UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby SAVAGE » Thu May 22, 2008 8:51 am

Тэрри арай чиг дээ гэж... Беллетиг оруулаад л Эссэйн-г төвд татах байсан юм... Хэдэн эвгүй довтолгоо бол Эссэйн урагшилж байж л болсон шд...

5 дахь цохилт яагаад Эссайн биш байсан гэж... Тэрри г пенальти цохидогийг мэдэхгүй л юм байна.... Анелкагийн оронд яагаад Эссэйн байгаагүй гэж....
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby tamir_b » Thu May 22, 2008 9:07 am

ManU-д баяр хүргэе.

Terry даан ч дээ...
Гэхдээ зүгээрээ дараа жил дахиад бна.
England Liverpool
tamir_b
 
Posts: 273
Joined: Wed Mar 05, 2008 1:30 pm
Location: Улаанбаатар

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Deck » Thu May 22, 2008 9:25 am

МанЮ Москвагийн даалгавараа амжилттай биелүүллээ. :-D
Deck
 

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby ТӨӨГӨӨ » Thu May 22, 2008 9:39 am

Gooner wrote:Чэлсиг ингэж сайн тоглоно гэж үнэндээ санасангүй шүү. Баллак Эссиэн 2 сайн байлаа. Хэдийгээр МанЮг балиалж байсан (жич : бооцоо тавьсан байсан болно) ч шигшээгийн ахлагч маань хоосон хоцорсонд тиймхэн л байна.

яг үнэн энэ хүнээс л болж челсиг дэмжлээ! бдаггүй шүү! гэхдээ сайн блаа! маню-н фэнүүдэд баяр хүргий!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Ville » Thu May 22, 2008 10:02 am

Үнэхээр гал авалцсан, дотор шатаасан тоглолт боллоо. Даанч тун харамсалтайгаар CHELSEA хожигдлоо. Манчестерт аз таарлаа. Надтай маргах хүн гарахгүй биз ээ.. Одоо хүртэл дотор харлаад, сэтгэл гонсойгоод байж суух газраа олохгүй байна. Тэр Баллак яаж цохиод байгааг хараад уур хүрч байлаа. Терри болон хоёр Коулдаа талархаж ч суулаа. Макелеле маш сайн тоглолоо. Хоёр ч хүний хамраас цус гаргах шиг болно лээ. Роналдог дээгүүр яаж ийж байгаад ороод ирэхээр нь дотор бачимдаж түүний дараа Петр Чехээр бахархах сэтгэл төрнө. Лампардын ухаалаг тоглолт ч их нэмэр болсон доо. Гэхдээ л Грант Калуг оруулж ирдэггүй л байсан юм. Калу ч муу тоглосон. Шева яасийм бол гээд хараад л байлаа. Таг чиг. Другбаг хөөгдөхөд санаа зовохоосоо илүү инээд хүрсэн дээ. За за миний хувьд ч Челси аваргын цомыг авах хэмжээний тоглолт хийлээ. Азгүй л байлаа. Дараа жилийн наадам ч хол байна даа гээд л сууж байя даа. Аа тэр пеналтиг яриад ч хэрэггүй байх. Гол буруутан нь Анелка.
CHELSEA
User avatar
Ville
 
Posts: 2
Joined: Thu May 22, 2008 9:18 am

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby BuG » Thu May 22, 2008 11:31 am

Зиак... одоо хүртэл тайвширч чадахгүй нь. МАню фенүүдэд хэлэхэд танай баг гайхамшигтай, илүү... байсандаа биш.. азтайдаа хожлоо шүү. Битгий янз бүрээр хэлээд байгаарай... Хүлээж авч тун чадашгүй нь :grin:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby otgoo99 » Thu May 22, 2008 12:00 pm

SAVAGE wrote:Тэрри арай чиг дээ гэж... Беллетиг оруулаад л Эссэйн-г төвд татах байсан юм... Хэдэн эвгүй довтолгоо бол Эссэйн урагшилж байж л болсон шд...

