Эрийн Гурван Наадам-2009

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ?

1.Далай аварга Г.Өсөхбаяр
6
25%
2. Улсын арслан Д.Ганхуяг
4
17%
3. Улсын арслан Х.Мөнхбаатар
1
4%
4. Улсын заан Д.Рагчаа
1
4%
5.Улсын цолтой бусад бөхчүүдээс
10
42%
6.Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс
2
8%
 
Total votes : 24

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 11:13 pm

Бамбууш wrote:Миний хамгийн сүүлд монголд үзсэн наадам.
Жижиг аварга маань түрүүлээд л. Пунцаг гарьд маань шөвгөрч. Гантогтох маань
үзүүрлээд л. Бас Соёолон насанд Жижгийн төрсөн ахын уясан морь энэ тэр түрүүлсэн байх. Тэр жил ч Жижгийнхэний наадам болсон доо.Сайхан наадам болсон доо. Энэ гурвыг би яах аргагүй адилхан хүндэтгээд байдаг юм. Хоорондоо таарвал хэн авхаалжтай самбаатай нь л даваг гэж
боддог. Мягмарсүрэнг Гантогтох нээрээ үнэн лайтай гуссан даа. Элэг бүснээс нь бариад урдуураа татаж гүйлгэх гээд өөрөө хальтарсан чинь Мяагаа заан тэрэн дээр нь дарах гэсэн суганд нь хий эргээд гараад ирсэн. Үнэн мэдрэмжтэй бөх. 8-д бэлтгэл сайтай байсан Сумъяаг давхар шуудагдаж түрж гүйгээд дөрвөн хөллүүлээд сайхан давж билээ. Тэр жил л Гантогтох түрүүлэх ёстой байсан юм. Даанч хүргэн дүүдээ хоёр дах удаагаан үзүүр түрүүнд унасан даа. Ясны бөх шүү дээ Гантогтох чинь уг нь.. Хөөрхий минь Баянмөнх гэдэг хүний хүү болж төрсөндөө би заримдаа адлагддаг гэж ярилцлага өгсөн байсан. Гашуун ч гэсэн үнэн
үг. Сайхан эр хүн санагддаг.


Харин тиймээ миний үзсэн хамгийн сүүлийн сайхан наадам маань байх. Дахиж тийм сайхан наадам үзэх юм болов уу даа :sad: . Жижиг аваргын төрсөн А. Батсүхийн уясан даага, шүдлэн (М. Энхболдын мөлүү хул) 2 түрүүлж, хүргэн ах Эрдэнэчулууных нь алдарт шарга азарга нас нийлсэн жилээ анх түрүүлж (тэгэхэд 3 дахиа, одоо 6 түрүүлчээд байна) байсан. Харин жижиг аварга маань Гантогохын хүргэн ах шүү дээ. Насаар ах, эгчийнх нь нөхөр хүнийг яагаад хүргэн дүү гээд байгаа юм бол, цолоор ч ах.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 11:33 pm

Bayara wrote:Миний бодлоор бөхийн холбооны хийсэн юмнууд зөв...

Аа харин барьц сонгох хэлбэрийг өөрчилж болох юм. Жишээлбэл нэг гар сэнжгэнд, нөгөө гар тахиманд, эсвэл 2 гараараа нэг хөлийг авах гэх мэт. Ингэвэл жин ихтэй хүнд давуу байхаа больно. Мөн жин багатай бөхийг дэмжих хэрэгтэй. Барьц сонгохдоо жин багатай бөхөд эхэлж сонгуулчихвал л болоод явчих юм байгаам.



Боди-руу биш фитнесрүү явуулах гээд байнаа даа. Тэрнээс амлуулсан бөхөөр нь эхэлж барьц сонгуулах нь хавьгүй дээр гарц, давна л гэж амалсан юм бол цаг дуусаад, шуудагдаад дууссаны дараа хаяж чадахгүй бол барьцаа өгөхөд нээх буруудах зүйл байхгүй. Залуу бөхчүүдийг дэмжиж, харимал бөхчүүдийг шахах боломж ч гарч ирнэ байх. Цаг хугацаатай байх ёстой гэдэг зөв, талбайг багасгаж болохгүй байхаа, тэр суран шахаа бол нээх таалагдахгүй байгаа юм. Ямар нэг аргаар шударга шийдэх ёстой, тэгээд шодоо хүлээдэг биш барилдаан идвэхтэй өрнөдөг байх ёстой гэсэн зарчим л байх ёстой. Хүн бүр үүнийг хүсч байгаа байх.

