хаан байхад тэрээр явсан нь маш зөв...

# Буэно
Кастиллагийн од... өнгөрсөн жил болон энэ жил дээд багийн хэд хэдэн тоглолтонд оролцсон олны анхаарлын төвд байгаа түүнийг Реал Валладолид баг руу эргэн авах нөхцөлтэйгөөр 2 сая еврогоор явуулжээ...

# Негредо
Хүчирхэг, хурдтай техниктэй... сүүлийн 2 жил Ла лигид 43 гоол хийсэн тэрээр Реалын хунгийг цагаан өмсгөлийг өмсөх бүрэн эрхтэй, гэхдээ энэ жилдээ л лав биш... Рүүдын гэрээг дуустал эргэн авах нөхцөлтэйгөөр 14 сая еврогоор Сэвилла руу явлаа... Гоолдоод гоолдоод дараа жил эргээд ирээрэй...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Sun Aug 23, 2009 12:14 am

Image
Одоогоор манай багийн бүрэлдэхззн нэг иймэрхүү...

Хаалгач:
1.Икер
25.Дудек (энэ жил гэрээ нь дуус ч байсан ч нэг жил сунгасан... ууг нь түүнийг явуулаад залуучууддаа боломж өгөх байсан юм...)
-Адан
-Рамос

Хамгаалагч:
3.Пепе
2.Торрес
4.Рамос
18.Албиол
16.Арбелоа
12.Марсело
15.Дрэнтэ
21.Метцэлдер
24.Гарай
-Агус

Хагас хамгаалагчид:
5.Гаго
6.Ласс
8.Кака
9.Роналду
10.Снайдер (18 саяар Интерлүү явуулчих гээд байгаа ч өөрөө үлэнэ гээд л байгаа... :eek:)
11.Роббен
14.Гүти (болдог бол гэрээнийх нь үнийг өгөөд явуулчихмаар байна.)
22.Алонсо
23.Гранеро
-Диарра
-Ваарт

Довтлогч:
7.Раул
17.Рүүд
19.Бензема
20.Хигуайн

Одоогоор улирлын эхний нийт 8 тоглолт хийгээд бйагаа бөгөөд 6 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол хүлээгээд байна.. 22 гоол оруулж 6 гоол алджээ...

Шамрок Роверс 0 -1 Реал Мадрид
Алл Атиххад 1 - 1 Реал Мадрид
Лига Куёто 1 - 4 Реал Мадрид
Ювэ 2 - 1 Реал Мадрид
Торонто 1 - 5 Реал Мадрид
ДС Юнайтед 0 - 3 Реал Мадрид
Реал Сосиадед 0 -2 Реал Мадрид
Б.Дортмунд 0 - 5 Реал Мадрид

Раул 4 гоол, Роналду, Бенз, Хигуайн, Роббен нар тус тус 3 гоол хийгээд байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby CAHAKA » Sun Aug 23, 2009 3:20 am

Энэ жил ч их зүйл хүлээж байна даа.
Тоглогч дасгалжуулагч удирдлагууд гээд аль алинд нь л амаргүй байх болов уу .
За ямар ч байсан ингээд чилийсэн урт 09-10 оны улирал эхлэлэхэд 7 хоног үлдлээ.
Хала Мадрид :gold
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby CAHAKA » Sun Aug 23, 2009 3:53 am

М.Диарра Рууд нар 1 өдөр Росэнбүрг-н эсрэг тоглох тоглогчдын жагсаалтад багтсан ба гараанд гарч ч магадгүй байна.

Мэтзэлдэр Рамос М.Торрэс нар бага зэргийн бэртлээc болж уг тоглолтыг өнжих бол Адан Шнайдэр Ваарт нар дасгалжуулагчийн шийдвэрээр жагсаалтын гадна үлджээ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Должко » Sun Aug 23, 2009 11:20 am

танай багт амжилт хүсье даа :-D :-D :-D
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Sun Aug 23, 2009 12:02 pm

Image
Снайдер маань би явахгүй ээ...би багийн чухал тоглогч байж чадахаа мэдэж байна. би энд үлдэхийн төлөө эцсийн мөч хүртэл тэмцэх болно. Коуч надад итгэж баыгаа.. би бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж үлдэх хүсэл их байгаагаа боардад харуулах болно о гэсэн байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Цээгий » Sun Aug 23, 2009 12:51 pm

:gold Хала Мадрид :eek:
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Moza » Sun Aug 23, 2009 12:57 pm

Шинэ улирал-н анхны бичлэг... Хала Мадрид :gold :gold :gold
Ла Лигийн цаг өррчлөгдсөн гээд бсан үгүй юм бн.
Эхний тоглолт 29-нд монголын цагаар 30-ий 2:00-с гэнэ...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sun Aug 23, 2009 3:38 pm

