Эрийн Гурван Наадам-2009

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ?

1.Далай аварга Г.Өсөхбаяр
6
25%
2. Улсын арслан Д.Ганхуяг
4
17%
3. Улсын арслан Х.Мөнхбаатар
1
4%
4. Улсын заан Д.Рагчаа
1
4%
5.Улсын цолтой бусад бөхчүүдээс
10
42%
6.Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээс
2
8%
 
Total votes : 24

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aagii_03 » Thu Jul 16, 2009 3:07 pm

Хүмүүс Өсөхөөг түрүүлчихлээ гээд л хараагаад байхын тэгээд өөр хэнийг түрүүлүүлмээр байгаан. Сүүлийн хэдэн жилийн түрүү бөхчүүдийг нь бүгдийг нь л давлаа. Унасан бол аварга хүн байж түрүүлж чадсангүй гээд л баахан муулах байсан байх даа. Давж чадаж байгаа нь л түрүүлэх ёстой юм байгаа биз дээ. Шодлоо л гэнэ дүрмээрээ барилдаж байгаа хүнийг яахын, Өсөхөө аваргаас барьц сонгоод унагаж чадахгүй байна. Нэгэнт тодорхой дүрмээр барилдаж байгаа хүмүүс түүндээ нийцүүлж бэлтгэл хийх нь зүйн хэрэг шд. Тэр барьц сонгоод хаяж чадахгүй байгаа хүмүүсийн өөрсдийн буруу биз дээ, нэгэнт дүрмэнд тийм заалт байхад тиймэрхүү зүйлээ тооцоолж бэлдэх хэрэгтэй биз дээ. Үеийнх нь бөхчүүд барилдахаасаа айгаад, барилдаж байгаа нь начин төрүүлж байхад дараагийн үеийн хүчтэнүүдтэй эн тэнцүү үзсээр байгаад түрүүллээ. :eek:

Дүрмийн хувьд шүүмжилмээр юм байна гэхдээ л нэг үеийг бодвол хүн түшиж зогсож байгаад 4 давчихдаг, 10, 20 начин төрж байсан үеийг бодвол ахиц гарж л байна. Наадам л бол наадам, начин болж чадаагүй аль сайн аймгийн арслангуудыг тэр гэхийн. Бямбажав, Санжаадамба, Жаргалсайхан гээд арслангууд улсын цол авч л таараа. Авахын тулд зүтгэх л хэрэгтэй. Би энэ хэдийг зөвхөн начин болох гэж барилддаг гэж бодохгүй байна. Энэ аймгийн арслангууд дунд дараагийн аварга арслангууд байгаа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aaron » Thu Jul 16, 2009 3:44 pm

Чуугий wrote:нээрээ Өсөх-Ирээдүй чинь 3 удаа 4 давлуу........
Нямдоржоос л асуухаас......кккккк


5-ийн даваанд 5 удаа боссон юм байна.

2009
а/а Ц.Содномдорж
тунасан
2008
а/а Б.Даваабаатар
бараг тунасан 3 арслангаас ам авсан.
А.Бямбажав , Б.Соронзонболд

2007
у/з М.Баяржавхлан
луйвардуулсан.
2006
у/н Д.Батболд
3 бөхөөс Д.Батболд амалсан. Давж начин болсон.
у/н Амартүвшин, а/а М.Өсөхбаяр

2004
у/г Ц.Цэрэнпунцаг
А.Сүхбат аваргаас болж унасан. Сүхбат И.Батсайханыг амлаагүй бол Цэрэнпунцаг амлахгүй байсан. :-)

Муу барилдсан 2005 ондоо олимпийн аварга а/а Н.Түвшинбаярт аймгийн начин цолтой байхад нь унасан юм байна.

Нямдоржоос юугий нь асуудаг юм. Би байхад. :D
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aagii_03 » Thu Jul 16, 2009 4:03 pm

Aaron wrote:2007
у/з М.Баяржавхлан
луйвардуулсан.


Энэ жил ч Баяржавхлан их новширсон доо. Өсөх Ирээдүйд барьц бариулахгүй новширсоор байгаад давсан. Дараа нь Элбэг харцагад давуулж гуядуулаад хазайж явахад нь Бадрах начин гүйж очиж тогтоогоод. Элбэг заан болцон газар байсан даа. 8+)
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Suugii » Thu Jul 16, 2009 4:16 pm

Ер нь энэн болсон болоогүй засуул цэц бас их будлианы эзэз байгаам доо....

Сумъяаг заан болдог жил Пунцаг-тай барилдаж байхад пунцагын засуул Сумъяагын нагац ах байж таараад Пүрэв... хэн гэдэг билээ дээ одоо ч байгаа лдаа тэр нөхөр Сумъяаг давангуут засаж байсан бөхөө мартчихсан Сумъяагын бөгсийг алгадаж гүйгээд гэнэт санаад Пунцагруу буцаж гүйж очиж билээ :mrgreen:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby mick » Thu Jul 16, 2009 4:29 pm

1. Цэрэг барилдуулдагаа болих
2. Аймгийн наадмаар аймгийн заанаас доош цолтой бөхчүүд барилдах бусад дээгүүр гаруудыг улсын наадам руу явуулах.
3. Шодоог болиулахгүй л бол бөхийн хөгжил шаал буруу тйишээ явна шүү. Сырым :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 5:02 pm

Aagii_03 wrote:Хүмүүс Өсөхөөг түрүүлчихлээ гээд л хараагаад байхын тэгээд өөр хэнийг түрүүлүүлмээр байгаан...


Түрүүлсэн бохолоор нь биш, бүх даваанд шодож давсан болохоор нь хараагаад байгаа л даа. 70%-ын буруу нь Өсөхөөд байгаа. 29% нь дүрмийн, 1% нь Ганбаатарын буруу байхаа. 4 дээр а.з Буянмөнхийг л нэг гар талалж татаад тахимдаад давсан, тэрнээс хойш нэг ч мэх хийлгүй зогсож байгаад л, тэгээл шодоол даваад байсан. Батзаяа, Энхтайван 2 өөрсдөө буруудаал унаад өгсөн, Батболдыг хүртэгл яаж ч чадахгүй байж байгаад л шодоод давсан :-o тэрэнд нь дургүй байгаа юмаа. Мөнхбаатар бол шодолцохгүй давалцая гэж их үзсэн, яаж ийж байгаал хамгаалаад байхаар урдаас юм хийж болохгүй байсан юм байхдаа :smile: Батболдыг бярдаад хаячихаж чадахгүй аварга юм даа :RD
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby mick » Thu Jul 16, 2009 5:05 pm

Шодоо бөхийн холбоо :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 5:11 pm

Aaron wrote:
Чуугий wrote:нээрээ Өсөх-Ирээдүй чинь 3 удаа 4 давлуу........
Нямдоржоос л асуухаас......кккккк


Нямдоржоос юугий нь асуудаг юм. Би байхад. :D


Наадхын чинь тухай бүгдийг нь дээр бичцэн байна :-o харин Чуугий бол Нямдоромжлогчоос Сумъяабэйс яагаад Ёндонсамбуу энэ тэрээс сүүлд начнаа баталчаад түүнээс дээр ам аваад байгаа тухай л асуулга тавих гээд байгаа юм. уншиж чаддагүй юм болов уу уншаад ойлгоогүй юм болов уу :smile: Харин үүнд хариулаад өгөөч та? Одоо бол 3 удаа 5 давсан болохоор дээр нь зүй ёсоор гарч байгаа, ноднингийн тухай ярьж байгаа шүү Aaron-оо!
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 5:24 pm

Бадруул wrote:
ЦАГААН wrote:
Aagii_03 wrote:Батболдыг бярдаад хаячихаж чадахгүй аварга юм даа :RD

Батболд ч Өсөхөөд барагтай бол бярдуулна ч гэж байхгүй л дээ.. Бөхийн хүрээнийхэн
Батболдыг их бяртай гэж ярьдаг юм байна лээ..


Бяртай нь бяртай шүү :-D Даваабаатар, Соронзон 2ыг угсруулж яг ижилхэн мордоол давцан. Өөрсөө том цолтой, өөртэйгээ хавьцаа өндөртэй хүмүүсийг шүү дээ гэтэл Өсөхбаяр гэдэг 4 түрүүлсэн мундаг аварга байдаггүй ээ начинг (харцагаын болзол хангасан) давхар шуудагдаад ч мордож чадахгүй байна гэхээр :RD манай Батболд лаг юмаа :-D
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ТӨӨГӨӨ » Thu Jul 16, 2009 5:26 pm

Даагатай начин болж бсан байх шүү Батболд харцага энэ ч гайгүй явна даа гэж харж бсан юм одоо өшөө явна явна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 5:31 pm

Тэр бол мэдээж шдээ. Бэйс чинь 2000 оны начин. Самбуу нь сүүлд.
Түрүү жил 5 даваад адилхан чимэгтэй начин болсон. Эргээд түрүүлж начин цол авснаараа
дахиад дээр нь ам авч байгаан..[/quote]

Тэгвэл Өсөхөө 2 түрүүлсэн гэж саная. 1985 онд түрүүлсэн Ганбаатар энэ жил дахиад түрүүлсэн бол түүний дээр ам авах юмаа даа наадхаар чинь бол... бас лайтай айн. Сүүлд цол авсан нь сүүлд ам авдаг байхад, сүүлд цолоо баталсан нь эхэлж ам авах боломж байна гэхээр :grin: бас л шударга биш санагдаад байх юм.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 5:42 pm

Төөгөө wrote:Даагатай начин болж бсан байх шүү Батболд харцага энэ ч гайгүй явна даа гэж харж бсан юм одоо өшөө явна явна


Ерөөл бат оршиг :) П. Сүхбатаас хойш улсад 6 давж үзсэн Баянхонгорын анхны хүчтэн :-D
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Jul 16, 2009 6:29 pm

ЦАГААН wrote:
Түрүүлсэн бохолоор нь биш, бүх даваанд шодож давсан болохоор нь хараагаад байгаа л даа. 70%-ын буруу нь Өсөхөөд байгаа. 29% нь дүрмийн, 1% нь Ганбаатарын буруу байхаа. 4 дээр а.з Буянмөнхийг л нэг гар талалж татаад тахимдаад давсан, тэрнээс хойш нэг ч мэх хийлгүй зогсож байгаад л, тэгээл шодоол даваад байсан. Батзаяа, Энхтайван 2 өөрсдөө буруудаал унаад өгсөн, Батболдыг хүртэгл яаж ч чадахгүй байж байгаад л шодоод давсан :-o тэрэнд нь дургүй байгаа юмаа. Мөнхбаатар бол шодолцохгүй давалцая гэж их үзсэн, яаж ийж байгаал хамгаалаад байхаар урдаас юм хийж болохгүй байсан юм байхдаа :smile: Батболдыг бярдаад хаячихаж чадахгүй аварга юм даа :RD


Чи ер нь өөрөө сумын наадамд барилдаж үзсэн үү. Тийм олон хүнтэй удаан барилдаж бүгдийг нь илүүрхэж давна гэдэг одоо үед их хэцүү. Чи өөрийнхөө хараад сууж байгаа шигээ юм бодоод байх байна. Одоо Бат-эрдэнэ аварга ч эсвэл Сүхбат аварга ч гэсэн тэгж чадахгүй болсон бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигд үнэхээр их сайжирсан. Улсад 4 удаа түрүүлсэн ингэж доромжилж яаж чадаж үнэхээр бөхийн мэдлэг хомс байна даа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Jul 16, 2009 6:32 pm

ЦАГААН wrote:Тэр бол мэдээж шдээ. Бэйс чинь 2000 оны начин. Самбуу нь сүүлд.
Түрүү жил 5 даваад адилхан чимэгтэй начин болсон. Эргээд түрүүлж начин цол авснаараа
дахиад дээр нь ам авч байгаан..


Тэгвэл Өсөхөө 2 түрүүлсэн гэж саная. 1985 онд түрүүлсэн Ганбаатар энэ жил дахиад түрүүлсэн бол түүний дээр ам авах юмаа даа наадхаар чинь бол... бас лайтай айн. Сүүлд цол авсан нь сүүлд ам авдаг байхад, сүүлд цолоо баталсан нь эхэлж ам авах боломж байна гэхээр :grin: бас л шударга биш санагдаад байх юм.[/quote]


Энэтэй үнэхээр санал нийлж байна. Утгагүй эрэмбэлж байгаа биз. Миний бодлоор тогтвортой амжилтыг ихээр үнэлмээр байгаа юм. Улсад 3 удаа зургаа давсан хүн нэг удаа 7 давснаас илүү амжилт гаргасан байх ёстой гэж бодож байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 7:06 pm

Чи ер нь өөрөө сумын наадамд барилдаж үзсэн үү. Тийм олон хүнтэй удаан барилдаж бүгдийг нь илүүрхэж давна гэдэг одоо үед их хэцүү. Чи өөрийнхөө хараад сууж байгаа шигээ юм бодоод байх байна. Одоо Бат-эрдэнэ аварга ч эсвэл Сүхбат аварга ч гэсэн тэгж чадахгүй болсон бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигд үнэхээр их сайжирсан. Улсад 4 удаа түрүүлсэн ингэж доромжилж яаж чадаж үнэхээр бөхийн мэдлэг хомс байна даа.[/quote]

Чамаас арай илүү мэдлэгтэй байхоо, тэгэхдээ хамгийн эхний хүнд барилдаан нь шүү дээ Батбод бол. Түүнийг шодолгүй давхар шуудагнаас хаяж болно шүү дээ чи өөрөө ч мэдэж байгаа. Батболд тийм 2 сайн өрсөлдөгчөө хаяж чадаад байгаатай нь л харьцуулсан ш дээ. Тэрэнд чинь мэдлэг энэ тэр хамаатай гэжүү :smile:

Харин 7 давсан бөхийн дээр олон 6 давсан бөх гарч болохгүй байхаа. Тэгвэл бүх даваанд үнэлгээ өгөөд мэргэжлийн бөхийн холбооны ярьдаг шиг юм болж таарна. МҮБХ бол одоохондоо хийж чадахгүй ээ. Харин Баянмөнх аварга олон жилийн урьд "жилийн турш барилдуулаад амжилтаар нь цол олгоя" гэхэд 2 хүүхдээ дэмжих гэж байна гээл доглоод байсан одоо Нямдорж нь "4 уулын хишиг барилдаанаар цол олгож болох юм" гэцэн тууж байна лээ. Нэлээн хэдэн жилийн дараа л наад олон удаа сайн барилдсан бөх дээшээ байх саналыг чинв ойлгох байх. Амьддаа амжихнуу дээ
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 7:13 pm

Бадруул wrote:Ерөөл бат оршиг :) П. Сүхбатаас хойш улсад 6 давж үзсэн Баянхонгорын анхны хүчтэн :-D

П.Сүхбат ч яс юман дээрээ Налайхынх юм гэсэн.. :mrgreen:[/quote]

Чөшшш, битгий эмзэг газар оролдоод байл даа :D Ээж нь л Баянхонгорынх, аав нь баруун аймгийнх санагдана, өөрөө Налайхад төрсөн. Гэхдээ л Баянхонгор аймгийн... гээл цоллуулдаг нь сайхан. Тэрнээс урагш гэхээр их холдоно шүү дээ Төмөрбаатар гээд заан байдаг хэзээнийх юм сайн мэдэхгүй. Тэгээд нөгөө хэлмэгдсэн, найрсан энэ тэр гээд байдаг Аюуш арслан дээрээ очино :sad:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aaron » Thu Jul 16, 2009 8:07 pm

ЦАГААН wrote:
Aaron wrote:
Чуугий wrote:нээрээ Өсөх-Ирээдүй чинь 3 удаа 4 давлуу........
Нямдоржоос л асуухаас......кккккк


Нямдоржоос юугий нь асуудаг юм. Би байхад. :D


Наадхын чинь тухай бүгдийг нь дээр бичцэн байна :-o харин Чуугий бол Нямдоромжлогчоос Сумъяабэйс яагаад Ёндонсамбуу энэ тэрээс сүүлд начнаа баталчаад түүнээс дээр ам аваад байгаа тухай л асуулга тавих гээд байгаа юм. уншиж чаддагүй юм болов уу ун*a*д ойлгоогүй юм болов уу :smile: Харин үүнд хариулаад өгөөч та? Одоо бол 3 удаа 5 давсан болохоор дээр нь зүй ёсоор гарч байгаа, ноднингийн тухай ярьж байгаа шүү Aaron-оо!


Харин энэ дэндүү ойлгомжтой юм биш үү.
Аймгийн цолтнуудыг аймагт шөвгөрсөн болон улсад 3 давсан амжилтаар нь эрэмбэлдэг. Эндээс харсан ч гэсэн ижил амжилт үзүүлсэн бөхчүүд цолоо хэн эхэлж авсан нь эхэнд нь эрэмбэлэгдэж байгаа.

Дархан аваргуудаас бусдыг бүгдийг нь эрэмбэлнэ гэсэн шүү дээ.

Сумъяабазар Балжиннямын дээр ам авдаг шүү дээ.
Ер нь Сумъяа 10 давсан аварга гээд дараа гарч ирсэн аваргуудаас өмнө зогссоор л байна. тэд нар нь 10 давж түрүүлээд дээр нь 4 удаа үзүүрлэж байж Сумъяагийн дээр эрэмбэлэгдэх болчихоод байгаа юм. Балжинням 1 түрүүлсэн болохоор ирээдүйн аваргуудаас ямагт доор нь эрэмлэгдэнэ.
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Aaron » Thu Jul 16, 2009 8:13 pm

>Тэгвэл Өсөхөө 2 түрүүлсэн гэж саная. 1985 онд түрүүлсэн Ганбаатар энэ жил дахиад >түрүүлсэн бол түүний дээр ам авах юмаа даа наадхаар чинь бол... бас лайтай айн.

Үгүй.
Энэ жил улсын арслан Б.Ганаатар түрүүлсэн гэж бодий.
адилхан 2 удаа түрүүлсэн болно. тэгвэл хэн олон 8 давсан. энэ мэдээж адилхан. хоёулаа 8 даваагүй. 7 давсаныг нь тоолно. Тэгэхээр Өсөхбаяр олон 7 давсанаараа дээр нь ам авах байжээ.

Уг нь хэн илүү амжилттай барилдсан нь дээр нь ам авдаг бол шударга байгаа юм.
6 давсан заанууд ямагт доошоо ороод байгаа учраас энэ журманд дургүй байдаг юм билээ.
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 8:19 pm

Чи яг зөв яриад байна. Тэгэхдээ хоюулаа огт ойлголцохгүй байнааа. Бэйс 2000 онд начин болчоод, Самбуу 2001 2006 онд начин болоод, батлаад өсөх идэр начин гээл баахан тууж байтал Бэйс 2008 онд начнаа батлаад түүний дээр гарчдаг юм. Тэгээл гайхаад байгаа юм. Ард нь ам авдаг байж байгаад Самбуугаас илүү биш ижилхэн цолтой болонгуутаа урд нь гарчихаар буруу санагдаад байх юм. Тэгээд тийм дүрэм МҮБХ байдаг юм болов уу гээл сураад байна
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Yes Man » Thu Jul 16, 2009 8:33 pm

хэн нь илүү дөрөв давснаар л тоолно штээ......
Yes Man
 

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 8:46 pm

Yes Man wrote:хэн нь илүү дөрөв давснаар л тоолно штээ......


Улсын цолтой бөхөд 4 давах нөлөөлөхгүй л дээ, нөлөөлдөг бол Өсөх-Ирээдүй хамгийн лаг начин болно гээд дээр яриад өнгөрсөн. Аймгийн цолтой бөхөд л нөлөөлдөг шүү, 4 давах нь аймгийн гарьд гэдэг цол байдаг бол тэрэн шиг, 3 давах нь а.х цолтой ижлээр нөлөөлдөг юм. Чуугий Нямдоржоос асуугаад мэдээд өгөх байхоо :)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Jul 16, 2009 9:09 pm

Yes Man wrote:хэн нь илүү дөрөв давснаар л тоолно штээ......



Улсын цолтнууд шөвгөрч байж л эрэмбээ өсгөдөг. Яг энэ тохиолдолд ЦАГААН-ы хэлж байгаа нь зөв тэрийг дээш нь уламжлах хүмүүс нь байгаа юм шиг байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby jugder_08 » Thu Jul 16, 2009 9:16 pm

Aaron wrote:
Сумъяабазар Балжиннямын дээр ам авдаг шүү дээ.
Ер нь Сумъяа 10 давсан аварга гээд дараа гарч ирсэн аваргуудаас өмнө зогссоор л байна. тэд нар нь 10 давж түрүүлээд дээр нь 4 удаа үзүүрлэж байж Сумъяагийн дээр эрэмбэлэгдэх болчихоод байгаа юм. Балжинням 1 түрүүлсэн болохоор ирээдүйн аваргуудаас ямагт доор нь эрэмлэгдэнэ.


2 удаа түрүүлсэн аварга шууд Сумъяабазарын өмнө эрэмбэлэгдэнэ. Харин 10 давж түрүүлээд аварга авсан хүн нэмж 4-ээс дээш үзүүрлэж байж Сумъяабазарын өмнө эрэмбэлэгдэнэ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Bayara » Thu Jul 16, 2009 10:06 pm

2 удаа 5 давсан бөхчүүдийн эхэлж цолоо авсан нь дээр эрэмбэлэгдэх нь зөв гэж бодож байна. Одоо манай муу Ду.Батбаяр начнаа батлуул шууд л дээшээ явна шүү дээ. Эхэлж цол авсан гэдэг нь илүү чухал. Тэгэхээр энэ дээр Цагаанаагийн буруу. Ер нь Цагаанаа бөхийн холбоо руу л бүх бурууг чихээд байх юм. Тэгэхдээ хийсэн, өөрчилсөн зүйлсийг нь буруутгах маягаар. Буруу л шүүмжлээд байна.
Миний бодлоор бөхийн холбооны хийсэн юмнууд зөв, харин илүү хийх боломжийг алдаад байгаа нь буруу өөрөөр хэлбэл хийхгүй байгаа зүйлийг нь шүүмжлэх нь зүйтэй. 2 шинэ цол, 4н давааг онооолт болгосон бүгд зөв алхам. Барьц сонгодог бол бас учиргүй буруутгахад хэцүү. Удаан барилдаж үзэгчдийг чилээх нь ёстой дундад зууны спортод л байх зүйл дээ.
Барьц сонгуулахгүй /шодож шахааны барьц өгөх/ байя гэвэл нэг бол орон зайн хязгаарт орох /сумо/, эсвэл торгууль, идэвх энэ тэр гээд шүүгчид шийдвэрлэх 2 алхам л үлдэж байгаа юм даа. За удаан барилдсан хүмүүсийг сумо шиг тойрогт оруулдаг болговол ёстой жинхэнэ жин ихтэй, том биетэй бөхчүүдийг дэмжсэн асуудал болдог юм байгаа биз дээ, айн? Мөн шүүгчид буюу хөлийн цэц хэн нэгийг нь идэвхтэй байсан гэж үзээд шийддэг болбол одоо маргаантай барилдаанд зэрэг дэвээд унаснаа хүлээдэггүй бөхчүүд тэгээд бүүр зодолдох дээрээ тулах байлгүй. Тэгэхээр энэ 2 хоюулаа буруу.
Тэгэхээр барьц сонгуулахгүй байя гэвэл, шуурхай барилдаж давалцдаг байя гэвэл давалцахаас аргагүй шахаанд оруулах хэрэгтэй. Гэхдээ жин ихтэй, бяр ойролцоо бөхчүүд нэгийгээ давах хэцүү. Тэгэхээр жингийн хязгаар тогтоож, илүүдэл жинтэй, хөдөлгөөн удаантай нөхдийг шахах хэрэгтэй болно. Ингэхээр хүний эрхэнд халдсан асуудал болчихно.
Ер нь энэ бол шийдэхэд хүнд асуудал, яаж ч шийдлээ гэсэн бөөн шүүмжлэлтэй тулгарна. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар шийдэхээс аргагүй, ямар ч байсан шийдвэр гаргаад байгаа нь сайн хэрэг. Тэр Оюу Толгойн гэрээ шиг гацаачихвал хачин юм болно биз дээ. Барьц сонгох бол байх ёстой.
Аа харин барьц сонгох хэлбэрийг өөрчилж болох юм. Жишээлбэл нэг гар сэнжгэнд, нөгөө гар тахиманд, эсвэл 2 гараараа нэг хөлийг авах гэх мэт. Ингэвэл жин ихтэй хүнд давуу байхаа больно. Мөн жин багатай бөхийг дэмжих хэрэгтэй. Барьц сонгохдоо жин багатай бөхөд эхэлж сонгуулчихвал л болоод явчих юм байгаам.
За мөн Нямдорж тэргүүний яриад байгаа 4 уулын хишиг барилдаанд заанаас доош цол олгодог байя гэдэг бол бас л зөв асуудал. Дээр үед ч гэсэн байсан эд. Хаант засгийн үед Арван засгийн наадам, соц-н үед спартакиад, УАШТ энэ тэрээр цол өгдөг л байлаа. Тухайн жилийн 4 барилдааны дүнг нэгтгээд тогтмол тооны хүнд цагаан сарын өмнө цол өгөх бол шударга шийдэл болно. 1 заан, 1 харцага, 2 начин гэх мэт. Жилийн турш сайн барилддаг Ду.Батбаяр, Өсөх-Ирээдүй, Бямбажав, Жаргалсайхан нар эндээс цолоо авчихна шүү дээ.
Бөхийн холбоо олон зүйл хийсэн. Харин илүү сайн ажиллах хэрэгтэй байгаа юм. Сүүлийн үед зогсонги маягтай болчлоо. Бөхийн холбоонд сайн менежер тэнд хэрэгтэй. Түүнээс Баянмөнх аварга энэ тэр ер нь бөхчүүд бол хэрэггүй.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Эрийн Гурван Наадам-2009

Postby Бамбууш » Thu Jul 16, 2009 10:07 pm

Бадруул wrote:Тэр жилийн наадам ч их сайхан наадам байж билээ..
Манай Жижиг аварга, Ганаа гарьд, Пунцагаа нарын сүүлчийн удаа дээгүүр барилдсан наадам нь болсон байх тээ?
4т Жижиг аварга Пунцагийг аваад, Ганаа Сумъяа 2 тунаж байсан.. Сайхан наадам болж билээ..
Гантогтох 7-н даваанд Мягмбарсүрэнтэй таараад яг 10 жилийн өмнө заан цол авахдаа хийж байсан мэхээ хийж давж билээ..

Миний хамгийн сүүлд монголд үзсэн наадам.
Жижиг аварга маань түрүүлээд л. Пунцаг гарьд маань шөвгөрч. Гантогтох маань
үзүүрлээд л. Бас Соёолон насанд Жижгийн төрсөн ахын уясан морь энэ тэр түрүүлсэн байх. Тэр жил ч Жижгийнхэний наадам болсон доо.Сайхан наадам болсон доо. Энэ гурвыг би яах аргагүй адилхан хүндэтгээд байдаг юм. Хоорондоо таарвал хэн авхаалжтай самбаатай нь л даваг гэж
боддог. Мягмарсүрэнг Гантогтох нээрээ үнэн лайтай гуссан даа. Элэг бүснээс нь бариад урдуураа татаж гүйлгэх гээд өөрөө хальтарсан чинь Мяагаа заан тэрэн дээр нь дарах гэсэн суганд нь хий эргээд гараад ирсэн. Үнэн мэдрэмжтэй бөх. 8-д бэлтгэл сайтай байсан Сумъяаг давхар шуудагдаж түрж гүйгээд дөрвөн хөллүүлээд сайхан давж билээ. Тэр жил л Гантогтох түрүүлэх ёстой байсан юм. Даанч хүргэн дүүдээ хоёр дах удаагаан үзүүр түрүүнд унасан даа. Ясны бөх шүү дээ Гантогтох чинь уг нь.. Хөөрхий минь Баянмөнх гэдэг хүний хүү болж төрсөндөө би заримдаа адлагддаг гэж ярилцлага өгсөн байсан. Гашуун ч гэсэн үнэн
үг. Сайхан эр хүн санагддаг.
Энэ наадмаас хойш 2006 онд Сумъяаг түрүүлдэг наадмыг л нетээр бүтэн шахуу үзсэн. Одоо бол бөх үзэхээр үнэндээ урамгүй болчихожээ. Адъяахүү, Жамъянпүрэв, энэ тэр шиг хурц барилддаг сайхан начингууд ч ховор болсон шиг.. Мөн 6 заан шиг ид хаваа гайхуулсан нэгэн үеийнхэн байхаа больж дээ. Одоо үеийнхэнээс тэр Жаргалсайхан болон Жижгийн шавь нарыг л хальт мульт харах юм даа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests