INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Chinbaa » Sun Aug 31, 2008 2:47 pm

ALKAHOLIK wrote:
penny wrote:chich neleed hodolmorloj bgan bna shuu
naiz ni buh bichlegiig chini unshlaa
chi 22A giin naska monu?

Минийхийг бас ун*a*рай... Би бас их хөдөлмөрлөж байгаа... Манайх 23В-д байдийшд...

:-o
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Oct 21, 2008 10:41 pm

за хөөрхий муу сэдэвтээ хагас улиралдаа 1 удаа орж ирдэг болжээ... :sad:
гэхдээ одоо "ажил" хийх цаг үе маань ч ирлээ...
өөрийнхөө болон зарим нэг нөхдийн урмыг хугалахгүйг хичээнээ...
гэхдээ зунжин, намаржин амраад ороод ирсэн чинь энэ NBA чинь бөөн танихгүй хүнээр дүүрсэн байна... :help:
ашгүй харин одооноос хэрэгтэй, хэрэггүйгээрээ ялгараад овоо цөөрөх бололтой...
за тэгээд ер нь таахад улам л хэцүү, оньсого шиг улирал бидний өмнө хүлээж байна...

Бостончууд ч ер нь амралтаа авах байхөө...
ер нь байна ш дээ, хүн чинь тэгээд зорилгодоо хүрчихээр одоо яг яахав?
дахиж түрүүлнэ гэсэн тийм **н** зорилго гэж байж болох уу? :smile:

тэгэхээр Нуурынхан л хамгийн тодоор бөгөөд томоор тэргүүн эгнээнд бичигдэх нь байна...
өнгөрсөн жил нээх гоё нуур цэлэлзэж байсан чинь юунаас ч юм болоод 10 л ус хөрсөнд шингээд, бас 10 л ус ууршаад, нуурны усны түвшин зохих хэмжээнээс дутсан гэсэн...
энэ жил хотын иргэд чадах чинээгээрээ ус зөөн юүлж байгаа учраас нуур нь бүр халих юм байхаа...
би сайн ойлгохгүй байгаа...

хаа очиж 76 гэдэг сонин нэртэй баг манай 76 шиг байхаа болих юм шиг байна...
хамгийн үзүүштэй бөгөөд хамгийн үр дүнтэй "хэрүүл, мэтгэлцээнээр" та бүхнийг байлдан дагуулах болноо гэж амлаад баахан гаруудаас гарын үсгийг нь авсан байна лээ...
бяцхан луйвар ч орсон байх талтай...

Пуужингууд жинхэнэ толгойны өвчинтэй болсон...
"Галзуу бөгөөд түүндээ үнэнч байлдагч" гэсэн хочтой сансрын нисгэгчийн тухай яриад байгаа ухаантай...
гэхдээ "Адельман" гэдэг хуучны сайн эм байгаа...
комбинзонд нь 5 боодол буюу 5 кг хийсэн, ер нь бол найдвартай гэж удирдлагын зүгээс үзэж байгаа бололтой...
даанч тэр нь Яао, ТМак 2-ын өвчнийг анагаах увьдасгүй, ямар ч хамаагүй гэсэн...

шинээр шуугиан тарих улсууд бол Портлэнд цементийн үйлдвэрийн ажилсаг залуус шүү...
ёстой нээрээ зах зээлийг бол чанар сайтай барилгын материалаар найдвартай хангаж, ашиг орлогыг хүүдийлэх шиг болохын чацуу хавар болгон шалгаруулдаг ТОР-8 бүтээгдэхүүний нэгээр шалгарч, "Үзэгчдийн найдвартай түнш" цолоор шагнуулнаа...

Нью-Йорк хотод алдагдсан нэр хүндээ олж авахыг тэргүүн зорилгоо болгосон баахан залуус байна гэнэ...
тэднийг Италийн мафийн нэгэн алдарт толгойлогч удирдаж байгаа бөгөөд "гүй, гүй, бас дахин гүй" гэж загнан гүйхгүй бол гэрт нь сонинд боодолтой загас илгээнэ гэж айлгаж байгаа гэнэ...

Канадын нутагт дэвсгэрээс дахин нэг үлэг гүрвэлийн өндөг олдож...
гэтэл дотроос нь аль хэдийн өтөлсөн Тайранозавр гараад ирсэн гэнэ...
одоо тэнд 2 том махчин динозавр бүгдийг нь залгина, зажлана гээд хөтлөлцөөд яваа байгаа гэсэн...
дунд нь мөстөөд хөлдчихгүй бол яадаг бол?

миний л мэдэж сонссон зарим мэдээ энэ байна...
тэгжийгаад өөр олон сонирхолтой юмнууд дуулганаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby spain man » Wed Oct 22, 2008 12:18 pm

Хахахаха :-o :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby o_baatar316 » Wed Oct 22, 2008 11:28 pm

:-o :-o :eek:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Чуугий » Thu Oct 23, 2008 9:01 am

Наска гоё бичжээ. :-o :eek:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby gogetit » Thu Oct 23, 2008 11:32 pm

Roger Powell
Image
Michael Ruffin
Image
Бухнууд энэ 2 нөхрийг багаасаа хаслаа.
Joe Crawford
Image
C.J. Giles
Image
Энэ хоёр нөхөр мөн нуурыханд тэнцээгүй бололтой хасагджээ.
User avatar
gogetit
 
Posts: 30
Joined: Fri Sep 05, 2008 3:48 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby RBK » Fri Oct 24, 2008 10:11 am

Цамц нь гоё юмаа...

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Mon Oct 27, 2008 11:27 pm

дөхөөд байнаа...
яаанаа... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Thu Nov 06, 2008 11:49 pm

Image
лэтс гэт рокин... :RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Fri Nov 07, 2008 12:38 am

Америк "ах" нар маань толгойныхоо өнгийг солих шив...
сонгуульд дандаа сагсан бөмбөгчид санал өгсөн гэсэн...
мэдээж, өөрсөдтэйгээ л адилхан хүнийг ерөнхийлөгчөөр сонгоно шүү дээ... :RD
би гэхдээ энд улстөржих гэсэнгүй...
бас арьс өнгөний талаар өөрийн бодлоо хуваалцахгүй...
зүгээр сэдвээ эргэх гээд ороод ирлээ... :eek:

улирал эхлээд учраа олох гээд л яваад байна...
хэсэг арьс бөөрөнхийлөөд торонд чулууддаг улсууд л энүүгээр тэрүүгээр баахан байх шив...
тоглоод, наадаад, тэгээд бас цалин авдаг гэжуугаа...
за тэр яахав...

Image
өнгөрсөн жил баахан хүн амьтан баярлуулсан ногоон хувцастангууд маань хуруундаа томдсон том том бөгжнүүдээ зүүгээд нулимсаа урсгасан өдрийг үзэх хувь тавилан байсан юм байна...
тэгээд том "цэцэрлэгтээ" нэмж 1 хөшиг өлгөөд л...

Image
цаана чинь Детройт хотод амьдран суудаг Жо ах ирэх жилээс цалин ч үгүй, цай ч үгүй болох "Хиймэл оюун ухаан" гэдэг сонин нэртэй ахыг гэртээ авчирч байгаа боловч удахгүй жийх нь тодорхой гэнээ....учир нь 2010 онд мундаг авьяастай нэг хүү Кливлэнд дэх гэрийн хорионоосоо гарахаар аав, ээжийгээ найрч чадсан гэсэн....
хүний наймаа шиг л юм болохым даа гэж...

Image
Сан-Антониод байдаг аргентин залууг эзгүй хойгуур баг нь "араар нь тавиад, тавиад бас дахин тавиад" байсан чинь тэнд бас байдаг франц залуу "одоо болсон, хангалттай" гэж ууртайгаар орилоод багаа анхныхаа хожилд нь хүргэж байх юм... харин тэр хооронд аргентин залуу Лонгооооориатай нь орооцолдсон юм биш биз? :smile:

Image
Хьюстонд байдаг унжуу царайтай залуу сэтгэл их хангалуун байгаа бололтой...
тэнд амьдардаг хятад залуу түүнийг дандаа инээлгэж байхаа амалсан бол нөгөө нэг 5 кг боодол эм хэрэгтэй гээд байсан америк залуугийн толгой ойрдоо ердөө өвдөхгүй байгаа гэнээ... болж дээ, тэр 3-ыг өвчин зовлонгүй сайхан амьдраасай гэж их л хүсэх юм даа...
тайлбар: зураг, бичлэг 2 маань тохирсонгүй, сөв сөөрий шүү...

Гурвал гэснээс зарим нэг иймэрхүү "гурвалжиншүү" юмнуудыг харахаас бүр дургүй хүрэх юм... :RD
Image
Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby aapyyl » Fri Nov 07, 2008 12:47 am

BAgiig maani hun bolgon ad uzeh yum aa :-o
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Тунгаа » Fri Nov 07, 2008 10:05 pm

[quote="rednasca"]Хьюстонд байдаг унжуу царайтай залуу [/quote]

T-Макийг хэлээд байна уу? :smile:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby kayo » Sat Nov 08, 2008 12:03 am

Наска энэ жилээс бичлэгийхээ стилийг их өөрчилжээ,гоё бичиж байна,үргэлжлүүлээд байгаарай
п.с:сүүлийн хэдэн зураг харагддаггүй ээ
kayo
Барса фэн
 
Posts: 8904
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby spain man » Sat Nov 08, 2008 1:10 am

Гурвалжиншуу юу хахахах :-o сайхан хэллээ ... :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Sat Nov 08, 2008 8:39 pm

Гарууд энэ жил иймэрхүү цалин авч байгаан байна...
Та нөхдийн шүлсийг жаахан гоожуулах гэсийн...

1. Kevin Garnett (Boston) $24,751,934
2t. Jason Kidd (Dallas) $21,372,000
2t. Jermaine O'Neal (Toronto) $21,372,000
4. Kobe Bryant (LA Lakers) $21,262,500
5. Shaquille O'Neal (Phoenix) $21,000,000
6t. Allen Iverson (Detroit) $20,840,625
6t. Stephon Marbury (New York) $20,840,625
8. Tim Duncan (San Antonio) $20,598,704
9. Tracy McGrady (Houston) $20,370,437
10. Ray Allen (Boston) $18,388,430
11. Dirk Nowitzki (Dallas) $18,077,904
12. Paul Pierce (Boston) $18,077,903
13. Shawn Marion (Miami) $17,810,000
14. Rashard Lewis (Orlando) $16,447,871
15. Michael Redd (Milwaukee) $15,780,000
16t. Pau Gasol (LA Lakers) $15,106,000
16t. Andrei Kirilenko (Utah) $15,106,000
18t. Amare Stoudemire (Pho.) $15,070,550
18t. Yao Ming (Houston) $15,070,550
20. Mike Bibby (Atlanta) $14,983,603

гэснээс үүнтэй холбоотой нэг оньсого таалгая...
юу ч хийхгүй мөртлөө цалин авна. тэр юу вэ?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Bayaraa » Sat Nov 08, 2008 8:52 pm

Жермайн О-Нил :mrgreen:
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Bibby » Sat Nov 08, 2008 10:51 pm

Биш блаа :mrgreen:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Жавхлан » Sat Nov 08, 2008 10:57 pm

6t. Stephon Marbury (New York) $20,840,625
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Чуугий » Sat Nov 08, 2008 11:16 pm

Марбури ойлгомжтой шдээ.....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby zizu » Sat Nov 08, 2008 11:17 pm

Марбэри ёстой хэрэггүй тоглогч...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Цоомоо » Sun Nov 09, 2008 12:07 am

Марбэри ч бэлтгэл хийж байгаа байх.
Кейт Ван Хорн л юу ч хийхгүй цалин авч байгаа байх шүү. Энэ жил ч цалин авч байгаа байх гэж бодоод байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Bibby » Sun Nov 09, 2008 12:22 am

Нэг тийшээ зарагдчуул ч уул нь хэрэгтэй л бна ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Bibby » Sun Nov 09, 2008 3:54 am

Image
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby bobi » Tue Nov 11, 2008 8:14 am

i love this game...
User avatar
bobi
 
Posts: 389
Joined: Tue Sep 12, 2006 5:55 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Thu Nov 27, 2008 8:16 pm

юу байцгаанаа?

энэ улирлын өнгө ч тодроод сайхан байнөөө....

Аваргууд аварга гэдгээ сайхан батлаад л, юун Пози, өөрсдөө Пози энэ тэр гэсэн шиг л, Рондо нь ам сайхан сэнгэнүүлээд л, юутай сайхан, ёстой сайхан...жинхэнэ сайхан....

нөгөө талд дэд аваргууд дэд аварга гэдгээ сайхан батлаад л, юун юу, өөрсдөө юу энэ тэр гэсэн шиг л, хэн нэг нь биш бүгдээрээ, тодруулбал 10-уулаа сайхан сэнгэнүүлээд л, юутай сайхан, ёстой л хүсээгүй жирэмслэлт болжийноо...

за гэтэл Леброн2010 гэдэг шинэ хоч зүүсэн залуу 2 жил унтаад сэрээд сагсан бөмбөгийн Меккад бурханы гэгээн дүрээр морилмоор ч юм шиг, үгүй ч юм шиг сонин юм яриад хүмүүсийг сайхан хошгоруулж байгаан биш үү? "Леброн ин вери биг биг сити" гэдэг шинэ савангийн дуурь миний сэтгэлийг хүртэл хөвсөлзүүлжийнээ... рилийз дэйт нь 2010.07.01.

тайлбар: багийн андууд нь 2010 оныг тэсэн ядан хүлээж байгаа нөхрийг явуулахгүй, ядаж л явахаас нь өмнө хуруундаа 1 бөгж зүүгээд авах гэж маш их мэрийж байгаа нь бэлтгэлийн өрөөндөө нулимсаа гартал мачийж байгаагаас нь илтээр мэдрэгдэх бөлгөө...

тайлбарт өгөх дүгнэлт: гэвч харамсалтай нь энэ бүхэн ямар ч үр дүнгүй бөлгөө... найруулагч нь үзэгчдийг уяраахаар зохиол дээр ажиллаж байгаагаа чихэнд шивгэнэсэн юм...

за тэр яах вээ...

эргээд нөгөө өнгөлөгч тоосгонуудын тухай яриандаа орцгооё....
орох гэтэл бусад нь дандаа хулхи юм байнаа...
бод л доо, Пуужин хөөрөөд, Зөгий хатгаад, Шижир алт бүхлээрээ бүрэлдээд, Нар шатаад, Жазз хөгжим моодонд ороод, Ид шид гэж байдагт хүмүүс итгээд байгаад ч ирээдүй нь бүрхэг байнаа...
өөрөөр хэлбэл, пуужин дэлбэрэх, зөгий хатгасан хүндээ алуулах, алтны үнэ унах, нар хиртэх, поп хөгжим чихэнд уянгалах, шинжлэх ухаан бурангуй ёсыг ялах магадлал үргэлж нээлттэй...

за тэгвэл жаахан хов жив зөөе...

саяхан миний таалгасан "оньсхоны" баатар болсон нөхөр одоо бүр тоглооч гээд байхад үгүй гээд гэдийсэн гэнэ... хөөрхий ч үнэндээ залхуураагүй байхаа, гол нь голдоо ортол гомдсон биз... цагтаа цалгиж, өвс байвал татчихаад, өгзөг байвал алгадаад явж байсан тэрээр Дюхоны замены замен болчихлоор бүр хоол ч орохоо байгаа биз... гэхдээ л чи муу 20 сая авдаг юм байж... Нью-Йоркийн эзэн түүнд мөнгөө өгөхгүй гэж гэдийж байгаа бол тоглогчдын эрх ашгийг хамгаалах холбооноос түүнийг өмгөөлөх юм байх... түүнд амжилт хүсэх үү? яахав?...

улирлын шилдэг залуу тоглогч шагналын эзэн цагаасаа өмнө тодроод явчихлаа...
хэн нэг нь түүнд зориулж, сайхан сарнай минь, чи минийх энэ тэр гээд 4 мөрт бичээд өгөөч...
Испани залуу байна уу?

хүчтэй Данканы өмнө хүчгүй би буруутай...

Мело оройтсон ч гэсэн "хайртайгаа, хамтрагчтайгаа, хослох хунтайгаа" учирчээ...

"2010 он" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүх менежерүүд улангасч байна...
үүний жишээ болж, баахан нөхдүүд зарагдав...
хэн сайн нь биш, хэний гэрээ нь энэ жил, эсвэл дараа жил дуусах нь чухал болоод байна...
тайлбар: үүнд санхүүгийн хямрал ямар ч хамаагүй болно...

гай дээрээ гай дуудаж, Кэмби, Рэндолф, Кэмэн гэсэн жинхэнэ хүн аймаар юмнууд цугларчихлаа... яалтай ч билээ... Клипперз гэдэг багийн дэмжигч хүний сэтгэгдлийг сонсмоор байна?

хүүш, гэснээс нээрээ тэр хөтөлбөрөөс болж хөтөлбөрийн зорилтот бүлгүүд болох өнөө залуу найзуудыгаа найраад эхэлсэн гэсэн шүү...
Леброн, Бош, Вэйд нар 1 багт байна гээд зүгээр бодлынхоо мухарт шидээд үз дээ...
шууд л огшиж байна уу?

ер нь ингэж 2 жил зовж байхаар бүгдээрээ хөлдөөгч хайвал яасийн?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests