Энэ салан тусгаарлалт нь олон жил үргэлжилсэн Лига Кальчиогийн багуудын дунд ТВ эрхийн орлогыг хэрхэн гэрээлэх, хэрхэн хуваарилах гэсэн маргаантай асуудлаас үүдчихлээ. Сери А, Б-гийн багууд буюу Лига Кальчиогийнхон ТВ эрхийг нийтдээ буюу Герман, Англи шиг бөөндөж хийгээд, тэгш хуваарилах талаар нэлээд олон жил хэлэлцээ хийж байгаа билээ. Үүнийг нь Лигийн гол ачааг үүрдэг Ювентус, Милан, Интэрийнхэн ерөнхийдөө эсэргүүцдэг, тусдаа гэрээгээ хийж явдаг байсан. Харин 2010 билүү, 2011 оны улирлаас билүү хамтын гэрээ хийж, орлогоо хуваах систем рүү шилжихээр үндсэндээ тохирсон байсан. Ингэхгүй бол лигийг хаяна, орхино, блоклоно гэж Сери Б-гийн багууд айлгадаг байсан. Улирлын эхэнд ийм юм болж, жижиг тохиролцоод буюу томчууд нь орлогыг тодорхой хувиа жижигчүүдэд өгнө гэж байж, гайгүй болсон. Одоо ингээд маргаан нэг тийшээгээ шийдэгдлээ....цаашдаа Лига Кальчиогоороо ТВ-ийн гэрээ хийхгүй, шинэ лигээрээ хийх нь л дээ...Сери Б-гийн багууд хоосон хоцрох нь
![marzan :mrgreen:](./images/smilies/icon_mrgreen.gif)
Иймэрхүү явдал 1992 онд Англид болж Премьер лигийг үүсгэсэн юм байна. Премьер лиг үүсээд орлогоо доодчуултай хуваахгүй явж, глобальчлалын ачаар одоо маш их хүчирхэгжжээ.
Тэгэхээр Италийн шинэ лигт ч байдал сайжирч болно. Шинэ лигийг Мауризио Берретта гэсэн сэтгүүлч байсан нөхөр удирдахаар болжээ. Шинэ лигийн ажиллах зарчмыг ирэх 12 сард тохироод 2010 оны 7-р сарын 1-ээс албан ёсоор эхлэх аж...
Ювегээ нэг магтчихад Италид багууд ихэвчлэн цэнгэлдэхээ эзэмшдэггүй, харин хотын захиргаа, орон нутгаасаа цэнгэлдэхээ түрээслэн үйл ажиллагаа явуулдаг бол анх удаа манай баг хотын захиргааны цэнгэлдэхийг нурааж, өөрийн цэнгэлдэхээ барьж, Италид мөн л анх удаа цэнгэлдэхээ ивээн тэтгэгчийн нэрээр нэрлэхээр болсон билээ.
![italy :italy](./images/smilies/eusa_italy.gif)