За багтаа амжилт хүсье. Шинэ улиралд эрч хүчтэй тоглож, хөгжөөн дэмжигчдийнхээ хүлээлтийг биелүүлэх болтугай.
:gold Hala
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Sun Aug 23, 2009 3:47 pm

өө ашгүй одко сэдвээ нээчихсэн үү...
Рүүд Диарра фит гэж байх юм.. гэхдээ сабаар гаргаж ирэх байх л даа.. энэ хоёрын маань ч хувь заяа бүрхэг байгаа даа.. яахав өвлөөс хүмүүс бэртээд формоо алдаад эхлэхээр л нэг маш их хэрэг болно до..


Goalkeepers
Casillas, Dudek
Defenders
Pepe, Marcelo, Albiol, Garay, Arbeloa and Drenthe
Midfielders
Lass, Robben, Guti, Gago, Granero, Diarra and Xabi Alonso
Forwards
Raul, Kaka, Benzema, Higuain, Van Nistelrooy and Cristiano Ronaldo
нар Росэнбүргийн эсрэг дуудагджээ....
маргааш хамгийн гол нь Мичэль Салгадогийн фэйрвэлл болох учраас нэг лайв үзчихийг бодноо...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Norman_Whiteside » Sun Aug 23, 2009 4:09 pm

Шинэ улиралд амжилт хүсэж байна. Испаний бүх цомыг аваарай ялангуяа барса-г байнга хашраагаарай. За тэгээд КР9 дөө Пичичи авахыг хүсье.
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Sun Aug 23, 2009 6:56 pm

өө сэдэвээ нээчээ юу... Шнайдер асуудал ирэх 7 хоногт шийдэгдэх юм гэнэ... түүийн агент болох Soren Lerby маргааш өглөө Италируу нисэхийн гэнэ бүх асуудалыг шийдэхээр... Интерчууд Шнайдерт жилийн цалин £3m байх юм гэнэ...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Sun Aug 23, 2009 7:04 pm

24-ны тоглолт дээр Салгадо, Рүүд 2 онцлох хүн байх юм гэнэ... Рүүд ялангуяа 292 өдрийн дараагаар талбай дээр гарна форм хэр байна гээд л... Салгадо-н хувьд бол ойлгомжтой
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Mon Aug 24, 2009 9:22 am

шинэ Мадридиста Rey Mysterio WWE superstar

Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Aug 24, 2009 9:29 am

Зиак.. Сэдвээ мялаагаад орхиё ..

Роналдог Мэссигээс шилдэг буюу эргэлзэгчдэд үзүүлэх 5 нотолгоо ...

Image

Роналдо Реалд кареераа үргэлжлүүлэхээр болсныг бид бүгд мэдэж байгаа.. Гэхдээ энэ нийтлэл ямар нэг талыг барилгүйгээр "Хэн нь дэлхийн шилдэг вэ" гэдэгт хариулт өгөхийг зорьж байгаа юм .. Роналдог Мэссигээс илүү гэх анхны шалтгаан бол Роналдо Реалд, Мэсси харин Барсад тоглодог .. Энэ бол гэхдээ зөвхөн миний шалтгаан .. Сүүлийн 5н жилийн турш Барсалено илүү байсан ч энэ Реалыг амжилт түүхийг үгүйсгэж чадахгүй билээ.. Ингээд хөлбөмбөг сонирхогчдын дунд байнга өрнөдөг маргааны нэг Мэсси Роналдо хоёрын хэн нь шилдэг вэ гэсэн хэлэлцүүлэгтээ оръё..

1. Бүхний нүдэнд ил буюу хамгийн түрүүнд дурдах ёстой шалтгаан бол Роналдо баруун зүүн хөлөөрөө тэгш тоглох ур чадвартай... Жигүүрт тоглох үед тэдний дриббл, оролт нь эн тэнцүү өрсөлдөгч гэмээр байдаг .. Харин үүн дээр нэмэлт үзүүлэлтийг харвал Мэсси дриббл болон бусад ур чадварын үзүүлэлтийг зөвхөн зүүн хөлөөрөө хийдэг бол харин Роналдо баруун зүүн хөл ялгалгүй цохиж хуурч дамжуулдаг нь ямар ч хэцүү байрлалдаа шууд шийдвэр гарган оновчтой алхам хийхэд гол хүчин зүйл .. Түүний аль ч хөл нь ямар ч хаалгачийн эсрэг үхлийн аюул тарьж чадах зэвсэг болдог ..
2. Роналдогийн бөмбөг мөргөх чадвар буюу хоёр давхарт маш сайн тоглодог нь Роналдог Мэссигээс илүү гэх хоёрдахь шалтгаан ... Та бүхэн одоо магадгүй яаг Сл ийн энэ жилийн финалыг нэхэн дурсч байгаа байх... Дэлхийн шилдэг тооцогдох хоёр хамгаалагч Видич болон Рио нар Мэссиг барьж чадалгүй мөргүүлэн гоол алдсан билээ.. Гэвч энэ зөвхөн Хавигийн гайхалтай пасс болон Мэссигийн мэдрэмжтэй холбоотой .. Манчестерт Роналдогийн хоёр давхарт тоглох ур чадвар нь олон олон хожил авчирч байсан.. Нуруулаг, маш өндөр үсрэлттэй төдийгүй ирж буй бөмбөгөнд тохируулан мөргөх чадварыг нь бүгд зөвшөөрнө байх гэж найдаж байна..
3. Роналдогийн хаалттай цохилт хийх чадвар нь Мэссигээс 100 дахин илүү .. Мэсси хаалттай цохилт огт хийдэггүй гэж болно.. Барсад ч, Аргентинд ч тэр.. Харин Роналдо хаалттай цохилт цохих техникт өөрийн гэсэн өвөрмөц техникийг оруулж ирсэн нэгэн.. Хаалттай цохилтыг ихэвчлэн хаалгачийн сул талд цохидог бол Роналдог цохих үед хаалгачид хаана цохих талаар огтхон ч төсөөлж чаддаггүй гэнэ.. Хаалгачийн яаг байрлалд цохихоос гадна зайд нь маш нарийн цохидог ч түүний цохилтын нэг онцлог нь нарийн хэрнээ маш хүчтэй байдагт оршдог .. Мөн байрлал хамаарахгүй хаанаас ч цохидогийг нь 2009 оны аваргуудын лигийн семи финалд Арсеналд хийсэн гоолоос харж болно...
4. Роналдо аль ч байрлалаас гоолдох чадвартай бол Месси 16 /зөвхөн гэхэд буруудахгүй болов уу/ дотроос л гоолдох боломжийг ихэвчлэн ашигладаг . Зөвшөөрөхгүй байгаа хүмүүст Роналдогийн мөн л энэ онд аваргуудын лигд Португийн эсрэг Луугийн цэнгэлдэхэд хийсэн гайхалтай гоолыг сануулая.. .. Мэсси буудалт огт хийдэггүй бол Роналдогийн гэнэтийн тэсрэлттэй цохилтоо хамгаалагчдын дундуур маш оновчтой явуулж орхидог нь удирдлагатай пуужин гэлтэй ..
5. Физикал үзүүлэлт... Орчин үеийн хөлбөмбөг үүнийг маш их шаарддаг болсон билээ.. Энэ тал дээр Мэссиг Роналдог илүү гэж маргах хүн гарахгүй болов уу.. Мэсси огцом хурд тун сайн авдаг боловч өндөр темпийн тоглолтонд тун амархан ядардаг.. Роналдо бол талбайн бүх хэсэгт үргэлж хурдаар ааглаж тоглохоос гадна хамгаалагчидтай хийх хүчний тулаанд амархан ялагдахааргүй.. Мөн роналдо кареертаа нэг л дунд зэргийн бэртэл авсан бол мэсси нилээд олон сарыг талбайн гадна өнгөрөөснийг та бүхэн санаж байгаа..

Роналдог дайв хэмээн цөөнгүй хүн ад үздэг ч энэ эцсийн эцэст хувь хүн биш тоглогч талаас нь авч үзсэн билээ..

Posted by General ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby El Payaso » Mon Aug 24, 2009 11:23 am

миний бодлоор Ронын даваа тул...

1. 2-р давхарын тоглолт
2. Физикаль чадвар
3. Хаалттай цохилт хийх чадвар буюу аль ч байрлалаас гоолдох чадвар 16-ны гаднаас энэ тэр цохидог хаалттай цохилт энэ тэр бол хамтдаа нэг л зүйл байх...
4. 2 хөлөөрөө тоглодог байдал...

Мессигийн давуу тал...

1. Бөмбөгөө хол туулгүй дрибльддэг болохоор Дриббль чадвар илүү...
2. Роноос илүү ухаалаг багийн тоглолттой... буюу хөлбөмбөгийн IQ арай илүү байх...
3. Ааш араншингийн хувьд багт эерэг уур амьсгал авчирхаар харин Ронын хувьд бол бөөн амбиц...

гэхдээ ерөнхийдөө Рон илүү байж магад гэдгийг хүлээн зөвшөөрнөө... гэхдээ нээх 5-0 оор ялахаар илүү бол биш байх... ккк... яхав энэ жил илүү харуулах болов уу? даа хэн нь яг илүүг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Mon Aug 24, 2009 11:28 am

миний бодлоор бол Кака наад хоёрыг чинь илүүрхчих боловуу гэж бодоод байна шд.. Ронни бүтэн улирлын турш сайн тоглох ч гэсэн чухал тоглолтууд дээр Кака шаал өөр байна гэдэгт итгэлтэй байна..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Gooner » Mon Aug 24, 2009 11:29 am

Роналдуд + оноо өгье.
Гэхдээ Мэссигийн 2 давхарт тааруу тоглодог, хүчний тоглолт энээ тэрээ бол өөрт нь буруу байхгүй. Зүгээр л бурхан чи хөлөөрөө гайхалтай тоглодог болоодох л гэсэн хэрэг :D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Aug 24, 2009 11:36 am

Seikoni wrote:миний бодлоор бол Кака наад хоёрыг чинь илүүрхчих боловуу гэж бодоод байна шд.. Ронни бүтэн улирлын турш сайн тоглох ч гэсэн чухал тоглолтууд дээр Кака *a*л өөр байна гэдэгт итгэлтэй байна..

Рон ирснээр би харин жижиг багуудад оноо алдахгүй болж лигд түрүүлэхэд их чухал нэмэр болно гэж бодоод байгаа.. Чухал тоглолтонд бол Кака хамаагүй ухаалаг үзнэ л дээ..

a_odko wrote:Image
Снайдер маань би явахгүй ээ...би багийн чухал тоглогч байж чадахаа мэдэж байна. би энд үлдэхийн төлөө эцсийн мөч хүртэл тэмцэх болно. Коуч надад итгэж баыгаа.. би бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж үлдэх хүсэл их байгаагаа боардад харуулах болно о гэсэн байна.

Ингэсээр байгаад үлдчихвэл снайдер дур шаалаа хаха.. :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Mon Aug 24, 2009 11:43 am

Снайдэр явахгүй гэчихсэн чинь одоо нэг тоглогч заавал явах ёстой болчихоод байдаг.. ВДВ-г авах багууд ч ер нь яах гээд байгаам таг л байх юм..
тэгтэл зөрөөд Роббэнийг МЮ гэсэн шум гарч.. худлаа л даа.. өвгөн САФ юу гэж бэлэн 25 сая евро гаргаад авч байхав.. ямар Пэрэз биш.. гэхдээ сүүлд хийсэн наймаа ч алт болдог тохиолдол бий шүү.. 8-р сарын 31-нд манайхан рамосыг асар үнэтэй аваад хэрэг нь гарсан шүү..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby El Payaso » Mon Aug 24, 2009 11:44 am

Какагийн оргил үе 2004-2007 онд өнгөрчихсөн ахиад эргэж ирэхгүй болов уу? гэж бичсэн байна лээ нэг сайт дээр...

Роббеныг явуулсан нь дээрдээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby TJ » Mon Aug 24, 2009 11:46 am

Хэн нь илүүг одоо л харна угаасаа..... Яахав ЛаЛигад Ронд дахиад нэг давуу тал нэмэгдсэн..... Хүрээчгүй байхад мааш үнэмшилтэй үсэрч унах...... Бүүр бөмбөгөө алдуутаа араас нь тэмцэх биш ярвайж унах рефлекстэй болчихсон гар..... Олон пеналти-гоол чирж ирнэ дээ энэ нөхөр..... Англид шүүгчид бараг тоохоо байж байсан бол Испанид байдал эсрэгээрээ...... Эхний улиралд нь шүүгчид түүнд "вагон вагоноор" нь торгуулийн цохилтын эрх өгөх байх......
Энэ ч угаасаа нөхрийн бараг унаган зан нь биз..... Би буруугүй л бол хэн ч байсан яахав..... :RD

Хувцасны өрөөнд л энэ зангаараа байж манайд буян болооройдоо "хүү"-хэн минь..... :mrgreen:
TJ
 

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Mon Aug 24, 2009 11:46 am

за ид үеэ болидог юмаа гэхэд класс үе нь байж байгаа шүү дээ.. учиргүй 7-8 жил алж хядаад тоглоно гэж юу байдаг юм. гэхдээ Какаг ямар ч дураак багтаа авч лийдэр болгохыг л хүснэ.. тэгэхээр класс бол класс харуулах л болно...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Mon Aug 24, 2009 2:27 pm

манай шинэ Мадридиста бол алаад өгөх юм байна л доо :mrgreen: дургүй хүргэсэн гарыг бол энүүгээр л балбуулах хэрэгтэй
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby TJ » Mon Aug 24, 2009 2:46 pm

Бас ийм шоуны багтай болсым уу...... :smile:
TJ
 

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests