by spain man » Wed Mar 15, 2006 8:10 pm
1986 оны дэлхийн аварга, 1990 оны дэд аварга Аргентины багийг дасгалжуулж байсан Карлос Салвадор Билардо “MARCA”-д ярилцлага єгчээ.
-20 жилийн тэртээ Мексикийн дэлхийн аварга эхлэхээс ємнє та Аргентины шигшээтэй дэлхийн аварга болно гэж тєсєєлж байв уу?
-Vгvй. Ямар ч байсан дээгvvр давхина л гэж бодож байсан. Дэлхийн аварга болох маш хэцvv байсан. Тэр vед багууд маш хvчтэй байсан. Франц, Герман маш сайн байсан. Мексик, Итали, Испани ч их эвгvй байсан даа. Бид Испанитай хагас шигшээд таарчих вий гэж их айж байлаа. Азаар Бельги гарч ирсэн нь бидэнд сайн болсон.
-Марадонатай бvх юм амархан байсан уу?
-Диегог дэлхийн аваргад явахаас ємнє хэвлэлээр маш их шvvмжилсэн. Тэр яагаад ахлагч болж байгаа юм, Марадона шигшээд орсон нь сvйрэл гэх мэтээр бичиж байсан. Марадонагийн оронд Бочиниг авч явах ёстой гэж байсан. Би vvнд хариулт єгєєгvй. Тэгээд юу болсныг бvгд мэдэж байгаа биз дээ. Бид дэлхийн аварга болсон.
-”Бурхны гар” нь ямар ч тоглогчийн хувьд байж болох зvйл vv?
-Англитай тоглосны дараа хэвлэлийн хурал дээр надаас эхний гоолыг гараараа хийсэн талаар асуусан. Тэгэхэд нь би “Та нар итгэлтэй байна уу” гэж асуухад хэн ч хариулж чадаагvй. Дараа нь Диего гараараа гоол хийснээ надад хэлсэн. Гэвч талбай дээр ч, телевизээр ч энэ нь харагдаагvй. Харин Англид хэвлэгдсэн ганцхан гэрэл зураг л байдаг юм.
-Энэ удаагийн дэлхийн аваргад хэн тvрvvлэх бол?
-Гэрийн эзний хувьд Герман магадгvй. Аргентин, Бразил хоёр байна. Тэд шилдэг тоглогчидтой. Энэ удаа Англи тvрvvлж тун болзошгvй. Єєр хэлээд байх баг алга.
-Дэлхийн аварга болох зєвлєгєє єгєєч?
-Стратегийн тоглолтыг бэлтгэл болгон дээр туршиж vзэх хэрэгтэй. Тэгж байж л хожил авч чадна. Булангийн цохилт, торгуулийн цохилт байна. Дараа нь зєвхєн тєвєєр биш, хоёр жигvvрээр тоглож талбайг бvхэлд нь эзлэх хэрэгтэй.
-Аргентины шигшээ багийн гарааны тоглогчийг нэрлэхгvй юу?
-Одоогоор хэнийг авч явахыг сайн мэдэхгvй байна. Аббонданзера, Аяала, Сорин, Камбиассо, Креспо нар гарах нь гарцаагvй. Пекерман хэнийг ч онцолж vзэхгvй байгаа нь дэлхийн аваргад хэрvvл маргаангvй явах боломжийг олгож байна. Одоо Тевес, Гаго, Агуэро, Фигероа нарыг авах хэрэгтэй. Месси байна. Тэр баталгаатай явна биз.
-Рикельме “Барселона”-д очоод бvтэлгvйтсэнийг юу гэж vздэг вэ?
-Тvvнийг зvvн жигvvрт тавьсан нь алдаа болсон. Рикельме бvх талбайгаар чєлєєтэй гvйж тоглодог. Гэтэл тvvнд зєвхєн зvvн жигvvрийг єгснєєр тэр тоглож чадаагvй.
Хала Мадрид