Bayara wrote:За тэгээд шударга барилдаж байгаа залуусаа дэмжих нь зөв юм байнаа. Хэн чадалтай нь түрүүлж байх нь сайхан.
Харин тиймээ тэр л үнэхээр сайхан. Далайцэрэн "би худлаа барилдах юм бол барилдаад яах юм..." гэдэг дээ. Тэрэн шиг худлаа барилдах байсан бол Даваабатар ирэх хэрэггүй байсан шүү дээ. Харин тэр Архангайхан болох Рагчаа, Мөнгөнцоож, Санжаадамба энэ тэр бол аймгуудын наадмаар хэсэж гол болон туслах дүрд тоглож мөнгө цуглуулж явдаг юм байлгүй дээ... Тэгээд учраануудаа нэдэрхээр нь наадамчид "энэ Мөнх-Эрдэнэ арслангаас улбаатай Архангайхны зан" гээд шоолж байна лээ. Өсөхөө, Доржсабмуу, Рагчаа, Мөнгөнцоож... гээд цөөхөн хэдэн нэдрэгч дунд нээрэн олон Архангай байгаа юм байна шүү
Одоо хаяа Бат-Эрдэнэ начин нэдэрч харагдах юм байна лээ
Ямар 1999 оны Баянхонгор 2000 оны Говь-Алтай энэ тэр шиг бөхгүй дээрэлхүүлж байгаа биш. Шинэ сайхан харцагатай аймаг, түүнийгээ үзүүрт хүртэл нь л дэмжлээ... сүүлийн барилдаанд цагаан сар, наадмаар давж байсан хүнтэй нь л үлдээлээ... шодоод өөрийнхөө талаар буугаад давж чадсангүй...унасан бөх нь тахимаа өгчөөд, дагаж очоод шагналаа авдаг нь бичигдээгүй хууль биздээ... Би дийлсэнгүй, надад унаж өгсөнгүй гээд шагналаа авахгүй байх нь наадам хийж байгаа нутгийн олноо улам л байдалд оруулсан хэрэг биз дээ... Батболд харцагын найраа удахгүй тэмдэглэнэ, түүнээс олсон орлогынхоо хагасаар найраад түрүүлчхэе гэж хичээлээ... яаж хор найруулж байгааг Монгол даяар харлаа, хамгийн сүүлд унахыг нь ч харлаа (унах бол шившиг биш шүү дээ, харин хогийн зан гаргах л шившиг...)