Харин одооны тэр барьц сонгоод байгаа арга зөв биш гэдгийг МҮБХ ч хүлээн зөвшөөрдөг. Заримдаа барьцаа авах гэж их уддаг, их маргадаг шүү дээ. Будилаан ч их гардаг. Энэ жил бид тэрнээс муу зүйл байгааг хараад л тэр тухай ярихгүй байгаа болохоос, урьд жилүүдэд тэр барьцны тухай их л ярьдаг байсан. Миний бодлоор шуудхан "үхлийн барьц" л юм чинь ард нь гаргадаг болчвол зүгээр гэж бодно. Хөл авна гэхээр бас л их маргаан гарна, хөл авсны дараа толгойны байрлал хамгийн чухал тул бөөн маргаан болно байх. Тэгээл одоогийн үхлийн барьцанд хүмүүс сайн тогтдог болсон шиг сурна биз :D

Харин Ду одоо болтол начнаа баталж чадахгүй мунгинаж байхад танк Отгонбаяр аль хэдийн батлаад түүнээс лаг болчлоо. Ду чадаагүй л байна гэдэг чинь түүнээс муу л байна гэж ойлгогдоно. Гэтэл тэр хэдэн жилийн дараа начнаа баталчаад шууд дээр нь яагаад залрах ёстой гэж :smile: Танкын аль хэдийн гаргасан амжилтыг л бүүр дараа нь гаргаж байна шүү дээ. Ду өмөн начин болсон тул танк түүний ард хэдэн жил зогслоо ш дээ. Тэгээд одоо давчлаа, Ду чадаагүй байна. Шударга л юм шиг санагдах юм. Тэгээд би МҮБХ ор үндэсгүй гүтгэсэн хэрэгт орох гээд байна уу даа :) яаанаа... Би хэзээ нэгэн цагт агуу Монголчуудын агуу уламжлал дийлж 4 даваа амалдаг болох болтугай л гэж ерөөж суудаг хүн :)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Odgerel » Fri Jul 17, 2009 8:34 am

Энэ жилийн наадмыг нэтээр гацан барин үзлээ. Дүрмийн өөрчлөлт хийх нь зөв гэдгийг бөхийн холбооны удирдлагууд ойлгосон байх. Жишээ нь: 2 бөх цагтаа барилдаад хаялцахгүй бол жингий нь үзээд хөнгөнд нь ялалт өгдөг байж яагаад болохгүй гэж. Тэгвэл энэ их гэдэс гүзээ болсон нөхдүүд чинь бас нэг юм бодно доо. Бөхийн холбоонийхон манай форум руу орж санаа оноо аваасай...
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aagii_03 » Fri Jul 17, 2009 9:32 am

Дээр ярьсан байсан 6 зааны үе үзэхэд урамтай гэж нээрээ л тэр үед тэр хэдэн шинэ цолтонгууд бөхийг үзүүштэй болгодог байсан. Энэ жилийн бөх яагаад муухай болов? Өсөхөө шодож түрүүлсэн болохоор уу? Шинэ түрүү тодроогүй болохоор уу? Цол авна дээгүүр барилдана гэж бодсон бөхчүүд эрт унасан болохоор уу?

Өсөхөөг гоё мэх хийхгүй түрүүллээ гэхээсээ илүү нөгөө залуучуудыг нь шүүмжилсэн нь шударга болно. 30 нилээн гарсан хүн гэхэд барьц сонгоод сонгуулаад ч болов түрүүлж байгаа нь л хангалттай. Ид үедээ одоо магтаад байгаа Сүхбат, Гантогтох, Пунцаг, Ганбат,Сумьяа бүгдтэй нь сайхан өрсөлдөж бөх сонирхогчдыг баясгаж байсан. Сүхбат аваргыг давуулж гуядсан, Сумьяаг давхар шуудагнаас татаж өргөөд газар буулгахгүй давуулж гуядаж байсан. А.Сүхбатад хүрэхгүй бөх гэдэг нь үнэн, бусдаас нь илүү шүү. Илүү ч амжилт үзүүлсэн. Ид үедээ давхар шуудагнаас хэр баргийн хүчтэнийг тогтоодоггүй байсан бөх. Харьсан нь харагдаж байна лээ Батболдтой хийсэн барилдаанаас, Мөнхбаатартай хийсэн барилдаанаас.
Энэ олон залуучууд тэр их хүний итгэл дааж чадахгүй яагаад доогуур унаад байна. Тэд ийм бэлтгэл муутай спортын хувьд хөгширч байгаа бөхийг дийлэхгүй яагаад түрүүлүүлэв. Бид Өсөхөөг шүүмжилэхээсээ илүү залуу цолтонгуудыг шинэ арслан, гарьд заануудыг шүүмжилсэн нь дээр.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aaron » Fri Jul 17, 2009 9:35 am

jugder_08 wrote:
Aaron wrote:
Сумъяабазар Балжиннямын дээр ам авдаг шүү дээ.
Ер нь Сумъяа 10 давсан аварга гээд дараа гарч ирсэн аваргуудаас өмнө зогссоор л байна. тэд нар нь 10 давж түрүүлээд дээр нь 4 удаа үзүүрлэж байж Сумъяагийн дээр эрэмбэлэгдэх болчихоод байгаа юм. Балжинням 1 түрүүлсэн болохоор ирээдүйн аваргуудаас ямагт доор нь эрэмлэгдэнэ.


2 удаа түрүүлсэн аварга шууд Сумъяабазарын өмнө эрэмбэлэгдэнэ. Харин 10 давж түрүүлээд аварга авсан хүн нэмж 4-ээс дээш үзүүрлэж байж Сумъяабазарын өмнө эрэмбэлэгдэнэ.


Одоогийн мөрдөгдөж байгаа дүрмээр бол 2 удаа 9 давж түрүүлсэн аварга Сумъяа-гийн дээр ам авахгүй.
Энэ бол харин баттай шүү.
Мөнх-Эрдэнэ 5 үзүүрлэсэн арслан. Азжаргал 1 үзүүрлэсэн арслан.
Азжаргал 9 давсан гэдгээрээ Мөнх-Эрдэнийн дээр ам аваад байдаг юм даа.
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aagii_03 » Fri Jul 17, 2009 9:37 am

Сумьяа, Азжаргал, Доржсамбуу, Ганбаатар, Ганбат, Амгаланбаатар, Сайнбаяр, Рагчаа, Соронзонболд гээд түрүү булаалдах байх гэж хүмүүс итгэж хүлээж байсан эд нар начны найраа хийгээд, доогуур цолтондоо унаад явж байхад Өсөхөөг шүүмжилэхээсээ өмнө эд нарыг шүүмжил цолыг нь хураая гээд ярьж байсан нь илүү шударга болно шүү.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Fri Jul 17, 2009 12:53 pm

Aaron wrote:
jugder_08 wrote:
Aaron wrote:
Сумъяабазар Балжиннямын дээр ам авдаг шүү дээ.
Ер нь Сумъяа 10 давсан аварга гээд дараа гарч ирсэн аваргуудаас өмнө зогссоор л байна. тэд нар нь 10 давж түрүүлээд дээр нь 4 удаа үзүүрлэж байж Сумъяагийн дээр эрэмбэлэгдэх болчихоод байгаа юм. Балжинням 1 түрүүлсэн болохоор ирээдүйн аваргуудаас ямагт доор нь эрэмлэгдэнэ.


2 удаа түрүүлсэн аварга шууд Сумъяабазарын өмнө эрэмбэлэгдэнэ. Харин 10 давж түрүүлээд аварга авсан хүн нэмж 4-ээс дээш үзүүрлэж байж Сумъяабазарын өмнө эрэмбэлэгдэнэ.


Одоогийн мөрдөгдөж байгаа дүрмээр бол 2 удаа 9 давж түрүүлсэн аварга Сумъяа-гийн дээр ам авахгүй.
Энэ бол харин баттай шүү.
Мөнх-Эрдэнэ 5 үзүүрлэсэн арслан. Азжаргал 1 үзүүрлэсэн арслан.
Азжаргал 9 давсан гэдгээрээ Мөнх-Эрдэнийн дээр ам аваад байдаг юм даа.


Үгүй байхаа аваргуудыг бол түрүүлсэн тоогоор нь эрэмбэлэх байглгүй дээ. Тийм үү ЦАГААН-аа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Fri Jul 17, 2009 7:10 pm

jugder_08 wrote:Одоогийн мөрдөгдөж байгаа дүрмээр бол 2 удаа 9 давж түрүүлсэн аварга Сумъяа-гийн дээр ам авахгүй.
Энэ бол харин баттай шүү.
Мөнх-Эрдэнэ 5 үзүүрлэсэн арслан. Азжаргал 1 үзүүрлэсэн арслан.
Азжаргал 9 давсан гэдгээрээ Мөнх-Эрдэнийн дээр ам аваад байдаг юм даа.

Үгүй байхаа аваргуудыг бол түрүүлсэн тоогоор нь эрэмбэлэх байглгүй дээ. Тийм үү ЦАГААН-аа


Тийм байхаа яаж ч бодсон түрүүгээр нь эрэмбэлж таарах ёстой биз дээ. Гэхдээ МҮБХ маань яаж шийдсэн юм байдаг юм бол бүү мэдээ :RD Тэгвэл Өсөхөө аварга Сүхбат аваргын дээр гарлаа л гэсэн үг юм байна, олон түрүүлсэн тул шударга хэрэгээ :-D Харин тэр Азаа Мөнх-Эрдэнэ 2ын асуудал бол шал өөр шүү. Одоогийн дүрмээр Мөнх-Эрдэнэ арслан арслан цолонд хүрэхгүй байгаа юм. Тийм болохоор л Азаагийн доор байгаа. Балжаа аварга харин түрүүлээд, мөн 9 давж үзүүрэлсэн тэгэхээр аварга болж байгаа гэж ойлгогдох байх уг нь Сумъяагийн дээр байж болох мэт, гэхдээ бодвол нөгөө олон үзүүрэлсэн энэ тэр нь Сумъяаг өргөж байгаа л даа.

Сүхбат аварга 2001 онд эхэлж түрүүлээд, 2002 онд 2 дахиа түрүүлсэн бол шууд л далай аварга болохоор тэр үеийн заалт байсан. 2+1=3 гээл далай аварга гэтэл 2000, 2001 онд түрүүлцэн чинь л буруудаад аварга болцон :-o 1+2 нь 3 биш гэсэнтэй ижил сонсогдоод байгаа юм. Маш олон жилийн дараа л үнэн ялж түүнд авах ёстой цолыг нь нөхөн олгосон, 6 жилийн дараа шүү дээ :sad: Зодог тайлсан хойно нь :sad::

Гэтэл 2006 онд "9 ба түүнээс дээш давж, түрүүлсэн бөх арслан цол авна" гэсэн заалт байсаар байтал Сумъяа аварга болцон :grin: . Наадмын өмнө 2 далай аваргын нэг түрүүлбэл дархан аварга болох уу? гэж олон нийт асуухад наадмын үндэсний бөхийн салбар хороо хуралдаад "цол алгасуулж өгөхгүй, түрүүлэн ч арслан, үзүүрэлсэн ч арслан. Баяр наадмын тухай хууль энэ" гэж сүржин бөгөөд тодорхой хариулсан.

Харин хэн нэгэн хүн ерөнхийлөгчийн зарилаг хууль зөрчсөн гээд шүүхэд хандсан бол :-o гошин юм болох байсан байхдаа. Даанч Монголчууд тэгэхгүй л дээ, 4 үзүүрэлсэн, 10 давж түрүүлсэн хүн аварга болох нь шударга хэрэг. Харин ямар наадам 10 даваатай байх ёстойг хуульчлах хэрэгтэй байхаа. Тэгэхгүй бол "энэ жил манай Ганбаатар бэлтгэл сайн байна 10 даваатай наадам хийнээ, 600 700 цэрэг авчир" гэвэл балрана шүү дээ :RD 5 болон 0-ээр төгссөн ойн жилүүдийн наадам 10 даваатай бөгөөд түрүүлсэн бөх нь аварга авдаг байвал боломжийн л гэж санагдаад байна. Нөгөө Их Монгол улс байгуулсан нь бас 0 ба 5-аараа таардаг ш дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Бамбууш » Fri Jul 17, 2009 7:25 pm

Гацаанаа ч ёстой гацаж өгч байна даа.
Чи хөө бөх овоо мэддэг юм байна. Бөхийн дүрэм журам горим
энэ тэрийг ч мэддэг юм байна.
Харин тэр Жижиг аваргын 2001-2002 гэсэнийг ойлгосонгүй. Угаасаа дүрмэндээ 3 түрүүлсэн бөх далай аварга цол авдаг юм биш үү? Аан тийм тэгээд дээр нь Жижиг маань 80 жилийн ойгоор 10 давж түрүүлсэн. Тэр үед нь шууд далаа аварга өгөх ёстой байсан юмуу? Сүүлд 2004 онд түрүүлсэн хойно нь Далай аварга цолыг нь өгсөн гэж үү? Ер нь Гацаанаа ойлгохоо байлаа чиний яриаг!!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Fri Jul 17, 2009 7:33 pm

Бамбууш wrote:Гацаанаа ч ёстой гацаж өгч байна даа.
Чи хөө бөх овоо мэддэг юм байна. Бөхийн дүрэм журам горим
энэ тэрийг ч мэддэг юм байна.
Харин тэр Жижиг аваргын 2001-2002 гэсэнийг ойлгосонгүй. Угаасаа дүрмэндээ 3 түрүүлсэн бөх далай аварга цол авдаг юм биш үү? Аан тийм тэгээд дээр нь Жижиг маань 80 жилийн ойгоор 10 давж түрүүлсэн. Тэр үед нь шууд далаа аварга өгөх ёстой байсан юмуу? Сүүлд 2004 онд түрүүлсэн хойно нь Далай аварга цолыг нь өгсөн гэж үү? Ер нь Гацаанаа ойлгохоо байлаа чиний яриаг!!


Харин тиймээ хөө. Яасан гэхээр нөгөө дүрмэнд нь "арслангаас доош бөх 10 давж түрүүлбэл аварга болно, харин арслан хүн 10 давбал аварга алгасаж далай аварга өгөхгүй" гэсэн юм байгаа гээд 6 жил аваргыг маань гацаацан шүү дээ. Тэгээд Сумъяаг дуурайх маягаар л өгсөн, бодит амьдрал дээр хүн бүр ойлгоод хохирсныг нь мэдээд тэгсэн байх. Тэгээд 2+1=3, 1+2 нь 3 биш гэж ойлгогдоод байсан юм :eek:

2001 онд 9 даваад л өшиглүүлээд шууд аварга болцон, тэгээд Баагий аваргатай үзэж үзэж даваад аварга хэвээрээ л үлдсэн.Үнэ цэнэгүй түрүүлсэн гэсэн үг. Тэгээд чиний Монголд үзсэн сүүлийн наадмаар далай аварга болсон :eek: Бүүр сүүлд 2007 онд ерөнхийлөгч тусгайлан зарлиг гаргаж даяан аварга болсон :eek:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Бамбууш » Fri Jul 17, 2009 8:56 pm

Аан за за одоо л ойголоо.
Тэгэхээр Өсөхөө наадамд 4 түрүүлсэн тул Даян аварга
Жижиг 3 түрүүлсэн ч 80 жилийн ойгоор түрүүлсэн тул мөн даян аварга
цолтой гэсэн үг үү?
2007 онд ерөнхийлөгч цолыг нь албан ёсоор гардуулсан юм биз дээ.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Sat Jul 18, 2009 9:46 am

ЦАГААН wrote:
Төөгөө wrote:Даагатай начин болж бсан байх шүү Батболд харцага энэ ч гайгүй явна даа гэж харж бсан юм одоо өшөө явна явна


Ерөөл бат оршиг :) П. Сүхбатаас хойш улсад 6 давж үзсэн Баянхонгорын анхны хүчтэн :-D

Батболд ч аймгийн арслан байхдаа мундаг байсан л даа... нэг хар нөхөр гарч ирээд нэг хэсэг зааланд бол сайн үздэг байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Sat Jul 18, 2009 10:01 am

Бамбууш wrote:
Бадруул wrote:Тэр жилийн наадам ч их сайхан наадам байж билээ..
Манай Жижиг аварга, Ганаа гарьд, Пунцагаа нарын сүүлчийн удаа дээгүүр барилдсан наадам нь болсон байх тээ?
4т Жижиг аварга Пунцагийг аваад, Ганаа Сумъяа 2 тунаж байсан.. Сайхан наадам болж билээ..
Гантогтох 7-н даваанд Мягмбарсүрэнтэй таараад яг 10 жилийн өмнө заан цол авахдаа хийж байсан мэхээ хийж давж билээ..

