![Image](http://us.i1.yimg.com/us.yimg.com/i/fifa/06/fantasy/mcd-jump.jpg)
Хэрхэн оролцох :
http://fifaworldcup.yahoo.com/06/en/e/ff/index.html
Энэ бол маш хялбархан тоглоом юм. Та дээрх хаягаар орж Yahoo ID-гаараа нэвтрэн тоглоно. Та 6-р сарын 9 хүртэл тактик, энэ тэр юмаа засч, янзалж болно. Харин түүнээс хойш бүртгүүлээд тоглож болох ч таны оноо авах хязгаар чинь багасна.
Багаа бүрдүүлэх :
Та бол Хөл бөмөгийн ДАШТ Герман 06-д оролцож байгаа багийн дасгалжуулагч хүн. Мэдээж ялалтын төлөө л явж байгаа. Өөрийн хувьд шилдэг гэсэн 23 тоглогчоо сонгон шалгаруулж авна. Ямар аавын хүүгийн од нь гийж баллахыг та мэдэгтүн. Гагцхүү ганц шаардлага нь нэг улсаас дээд тал нь 3 тоглогч л авна.
- Тоглолтын өмнө гарааны 11 тоглогчоо сонгон гаргах бөгөөд таны багийн тактик дараах хэлбэрүүдээр байж болно : 4-4-2, 3-5-2, 3-4-3, 4-3-3.
- Гараанд дараах тоглогчид зайлшгүй байх ёстой:
* 1 хаалгач
* 3 хамгаалагч
* 3 хагас хамгаалагч
* 2 довтлогч
үүн дээр + :
1 довтлогч + 1 хагас хамгаалагч эсвэл,
1 довтлогч + 1 хамгаалагч эсвэл,
2 хагас хамгаалагч эсвэл,
1 хагас хамгаалагч + 1 хамгаалагч
байж болно.
- Та өөрөө ганцаараа тоглох, эсвэл ЛИГ, груп үүсгээд бусад найзуудтайгаа тоглож болно. Энэ бол таны дур.
- Багынхаа нэрийг та өөрөө сонгох бөгөөд нэрний дээд хязгаар 30 үсэгт. Жишээ нь "Steven Gerrard FC."
- Гараанд гаргах тоглогчдоо та зөвхөн тоглолт эхлэхээс өмнө тохируулах ёстой.
- Мөн капитан буюу багийн ахлагчаа сонгоно. Хамгийн их оноо түүж чадах тоглогчоо сонгох нь зүйтэй. Учир нь тухайн тоглогчын оноог 1 дахин нэмж бодно.
- Хэрэв танай багийн тоглогч гэмтсэн, эсвэл балайрч шавар хаагаад байвал та тоглогчоо хаяаад/drop-лох/ түүний байрыг солилцооны цонх/transfer window/ нээгдэхээр нөхөж болно. Мэдээж таны солилцооны тоо хязгаартай.
Хэрхэн оноо авах :
Довтолгооны хувьд
ГОАЛ!!! = 5pts
Гоалны дамжуулалт = 3pts
Хаалга онох бүрт(SOT) = 3pts
Пеналт алдах бүрт = -5pts
Хамгаалалтын хувьд
Такле хийх тутамд = 1pts
Алдаа гаргах тутамд = - 0.5pts
Шар хуудас = -3pts
Улаан хуудас = -6pts
Хаалгачын хувьд
Бөмбөг хаах бүрт = 2pts
Пеналт хаах бүрт = 8pts
Гоал алдах бүрт = -3pts
Багын ахлагчын оноог MATCHDAY бүрт 1 дахин нэмэж бодно.
Зиа ер нь л өмнө тоглож байгаагүй, эвгүй фэнтэси байна шүү. Үхтэл нь таклдаад, гоал хийхгүй ч худлаа үнэн байнга буудаж байдаг хамгаалагч довтлогч байхад л болох юм шиг ээ.
За ингээд бүртгэл эхэлцэн. Манай Спорт-Цонхын гишүүд идэвхтэй оролцоорой. Мөн нэг юм нэмэж хэлэхэд нэг хүн нэг л багаар оролцох нь шударга гэж бодож байна. Хэрвээ нэгээс илүү багаар оролцох гэвэл нэг багий нь хасна гэдгийг мэдэгдэе. Мөн нэр нь тодорхой бус сэжиг бүхий багийг хасахыг мэдэгдэе.
Шагнал : Асар их кайф, мөн нэмээд Номер 10 танилцуулах байх.
Спорт Цонх Лиг
GROUP NAME - Sport Tsonh League
GROUP ID - 1478
PASSWORD - sport