by Чуугий » Tue Jul 07, 2009 9:56 am
Бєхєє хайрлан хvндэлдэг ард тvмэн маань шинэ мянганы анхны vхэр жилийн баяр наадмаа хоног тоолон хvлээж буй vед уншигч олондоо XV, XVI, XVII жарны vхэр жилvvдэд тохиосон баяр наадмын тухай эргэн єгvvлье.
МОДОН VХЭР ЖИЛ (1925 ОН)
Энэ нь билгийн тооллын ХV жарны сvvлчийн 12 жилд тохиосон наадам бєгєєд "Улсын баяр наадам" хэмээн нэрлэж ёслон тэмдэглэсэн. Ардын хувьсгалын 4 жилийн ойгоор арван засаг, долоон хошуу даншгийн наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлсэн Луу гvний Г.Вандан аварга, Булганы "Мундаг" хэмээх даншгийн арслан Ц.Лувсандаш, Хан Тайширын "Босоо" С.Шагдар арслан, ХанХэнтийн "Босоо" Г. Самдан арслан, Архангайн С.Лундаа заан, Арвайхээрийн Ц.Бандизаан, Дэлгэрхааны "Мулига бvргэд" П.Бат-Очир, Сэлэнгийн "Боохой" Д.Данзан, Євєрхангайн "Мээтэн" О.Аюур, "Буур" хэмээн єргємжлєгдєж яваа залуу бєх Н.Жамьян нарын ард олондоо алдаршсан нэрнээс нь ч хvртэл сvрдмээр эрт эдvгээгийн нэрт хvчтэнvvд зодоглов.
Хан Хэнтийн Г.Самдан арслан тvрvvлэв
Энэ наадамд 640 бєх зодоглосноос Ардын хувьсгалын эхний жилvvдэд болсон уул тайлга, цэргийн наадмаар улсын заан, арслан цолыг хvртсэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, ард олондоо "босоо" хэмээн апдаршсан Ганжууржавын Самдан Ихтамирын С.Лундаа заан, Батцэнгэлийн Г.Вандан аварга, Тариатын залуу бєх Н.Жамьян нарын арын сайхан хангайн уугуул гурван хvчтэнг дараалан орхиж тvрvvлэн наадамчин олноо баясан цэнгvvлэв.
Улсын аварга цолыг сэргээж баталгаажуулав.
Ардын хувьсгалын 4 жилийн ойн наадамд арав давж тvрvvлсэн Г.Самдан арсланд "Хувьсгалт Монголын аварга" хэмээх цолыг олгосон боловч тодорхойгvй шалтгааны улмаас орхигдож явсныг МVБХ-ны Цэцдийн зєвлєлийн 1994 оны зургадугаар сарын 12-ны хуралдаанаар сэргээж, албан ёсны болгосон билээ.
Залуу бєх Н.Жамьян улсын арслан цол хvртэв
Цэцэрлэг Чандмань-Єлзийтийн хэмээн овоглон тєрийнхєє баяр наадмын дэвжээнд анх зодоглосон, ард олондоо "Буур Жамъян" хэмээн єргємжлєгдєж яваа залуу бєх Н.Жамьян "Мулига бvргэд" хэмээх П.Бат-Очир, "Хан Тайширын босоо" хэмээх С.Шагдар арслан, "Бага хурлый дарга таны ємнєєс" хэмээн барилдсан Л.Жаргал начин нарын шилдэг хvчтэнvvдийг євдєг шороодуулж, Г.Самдан арслантай vзvvр тvрvv булаалдаж унаснаар аймаг "овог"-оо улсынх болгож, арслан хэмээх эрхэм цолыг шууд хvртэв.
Арслан Жамьян болоод харихад их сайхан байсан.
(Монгол улсын даян аварга Н.Жамьян)
Цэцэрлэг Чандмань-Єлзийтийн Н.Жамьян хэмээн овоглон хvч vзсээр ес давж, vзvvр тvрvvний барилдаанд "Ерєнхий сайд таны Н.Жамьян" гэж цоллуулахад нэг л сонин сонсогдож билээ. Саяхан Нацагийн Жамьян гэгдэж байсан хvн жинд яваад "Буур Жамьян", тєрийнхєє их баяр наадамд vзvvрлээд "Арслан Жамьян" болоод харихад сайхан байсан даа.
Бєхийн цолоор биш албан тушаалын зэрэг дэвээр ам авч барилдав
Шороон vхэр жилийн баяр наадамд Г.Вандан, С.Шагдар, Г.Самдан, Ц.Лувсандаш, С.Лундаа, Д.Данзан гээд долоон хошуу даншиг, арван засаг, цэргийн наадмын арслан, заан цолтой олон бєх зодоглосон ч бєхчvvдийн цолны эрэмбийг харгалзалгvйгээр баяр наадмын зvvн, баруун жигvvрийг "Бага хурлын дарга таны" хэмээн Л.Жаргал, Ерєнхий сайд таны" хэмээн Жамба гэсэн улсын начин цолтой бєхчvvд манлайлан босч барилдсан бєгєєд Бага хурлын дарга, Ерєнхий сайд, Жинхэнэ орлогч сайд, Бvх цэргийн зєвлєлийн тэргvvлэгч. Бvх цэргийн жанжин гэх мэт тєр засгийн албан тушаалын зэрэг дэвээр ам авч барилдуулсан байдаг. "Ерєнхий сайд таны" хэмээн барилдсан Жамба начин зургаагийн даваанд Сэцэн хан аймгийн Дархан чин вангийн хошууны залуу бєх Б.Думаад євдєг шороодох хvртлээ наадмын баруун жигvvрийг манлайлан боссон бол зvvн жигvvрийг манлайлан босч "Бага хурлын дарга таны" хэмээн овоглон барилдсан Л.Жаргал начин долоо давж, арслан цолтой барилдсан Г.Вандан аварга, С.Шагдар Г.Самдан хэмээх нэрт хоёр арслан, залуу бєх Н.Жамьян нарын хамт наймын даваанд барилдахаар vлдэхдээ гоц мєргєсєн байдаг юм.
ГАЛ VХЭР ЖИЛ (1937 ОН)
XVI жарны анхны 12 жилд тохиож буй гал vхэр жилийн наадам нь улс тєрийн ээдрээтэй хvнд vед болсноорсю тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн байдаг.
"Баргын Гилэг" хэмээн алдаршсан Дорнод нутгийн бєх тvрvvлэв
Долоогийн даваанд даян аварга Н.Жамьян, баяр наадамдаа тvрvvлж vзсэн Євєрхангайн "Мээтэн" О.Аюур, Сэлэнгийн "Боохой" Д.Данзан, Мєнгєнморьтын "Номч мєрийн" Л.Чимэд нарын арслангууд ам угтуулдаа євдєг шороодож тахимаа єгснєєр "Баргын" хэмээх Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, Шагдарын Гилэг заан гурван залуу начин, гурван залуу бєхийн хамт дунд шєвєгт шалгарч цолны эрэмбээр гоц мєргєж, vзvvрлэх, тvрvvлэх эсэхийг шийдвэрлэх даваануудад шинээр зааны болзол хангасан Архангайн Д.Ванчинсvрэн, Д.Лувсанжамц нарын залуу хvчтэнvvдийг дараалан орхив. Ийнхvv Дорнод нутгийн бєх хоёр дахь жилдээ ардын тєрийнхєє баяр наадмыг манлайлсан юм. Ш.Гилэг заан долоогийн даваанд Завханы "Нахиу" хэмээх Шагдарын Санжсvрэн зааны тахимыг єгvvлж шийдвэрлэх даваагаа авснаар тvрvvлэх зам нь шулуудсан билээ.
Залуу бєхийн тэр бvр vзvvлдэггvй амжилт
Ард олондоо "аат" хэмээн єргємжлєгдсєн Архангай аймгийн Хайрхан сумын харьяат залуу бєх Д.Лувсанжамц энэ жилийн баяр наадмаар анх зодоглохдоо Дорнодын Х.Єлзийсайхан, Булганы Д.Содном, Архангайн Д.Жамьяншарав нарын заан, начин цолтой хvчтэнvvдээр даваагаа ахиулсаар их шєвєгт шалгарч, залуу бєхийн тэр бvр vзvvлдэггvй амжилтыг гарган тvрvv булаалдаж "Монгол улсын заан" цол хvртэв.
Арын сайхан хангайгаар овоглосон "он жавууд"
Тариатын "Пампаан" Д.Жамьяншарав, Чулуутын "Даран цагаан" Д.Ванчинсvрэн, Их тамирын Д.Махшир нар гурван жилийн ємнє Ардын хувьсгалын 13 жилийн ойн баяр наадмаар тав давж, улсын цолтны их гэр бvлд зэрэг хәл тавьсан "онжавууд" бєгєєд энэ жил мєн гурвуулаа их, дунд шєвєгт шалгарч цолоо ахиулан улсын заан болсон билээ.
Л.Чимэд арслан даагаа нэхэж барилдаад давав
"Ардын хувьсгалын 15 жилийн ойн наадмаар Дорнодын "Хумбаан хар" Т.Балсан Мєнгєнморьтын Л.Чимэд арслантай тvрvv булаалдаж барилдахдаа заль гаргаж vе vе доголон хєлєє дахин дахин боолгох, ууцаар хатгалаа гэж байн байн барьц тавилцах зэргээр барилдааныг удаашруулж, барьцгvй дайрч хурц шаламгай барилддаг Л.Чимэд арслангийн ирийг сааруулж єєртєє дастан хав барьцнаас хавирч давсан юм" гэж улсын ахмад заан Д.Гомбодагва, Я.Дорлиг гуай нар хуучилж байж билээ. Мєнгєнморьтын Л.Чимэд арслан Дорнодын "Хумбаан хар" хэмээх Т.Балсан хоёр єнгєрсєн жилийн наадмын vзvvр тvрvvг булаалдсан хvчтэнvvд. Мєнгєнморьтын Л.Чимэд арслан энэ жил зургаагийн даваанд Н.Жамьян аварга, Архангайн С.Лундаа арслан, Євєрхангайн О.Аюур арслан, Сэлэнгийн Д.Данзан арслан нарын дараа тав дээр босч ам авахдаа єєрийнх нь дараа нэр сонсохоор ирж явсан Дорнодын Т.Балсан арсланг амлаж, даагаа нэхэж барилдаад давсан байдаг. Л.Чимэд арсланд амлачихаар улсын цолгvй болон начин, заан цолтой бєх олон байсан ч шууд Т.Балсан арсланг амлаж барилдсан нь ємнєх жилийн баяр наадмын vзvvр тvрvv булаалдах барилдаанд "Хумбаан хар"-ыг заль гаргасан гэж ярьдаг ортой бололтой.
ШОРООН VХЭР ЖИЛ (1948 ОН)
XVI жарны хоёр дахь 12 жилд тохиож буй шороон vхэр жилийн баяр наадмаар ард олон, бєхчvvддээ "Их аварга" хэмээн хvндлэгдэх болсон Монгол Улсын ууган дархан аварга Б. Тvвдэндорж зодоглоогvй учир их аваргын зай онгойж vгvйлэгдсэн наадам болсон билээ.
"Нисэх"-ийн хэмээх П.Аюуш заан тvрvvлэв
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, "Нисэх-ийн хэмээх улсын залуу заан П.Аюуш энэ наадмаар "Дэрэн бор" С.Самданжигмид, "Хужаа" Є.Чvлтэмсvрэн гэсэн нэртэй хоёр арсланг долоо, наймын даваанд орхиж, тvрvv булаалдах барилдаанд сvvлийн хоёр жилийн баяр наадмыг манлайлж тахим єгнє гэдгийг мартаж яваа залуу аварга Ш.Батсуурийг євдєглvvлэн улсын арслан цол хvртэх болзлыг хангасан ч "Баз хvргэнvvд хуйвалдпаа" гээд тухайн vед цолыг нь олгоогvй юм. Олон жилийн дараа Ардын хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын vеэр тvvнд "Монгол улсын арслан" цолыг нєхєн олгосон байдаг.
Бууж єгье дээ гэж бодож зогстол...
(Монгол Улсын дархан аварга Ш.Батсуурь)
Би улсад хоёр жил дараалан тvрvvлчихээд байлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж байсан vе. Нисэхийн П.Аюуш бид хоёр нэг айлын хvргэн улс. Бид хоёр баяр наадам єндєрлєхийн урьд орой хадмынд ирээд цай ууж суулаа. П.Аюуш "Батсуурь аа, энэ наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж єг. Би улсад нэг тvрvvлж vзье л дээ" гэдэг юм байна. "Чи Є.Чvлтэмсvрэн арсланг даваад ир" гэж би хэллээ. Наадам миний бодсоноор болох шинжтэй. Гэтэл П.Аюуш Є.Чvлтэмсvрэн арсланг орхиж аргагvй л бид хоёр vзvvр тvрvv булаалдахаар шалгарч vлдлээ. Би єрєхдєє "За энэ золигийг чинь яадаг юм билээ" гэж эргэлзэж "Бууж єгье дєє" гэж бодож зогстол П.Аюуш яах ийхийн зуургvй ороод хаячихдаг юм байна. Туг тойрч яваад харвал маршал Х.Чойбалсан босоод явчихсан, наадамчид ч тарж байна. Vзvvр тvрvvнд vлдсэн бєхєд бай шагнал ч єгсєнгvй. Тvрvvлж vзvvрлэсэн бєх наадмын орой болдог нам засгийн удирдагч нарын хvндэтгэлийн цайллагад орсонгvй єнгєрєв. Маргааш нь ажилдаа иртэл Ж.Лхагвасvрэн жанжин дуудаж байна гэнэ. Очвол ууртайгаар "Чи маршал дээр оч" гэж байна. Маршал дээр орлоо. Царай нь хvрлийчихсэн зогсож байна. "Чамд ах дvvсээрээ хуйвалдаж тєрийн наадмаар тоглох эрх хэн олгосон юм бэ" гээд баахан загналаа. Цэргийн хvн юугаа хэлэх вэ. Баахан загнаж байгаад "Ж.Лхагвасvрэн дээр оч" гэлээ. Ж.Лхагвасvрэн генерал дэслэгч цолыг минь хурааж ахлагч болгоод говьд гурван жил ажиллах тушаал уншаад "Очиж маршалд илтгэ" гэдэг юм байна. Маршал дээр ороод болсон явдлыг илтгэлээ. Маршал "Арми, Ж.Лхагвасvрэн хоёр чамд хайртай юм байна, яв" гэлээ. Таньдаг нєхєд тааралдаад "Чи ч ёстой аз нь хаясан эр юм аа. Улсын наадамд гурван жил дараалан тvрvvлсэн бєх хувьсгалын жилvvдэд гараагvй. Манай армиас тєрєх нь гээд маршал ихэд билгэшээж бугуйн цагаа тайлахад гадаадын зочид тєлєєлєгчид бас цагаа тайлсан. Тэгэхэд чи Аюушд бууж єгч байдаг, ёстой бєх хvний аз хийморьт муу юм боллоо" гэж зэмлэцгээв. Ингэж би улсад тvрvvлэх аз хийморио гундаасан хvн дээ.
Ж. Цэвээнравдан арслан гурван єєр цолтой Ш.Батсуурьт гурван жил дараалан нэг даваанд
Хєвсгєл аймгийн Цагаан-Vvр сумын харьяат улсын арслан Ж.Цэвээнравдан сvvлийн гурван жилийн баяр наадмаар гурван єєр цолтой Ш.Батсуурьт наймын даваанд дараалан євдєг шороодсон юм. Ардын хувьсгалын 26 жилийн ойгоор Ж.Цэвээнравдан залуу бєх Ш.Батсуурийг наймын даваанд амлаад тахимдуулж, дараа жил нь мєн энэ даваанд (хоёул улсын арслан цолтой) тунаад давхар хамуулж, энэ жилийн баяр наадмаар аварга цолтой Ш.Батсуурьт амлуулан хий дунгуйлдах мэхэнд нь євдєг шороодсон юм. Ийнхvv Ж.Цэвээнравдан арслан амлаад ч, тунаад ч, амлуулаад ч баралгvй гурван жил дараалан євдєг шороодсон билээ.
ТЄМЄР VХЭР ЖИЛ(1961 он)
XVI жарны гурав дахь 12 жилийн тємєр vхэр жилд тохиосон Ардын хувьсгалын тvvхт 40 жилийн баяр наадам бол Хєвсгєлийн Цагаан-Vvрийн алдарт Д.Дамдин аваргын "Монгол улсын дархан аварга " хэмээн алдар цолоо дуудуулан барилдсан анхны наадам билээ.
Залуу начин С.Цэрэн их ойн жилийн баяр наадмыг манлайлав Булган аймгийн Сайхан сумын харьяат ах, дvv алдарт Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа аваргуудын нутгийн хvv, ємнєх жил нь улсын цолтны их гэр бvлд хєл тавьсан улсын залуу начин С.Цэрэн тvvхт энэ ойгоор од хийморьтой барилдаж, Архангайн Т.Зундуй заанаар зургаа давж єнгєрсєн жилийн наадмаар vзvvлсэн амжилтаа давтан, Дорнодын Ч.Дугарсvрэн начнаар долоо давж зааны босгыг алхан дархан аварга Д.Дамдин, уран мэхт улсын заан Ч.Бээжин, нэг нутаг усны ард олондоо "Тэмээ єргєдєг" хэмээн алдаршсан залуу заан Б.Жамьяндорж нарын хамт их шєвєгт шалгарчээ. Улмаар Ч.Бээжин заанаар найм давж, таван наадам дараалан тахимаа хэнд ч єгєлгvй дархалж явсан алдарт Д.Дамдин аваргыг хазайлгаж, их ойн жилийн баяр наадмыг манлайлан улсын заан, арслан цолыг алгасаж, "Монгол улсын аварга" хэмээх эрхэм дээд цолыг шууд хvртсэнээр хамгийн залуудаа (22 нас) энэ цолд хvрсэн бєх боллоо.
Нэг аймаг сумаар овоглосон, нэг нутаг усны дєрвєн хvчтэн их шєвєгт
Хєвсгєл аймгийн Цагаан-Vvр сум, Уйлган голын Д.Дамдин, Ч.Бээжин, Булган аймгийн Сайхан сум, Угалзын голын Б.Жамьяндорж, С.Цэрэн гэсэн нэг аймаг, сумаар овоглосон, нэг нутаг уены дєрвєн хvчтэн энэ их ойн жилийн баяр наадмын их шєвєгт шалгарч vлдсэн нь баяр наадмын дэвжээнд тэр бvр тохиогоод байхгvй сонин тохиолдол билээ. Их ойн жилийн баяр наадмаар цолыг дутуу даваагаар нэмэгдvvлэн олгодог дєчєєд оны уламжлалаар Ч.Бээжин Б.Жамьяндорж хоёр "Монгол улсын арслан" цолыг хvртэв.
Эртэй, аатай залуу хvчтэнээр улсын заан цол хvртэв
Энэ жилийн баяр наадааар Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, 40 хэвийж явсан ахмад начин Ч.Дугарсvрэн МБАТС-д тvрvvлж улсын заан цол хvртээд "Заан цолтой энэ дэвжээн дээр долоохон хононо" хэмээн аархаж явсан Эрдэнэсантын Ж.Мєнхбат хэмээх эртэй, аатай залуу зааныг зургаагийн даваанд орхин "Монгол улсын заан" цол хvртсэн билээ.
Улсын цолтой ахмад бєхчvvдийн барилдаан болов
Ардын хувьсгалын жилvvдэд улсын цол хvртсэн ахмад бєхчvvддээ хvндэтгэл vзvvлж их ойн жилийн баяр наадамд урин, ахмад бєхчvvдийн барилдааныг тусгайд ньзохион байгуулж явуулсан билээ. Наадамчин олны сонирхол татсан ахмад бєхчvvдийн энэ барилдаанд аль эрт барилдахаа больсон "Буур" Н.Жамьян аварга, "Мулига бvргэд" П.Бат-Очир, "Урт гарт" М.Лхагва, "Хумбаан хар" Т.Балсан, "Эрээн хавиргат" Б.Тєрбат, Арвайхээрийн Ц.Банди, Дорнодын Х.Єлзийсайхан, "Нахиу" Ш.Санжсvрэн, "Аат" Д.Лувсанжамц, "Пvг" С.Жамьян, Булганы Ж.Хорол, Хангайхайрханы Д.Гарамбазар, "Бусгаа" Д.Гомбодагва, "Хєндлєн" Д.Сандуйжав, "Ягаан" Н.Самдан, "Хулгар" Я.Дэндэв, Тєвийн Б.Ананд, Хєвсгєлийн Ц.Цэрэн, Булганы "Махан толгой" Г.Сундуй, Завханы Л.Ринчинсамбуу, Архангайн "Даран цагаан" Д.Ванчинсvрэн, Завханы Я.Дорлиг, А.Арилдий, Булганы "Буханхvv" А.Моломжамц, Євєрхангайн "Монхор" Т.Самдан нарын улсын арслан, заан, начин цолтой тавиас дээш насны хvчит 32 бєх зодоглож, уран сайхан гараа, дэвээ, шавааг vзvvлж, наадамчин олноо баясан цэнгvvлж Завхан аймгийн Идэр сумын харьяат ард олондоо "Урт гарт" хэмээн алдаршсан М.Лхагва арслан тvрvvлж, Хєвсгєл аймгийн Тvнэл сумын харьяат Ц.Цэрэн заан vзvvрлэсэн билээ.
УСАН VХЭР ЖИЛ (1973 ОН)
XVI жарны дєрєв дэх 12 жилд тохиож буй усан vхэр жилийн баяр наадмаар дархан аварга Б.Тvвдэндорж Ш.Батсуурь хоёр барилдаагvй учир залуу дархан аварга Ж.Мєнхбат анх удаа баруун жигvvрийг манлайлан бослоо.
Х.Баянмєнх аварга ардын тєрийн баяр наадмыг гурван жил дараалан манлайлав Залууаварга Х.Баянмєнх бяр хvч ихтэй байгаагаа дахин харуулж, Архангайн Хайрханы Б.Бальдир зааны хvv, аймгийн арслан Б.Сvхбаатар, Увсын Тэсийн "Бєх хар" хэмээх Чойнзан зааны хvv, шинэ начин М.Мєнгєн нараар даваагаа ахиулж, даян аварга С.Цэрэнгээр долоо, дархан аварга Ж.Мєнхбатаар найм давж, vзvvр тvрvv булаалдах барилдаанд улсын залуу арслан П.Дагвасvрэнг орхиж ардын тєрийнхєє баяр наадмыг гурван жил дараалан манлайлж, дєрєв дэх удаагаа тvрvvлэв.
Д.Дамдин аварга Г.Дэмvvл арслангаас даагаа нэхэж барилдаад давав Ардан хувьсгалын 48 жилийн ойн баяр наадмаар Д.Дамдин аварга Ємнєговийн Г.Дэмvvл арсланг заан цолтой vед нь наймын даваанд амлаж барилдаад євдєг шороодож, тунаж барилдсан Ж.Мєнхбат, Х.Баянмєнх хоёр хэн хэнийгээ унагаж чадалгvй хасагдсанаар Г.Дэмvvл заан тvрvvлж улсын арслан цол хvртсэн билээ. Гурван жилийн дараах энэ баяр наадмаар Д.Дамдин аварга залуу арслан Ж.Хайдаваар зургаалсан Г.Дэмvvл арсланг долоогийн даваанд амлаад даагаа нэхэн давав.
Хамгийн ахмад нь Євєрхангайн "Дэрэн бор" хэмээх С.Самданжигмид арслан Энэ усан vхэр жилийн баяр наадамд зодоглосон 512 хvчтэний хамгийн єндєр настай нь ч, ардын тєрийнхєє их баяр наадамд хамгийн олон жил зодоглосон нь ч, хамгийн тvрvvнд улсын цол хvртсэн нь ч Євєрхангай аймгийн Баянгол сумын харьяат аав, ээжийн хайрласан нэрнээсээ илvv "Дэрэн бор" хочоороо ард олондоо танигдсан С.Самданжигмид арслан байсан бєгєєд ахмад арслан маань уран гоё гараа, дэвээ, шаваагаа vзvvлж тvргэн шуурхай барилдаанаараа залуу бєхчvvдээ vлгэрлэн дагуулж, давхар хамах, харваж дайрах мэхээрээ начны энтэй аймгийн арслан Н.Лхагвадорж нарын єєрєєсєє олон дvv залуу бєхчvvдийг шороодуулсаар наадамчин олноо баясан цэнгvvллээ. "Ардын хувьсгалын 15 жилийн ойн баяр наадамд анх хєдєєний бор залуу ирж барилдаж, бєхийн намтар тvvхээ эхэлснээс хойш гуч гаруй удаагийн баяр наадамд євгєн болтлоо барилдлаа. Єлзий учрал бvрдсэн нэгэн жилийн баяр наадмаар зодог тайлъя гэж бодож явсаар улс хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар Дундговийн Цагаандэлгэрийн Г.Цэрэнчимэдийг начин цолд дєрєєлvvлж єгєєд зодог тайлсан даа" гэж євгєн арслан хожим хуучилсан байдаг.
МОДОН VХЭР ЖИЛ (1985 ОН)
Билгийн тооллын XYI жарны сvvлчийн 12 жилд тохиож буй модон vхэр жилийн баяр наадмаар ирээдvйн их аварга Б.Бат-Эрдэнэ "Монгол улсын начин" цол хvртэж, улсын цолтны их гэр бvлд хvч тvрэн орж ирж амжилтыхаа дээжтэй золгосон билээ,
Євєрхангайн залуу начин Б.Ганбаатар тvрvvлэв
Нэлээд хэдэн жилийн ємнє улсын начин цол хvртсэн Євєрхангай аймгийн Баян-Єндєр сумын харьяат, тєдий л нэрд гараагvй залуу начин Б.Ганбаатар од хийморьтой барилдаж, дархан аварга Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, улсын арслан Д.Хадбаатар нарын хvчтэнvvдийг дараалан євдєг шороодуулсаар ардын тєрийнхєє баяр наадмыг манлайлж "Монгол улсын арслан" цолыг шууд хvртсэн юм.
Залуу арслан Д.Хадбаатар баяр наадмынхаа нэг тvрvvг алдчихлаа
Улсын залуу арслан Д.Хадбаатар энэ баяр наадмаар дунд, их шєвєгт таарч урьд ємнє євдєг шороодож явсан гол хvчтэй єрсєлдєгч М.Мєнгєн арслан, Д.Цэрэнтогтох аварга хоёрыг хазайлгасандаа тайвширч vзvvр тvрvv булаалдах барилдаанд залуу начин Б.Ганбаатарын бариа зєрєєн дээр хийсэн татаж зайлах мэхэнд євдєг шороодож баяр наадмынхаа нэг тvрvvг алдчихлаа. Наадам минийх боллоо гэж бодсон. (Монгол улсын аварга Д.Хадбаатар) Би долоо, наймын даваанд М.Мєнгєн арслан, Д.Цэрэнтогтох аварга хоёрыг давж vзvvр тvрvvнд хvрсэн юм. Тэгээд их шєвєгт Б.Ганбаатар начинг амлан барилдаж байгаа Х.Баянмєнх аваргатай vзvvр тvрvv булаалдах нь дээ гэж бодож суутал аварга уначихсан. Тэр жил Б.Ганбаатар их сайн барилдаж байсан ч би дотроо урьд жилvvдийн наадмаар євдєг шороодож явсан М.Мєнгєн, Д.Цэрэнтогтох хоёр гол єрсєлдєгчєє "нураачихсан" болохоор "Наадам минийх бол¬лоо" гэж бодсон. Би Б.Ганбаатарыг нэлээд элдэж хєєж явтал мань хvн миний элэг бvснээс бариад авлаа. Тэгэхээр нь тэврээд шидчихье гэж бодохын зуур л намайг зайлж хавсраад євдєглvvлчихсэн юм даа.
Ирээдvйн их аварга улсын начин цол хvртэв
Энэ бол залуу бєх Б.Бат-Эрдэнийн хоёр дахь жилээ зодоглож буй баяр наадам бєгєєд начны тааварт эчнээ явсан цэргийн арслан Д.Бадрахаар гурав, єнгєрсєн жилийн баяр наадмаар зааны даваанд євдєг шороодсон Увсын Є.Тулгаа хэмээх хvчтэй бяртай начнаар дєрєв, аварга, арслангуудын амлахаас эмээдэг, єсч яваа залуу начин О.Балжиннямаар тав давж хэний ч дэмжлэггvйгээр, єєрийн чадлаар тунаа гэдэг шалгуурыг давж, vнэнхvv сайн бєхчvvдийг євдєг шороодуулсаар начин цолыг "бярдаж" авч улсын цолтны их гэр бvлд хvч тvрэн орж ирэв. Энэ жилийн баяр наадмаар Увс нутгаас начин болох бодол євєрлєж ирсэн аймгийн арслан Г.Намсрайжаваар дєрєв давсан залуу начин О.Балжинням болон цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ хоёрыг тавын даваанд босч ам авсан аварга, арслан, заануудын хэн нь ч амлалгvй тунаж барилдсан юм. Ирээдvйн алдарт хоёр аваргын баяр наадмын дэвжээнданх удаа таарч хvч vзсэн нь энэ бєгєєд нэг нь начин цолоо батлах, нєгєє нь начин болох зорилго євєрлєж хvч vзсэн энэхvv барилдаанд цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ давж улсын начин цол хvртсэн билээ. Шинэ начин зургаагийн даваанд сэтгэлийн догдлолоо дарж амжаагvй явахдаа Б.Ганбаатар начинд євдєг шороодсонсон.
Улсын начин цол хvртээд их баярласан.
(Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ)
Ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмаар хоёр дахь жилээ зодоглолоо. "Эр хvний дотор эмээл хазаартай морь багтана" гэдэг, сайн барилдана даа гэж л бодож явсан. Цэргийн арслан Д.Бадрах (улсын начин)-аар гурав давтал дєрвийн даваанд Є.Тулгаа заан амлаж авсан. Зургаа давж шууд чимэгтэй начин цол хvртсэн, УАШТ-д олон жил амжилттай барилдаж байгаа, єнгєрсєн жилийн баяр наадмаар зааны даваанд Д.Хадбаатар арсланд євдєг шороодсон сайн бєхєд амлууллаа даа гэж бодож явсан. Харин санаснаас Є.Тулгаа начинг нэг их ядралгvй орхиж тавын даваанд О.Балжиннямтай тунаж vлдэн барилдаж улсын начин цол хvртсэн дээ. Улсын начин болно гэж бодож яваагvй болохоор ч тэр vv их баярласан. Гэвч тамирчин хvн ямарваа уралдаан тэм-цээнд урьдчилан тооцохгvй, аз туршсан байдлаар хандаж ер болохгvй юм гэдгийг ойлгосон. Урьдчилан тооцоолох нь барилдах бєхийнхєє бяр чадал, барилдааны ур чадварыг vнэлэх тєдийгvй, сэтгэл зvйн хувьд таньж мэднэ гэсэн vг юм.
Дэлхийд "vзvvрлэж" явсан нэрт бєх улсын начин цол хvртэв
Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, єсвєр бєхийн 1976,1977 оны улсын хошой аварга, улсын тулгат З.Дэлгэрдалай самбо хэмээх орчин vеийн бєхийн спортынтєрлєєр дэлхийн шилдгvvдийн "зvрхэнд шар ус хуруулж", дэлхийн дэвжээнд хоёр ч удаа vзvvрлэчихсэн хирнээ монгол vндэснийхээ бєхийн начин цолыг хvртэж чадаагvй яваа нь улсын начин гэдэг хичнээн босго єндєртэй эрхэм цол болохыг харуулж байна. Улсын тулгат З.Дэлгэрдалай энэ баяр наадмаар хоёр жил дараалан зургаа давж зааны даваанд "бvдэрсэн", зааны энтэй аралтай бяртай Ж.Бор начнаар дєрвєлж, vнэн хvчит улсын арслан П.Дагвасvрэнгээр тав давж эрийн цээнд хvрсэн 26 насандаа "Монгол улсын начин" цол хvртэж ирээдvйн их аваргын хамт улсын цолтнуудын их гэр бvлд мєр зэрэгцэн хєл тавьсан билээ.
ГАЛ VХЭР ЖИЛ (1997 ОН)
Билгийн тооллын ХVН жарны анхны 12 жилд тохиож буй гал vхэр жилийн баяр наадмыг "Yндэсний их баяр наадам" хэмээн нэрлэн ёслон тэмдэглэсэн бєгєєд шинээр сонгогдсон Монгол улсын ерєнхийлєгч Нацагийн Багабанди ардын тєрийн их баяр наадмын ажиллагааг нээж vг хэлж ёслол тєгєлдєр эхлvvлсэн билээ.
Их аварга Б.Бат-Эрдэнэ ес дэх удаагаа тvрvvлэв
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын арслан Д.Мєнх-Эрдэнэ хоёр урьд жилvvдийнхээ уламжлалаар vзvvр, тvрvvнд шалгарч vлдсэн бєгєєд наадамчин олон нь єнгєрсєн жилийнх шигээ удахвий дээ гэж сэтгэл догдолж байсан ч их аварга маань арсланг тун тєвєггvй орхиж, ардын тєрийнхєє баяр наадмыг 33 насандаа ес дэх удаагаа манлайлж, наадамчин олноо баясан цэнгvvлж, хуучин цол чимэг дээрээ "улс даяар гайхамшигт" хэмээх шинэ чимэг нэмжхvртлээ. Б.Бат-Эрдэнэ аварга ардын тєрийнхєє баяр наадмыг зургаан жил дараалан манлайлж шинэ дээд амжилт тогтоож, даншгийн наадмын дэвжээн дэх Ш.Намхай аваргын амжилтыг ахиулж, Г.Єсєхбаяр аваргын амжилтад хvрлээ. Б.Бат-Эрдэнэ аваргын энэ насан дээр долоон хошуу даншгийн наадамд есєн удаа тvрvvлсэн алдарт Ш.Намхай аварга, ардын тєрийнхєє баяр наадамд арав тvрvvлсэн Х.Баянмєнх аварга хоёр зургаа дахь удаагаа тvрvvлж байжээ. Ардын тєрийнхєє их баяр наадмын гурав, тавын давааны дагавар магнайд босч алдар цолоо дуудуулж ирсэн залуу аварга маань энэ жилийн баяр наадмаар анх удаа баруун жигvvрийг магнайлан босч цол гуншингаа дуудуулав. Дархан аварга Д.Дамдин Д.Цэрэнтогтох хоёр барилдаагvй, Ж.Мєнхбат аварга хоёрын даваанд євдєг шороодсоноор Б.Бат-Эрдэнэ аваргад ийм боломж олдлоо.
Аваргын энтэй бєх болохоо харуулж тав дахь удаагаа vзvvрлэв
Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хvчит арслан Д.Мєнх-Эрдэнэ ардын тєрийн их баяр наадмаар тав дахь удаагаа vзvvрлэснээр Д.Дамдин, Д.Цэрэнтогтох дархан аваргуудын таван удаа vзvvрлэсэн амжилтад хvрч аваргын энтэй арслан болохоо харуулав. Д.Дамдин аварга дархан аварга, Д.Цэрэнтогтох аварга даян, дархан аварга цол хvртсэн хойноо таван удаа vзvvрлэсэн бол Д.Мєнх-Эрдэнэ арслан улсын начин цолтой vеэсээ эхлэн vзvvрт хvрч хоёр дархан аваргын амжилтад хvрлээ. Д.Дамдин аварга Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, С.Цэрэн, Ч.Бээжин, Г.Дэмvvл нарын дєрвєн аварга, нэг арслан таван бєхтэй, Д.Цэрэнтогтох аварга Х.Баянмєнх, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ гурван аваргатай vзvvр тvрvvг булаалдаж байсан бол Д.Мєнх-Эрдэнэ арслан ганцхан Б.Бат-Эрдэнэ аваргатай vзvvр тvрvvг булаалдаж байгаа нь аргагvй л их аваргын дараах цагийг эзэлсэн хvчтэн гэдгээ харуулж байна.
Залуу начин А.Сvхбат улсын заан цол хvртэв
Улсын начин цол хvртсэнийхээ дараах хоёр жилийн баяр наадмаар доогуур даваанд євдєг шороодож, нэг жил барилдалгvй єнжиж наадамчин олондоо vп/йлэгдэж явсан "жижиг" хэмээн алдаршсан залуу начин А.Сvхбат энэ баяр наадмаар дєрвийн даваанд улсын начин М.Жамьянпvрэвийг амлаж, тавын даваанд "хадам дvv" Б.Гантогтохдоо амлуулж даваагаа ахиулсаар начин цолоо баталж, зургаад єєрийн гол єрсєлдєгч, наадамчин олны тунана хэмээн тааварлаж байсан улсын заан Г.Єсєхбаяртай тогтуун хvлээцтэй барийдан мэхээ зориглон даамгай хийж давж, зааны даваанд хоёр дахь удаагаа босч барилдах эрхийг олж авлаа. Сvvлийн жилvvдийн баяр наадмаар тогтмол их шєвєгт хvрч хvч vзэж яваа О.Балжинням аваргыг мэхний хурд, насны залуугаар євдєг шороодуулж зааны босгыг алхаж, заан гэдэг том цолны эзэн болж, нєгєєх Д.Мєнх-Эрдэнэ хэмээх "эрлэг"-дээ барьцгvй цохиулж євдєг шороодсон юм. Ийнхvv Д.Мєнх-Эрдэнэ арсланд баяр наадмын дэвжээнд начин, заан, арслан цолтой он жилvvдэд нь гурван удаа євдєг шороодлоо.
Ахмад арслан Л .Сосорбарам цолоо дуудуулав
Жараад онд Б.Тvвдэндорж, Д.Дамдин, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Ж.Мєнхбат С.Цэрэн, далаад онд Д.Дамдин, Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, С.Цэрэн Ч.Бээжин, наяад онд Д.Дамдин, Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, Д.Цэрэнтогтох, ерээд онд Д.Дамдин, Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням нарын аваргуудбаяр наадмын зvvн, баруун жигvvрийн тэргvvн, дагавар магнайд босч алдар цолоо дуудуулж иржээ. Тєв аймгийн Баянбараат сумын харьяат улсын ахмад арслан Л.Сосорбарам 1957 оноос ардын тєрийнхєє баяр наадамд зодоглож аатай иртэй барилдаж явсан бєх. Улсын арслан цолыг 1963 онд хvртсэн ч баяр наадмынхаа дэвжээнд алдар цолоо дуудуулах боломж тэр бvр олдохгvй явсан. Гэтэл энэ жилийн баяр наадмаар Ж.Мєнхбат аварга хоёрын даваанд євдєг шороодсоноор ахмад арслан маань гурвын даваанд баруун жигvvрийн дагавар магнайд Б.Бат-Эрдэнэ аваргын дараа босч дэлэн дэвжулсын засуул Л.Лонцойдоржоор цол гуншингаа уянгалуулан дуудуулж хийморио сэргээсэн билээ, Алдарт "Хоёр Мєнх" аварга Монреалийн олимпийн их наадамд явж Ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар барилдаагvй эзгvй хойгуур Л.Сосорбарам арслан арслан цолтонд тэр бvр олддоггvй эрхийг анх эдэлж алдар цолоо дуудуулж байжээ.
Тунаж давсныхаа vр єгєєжийг А.Сvхбатаас бусад нь vзэж чадсангvй
Энэ жилийн баяр наадмаар аварга, арслан, заануудын амлаж авч зvрхлээгvй олон залуу хvчтэнvvд даваа бvрийн тєгсгєлд тунаж vлдэж барилдацгаасан юм. Залуу начин О.Одгэрэл Ч.Батзориг хоёр гурвын даваанд тунаж vлдэн барилдаж Ч.Батзориг начин давсан ч дєрвийн даваанд И.Доржсамбууд унав. Харин энд давсан И.Доржсамбуу тавын даваанд Ч.Бямбадорж заанд євдєг шороодсон. Мєн тавын даваанд залуу заан Г.Єсєхбаяр Д.Сумьяабазар хоёр тунаж барилдаж Г.Єсєхбаяр заан давсан ч зургаагийн даваанд А.Сvхбат начинд євдєг шороодож, шилдэг хvчтэнгvvдийг бяр хvч заан унагасныхаа vр єгєєжийг vзэж чадсангvй дараагийнх нь даваанд ийнхvv бvдэрцгээлээ. Харин А.Сvхбат начин зургаагийн даваанд Г.Єсєхбаяр заантай тунаж барилдаж давсныхаа vр єгєєжийг vзэж долоо давж улсын заан цол хvртсэн.
Ахмад заан С.Хvрэлбаатар залуу заануудаа "ичээв"
Хєвсгєл аймгийн Галт сумын харьяат улсын ахмад заан С.Хvрэлбаатар Ардын хувьсгалын 69 жилийн ойн баяр наадмаар зургаа давж, долоогийн даваанд Ж. Ганболд заанд євдєг шороодсоноос хойш зургаан жил дараалан тавын даваа-(Ардын хувьсгалын 70,71 жилийн ойн баяр наадмаар Завханы залуу бєх Ю.Алтансvх, Г.Бат-Амгалан хоёрт, 72, 73 жилийн ойн баяр наадмаар Євєрхангайн залуу начин Ш.Батхуяг, заан З.Дvвчин хоёрт, 74, 75 жилийн ойн баяр наадмаар Сэлэнгэ, Увсын залуу бєх Н.Саранцогт, Л.Єлзийбаярт)-нд бvдэрч шєвгєрч чадаагvй явсан бєх. Харин ахмад заан маань энэ жилийн баяр наадмаар Увсын Ж.Ганболд заанаар тав, начны болзол шинээр хангасан Завханы У.Балжиннямаар зургаа давж дєчин насныхаа босгон дээр дунд шєвєгт шалгарч залуухан заануудаа "ичээв" бололтой.
Х.Баянмєнх аварга Б.Ганбаатар арслан хоёр таван зааны хамт долоон начинг "эх барьж" авав
Энэ жилийн баяр наадмаар Л.Сосорбарам, Ж.Хайдав, М.Мєнгєн, У.Пvрэв, Д.Лхагвасvрэн, Д.Долгорсvрэн, Ч.Гочоосvрэн, Є.Тулгаа, С.Сvхбаатар нарын ахмад арслан, заанууд маань Увсын Ч.Чулуунбаатар, Євєрхангайн У.Сvхбаатар, Завханы Б.Адьяахvv У.Балжинням, Дорноговийн А.Хатансайхан, Булганы Ж.Оргилболд нарын залуу бєхчvvдийг гурав, дєрвийн давааг "мэнд" давуулж, начин тєрєхийн ємнєх "урьдчилан сэргийлэх" арга хэмжээг сайн хангаж єгенєєр Х.Баянмєнх аварга Б.Ганбаатар арслан хоёр З.Дvвчин, Д.Баяраа, Д.Эрдэнэбат, Д.Хишигдорж, Ц.Баярсайхан нарын идэрхэн таван заан долоон начинг "эх барьж" авлаа.
Шинэ начин Ж. Оргилболдоос бие аралдаа дvйцсэн цол гуншинд хvрэхийг... Байгаль эхээс заяасан эгэлгvй сайхан бие бялдартай залуу бєх Ж.Оргилболдыг олон жил "дуншиж" байж улсын начин цол хvртэхэд бєхєє хайрлан хvндэлдэг ард тvмэн, наадамчин олон нь нэн талархалтай хvлээж авлаа. Тээр жилийн наадмаар Налайхын Д.Адъяатємєрийг улсын начин цол хvртэхэд яг ингэж баяр хvргэж байсансан. Д.Адъяатємєр начны шавь нар амжилттай барилдаж наадамчин олноо баярлуулж багшийнхаа "єр"-ийг тєлж яваа бол шинэ начин Ж.Оргилболдоос бие аралдаа дvйцсэн цол гуншинд хvрэхийг хvсэн хvлээх болно. Начны даваанаас ч хvнд гурав, дєрвийн даваанд ахмад арслан Л.Сосорбарам М.Мєнгєн хоёр амлаж авсан нь залуу бєх Ж.Оргилболдыг бєхийн тэнгэр ивээснийх биз.
Наадмын дэвжээ хатуу, начны босго єндєр гэдгийг харуулсан євдєг шороодолт Ардын тєрийнхєє их баяр наадмын зvлэг ногоон дэвжээнд анх зодоглож барилдааныхаа гарааг эхэлж буй алс баруун хязгаар Увс нутгийн залуу бєх Б.Ганбат єнгєрсєн жил Увс аймгийн баяр наадамд тvрvvлж аймгийн арслан цол хvртэж, энэ євлєєс Монгол vндэсний бєхийн дэвжээнд гэнэт тодорч барилдааны ур чадвар илт сайжирч бєх сонирхогч олныг шуугиулж яваа бєх. Энэ жилийн баяр наадмаар Завханы залуу заан Ц.Цэрэнпунцаг дєнгєж хорин насны босгыг алхаж байгаа энэ залуу бєхийг гурвын даваанд амлаж барилдаад орхилоо. Баяр наадмын дэвжээ хатуу, начны босго єндєр гэдгийг харуулсан сургамжтай євдєг шороодолт. Ганцхан Б.Ганбат ч биш Завханы Ц.Сумьяабэйс, Баянхонгорын Д.Доржбат, Євєрхангайн Д.Ганхуяг, Сэлэнгийн Ш.Зоригт, Ховдын Ц.Мягмарсvрэн нарын залуу бєхчvvд барилдаан бvртээ дvгнэлт хийж уйгагvй хєдєлмєрлєж, биеэ хир зєв авч явах, бєхийн дэг жаяг, ахмад бєхчvvдээ хvндэтгэх зэргээс ихээхэн шалтгаалдаг гэдгийг анхаарах биз. Хойтон жилийн наадам хол ч хоног хоногоор ойртсоор л...
ТАВАН ЦАГАРИГ