Миний хамгийн сүүлд монголд үзсэн наадам.
Жижиг аварга маань түрүүлээд л. Пунцаг гарьд маань шөвгөрч. Гантогтох маань
үзүүрлээд л. Бас Соёолон насанд Жижгийн төрсөн ахын уясан морь энэ тэр түрүүлсэн байх. Тэр жил ч Жижгийнхэний наадам болсон доо.Сайхан наадам болсон доо. Энэ гурвыг би яах аргагүй адилхан хүндэтгээд байдаг юм. Хоорондоо таарвал хэн авхаалжтай самбаатай нь л даваг гэж
боддог. Мягмарсүрэнг Гантогтох нээрээ үнэн лайтай гуссан даа. Элэг бүснээс нь бариад урдуураа татаж гүйлгэх гээд өөрөө хальтарсан чинь Мяагаа заан тэрэн дээр нь дарах гэсэн суганд нь хий эргээд гараад ирсэн. Үнэн мэдрэмжтэй бөх. 8-д бэлтгэл сайтай байсан Сумъяаг давхар шуудагдаж түрж гүйгээд дөрвөн хөллүүлээд сайхан давж билээ. Тэр жил л Гантогтох түрүүлэх ёстой байсан юм. Даанч хүргэн дүүдээ хоёр дах удаагаан үзүүр түрүүнд унасан даа. Ясны бөх шүү дээ Гантогтох чинь уг нь.. Хөөрхий минь Баянмөнх гэдэг хүний хүү болж төрсөндөө би заримдаа адлагддаг гэж ярилцлага өгсөн байсан. Гашуун ч гэсэн үнэн
үг. Сайхан эр хүн санагддаг.
Энэ наадмаас хойш 2006 онд Сумъяаг түрүүлдэг наадмыг л нетээр бүтэн шахуу үзсэн. Одоо бол бөх үзэхээр үнэндээ урамгүй болчихожээ. Адъяахүү, Жамъянпүрэв, энэ тэр шиг хурц барилддаг сайхан начингууд ч ховор болсон шиг.. Мөн 6 заан шиг ид хаваа гайхуулсан нэгэн үеийнхэн байхаа больж дээ. Одоо үеийнхэнээс тэр Жаргалсайхан болон Жижгийн шавь нарыг л хальт мульт харах юм даа.


хахаха... надаа яг эсрэгээрээ наасан Пунцаг Сүхбатад Сумьяа Гантогтоход унангуут фаак гээл ТВ ээ унтраагаал тэр жилдээ бухимдаж явсан байх... Сумьяа тэр жил чинь өөрөө хэлэхдээ хоолны хордлго болоод бэлтгэл муутай байсан гэсэн... тэрэнэс цаадах чинь Гантогтохыг бол байнга шаадаг л даа... ялангуяа тэгэж барьцнаас шахуулж унана ч гэж байхгүй... давхар шуудагнаас Гантогтох халаад шууд түрээд давхичихсан... Гантогтох бол тэр заан болсон жилээ л сайн барилдсан ш дээ... тэрнээс хойш бол яг үнэн хүчээрээ үзүүрэлсэн нэг үзүүр нь л энэ... нөгөө нэг Ба аварга өгсөн... нөгөө нэгд нь Сүхбат өгсөн... Энэ жил үзүүрлэхээс өмнө нь Сумьяа нэг гомдоллож байсын... 2 удаа тахим аваад үзүүрлэсэн Ганаа өөрийнхөө хүчээр 2 үзүүрэлсэн бид 2 нэг цолтой байна гээд ккк... Гантогтохын өөр нээх сайн байсан наадмыг бол санадгүй л юм... Заан болчоод нэг 2-3 жил сайн үзээд л тэрнээс хойш Мягмарсүрэнд билүү? начин болсоны дараа нь 6-н даваанд нэг хавируулаад бөгсөөрөө суучихсан... тэрнээсээ хойш ер нь илт муудсан даа...

Сүхбат өмнөх жил нь Гантогтоход өгсөн нөгөөх нь бүтэлгүйтсэн болохоор тэр жил яс үзээд шаачихсан л даа хахаха... Хэрвээ Гантогтох өмнөх жил нь сүхбатаас гуйгаагүй байсан бол энэ жил нэг түрүүлж болох байсын...

Ер нь нэг муухай юм нь Сүхбат Гантогтох 2 бие биендээ өгөх гээд байдаг байсын... ер нь цаагуураа бол Баянаа аваргын хор л байх л доо... Сумьяа Өсөхөө 2 бол бас л яс үздэг байсан ш дээ...

тэр жил ууг нь Пунцагт их шаанс байсан л даа... Пунцаг сэтгэл хөдлөлөө жаахан дараад үзсэн бол Сүхбатыг шаах л байсым... Пунцагт л хамгийн их харамсах юм нэг түрүү авчих л ёстой хүний нэг дээ... Аз жаргал арслан байхад...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby El Payaso » Sat Jul 18, 2009 10:07 am

Aagii_03 wrote:Дээр ярьсан байсан 6 зааны үе үзэхэд урамтай гэж нээрээ л тэр үед тэр хэдэн шинэ цолтонгууд бөхийг үзүүштэй болгодог байсан. Энэ жилийн бөх яагаад муухай болов? Өсөхөө шодож түрүүлсэн болохоор уу? Шинэ түрүү тодроогүй болохоор уу? Цол авна дээгүүр барилдана гэж бодсон бөхчүүд эрт унасан болохоор уу?

Өсөхөөг гоё мэх хийхгүй түрүүллээ гэхээсээ илүү нөгөө залуучуудыг нь шүүмжилсэн нь шударга болно. 30 нилээн гарсан хүн гэхэд барьц сонгоод сонгуулаад ч болов түрүүлж байгаа нь л хангалттай. Ид үедээ одоо магтаад байгаа Сүхбат, Гантогтох, Пунцаг, Ганбат,Сумьяа бүгдтэй нь сайхан өрсөлдөж бөх сонирхогчдыг баясгаж байсан. Сүхбат аваргыг давуулж гуядсан, Сумьяаг давхар шуудагнаас татаж өргөөд газар буулгахгүй давуулж гуядаж байсан. А.Сүхбатад хүрэхгүй бөх гэдэг нь үнэн, бусдаас нь илүү шүү. Илүү ч амжилт үзүүлсэн. Ид үедээ давхар шуудагнаас хэр баргийн хүчтэнийг тогтоодоггүй байсан бөх. Харьсан нь харагдаж байна лээ Батболдтой хийсэн барилдаанаас, Мөнхбаатартай хийсэн барилдаанаас.
Энэ олон залуучууд тэр их хүний итгэл дааж чадахгүй яагаад доогуур унаад байна. Тэд ийм бэлтгэл муутай спортын хувьд хөгширч байгаа бөхийг дийлэхгүй яагаад түрүүлүүлэв. Бид Өсөхөөг шүүмжилэхээсээ илүү залуу цолтонгуудыг шинэ арслан, гарьд заануудыг шүүмжилсэн нь дээр.

тэх... эцсийн эцэст өсөхөө нухчих гар байхгүй л байлаа ш дээ... саяны наадмаар... тэр залуу заанууд шиг шижигнэсэн залуус алга л байна...

тэр үеийн хэдэн заануудаас миний бодлоор Сүхбат, Сумьяа, Өсөхөө, Пунцагаа энэ дөрөв нь илүү байсан... Пунцаг бизнес хөөгөөд түрүү аваагүй... нөгөө гурав нь бол ямар ч байсан түрүүлсэн... Нөгөө гурав нь бие биенээ тойрох гээд байдаг байсан... Сумьяа Сүхбатыг илүү олон давсан... Өсөхөө нь Сумьяаг олон давсан... Сүхбат нь Өсөхөөгөө давчихдаг гээд... Сумьяа Сүхбат 2 наадмын даваа унаа нь нэг нэг байдым байна лээ... харин заалныхаа оруулаад тоолхоор Сумьяа хамаагүй олон болчихдог... тэгээд ялт ч үгүй Сүхбат зодог тайлууд өсөхөөгийн ноёрхол эхэлсэн л дээ... Өсөхөө дараа жил Дархан аварга луу нэг дайрах байхдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Yes Man » Sat Jul 18, 2009 10:36 am

уг нь бол Сүхбат чинь Ганаагаасаа хоёр ах баагий байгаам штээ, яахаараа дүү болоод байдаг юм бэ???... Үеийнхээ зургаан заанаас Сүхбат Пунцаг хоёр 71 оны хөгшин гарууд даа.
Yes Man
 

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Батбаяр » Sat Jul 18, 2009 11:47 am

Yes Man wrote:уг нь бол Сүхбат чинь Ганаагаасаа хоёр ах баагий байгаам штээ, яахаараа дүү болоод байдаг юм бэ???... Үеийнхээ зургаан заанаас Сүхбат Пунцаг хоёр 71 оны хөгшин гарууд даа.

Дүүгийн аваад сууцын болхоор бас яалтчгүй дүү нь болж байгаам лдаа хэхэ.
Тэр 6 зааныг магтахаас аргагүй лдээ. Бат-Эрдэнэ аваргын ноёрхлын үед тэднийг л хооронд хүчийн үзэж л баясдаг байлаашт. Тэднийг муулхаасаа илүү үнэлэх хэрэгтэй байх гэж би боддийн. Бөх сонирхогчдийгоо л баярлуулах гэж төрсөн юм шиг бас л үндэсний бөхийн нэгэн гялалзсан үеийнхэн гэж хүндэлдийн би.
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby avarga » Sat Jul 18, 2009 8:45 pm

Соронзонболд нөхөр дөрвийн даваанд аймгийн арслан Баянмөнхөд уначихаад засуулаа загнаад малгайгаа өмсөөд гүйчихсэн гэж сонингоос уншлаа. Хөөрхий Баянмөнх арслан унаагүй байж унасан болдог сонин үзэгдэл болсон байна. Соронзонболд залуу хүн байж дахиад л үзчихгүй жудаггүй хог вэ. Сумъяабазар заан байхдаа үзүүрлэдэг жилээ Сүхбатыг давчихаад, Сүхбат аварга маань жаахан маргаантай болсон гэж үзэнгүүт дахиж барилдаад давчихаж байсан юм даг. Ийм л байх хэрэгтэй...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Чуугий » Sun Jul 19, 2009 9:13 am

Улсын баяр наадмаар улсын харцага цолыг алгасч заан цол хүртсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” компанийн бөх М.Өсөхбаярын цолны найр удахгүй болох гэнэ. Самбо, жудогийн ОУХМ, самбо бөхийн Азийн аварга М.Өсөхбаяр “Буур” хэмээн олонд алдаршсан Н.Жамьян аваргын 110 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан, 2005 оны улсын баяр наадмын Уяачдын наадамд түрүүлж байсан. Мөн энэ жилийн Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан “Сорилго барилдаан”-д үзүүрлэсэн бөх. “Жигүүр гранд”-ынхан шинэ заандаа удахгүй ашиглалтад орох шинэ байрнаасаа иж бүрэн тавилгатай хоёр өрөө байр бэлэглэжээ. Түүний цолны найрыг нь наймдугаар сарын 1-нд хийхээр товлож, найрын зардалд гар татахгүй гэдгээ “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр амласан сурагтай.

Б.ГАЛ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby mick » Sun Jul 19, 2009 2:56 pm

Зааны найраа...гэж... :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aagii_03 » Mon Jul 20, 2009 11:35 am

Өсөхөө дархан болдог ч арай л худлаа байх л даа хэхэ. Сумьяа энэ 2 олон жил яс үзсэн, харин 800 жилийн ойгоор Өсөхөөг би өгсөн болов уу гэж боддог. Их л хайнга барилдсан даа барьцгүй шахам л явж байгаад унасан, тэгж барилдаж болохгүй гэдгийг хамгийн их мэдэх ёстой хүн гэхэд.

Сүхбат, Гантогтоход шөвгийн 4-т биш үзүүр түрүүнд үлдэхдээ өгсөн бол хэхэ Гантогтох мэдрээгүй л дээ. Гэхдээ тэр Сумьяаг давж үлддэг жилээ их сайн байсан, өм нь дутсан л даа. Өсөхөө барьц сонгоод хаяхдаа их ойрхон газардаж байсан.

Пунцагийн хувьд бол өөртө л гомдохоос яахав дээ. Түрүүлж болохоор сайн байхдаа дандаа Баагий аваргад бууж өгөөд барилддаггүй байсан. Баагий аварга ч гэж, больё гэж бодохгүй хэхэ Сүүлийн боломжоо жижигт асч байгаад өөрөө өөрийгөө унагаасан.

Одоо тэр үеийн 6 заанаас Ганбатад л түрүүлүүл түрүүлэх шанс байгаа гэхдээ их бага л даа. Ингээд л бидний хайртай, үзэх дуртай бөхчүүдийн нэг үе өнгөрч байна даа. :sad:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Tue Jul 21, 2009 3:08 pm

avarga wrote:Соронзонболд нөхөр дөрвийн даваанд аймгийн арслан Баянмөнхөд уначихаад засуулаа загнаад малгайгаа өмсөөд гүйчихсэн гэж сонингоос уншлаа. Хөөрхий Баянмөнх арслан унаагүй байж унасан болдог сонин үзэгдэл болсон байна. Соронзонболд залуу хүн байж дахиад л үзчихгүй жудаггүй хог вэ. Сумъяабазар заан байхдаа үзүүрлэдэг жилээ Сүхбатыг давчихаад, Сүхбат аварга маань жаахан маргаантай болсон гэж үзэнгүүт дахиж барилдаад давчихаж байсан юм даг. Ийм л байх хэрэгтэй...


Гэхдээ Баянмөнх нь арай түрүүлж газардах шиг харагдсан.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby csc » Tue Jul 21, 2009 10:46 pm

тэр 6 залуу заан гэж байсан үеийн наадам л хамгийн тасархай болдог байж билээ цол дуудахад 2 талын засуулууд дээр яг дунд хавид нь дарааллаад зогсчихдог дэвэхдээ хүртэл бяр нь амтагдаад байгаа юм шиг дэвдэг байж билээ.

99 оны наадмыг санадаг юм, 5 ын даваа болоод Гантогтох ам авах гээд боссон чинь Өсөхөө шууд араас нь намайг л авчив гэсэн маягтай хамт босоод гарын даа нарын зүг алхаад тэгээд Сумъяа Сүхбат араас нь очихыг ТВ ээр харуулаад яг залгуулаад аймгийн арслангуудыг сууж байгааг харуулсан чинь Одхүү Сумъяабээс До эдүүс байлуудаа бүгд доошоогоо харцан үнэн барайцан гарууд хараад шууд инээд ч хүрэх шиг өрөвдөх ч шиг болж билээ.

Одхүүг лав Сумъяа аваад нээх удаагүй шуудагдаж байгаад хөлөө оруулахгүй гараараа татчихдаг юм, тэгээд мангар баавартай татаж босгоод дэвэхэд нь Одхүү араас нь аяархан түлхээд яг уйлах гэж байсан, шууд царайнаас нь харагдаж байсан

тэгээд дараа жилийх нь цагаан сараар билүү, нэг л том барилдаанд шөвгийн 16 д Цэрэнпунцаг начин Жамъпүрэвийг аваад дараа нь Гантогтох Доржсамбууг Өсөхөө Одгэрэлийг Сумьяа Батзоригийг аваад Сүхбат Ганбат 2 тунасан.
Тэхэд лав Гантогтох зүгээр барьж байгаад мушгиад тонгорчихож байсан, Өсөхөө шуудагдаж татаад Сумъяа хонгодож хөөгөөд Сүхбат бас дайрахад нь дагуулаад тонгорчихож билээ . Үеийхээ хэдээс хөл тасарцан байсандаа
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby csc » Tue Jul 21, 2009 11:22 pm

El Payaso wrote:
тэр үеийн хэдэн заануудаас миний бодлоор Сүхбат, Сумьяа, Өсөхөө, Пунцагаа энэ дөрөв нь илүү байсан... Пунцаг бизнес хөөгөөд түрүү аваагүй... нөгөө гурав нь бол ямар ч байсан түрүүлсэн... Нөгөө гурав нь бие биенээ тойрох гээд байдаг байсан... Сумьяа Сүхбатыг илүү олон давсан... Өсөхөө нь Сумьяаг олон давсан... Сүхбат нь Өсөхөөгөө давчихдаг гээд... Сумьяа Сүхбат 2 наадмын даваа унаа нь нэг нэг байдым байна лээ... харин заалныхаа оруулаад тоолхоор Сумьяа хамаагүй олон болчихдог... тэгээд ялт ч үгүй Сүхбат зодог тайлууд өсөхөөгийн ноёрхол эхэлсэн л дээ... Өсөхөө дараа жил Дархан аварга луу нэг дайрах байхдаа...


Сумъяа Сүхбат 2 ын хүвьд Сумъяа хамаагүй олон давсан гэхгүйлдээ яг 99 өөс 2002 оны хооронд бол Сүхбат олон давсан 2002 оноос хойш 4 жил бол Сумъяа олон давсан байх, яг 2002 он хүртэл бол Сүхбат арай л илүү байсан яг ид үе нь байсан

Би харин нэг юманд мангар гайхдын зөндөө ч хүнээс сонсож байсан 98 онд Сүхбат Пунцагт хавируулж унаад 12 сар хүртэл нь барилдаагүй тэгээд Монголросын барилдаан Бөхийн өргөөний барилдаанд гарсан гэж тэгээд харахад илт зузаарсан шууд золголцоод шуудагдалцаад барилддаг болсон байсан, тэрнээс өмнө бол дандаа сэрвүүгээр барилддаг бариулчих л юм бол уначихдаг байсан гэж

гэнэт ингэж бяр сууж хав барилдаж сурсан нь дэр жилийн Сумъяагийн гэнэт үзүүлсэн барилдаан өөрийх нь Пунцагт унасан зэргээс болсон байх нээрээ тэхэд Пунцагт унаал тэрнээс хойш ердөө ганцхан удаа Пунцагт унасан гэж өөрө ярьж байсан

энэ хэдээс Пунцаг ч угийн бяртай, хав барьцнаас барилддаг байсан, харин Сумъяа анх үзүүрлэдэг жилдээ аймаар бяртай болцон байсан 5 ын даваанд Бэгзсүрэнг зүгээр хүүхэд дээр мэх туршиж байгаа юм шиг тахимдаад , тэгээд 7 д Мөнхэрдэнэ ийг татдаг барилдаан

Өсөхөө ч яахав угийн арал сайтай хүн биендээ тохирсон бяр суусаар л байсан жилээс жилд жигд сайжирсан.

Гантогтох ч гэсэн 99 оны наадмаар л аймаар зузаарцан, нэг л мангар хар юм харагдаад байсан

Энэ хэд бие биенээ л хурцлаад хоорондоо өрсөлдөх гэж л бэлтгэлээ хийж өөрийгөө хөгжүүлж байсаар бусдаасаа хол тасарцан байх ,
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby erka2 » Wed Jul 22, 2009 2:31 am

Sumya hamgiin ilu ni baisan da mini bodloor. busadaasa hamaagui omno 2uzuurlesen zugeer l 2000onii suhbatad oichson naadam baagii avargiin gantogtohod buuj ogdog 2 l manai huniig 6jiliin dara turuuleh boltol ni huleelgesendee. zugeer l azgui hun.harin suhbat esregeeree hamgiin aztai ni ene 6dundaasaa
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Wed Jul 22, 2009 9:39 am

Бадруул wrote:
erka2 wrote:Sumya hamgiin ilu ni baisan da mini bodloor. busadaasa hamaagui omno 2uzuurlesen zugeer l 2000onii suhbatad oichson naadam baagii avargiin gantogtohod buuj ogdog 2 l manai huniig 6jiliin dara turuuleh boltol ni huleelgesendee. zugeer l azgui hun.harin suhbat esregeeree hamgiin aztai ni ene 6dundaasaa

Хамгийн азтай нь биш, хамгийн лаг нь байлгүй дээ...


Хамгийн сайн нь Өсөхбаяр байхаа. Сүхбат ер нь сүүлдээ Өсөхөөг дийлэхээ болио л зодог тайлсан гэдэг.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests