Хэдэн шөнө гүрийсэн чинь өөрийн эрхгүй нүд анилдчиж. Холланд Румыныг эхлүүлээд удалгүй явчиж. Тоймыг нь харахад манайхан балласан бололтой. Орой дойчоор нэтэд ороод ирнэ, тэгэхээр нь татаж үзнэ дээ. Комментатор нь хоолойгоо шахаж ирээд л, яг л нэг гал ус мөргөлдөж байгаам шиг тайлбарладаг, үзэхэд үнэн кайфтай шүү. ВП их гоё үг хэлжээ. Энэ тоглолт маш ихийг хэлсэн тоглолт болсон, бидэнд Б баг гэж үгүй, харин 23 шилдэг тоглогчдоос бүрдсэн нэгэн цул баг гэжээ. Кройфф өчигдрийн хэдийг өмнө нь гар нийлсэн хэд биш байсан ч гэсэн гайхалтай тоглолоо гэж магтжээ. Ингээд зарим хүмүүсийн оноогүй дуусгана гээд байсан баг авч болох бүх оноог авч, тэр дундаа ланжгар багуудын эсрэг 9-ийн 9 гоол хийгээд нэгээр торойгоод гараад ирэв ээ гэж. ВБ хэрэв хожигдвол бидний энэ сайхан уухай тасалдаад, цаашдын тоглолтод нөлөөлж мэднэ гэж үзсэн гэнэ. Нөөцийн хэд ч гэсэн гараад өөрсдийгөө баталж, улмаар гарааны эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ харуулж чадсан гэнэ. Итали Француудын хожиж чадаагүй багийг дээрэлхвээ. Гэхдээ
.................... Хунтэлаар ............
Роббен .......... Афэллай ........... ВП гэж довтлохоор ямар ч багийг нугаслах чадвар байна доо. За ингээд шинэ гэр болсон Берн минь баяртай. Чамайг үргэлж дурсаж явах болно. Шинэ адал явдал эрэхээр Базел уруу бид хөдөллөө. 1 зорилго, 1 мэдрэмж, хамдтаа бид улбар шарууд
![gooooood :eek:](./images/smilies/smile_tup.gif)