Aston Villa

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Астон Вилла клуб энэ жил Английн Прэмиэр Лигт ямар амжилт үзүүлэх вэ?

1. Хүснэгтийн эхний хагаст бичигдэнэ
12
15%
2. Хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэнэ
3
4%
3. Эхний 4-т багтаж Аврагуудын лийгийн эрх авна
23
28%
4. Эхний 5-6д орж Европын цомын эрх авна
44
54%
 
Total votes : 82

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sat Jul 18, 2009 5:00 pm

Image

За ингээд ямар ч байсан удаан хүлээсэн сайнинг нэг юм болж дээ.
Даунинг ч зүүн жигүүр дээр галзуу л даа, нэг гэм нь одоо бэртэлтэй байгаа. 10 сараас тоглож эхэлнэ. Тэгээд фит болох гэж нэг сар гэж бодвол багцаагаар 11 сараас л ПЛийн тоглолтонд оролцож эхлэх байх.

Зарим хүмүүс Яангийгаа явуулах бэлтгэлээ хийж байна гэж үзэж байгаа. Харин миний хувьд Яанг-д найдвартай сайн сэлгээ байгаагүйн улмаас өнгөрсөн жилийн сүүл рүү ядраад байгаа байдал ажиглагдсан учир Яангад сайн сэлгээ болгох, нөгөө талаар боломж олдвол Яангийг зүүн жигүүрээс чөлөөлж өөр хэсгүүдэд чөлөөтэй тоглох фридом өгөхийн тулд авж байна гэж бодоод байгаа.

Нэг хөгжилтэй мэдээ байгаа нь Даунингийн энэ урт хугацааны гэмтэл нь манай ирээдүйн капитан болж болзошгүй байгаа Пэтровын такклнаас үүдэлтэй юм байна.
Тэгээд Даунинг багийнхантайгаа тэр дундаа Пэтровтои уулзахыг тэсэн ядан хүлээж баигаа гэнээ. Зодолдож халаах вий дээ хэхэ

Хэрвээ Даунинг гараанд гарвал, Яангийг баруун жигүүрт тавиад төвд Милнэрийг гүйлгэх бас нэг хувилбар байгаа л даа. Милнэр Яангийг бодвол биеийн хөгжил, стамина сайтай, 90 минут цуцалтгүй гүйдгээрээ давуу талтай. Бөмбөгний төлөөх тэмцэл сайтай, пасс сайтай, цохилт сайтай ер нь л унирверсал талдаа тоглогч.

МОН хэвлэлийн бага хурал дээрээ Даунингийг магтахдаа Тэрээр зөвхөн зүүн төдийгүй төвд, тэр бүү хэл довтлогчоор ч тоглох боломжтой тоглогч гэж хэлсэн байгаа нь МОН мань эрийг төвд тоглуулах гээд байна уу гэсэн сэжиг төрүүлж байгаа юм.

Харин нэгэнт Даунингийг ийм үнэтэй авч байгаа юм бол Бэнтлиг авах хэрэггүй л болов уу гэж боджийшд.
За тэгээд хэрхэхийг МОН мэдэг....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sat Jul 18, 2009 5:26 pm

Image
За Виллагийн цорын ганц фэн миний бие бээр, сэтгэл ихэд хөдөлсний улмаас шинэ цэргийнхээ талаар товчхон мэдээлэл оруулахаар шийдлээ.

Image

Боро гийн супер од Стюарт Даунинг нь 2001-2002 оны улиралд анхны эвэй дебютээ Ипсвичийн эсрэг хийсэн бөгөөд тэр тоглолтондоо 1:0-р хожигдож явсан багаа 1:1 ээр тэнцүүлж тоглолтын баатар болж байсан бол 3 хоногийн дараа анхны хоум детютээ Челсигийн эсрэг хийж 2:0-ээр хожигдож байжээ.

Тухайн үедээ Борогийн зүүн жигүүрийг эзэгнэж байсан Боло Зэндэн маш сайн формтой байсны улмаас залуу Даунингийн хувьд гараанд гарах боломж маш бага байв. Гэсэн хэдий ч багийн гол гол тоглогчдын бэртэл гэмтлийн улмаас тухайн үедээ зээлээр Сандэрландад тоглож байсан залуу Стюарт Даунингийг зээлээс нь буцан дуудсанаар зүүн жигүүрийн шидтэний амжилтын гараа эхэлжээ.

Image
2004-2005 оны улиралд залуу вингер нийт 49 толголтонд орж нийт 6 гоол хийж хэд хэдэн амжилттай дамжуулалт өгснөөр тодорч эхэлсэн бөгөөд 2005 оны 2 сард тухайн үеийн Английн шигшээ багийн дасгалжуулагч Эриксөн түүнийг шигшээдээ дуудаж, Голландын эсрэг нөхөрсөг тоглолтонд анхны шигшээгийн дебютээ хийиж байжээ.

2005 онд УЕФА капын тоглолтонд Лациогийнэсрэг гайхалтай тоглот үзүүлсэн бөгөөд тэр тоглолтын дараа Португалын домогт хамгаалагч Фернандо Коуто залуу Даунингийг #цоо шинэ сенсаци# хэмээн нэрлэж байжээ.

Дараа Ривэрсайд стадиондоо Стяау Бухарестийн эсрэг камбэк хийж хожсон жолийн 4 гоолд 4-үүлэнд нь оролцож өөрийгөө харваад өнгөрөх од биш гэдгээ нотолжээ.

Үүнийхээ үр дүнд тэрээр 2006 оны Герман дахь дэлхийн аваргад оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чаджээ.

Image
2008-2009 оны улиралд тэрээр багтаа хамгийн олон тоглолтонд оролцсон бөгөөд улирлын сүүлийн хоум тоглолтондоо Виллагийн эсрэг тоглосон тоглолтондоо бэртэл авсан бөгөөд одоо хүртэл бэртэл нь эдгэрээгүй байна.

Улирлын сүүлийн тоглолт болох Вэстхамын эсрэг тоглолтонд тэрээр оролцоогүй бөгөөд сүүлийн 2 жилд анх удаагаа түүний нэр багийн бүрэлдэхүүнд багтаагүй нь тэр билээ.

Тэрээр 2008-2009 оны улиралд гоол хийж чадаагүй боловч хамгийн олон кросс хийсэн тоглочдын жагсаалтанд 2-т орсон байна.
Тэрээр энэ улиралд нийт 362 кросс хийсэн бөгөөд Вилла багийн Ашли Яанг нийт 377 кросс хийснээрээ энэ үзүүлэлтийн нэгт бичигджээ

Image
Манай багийн супер одууд, Английн шигшээгийн ирээдүй болсон залуус...
Хамгийн цаана нь урвагч Барри...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Bold9 » Sat Jul 18, 2009 5:59 pm

хаха. уравгч багын ахлагч...
хэхэ мөнгөнд дуртай юм бишүү..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sat Jul 18, 2009 6:03 pm

Хэхэ ер нь энэ Ситигээс болоод олон хүний тар нь танигдаад байгаан бишүү хэхэ
Барри, Адэ гээл аан?
Энэ муу Түгжил Барриг цагийн сайханд шүтдэг байлаа шд. хог гэж хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Bold9 » Sat Jul 18, 2009 6:10 pm

танайхан гайгүй наймаа энэ тэр хийгээл... 1 сараас алаад өгөх байхаа
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sat Jul 18, 2009 6:27 pm

Миний санаснаар болдог бол төвд Тоттэнхамаас Жэнасыг аваад, урд Бэнтийг нь авчуул тэгээд хойноо Волфсбургээс Барзагли-г эсвэл Фиорэнтинагаас Алэсандро Гамбэриниг аваад баруун хойноо Кристиан Заккардо-г авчуул гоё болох гээд байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby meesh » Tue Jul 21, 2009 1:29 pm

Villa_Bayaraa wrote:Миний санаснаар болдог бол төвд Тоттэнхамаас Жэнасыг аваад, урд Бэнтийг нь авчуул тэгээд хойноо Волфсбургээс Барзагли-г эсвэл Фиорэнтинагаас Алэсандро Гамбэриниг аваад баруун хойноо Кристиан Заккардо-г авчуул гоё болох гээд байна даа...


Бахан Итали байдаг ньяаж байгаан?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Aston Villa

Postby soccer » Tue Jul 28, 2009 8:41 am

Villa_Bayaraa wrote:Миний санаснаар болдог бол төвд Тоттэнхамаас Жэнасыг аваад, урд Бэнтийг нь авчуул тэгээд хойноо Волфсбургээс Барзагли-г эсвэл Фиорэнтинагаас Алэсандро Гамбэриниг аваад баруун хойноо Кристиан Заккардо-г авчуул гоё болох гээд байна даа...


Сулвайн Дистен, Фабиан Делфи, Жермейн Женс, эд нарыг авах нь дээ :help:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Aston Villa

Postby Hotspur » Tue Jul 28, 2009 2:23 pm

Женас явах хүсэлгүй байгаа гээд байгаа. Женасыг зарахаар бол Яангыг зөрүүлж авч байж л өгнө л дөө Реднапп
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Aston Villa

Postby Gooner » Tue Jul 28, 2009 4:25 pm

Доунинг гэмтлээ эдгээгээд зүүнд тоглоод эхэлвэл Яанг баруундаа гараад Агбонлахор довтолгоондоо Кариутай тоглоно. Жигдрээд эхлэх нь ээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Aston Villa

Postby soccer » Thu Jul 30, 2009 4:24 pm

PETROV JOINS THE VILLA CASUALTY LIST
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Aston Villa

Postby Bold9 » Wed Aug 05, 2009 9:54 am

Fabian Delph
Image

Martin O'Neill олон 7 хоног хөөцөлдсөний эцэст Лийдсийн Delph-г эгнээндээ нэгтгэлээ... Топ багууд хөөцөлдөж байсан ч 19 настай авьяаслаг залууг 8 орчим саяаар авч.. Лийдстэй зарим нэг тохироог энэ наймаанд оруулжээ..

Delph-ийн хувьд Лийдст мэргэжлийн хөлбөмбөгийн гэрээгээ хийж..хагас хамгаалагчаар тоглодог 44 тоглолтонд 6 гоол хийсэн..Английн 19, 21 наснаас өмнөх шигшээд тоглож байсан..

Delph-н гуншингууд:
Football League Awards
Football League Awards – 2009: Football League Young Player of the Year

PFA Awards
PFA Awards – 2009: PFA League One Team of the Year

Club Awards
Leeds United Player of the Year Awards – 2008–09: Players' Player of the Year, Young Player of the Year, Goal of the Season (v Brighton away)

Other
Four Four Two Best 50 Football League Players 2009: 21st
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Aston Villa

Postby VicKtoR » Wed Aug 05, 2009 1:58 pm


Шнайдер авах гээд байгаа сурга байна уу үгүй юу :smile: авбал алах нь ээ
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Aston Villa

Postby haka » Wed Aug 05, 2009 7:01 pm

VicKtoR wrote:
Шнайдер авах гээд байгаа сурга байна уу үгүй юу :smile: авбал алах нь ээ

Хар хөх судалтангуудын эгнээнд орсон гээ биздээ. Одоо Италид эмчийн үзлэгт орж яваа биз
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Aug 06, 2009 4:08 pm

За хэд хоног хөдөө яваад ирсэн чинь яасан ч олон сайхан мэдээ хүлээж байнав дээ.

За юуны түрүүнд Пийс Капт түрүүлсэн багийнхандаа баяр хүргэе ээ.

Image

Манайх 1996 онд хойш /буруу санаагүй бол/ авч байгаа анхны цом юмуудаа.
Муу Ювентусыг арай л илүүрхжээ. Уг нь би Ювентуст дуртай л даа тэхдээ л бас гоё байна доо.

манай гараанд 6 сэлгээний тоглогч гарсан бол Ювентусынхэн бараг бүгд араанд гарчээ.

Juventus: Buffon, Chiellini, Melo, Marchisio, Iaquinta, Zebina, Camoranesi, Trezeguet, Molinaro, Giovinco, Legrottaglie.
Subs: Cannavaro, Zanetti, Salihamidzic, De Piero, Amauri, Chimenti, Manninger, Grygera, Ariaudo, Mendes, Marrone, Immobile.

VILLA: Guzan; Lichaj, Cuellar, Davies, Shorey; Albrighton, Reo-Coker, Sidwell, Young, Weimann, Carew.
Subs: Parish, Bannan, Herd, Lowry, Hofbauer, Collins, G Gardner.

Хүний урманд манай сэлгээнд ч гарааны тоглогч алга.
МОН ч хүүхдүүддээ итгэж байгаам байна даа.

Тэмцээний нээлт болсон тоглогчоор Марк Албрайтон шалгарчээ.

Манай залуу ЦСКА гийн эсрэг тоглолтон дээр анх дарийн утаа үнэрлэж байсан бол одоо ч овоо болжээ.

Харин Гузан дээд түвшинд тоглож чадах хаалгач гэдгээ харууллаа.
Фридл ч 1 номероо хадгалах гэж их хөдөлмөрлөх хэрэгтэй болж дээ.

Image
Манай ирээдүй болсон залуус...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Devil 7 » Thu Aug 06, 2009 4:14 pm

Juve ch barag l garaa ni bnashd. Tanaiah baahan selgeegeeree hojij :-D
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Aug 06, 2009 4:21 pm

Image
Fabian Delph

[img]http://www.avfc.co.uk/javaImages/8a/51/0,,10265~6836618,00.jpg[img]

Манай баг удтал хөөцөлдсөний эцэст Лийдс Юнайтэд ийн залуу од Фэбиан Дэлфийг 8 сая фунтээр худалдаж авлаа.

Ман.Ситиг режектлэн манайхыг сонгосон тэрээр маш олон топ багуудын анхааралд байсан билээ.

ПЛ-т тоглож үзээгүй, Чемпионшипт 1-л тоглолт хийсэн 18хан настай залуугийн хувьд бол ахадсан үнэ мэт санагдаж байгаа ч Английн топ авяаасуудыг нээн илрүүлэхдээ гарамгай МОН-д итгэхээс өөр аргагүй.

Шинэ цэрэг маань хэлэхдээ:

Би бүх талаараа өсөж хөгжих ёстой. МОН бол дэлхийн шилдэг менежрүүдийн нэг учир намайг хөгжиж дэвжихэд их тус хүргэнэ гэж итгэж байна. Би бүх чадлаараа хичээн хөдөлмөрлөх болно. Хэрэв надад боломж гарвал би тэр боломжийг алдахгүй ээ. хэрвээ чадахгүй бол өөрөөсөө өөр хэнийг ч буруутгахгүй ээ. Би энд хөл бөмбөг тоглох гэж ирээгүй, харин хөдөлмөрлөж өөрийнхөө хувь тавиланг өөрөө бүтээхээр ирсэн. Миний төлөө Вилла маш их мөнгө төлсөн учир би итгэлийг нь алдалгүй сайн тоглох болноо.

гэсэн байна.

Залуу хүүхдүүдийг авчирч тоглуулахын гол давуу тал бол тэдний хөл бөмбөг тоглох хандлага юм. Хэзээний од болсон тоглогчдыг бодвол тэд маш их хичээж, зүтгэж, тоглолт бүрт ач холбогдол өгч тоглодог учир багийн тоглолтонд их сайнаар нөлөөлдөг.

Ашли Яанг, Агбонлахор, Милнэр нар ч талбай дээрх хандлага хичээл зүтгэлээрээ олны талархлыг олж авч чадсан билээ.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Aug 06, 2009 4:35 pm

За тэгээд шинэхэн цэргээ товчхон танилцууляа.

Фабиан Дельф

Төрсөн газар он сар: 1989 оны 11 сарын 21-д Английн Брадфордод төрсөн.
Өндөр: 1м75см
Байрлал: Хагас хамгаалагч

Шагнал:

- 2009 оны 1-р лигийн, Лийгийн шилдэг залуу тоглогч
- 2009 оны 1-р лийгийн шилдэг 11т багтсан
- 2009 оны Лийдс багийн шилдэг залуу тоглогч
- 2009 оны 1-р лийгийн шилдэг гоол

44 удаа Лийдсийн бүрэлдэүүнд тоглож 6 гоол хийсэн.

Сонирхуулж хэлэхэд мань эр 2008 оны 12 сард согтуугаар машин жолоодсны улмаас 18 сараар машин жолоодох эрхээ хасуулж байжээ.

Түүний хойноос Тоттэнхам, Ман.Сити Сандэрланд гэсэн багууд хөөцөлдөж байсан хэдий ч манайх өөрийн болгож авлаа.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Gooner » Thu Aug 06, 2009 5:15 pm

Villa_Bayaraa wrote:Түүний хойноос Тоттэнхам, Ман.Сити Сандэрланд гэсэн багууд хөөцөлдөж байсан хэдий ч манайх өөрийн болгож авлаа.

Ээ сонирхож байсан багууд нь залуусын багаа тордож чаддагүй багууд байна.
Бас манай баг ч сонирхоогүй байна гэдэг чинь наад хүүхдийг чинь худлаа хошигруулж байгаад өндөр үнээр шахсан байх нигууртай юм байна бөлгөө гэж ванлий даа ванлий гэж би айлдаагүй шүү далай лам айлдваа гэж...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Aston Villa

Postby Bold9 » Thu Aug 06, 2009 5:45 pm

Gooner wrote:
Villa_Bayaraa wrote:Түүний хойноос Тоттэнхам, Ман.Сити Сандэрланд гэсэн багууд хөөцөлдөж байсан хэдий ч манайх өөрийн болгож авлаа.

Ээ сонирхож байсан багууд нь залуусын багаа тордож чаддагүй багууд байна.
Бас манай баг ч сонирхоогүй байна гэдэг чинь наад хүүхдийг чинь худлаа хошигруулж байгаад өндөр үнээр шахсан байх нигууртай юм байна бөлгөө гэж ванлий даа ванлий гэж би айлдаагүй шүү далай лам айлдваа гэж...


Тордох гэж үнэтэй авсан бусуу...Танайх чинь залуусаар ахаж цахаад байгаа биздээ... тоглолтыг нь харсан чинь өшиглөчихдөг, дриблл сайтай л залуу байна...
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sat Aug 08, 2009 4:26 pm

За энэ зуны манай 3 дахь томоохон наймаа Ньюкастлын хамгаалагч Сенегалын шигшээ багийн тоглогч Хабиб Бэеэ байлаа.

Хамгийн асуудалтай байсан хамгаалалтын шугаманд хүн нэмж авахыг л маш их хүлээж байлаа. гэхдээ Хабиб Бэеэг авна гэж ёстой тооцоолсонгүй. Гэхдээ баруун ард хүн ч хэрэгтэй л байгаа л даа. Бас давхар төвд тоглох боломжтой гэж байгаа. Тэгэхээр саяын Пийс капт маш амжилттай тоглосон Мартин Лаурсэныг бүрэн орлох чадвартай юм байна гэдгээ нотолсон Карлос Куэлар /Куэяр?/ маань төвд тоглох бүрэн боломжтой болно гэсэн үг юм.
31 настай туршлагатай хамгаалагч авснаараа манай багийн залуус болон туршлагатай тоглогчдын пропорц их сайхан таарч байна гэж хувьдаа ойлгоод байгаа.

Image

Нэр: Habib Beye
Төрсөн он сар: 1977 оны 10 сарын 19 31 настай
Төрсөн газар: Suresnes, Franc
Өндөр: 182см
Байрлал: Хамгаалагч РБ

Хуучин клубүүд: ПСЖ, Страсбург, Марсиел, Ньюкастл
Сенегалын шигшээ багт 35 тоглолт хийж 1 гоол хийсэн.
Last edited by Villa_Bayaraa on Sun Aug 09, 2009 4:44 pm, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Bold9 » Sat Aug 08, 2009 7:18 pm

Хабиб Бэеэ хүрээд ирж.. 3 жилийн гэрээ..

Бэеэ AVTV өгсөн ярилцлагадаа:
Image
Aston Villa бол аугаа клуб. Миний агент Villa намайг сонирхож байгааг дуулгасан..чи яахуу гэж асуусан..шууд л би зөвшөөрсөн..энэ клубт нэгдэхийг хүсч байсан..мөн Martin O'Neill хамтран ажиллахдаа таатай байна..энэд тоглох гэж байгаадаа бахархаж, багынхантайгаа амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна..Энэ багт нэгдэж байгаа нь миний хувьд том алхам..сэтгэл хангалуун байна гэжээ...

Newcastle-с гайгүй тоглогчид нь хөврөөд байна даа..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Aston Villa

Postby Mojul » Sun Aug 09, 2009 12:54 am

Villa_Bayaraa wrote:Төрсөн он сар: 1997 оны 10 сарын 19 31 настай

:sad:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sun Aug 09, 2009 4:43 pm

Можул wrote:
Villa_Bayaraa wrote:Төрсөн он сар: 1997 оны 10 сарын 19 31 настай

:sad:


Өө энэ одоо юун 1997 вэ буруу биччихжээ...
1977 байлаа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sun Aug 09, 2009 5:03 pm

За манай залуу арслангууд 7 хоногийн дотор Сэри А гийн 2 дахь томоохон багийг буулгаж авлаа...

Манай багийн улирлын өмнөх нөхөрсөг тоглолтын ээлжит золиос Италийн Фиорентина клуб байлаа.

Английн шигшээ багийн тоглогч Ливэрпүүл, Виган атлетикс зэрэг клубүүдэд хүчин зүтгэж байсан туршлагатай довтлогч Эмили Хэскигийн гоолын ачаар Фиорентина багийг 1:0 харьцаагаар буулгаж авлаа.

75 дахь минутанд Куртис Дэвис бөмбөгөнд гар хүрч торгуулсан боловч Фиорентина багийн довтлогч Албэртө Жилардино пеналтийг алдсанаар тоглолтын тооны харьцаа 1:0-р дууслаа.

Тоглолтонд манай шинэ цэрэг Фабиан Дельф гайхалтай тоглосон бөгөөд тоглолтонд нилээд хэдэн амжилттай такл хийж харагдсан нь довтлох төдийгүй хамгаалалтандаа сайн жигд тоглогч байна гэсэн бодол төрүүлэв. Залуу арслан манай академийн од Марк Албрайтон баруун жигүүрт бужигнуулсан бөгөөд түүний анхны чантыг фенүүд нь дуулалдаж байлаа. Супер Марк, супер супер Марк Супер Марк Албрайтон...

Английн 21-с доош насны шигшээгийн тоглолтуудад орсноос болж нэмэлт хугацаагаар амраад байсан Гарднэр, Милнэр, Агбон 3 тоглолтонд мөн оролцлоо

Image
James Milner Young lion

Image
Fabian Delph "the New boy "

Image
Gabby - Ace of pace

Image
Ashley Young "Wing wizard"
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests