За ингээд энэ жилийн ПЛ өнгөрсөн. дараа жилийн наадам ч хол байна даа...
Ингээд ПЛ-г тоонуудаар илэрхийлвэл:
942 – ПЛ-т орсон гоолын тоо.
167 – Энэ улиралд нийт 167 гоолыг мөргөж оруулжээ.
14 – Манчестер Юнайтед 14 тоглолт дараалан клийн шийт хийж нэгэн рекорд амжилт тогтоосон.
19- Николас Анелка 19 гоол хийж Лигийн мэргэн бууч болов.
![Image](http://idoitforfootball.files.wordpress.com/2008/12/anelka.jpg)
22 –Ливерпуль хожигдож явахдаа хийсэн гоолын тоо
23 – Сандерланд 23 удаа тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна.
31 – Тоттенхэмийн White Hart Lane. Энэ улирлын хамгийн олон гоол орсон стадион.
117 – Кэвин Дэвис хамгийн олон алдаа гаргажээ.
5 – Данни Мөрпи хамгийн олон буюу 5 удаа пеналтиас гоолджээ.
![Image](http://newsimg.bbc.co.uk/media/images/41281000/jpg/_41281406_murphy.jpg)
100 –5сарын9нд Кану 100дахь удаа сэлгээгээр орж ирэн тоглосон байна. Ингэснээрээ бас нэгэн өвөрмөц рекорд тогтоожээ.
100 – Николас Анелка, Фрэнк Лампард, Эмил Хески нар 100 дахь ПЛ-ийн гоолуудаа хийсэн ба 100гаас дээш гоол хийсэн 16 хүний тоонд багтах болсон.
11 – Челси 11 дараалж айлын талбайд ялалт байгуулж шинэ рекорд тогтоосон.
248 – Хамгийн олон цохилт хийсэн баг буюу Челси 248 удаа өрсөлдөгчдийнхөө хаалга руу цохьсон байна.
566 – Хамгийн олон алдааг Халл Сити гаргажээ.
73 & 5 – Стөүк Сити хамгийн олон хуудсаар шагнуулсан ба 73 шар 5 улаан жавтий хүртжээ.
24 – Манчестер Юнайтедын хийсэн клийн шийтийн тоо.
50 – МанЮ талбай дээрээ авсан ПЛ-ийн хамгийн олон оноо буюу 50 оноо авсан байна.
44 – Челси эвэй тоглолтод хамгийн олон оноо буюу 44 оноо авсан.
57 – Фрэнк Лампардын цохилтын тоо
167 – Лее Каттермөл хамгийн олон такле хийжээ.
7 – 7 тоглогч энэ улирлыг дундаас нь орхижээ.
80% - Марк Шварцер /Фулхэм/ лигийн хамгийн сайн сэйв хийсэн хаалгач болжээ. Тэрээр хаалга руу цохьсон цохилтын 80% ийг нь аюулгүй болгож байсан байна.
![Image](http://images.sportinglife.com/08/09/330/Mark-Schwarzer-Fulham_1172075.jpg)
149 – Яаскэлайнен 149 сэйв хийсэн байна.
6-0 – Манчестер Сити 6-0 Портсмут. Лигийн хамгийн олон гоолын зөруутэй тоглолт..
7 – Петр Крауч толгойгоороо хамгийн олон буюу 7 удаа мөргөж гоол оруулжээ.
![Image](http://static.guim.co.uk/sys-images/Sport/Pix/columnists/2009/5/25/1243241056633/peter-crouch-002.jpg)
18% – Энэ улирлын нийт гоолын 18% нь мөргөж оруулсан гоол байна.
1 – Миддлесборо ердөө ганцхан гоол мөргөж оруулсан байна.
20 – Халл Сити 6 тоглолтод 20 оноо авч байсан бол сүүлийн 29 тоглолтод ердөө 15 оноо авсан байна.
22% - Болтон хийсэн гоолынхоо 22% ийг эхний 15 мин-д хийжээ.
36% - Харин Миддлесборо хийсэн гоолынхоо 36%ийг сүүлийн 15 минд хийсэн байна..
10 – Халл Сити хамгийн олон буюу 10 удаа булангийн цохилтоос гоол оруулжээ. Харин Болтон чөлөөт цохилтоос 10 удаа гоолджээ.
9 – Ньюкаасел өрсөлдөгдөчдөдөө 9 пенальт алдажээ.
8 – Шаазгайнууд хамгийн олон улаан хуудас буюу 8 улаан хуудас авсан байна.
![Image](http://i.dailymail.co.uk/i/pix/2008/10/23/article-0-022FD5AB000005DC-109_468x304.jpg)
34 – Манчестер Сити өнгөрсөн улиралд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй тоглосон байна.
21 – Харин Астон Вилла хамгийн цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй байсан байна.
7 – Блакбурн, МанСити клубууд 7 удаа пенальт авсан байна.
3 – Блакбурн 3 удаа пенальт алдсан.
51% – Халл Сити нийт хийсэн гоолынхоо 51%ийг set piece-ээс хийжээ.
20% – Харин Спөрсчүүд хамгийн бага буюу 20% ийг set piece-ээс хийсэн байна.
11.5% – ПЛ-ийн 9 гоол тутмын 1 буюу 11%ийг нь сэлгээгээр орж ирсэн тоглогч оруулсан байна..
9 – Тоттенхэм, МанЮ, Ливерпуль гэсэн 3 баг хамгийн олон буюу 9 удаа сэлгээгээр орж ирсэн тоглогч нь гоолдсон байна.
61 – Астон Вилла хамгийн цөөхөн буюу ердөө 61 сэлгээ хийсэн байна.
![Image](http://www.independent.ie/multimedia/archive/00189/mon_189923t.jpg)
109 –Харин Ливерпуль, Стөүк, Халл хамгийн олон буюу 109 сэлгээ хийсэн байна.
6 – К.Роналду 16ийн гаднаас 6 гоол хийжээ.
![Image](http://i.bnet.com/blogs/cristiano_ronaldo_football_hero.jpg)
26 – МанЮ хамгийн олон буюу 26 тоглогч сэлгээгээр оруулж тоглуулсан байна.
3 – Ливерпулийн 10 тоглогч 3 аас дээш гоол хийсэн байна
5 – Ньюкааселийн 5 тоглогч пенальт цохьсон.
5 – Сандерландаас ердөө 5 тоглогч л гоол хийсэн байна.
7 –Ливерпуль 7 удаа комбэк хийж хожсон.
345 – Нийт ПЛ-т орсон гоолын 345 буюу 37%ийг нь төрөлх Англи тоглогчид оруулжээ.
15% –Астон Виллагийн нийт гоолын 15% ийг гэмтэлээс ирсэн тоглогчид оруулсан байна.
81% - Челси хамгийн оновчтой пасс хийсэн бөгөөд нийт пассын 81% нь эзэндээ очиж байжээ...
337 – Стөүк 337 удаа хажуугийн шугамнаас бөмбөг тоглолтод оруулсан ба Делап 267г нь шидэж 189 нь ямар нэгэн аюул учруулж, 9 нь гоол болсон байна.
![Image](http://img.thesun.co.uk/multimedia/archive/00687/Rory_Delap_687132a.jpg)
33% - ПЛийн нийт гоолын 33% нь ямар нэгэн чөлөөт цохилтоос орсон.
8 – Ливерпулийн 8 тоглогч 16гийн шугамны гаднаас гоолдсон байна.
0 – Энэ улиралд талбай дээрээ оноо алдаагүй цорын ганц баг бол Ливерпуль байлаа.
![Image](http://www.starstore.com/acatalog/liverpool-team-07-08.jpg)
13 – Тоттенхэм Лондонгийн Дербинүүдээс хамгийн их буюу 13 оноо авсан байна.
30 – Ливерпуль Ривал багуудаасаа 30 оноо цуглуулжээ.
77 – Ливерпуль ПЛ-ийн хамгийн олон гоол буюу 77 гоол оруулсан.
83 – Шаун 83 удаа амжилттай дриббле хийсэн байна.
5 – Астон Вилла 5 удаа өөрийхөө хаалганд гоолджээ.
6 – Жэмми Каррагер, Ричард Данне 2 энэ жил овн гоол хийснээр 6 6 гоолтой овн гоолын мэргэн буучыг тэргүүлж буй.
6 – Миддлесборо 6 удаа өрсөлдөгчөөрөө овн гоол хийлгэсэн байна.
24 – Грэйт Бэйлийн оролцсон 24 лигийн тоглолтод баг нь ганц ч ялаагүй байна.
![Image](http://www.4thegame.com/media/00/03/97/gareth_bale.jpg)
86 – Ливерпуль 86 оноо авсанаараа ПЛ-ийн хамгийн өндөр оноогоо авсан.
2 – Энэ улиралд Ливерпуль 2 удаа л хожигдсон.
10 – Сүүлийн 10 жилд анх удаа ПЛ-ийн мэргэн бууч 20 гоол хийж чадаагүй байна.
110 – Ливерпуль өрсөлдөгч багуудаа хамгийн цөөхөн довтлуулсан буюу хаалга руугаа ердөө 110 цохилт л хийлгэсэн байна.
141 – Буучид хамгийн олон удаа отон тоглолтод орсон.
141 – Халл хамгийн олон удаа отон тоглолтод оруулсан байна.
61 – Сиссе хамгийн олон удаа буюу 61 удаа отон тоглолтод орсон байна.
6 – 6 тоглогч энэ улиралд хет-трик хийсэн.
4 – Андрей Аршавин энэ улиралд ганцаараа покердсон тоглогч болсон байна.
![Image](http://images.dailyradar.com/media/uploads/soccer/story_large/2009/04/22/arshavin3.jpg)
13 – Майк Дийн хамгийн олон удаа пеналти өгсөн шүүгч.
![Image](http://www.mfc.premiumtv.co.uk/javaImages/55/88/0,,1~3770453,00.jpg)
63 – Нийт 63 улаан хуудас эзэндээ очсон байна..
13.5 – Марк Хаслэй хамгийн олон буюу нэг тоглолтод дунджаар 13,5 удаа алдаа зааж тоглолтыг зогсоож байсан байна.
![Image](http://images.icnetwork.co.uk/upl/birmmail/nov2008/7/0/6C8346D2-0C4C-99FA-CBC009EBB66A66BD.jpg)