Бамбууш wrote:Миний хамгийн сүүлд монголд үзсэн наадам.
Жижиг аварга маань түрүүлээд л. Пунцаг гарьд маань шөвгөрч. Гантогтох маань
үзүүрлээд л. Бас Соёолон насанд Жижгийн төрсөн ахын уясан морь энэ тэр түрүүлсэн байх. Тэр жил ч Жижгийнхэний наадам болсон доо.Сайхан наадам болсон доо. Энэ гурвыг би яах аргагүй адилхан хүндэтгээд байдаг юм. Хоорондоо таарвал хэн авхаалжтай самбаатай нь л даваг гэж
боддог. Мягмарсүрэнг Гантогтох нээрээ үнэн лайтай гуссан даа. Элэг бүснээс нь бариад урдуураа татаж гүйлгэх гээд өөрөө хальтарсан чинь Мяагаа заан тэрэн дээр нь дарах гэсэн суганд нь хий эргээд гараад ирсэн. Үнэн мэдрэмжтэй бөх. 8-д бэлтгэл сайтай байсан Сумъяаг давхар шуудагдаж түрж гүйгээд дөрвөн хөллүүлээд сайхан давж билээ. Тэр жил л Гантогтох түрүүлэх ёстой байсан юм. Даанч хүргэн дүүдээ хоёр дах удаагаан үзүүр түрүүнд унасан даа. Ясны бөх шүү дээ Гантогтох чинь уг нь.. Хөөрхий минь Баянмөнх гэдэг хүний хүү болж төрсөндөө би заримдаа адлагддаг гэж ярилцлага өгсөн байсан. Гашуун ч гэсэн үнэн
үг. Сайхан эр хүн санагддаг.
Харин тиймээ миний үзсэн хамгийн сүүлийн сайхан наадам маань байх. Дахиж тийм сайхан наадам үзэх юм болов уу даа . Жижиг аваргын төрсөн А. Батсүхийн уясан даага, шүдлэн (М. Энхболдын мөлүү хул) 2 түрүүлж, хүргэн ах Эрдэнэчулууных нь алдарт шарга азарга нас нийлсэн жилээ анх түрүүлж (тэгэхэд 3 дахиа, одоо 6 түрүүлчээд байна) байсан. Харин жижиг аварга маань Гантогохын хүргэн ах шүү дээ. Насаар ах, эгчийнх нь нөхөр хүнийг яагаад хүргэн дүү гээд байгаа юм бол, цолоор ч ах.