5 дахь цохилт яагаад Эссайн биш байсан гэж... Тэрри г пенальти цохидогийг мэдэхгүй л юм байна.... Анелкагийн оронд яагаад Эссэйн байгаагүй гэж....

Yмбуу дуракын хийж бгаа ажил. Миний баатар дунд тоглосон бол аль хэдийн аварга бхгуй юу. **н** умбуу хун унэлэдэгуй сохор шаар
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby 2face » Thu May 22, 2008 12:23 pm

I'm not a Chelsea's BIG fan.I'm Real Madrid guy. I don't care Chelsea or Manu. But last night Terry really irritated me. Fuck You Terry. Why didn't you just die there when you slipped during your penalty. I never been angry like this. Even during Real Madrid loss to Roma. Fuck you asshole. Baatar bolohgeed yadtsan mal. Terry alaagui bul Lampard eejinhee dursgaliig hundetgeed Trophy-iig urguchihuud uilj suuh baisan yum. Poor little Lampard. And also Manu don't be so arrogant about your big win. Fergie you just got luck. Why Drogba and Lampard hit the post damn
2face
 
Posts: 1
Joined: Mon May 12, 2008 10:51 am

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby BuG » Thu May 22, 2008 12:25 pm

2face wrote:I'm not a Chelsea's BIG fan.I'm Real Madrid guy. I don't care Chelsea or Manu. But last night Terry really irritated me. Fuck You Terry. Why didn't you just die there when you slipped during your penalty. I never been angry like this. Even during Real Madrid loss to Roma. Fuck you asshole. Baatar bolohgeed yadtsan mal. Terry alaagui bul Lampard eejinhee dursgaliig hundetgeed Trophy-iig urguchihuud uilj suuh baisan yum. Poor little Lampard. And also Manu don't be so arrogant about your big win. Fergie you just got luck. Why Drogba and Lampard hit the post damn


Битгий ийм юм ярь. Энэ бол хөлбөмбөг. Аз эз бүгд байдаг. Хэн ч алдаж болно. Ахлагчийг ингэж муулах шаардлагагүй :grin:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby boboZ » Thu May 22, 2008 1:05 pm

2face wrote:I'm not a Chelsea's BIG fan.I'm Real Madrid guy. I don't care Chelsea or Manu. But last night Terry really irritated me. Fuck You Terry. Why didn't you just die there when you slipped during your penalty. I never been angry like this. Even during Real Madrid loss to Roma. Fuck you asshole. Baatar bolohgeed yadtsan mal. Terry alaagui bul Lampard eejinhee dursgaliig hundetgeed Trophy-iig urguchihuud uilj suuh baisan yum. Poor little Lampard. And also Manu don't be so arrogant about your big win. Fergie you just got luck. Why Drogba and Lampard hit the post damn


Just shut your fuckin mouth up!!!!!!! Terry is the man, this is football...!!! So don't be silly like this bastard....! (mannn
Luck is the most important thing in football... Avram had enough luck in last few matches but this time it's not their turn....
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby lj_king » Thu May 22, 2008 2:08 pm

ronaldo esseiniig hed hed yamar goyo huurj bvaa cain togloson gaihaltai. manu deeesheee deeesheeee
User avatar
lj_king
 
Posts: 34
Joined: Tue May 29, 2007 4:08 pm
Location: ub

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Eternity » Thu May 22, 2008 6:13 pm

Uneheer goyo toglolt bolloo.C.Ronaldo-g penalti aldahad gomdood barag uilah shahav gsn.Gesen ch tsom orgoloo doo.Ballack-g byatshan orovdloo buhniig hiisen ch hojigdol.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Beck7 » Thu May 22, 2008 7:37 pm

Миний хувьд Чэлси сайн тоглосон.
Чэлси багаас барисан гоол бол Лампардийн ч зөвхөн гавъяа бус Ж.Коулийн л хөндлөн дамжуулалт гэж бодож бна. Тэр Анэлка гэдэг нөхөр хэзээ пиналт цохиж сурнаа..
За олон юм нуршаад яахав Манчэстэр Унайтэднан фэнүүдэд баяр хургэе.
Impossible is nothing.
Butehgui zuil gej ugui
User avatar
Beck7
 
Posts: 17
Joined: Tue May 20, 2008 10:38 pm
Location: Česká Republika Praha

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby barca forever » Thu May 22, 2008 9:16 pm

Ранери гээс хойш анх удаагаа л челси г дэмжлээ.
Жоохон аз л дутлаа даа.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Deck » Thu May 22, 2008 9:36 pm

За сайхан тоглолт боллоо үнэхээр гигантууд л ингэж хоорондоо үздэг байх.
Челсичүүд дараа жил аврага авах байхаа. Үнэхээр сайн тоглосон.
Deck
 

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Мөөжө » Thu May 22, 2008 9:51 pm

Үзүүштэй гоё тоглолт болло! Миний хувьд Chelsea г дэмжиж байлаа гэвч хожигдлоо.. Яагад Shevа ааг гаргахгуй бна гээд гайхаадл бж блаа! Үнэхээр гигантууд яаж тоглдогийг харууллaдаа!
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Nomer 10 » Fri May 23, 2008 12:34 am

2007/2008 улирлын Аваргуудын лигийн финал

Image vs Image

... Москвагийн цагаар шөнийн 1 цаг аль хэдүйнэ өнгөрсөн байлаа. Лужники цэнгэлдэх, амьсгаа дарсан нам гүм байдал, ер бусын тайван царайлах франц залуу, гараа өргөн гонжийн зогсох холланд эр ...

Шилдгийн шилдэг 32 багаас Европын аваргын төлөөх тулаанд тунаж үлдсэн Манчестер Юнайтед болон Челси багуудын тоглолтын бичлэгээрээ энэ улирлын эхний бөгөөд эцсийн тоймоо хүргэж та бүхэндээ хүргэж байна. Юуны өмнө хэдэн тоо баримт дэлгэе л дээ. МанЮ 2 удаа Европын аварга болж байсан бол Челси анх удаа финалд үлдэж буй нь энэ. Челси гэхдээ УЕФА-ын Цомтой багуудын цомыг хоёронтоо өргөж байсан ажээ. Тэрчлэн 2 талаас ЧЛ(Чэмпионс лиг)-ийн цомыг өргөж байсан хэд хэдэн тоглогч байлаа. 99 оны алдарт финалыг өдгөөгийн МанЮ-аас Гиггз, Скоулз(картны улмаас өнжиж байсан), Нэвилл, Браун(сэлгээгээр очиж байсан) нар мэдэрч байсан бол ван дер Сар 95 онд Аякстай, Харгрийвз 19 настайдаа 2001 онд Баваритай гайхамшигт цомыг өргөж байсан. Челсигийн талаас Шевченко 2003 онд Милантай, Макелеле 2002 онд Реалтай, 2004 онд Перрейра Карвальо нар Портотой, Беллетти 2006 онд Барселонтой аваргалж байв. Финалд хожигдож байсан тоглогчид бас хэд бий. Тухайлбал ван дер Сар 96 онд, Баллак 2002 онд, Эвра 2004 онд, Шевченко 2005 онд гэх мэт. Тоглогчдыг ЧЛ-т тоглож байсан түүхийг нь харахад сонирхолтой зурагнууд бас бий. Эвра 2004 онд Перрейра Карвальо нарт хожигдож байсан өшөөгөө авах бол Челси 2004 оны хагас шигшээд Эврад хожигдож байсан хариугаа авахыг хичээнэ. Баллак Макелелед хожигдож байсан ч өнөөдөр нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн зүтгэх бол Баварид хамтран олон олон түүхт ялалтыг хийж байсан Харгрийвзийнхээ өөдөөс тоглох болжээ. Харгрийвз 2005 онд Челсид ялагдаж байснаа бодон бодон тоглох бол МанЮ 2002 онд Баллакт, 2003 онд Макелелед, 2004 онд Перрейра Карвальо 2-т хожигдож байснаа бодон шүд зууна. Өдгөөгийн тоглогчдоос 3 тоглогч Лужники цэнгэлдэхэд гоолдож байсан гэнэ. Тэд бол Нани, Анелка, Видич нар.Нани ноднин Спортингд байхдаа Спартакт гоолдож байсан бол Анелка тэртээ 98 онд Евро 2000-ын куалид Оросын шигшээгийн өөдөөс гоол хийж байсан байна. Видичийн хувьд Лужники цэнгэлдэх түүний гэр билээ. Тэрээр Спартак Москвад 39 тоглолт хийхдээ 4 гоол хийж байсан байна.

Итгэхэд бэрх ч гэсэн хөлбөмбөгт түүх давтагддаг нэгэн хууль үйлчилдэг. Эндээс харахад улаан чөтгөрүүд аваргалах мэт. Заримаас нь дурдахад, ЧЛ-ийн финалд анх удаа үлдэж байгаа баг хэзээ ч аваргалж байгаагүй, 2001 оноос хойш Реалыг хожсон баг аварга болж байгаа гэх мэт. Гэхдээ Челсид ч гэсэн бас давуу тал бий. Өмнө нь 2 удаа ЧЛ-ийн финалд нэг улсын багууд таарахад нутгийнхаа лигид хэн доогуур байранд орсон нь аваргалж байжээ(2000 оны Реал Валенси, 2003 оны Милан Юве). Тэрчлэн МанЮ Москвад 2 удаа тоглоод гоолгүй хожигдож байсан бол Челси энд нэг удаа тоглохдоо хожлоор тоглолтоо өндөрлөж байсан байна. 2 баг хоорондоо нийт 150 удаа тоглосноос МанЮ 65 хожиж, Челси 41 хожиж, 44 удаа тэнцэж байжээ. Харин сүүлийн 5 жил буюу одоогийн формоор нь авч үзвэл хөхүүд хавьгүй илүү гарах аж. Тэд 14 тоглолтын 7-д нь хожиж, 5 тэнцэж, ердөө 2 л удаа хожигдож байсан аж.

За ингээд тоглолт руу та нөхдийн харцыг бэлчээе дээ. МанЮ финал хүртэл 12 тоглохдоо 9 хожиж, 3 тэнцсэн бол хөхүүд 6 хожиж, 5 тэнцэж, 1 хожигджээ. Миний бие МанЮ-ын гал улаан фэн тул багаа хэт дэмжсэн байдал ажиглагдах аваас урьдчилаад хүлцэл өчье. Ямар ч хүн хайртай баг нь Европын аваргын финалд үлдчихээд байхад сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чадахгүй биз ээ. Удаан таамагласан гарааны 11-ийн нэрс дэлгэгдлээ. МанЮ-ийн талаас өмнөх Барсатай тоглосон гараатай харьцуулахад Рүүний Видич нар эргэн ирснээр Нани банз халаах болсон нь тодорхой байлаа. Харин Парк, Харгрийвз, Браун нараас хэн нь жийгдэх вэ гэсэн бодол МанЮ-ын фэнүүдийн толгойд байсан. Барсатай сайн тоглосныг нь бодохоор солонгос залуу гараанд баттай гарах мэт. Гэтэл тэр бүр гараанд байтугай сэлгээнд ч нэр нь байдаггүй шүү. Гэмтэл дайрч дээ гэж бодов, их ч харамсав. Тевез тэр 2 нийлэхээрээ ямар ч багийн темпийг алдагдуулчихаад байдагсан. Айлаас урд Дрогба ганцаараа гарсан байхыг хараад баярлаад баршгүй. Ингэснээр золигийн Эссиен буланд шигдэх болжээ. Хэрэв тэр төвд татагдаад орчихвол довтолгоонд зогсоо зайгүй зүтгэчихдэг этгээд, эргээд сайн ч хамгаалдаг. Ливерпүүлийг хожсон тоглолттой харьцуулахад Челси ганцхан өөрчлөлт хийжээ. Улирлын турш байнга гараанд байсан Калоугийн оронд сүүлийн үед форм тиймэрхүү байгаа Малоуда гарсан байлаа. Ашгүй дээ, тоглохгүй нь гэж байсан Эшли Коул харин гараанд гарсан нь гонсойлгов.

Тоглолтын шүүгчээр 2005 оны Тив хоорондын цомоор миний бие дэргэдээс нь харж байсан словак эр зогсож байв. Тэр хэдэн жилийн өмнө УЕФА цомын финал шүүж байсныг санах юм. Түүнээс өмнө зөвхөн домогт Харь гаригийн хүн л Европын клубын хамгийн том 2 тэмцээнийг шүүж байсан гэнэ лээ.

ЧЛ-ийн сүрлэг аялгуу, тоглогчдын бодлого болсон баргардуу царай(Роналдо харин ганцаараа инээж байсан), уухайлан дуулалдах фэнүүд гээд л сэтгэл татсан хором ингээд ирэх нь энэ. Бороо ороод л, Английн багуудын тоглоно гэдгийн байгаль эх хүртэл мэдсэн юм шиг. Будант Албион адил энэ хур хэн нь уйлахыг зөгнөж байгаа бол доо гэж. МанЮ ослоор үрэгдсэн нөхдийнхөө 50 дэх жилийн дурсгалд аваргын цомоо зориулахыг хүсч тулаанд орсон бол Челси 1971 оны яг энэ өдөр алдарт Реалыг хожин Цомтой багуудын цомын аваргаар тодорч байснаа санан алтан медал мөрөөдөн фронт руу алхлаа. Английн шигшээгийн төвийн хамгаалалтыг бүрдүүлэх багийн 2 ахмад шодолтоо хийн тоглолт эхэллээ. Эхний хориод минут 2 баг аль аль нь нэгнээ цэгнэсэн байдалтай байсан. Хэн хэн нь хэт эрсдэлтэй алхам хийхээс жийрхээд л. Тэгж байтал 2 ахмад дайчин агаарт тулалдаад, 2-уулаа шар жавтий хүртчихэв. Скоулз улаан хамарлаад талбайгаас гарсан бол Макелеле тоглолтоо цааш үргэлжлүүлсэн. Энэ хүртэл МанЮ гоолын момент гаргаагүй ч илүүрхэж байлаа. Бөмбөг эзэмшилт 65-35 байсан. Тэгж байтал Скоулз талбайд буцан ирэхтэй зэрэгцэн МанЮ баруун хажуугаас бөмбөг гаргах болов. Браун Скоулзд хаян тэр 2 хоорондоо ван тү хэмээх бяцхан тоглоом хийгээдэхэв. Браун бөмбөгийг хүлээн авангуутаа цааш нь нэг дарж гүйснээ хаалганы урд руу хаялаа. Роналдо асар өндөр үсэрч, ямар ч хамгаалалтгүй мөргөчихөв. ГООЛ.

Image

Эссиен зүгээр л харж зогссоноос өөрийг хийж чадсангүй. Чехэд хаах нөхцөл ч байсангүй. Роналдо өдийг хүртэл том тоглолтод сайн тоглож чаддаггүй байсан юм. Өнөөдөр тэр үүнийг үгүйсгэж чадлаа. Яагаад энэ жилийн шилдэг болсноо ч зарлав. Челсигийн чонын хөлийг ч тасар татам хар хавх шиг Эссиенээс тэр хэд хэдэн хөнгөхөн мултарч чадаад байсан юм. Энэ тэр гоолоороо энэ улирлын ЧЛ-ийн гоолоо 8 болгон ахиуллаа. Араас нь нэхэх Дрогба хамгаалалт гэж цайз шиг багийн өөдөөс 2 гоол хийнэ гэдэг юу л бол. Тэр улирлын шилдэг мэргэн бууч болох нь бараг л тодорхой боллоо доо.

Энэ гоолны дараа Баллак 2-р эгнээнээс нэг буудсан ч тэнгэр лүү нисгэчихэв. Германы шигшээгийн ахмад харин оноог тэнцүүлэх тун дөхлөө. Зүүн жигүүрээс хаалга руу очсон Лампардын пасс хаалга өнгөрч талбайгаас гарах гэж байсныг Дрогба мөргөөд хаалганы урд руу хаялаа. Фердинанд урагш тонгойж бөмбөгийг холдуулах гэхэд Баллак түүн дээр дараад мөргөчихөв. Ван дер Сар мэдрэмжээрээ түүнийг маш сайхан хааж чадлаа. Энэ гоол орчихсон бол шүүгч тоооцох байсан байх, тэгсэн бол харамсалтай гоол болох байлаа. Азаар тэгсэнгүй. Эхэндээ уйтгартай байсан тоглолт бага багаар сэтгэл сэргээж эхэллээ. Рүүний бөөрөнхий ширийг өөрийнхөө зооноос Челсигийн хаалганы баруун тал руу чулуудлаа. Роналдо энд чадвараа харуулж 2 ч хүний өөдөөс өрсөлдөж өөр дээрээ тогтоосноо хаалганы яг урд байсан Тевезэд хаяв. Аргентин залуу мөргөсөн ч Чех супер хаалтыг хийлээ. Гэхдээ дууссангүй ээ, ойсон бөмбөг Каррикын яг хөлөн дээр хүрээд ирлээ. Мань хүн эргэлзсэнгүй, шууд л цохилоо. Дахиад л гайхамшигтай хаалт. Чех ч багаа аварч байна даа. Тун удалгүй дахиад л МанЮ-ийн маш том боломж. Рүүний баруунаас хаалганы урд руу хөндлөн пасс гүйлгэхэд Чех хүрэлгүй уначихлаа. Энэ үед Тевез хөлөө жийгээстэй урагш унаж байлаа. Чех дахиад алдчихлаа л гэж бодсон байх аа. Харин Тевез хоцорчихов оо. Хэрэв тэр жаахан эрт хөдөлсөн бол 2-0 болоод тоглолт үндсэндээ шийдэгдэх байсан байх. Роналдогийн гоолноос хойш бага багаар тоглолт нь сэргэж эхэлсэн хөхүүд контроор зүүн талаар эвгүй ороод ирлээ. Лампардыг зүүн шугам дээр Фердинанд мөрлөж, шар карт хүртэв. Мангар хар харин Баллактай тэрсэлдсэнгүй, Баллакын чөлөөт цохилт муугүй байсан ч осолтой байсангүй ээ. 45 дэх минут болоод манайх оноог тэргүүлсэн хэвээр кабин руугаа явах гэж байлаа. Гэтэл юу ч үгүй хоосон газраас Челси гоолдчихов оо. Эссиений алсын буудалт 2 хүн оноод Риогийн биенээс Лампардад бэлэг болоод хүрээд ирэв. Лампард ч амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэнгүй. Ван дер Сар бөмбөг чиглэлээ өөрчлөх үед сандран гүйж байхдаа унаад боссон. Босохдоо биеэ бэлдэж амжаагүй.

Image

Лампардыг саяхан бурханы оронд одсон ээжийнх нь сүнс ивээсэн байх аа. Эх үр 2 мөнхийн холбоотой гэж энэ буюу. Би бээр хэдийгээр Лампардад үнэн голоосоо дургүй ч Ливерпүүл дээр гоолдоод тэнгэр лүү харан ээжтэйгээ ярихыг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байсан билээ.

Image

Ингээд 2-р үед тоглолт шинээр эхлэх болов оо. Шүгэл дуугарахын өмнө Карвальо нутаг нэгт залуу дээрээ дэмий алдаа хийж шар карт хүртсэн.

2-р үе бодож байснаар тэнцээний гоол хийсэн хөхүүдийн сэтгэл зүйн давуу байдлаар эхэллээ. Гэхдээ МанЮ мөчөөгөө өгсөнгүй, Роналдо өөрийнхөө талаар Баллак Эссиен 2-ыг хуураад Эврад хаялаа. Эвра хаалга руу хэтэрхий дээгүүр пасслалаа. Харгрийвз үсрээд үсрээд байдаггүй ээ. Рүүний Эвра руу газраар тоглооч гэж уурлаад л, манай Шрек их шатаж тоглож байсан. Үүний дараахан Эссиен холоос буудаж үзсэн ч шувуу руу чиглүүлчихлээ. Гэхдээ энэ цохилт нь хөхүүдэд илүү их эрч хүчийг хийсгээд аваад ирсэн байх аа. Энэ мөчөөс хойш тэд тодорхой давамгайлж эхэллээ. Хамгаалж байгаа болохоор Рүүний огт харагдахаа байв, уг нь хойшоо гарч ирээд л таклдаад л байдагсан. Эсрэгээр довтолж байгаа болохоор Эссиен байн байн урагш цөмөрч байлаа, энэ л хамгийн их санаа зовоож байлаа. Челси нэлээн хэдэн удаа осолтой цөмрөх хэдий ч МанЮ-ын цайз бат бэх байлаа. Видич энэ өдөр ер бусын байна, аргагүй л энэ бол миний цэнгэлдэх би энд тоглож байсан гэсэн шиг л. Рио ч гэсэн бас мундаг, нэг буланг лав зайлуулж байсан. Каррик бас нэг эвгүй пассыг хаалганы урдаас цөлсөн. Айлын довтолгоон бараг 100 хувь Баллакаар дамжиж байлаа. Малоуда манай 11 дотор хөлөндөө тээгэлдэж уначихаад Риог унагасан гэж зүтгэх гэж оролдов. Шүүгч зөв харж, бөмбөг манайд хураагдав. Өмнө нь тэр харин 2 3 удаа буруу шүүсэн, манайхны гаргасан бөмбөгийг хөхүүдийн тоглогч гаргасан гэж үзээд байсан. Жо Коул бүр нервтэж гүйцсэн байх аа. Гэхдээ тэр хурдан тоглолт бас дээрээс нь холоос тул харахад хэцүү байх л даа. Хажуугийн шүүгчийн алдаа л даа. Шүүгч ч гэсэн хүн шүү дээ, илэрхий ноцтой алдаа л гаргахгүй бол энэ зэрэг байх.

Ээ бурхан минь. Юу болоод өнгөрчихөв өө. 16-ын шугамны гадна бужигнаан дундаас Дрогба гэнэт цохичихлоо, ингэж санамсаргүй цохино ч гэж бодсонгүй. Шон оночихов оо. Энэ бол өдийг хүртэлх Дрогбагийн хамгийн сайн үзүүлбэр байлаа. Дотор салгалаад л явчихсан шүү. Ер нь л 2-р үед манайх балбуулж байх үед хамаг адреналин хөдөлж байсан шүү. Өөрөө ч анзаарахгүй байсан, нэг мэдсэн чинь зүрх аймаар хүчтэй цохилж байна аа. Хэзээ гоол орох бол гэж гол харлаад л. Хажууд Мик Юниверс 2 үе үе босч ирж, байдгаараа хашгирч дарамтлаад л. Яг үнэндээ бол манай баг бүрэн эзэмдүүлж байлаа. Гэхдээ бүрэн эзэмдүүлж ч гэж бас болохгүй юм шиг байна аа. Манай ихэр цамхаг довтолгоон бүрийг найдвартай зогсоож байсан. Эвра Жо Коулыг сайн барьж байсан. Браунаас болгоомжилж байсан, харин ч давгүй ээ. Явж явж арай гэж нэг юм 2 талаас анхны сэлгээ ирлээ. Манчестерийн болон Гиггзийн фэнүүдийн хувьд энэ бол агуу мөч. Тэр Скоулзын оронд орсноор амьд домог Бобби Чарльтоны МанЮ-ын төлөө 758 тоглосон рекордыг давж гарлаа. Гэхдээ би хувьдаа манайх ингэж хамгаалж байгаа үед хамгаалах хүнээ гаргаад довтлох хүнээ гаргасанд дотроо эмээж суусансан. Нэмэлт цаг нэлээн удаан сунгагдах байх гэтэл 2-хон минут. Цаг ийм бага, байдал ингэж дээрэлхүүлж байхад юун 99 оны финал давтагдахын мөрөөдөх.

ЧЛ-ийн финалын түүхэнд нэмэлт цаг гарсан л бол пеналти цохигддог бас нэгэн бичигдээгүй хууль энэ удаа мөн л хүчин төгөлдөр байх уу?

Түүхэндээ Европын цомын тэмцээний анхны израил финалист болж буй Грант нэмэлт 30 минут эхлээд удалгүй тоглолтын анхныхаа сэлгээг хийлээ. Малоудагийн оронд Калоу гарчээ. Челси энэ сэлгээг эрт хийх байсан байж магадгүй.

Дахиад л ээ бурхан минь. Дахиад л юу болоод өнгөрчихөв өө. Баллакын дамжуулалтыг Лампард гэнэт эргэнгүүт цохичихов. Дахиад л шон. Ёоох, юу ч гэсэн түрхэн зууртаа гүн амьсгаа авлаа. Тэгж байтал сэтгэл сэргээсэн солио болов. Манайхыг дахин дахин сандраагаад байсан Жо Коулыг Анелкагаар солив оо. Дотор ч онгойж байна шүү.

Пүүх, Терри чамайг даа гэмээр санагдав. Эвра торгуулийн шугам дотроос сайхан тайван харж байгаад Гиггзд хаялаа, манай хүн ч шууд хуслаа. Чехэд хаах боломж байгаагүй, тийм ээ цэвэр гоол. Бичигдээгүй хууль эвдэгдлээ гэтэл үгүй юм санжээ. Терри уэльс эрийн цохилтыг анзаарч, нэгэнт эрчээ авчихсан байсан хөдөлгөөнөө хязгаарлаж чадсанаар орж байсан гоолыг мөргөж холдуулчих нь тэр ээ. Бас л чадвар шүү.

Рүүнийг дасгалжуулагчдаа ингэж уурлахыг анх удаа харав. Жерсигээ өмнө нь тайлаад шидчихлээ. Яагаад ингэсэн нь тодорхой. Түүнийг суулгах болжээ. Нани оронд нь ирэв. Уг нь манайх аанай л хамгаалсан хэвээр байхад Андерсон нь илүү сонголт байсан баймаар. Тэр Нанигаас илүү хөдөлгөөнтэй, илүү хамгаалах тал сайн. 2 жигүүртээ 2 ганцаарчилсан тоглолт хийдэг хүнтэй болчихсон чинь сонин ч санагдах, болгоомжилмоор ч санагдах. Эхний 15 минут ч дуусах боллоо. Гэхдээ өмнө нь Калоу ганцаарчилсан тоглолт хийх гэж оролдсон ч нөгөөх л Видич. Чамайг чанга тэвэрч үнсье.

2-р үе эхэллээ. Энэ үед 2 талын тоглогчид нэлээн цуцаж, ядарсан байв. Ганцхан нөхөр л мөнөөх л темпээрээ. Энэ бол мэдээж Тевез. Дэлхийн аваргаар Германтай 120 минут тоглоход түүний фитнессийг биширч байсан билээ. Парк байсансан бол нэг иймэрхүү байх байсан. Паркийг бүх л тоглолтын турш үгүйлж байсан даа. Одоо бол тактик энэ тэр ямар ч утгагүй. Зөвхөн фитнесс л асуудлыг шийднэ. Нэг анзаарсан чинь Москвад аль хэдийн шөнө дунд болчихож. Хөлбөмбөгчдийн хувьд энэ бол дасаагүй цаг шүү дээ. Гэхдээ өнөөдөр юу ч хамаагүй, ганцхан алтан медал л хамаатай.

2-р үе эхлээд удалгүй харшилдаан болоодохов оо. Тевез Баллак 2-ын маргаан дунд цөс нь хөөрсөн Дрогба Видичийг алгадах шахуу юм болоод улаан хуудас хүртчихлээ. Тэр юу болсныг ойлгохгүй байсан уу яасан, талбайг их л удаан чөлөөлөв. Тэр зүгээр л гараа татаж авах байсан юм. Хэнгэргийн 2 эзэн тус бүрдээ шар. Энэ 15 минутад довтолгоо талаар аль ч талаас онцын сонин зүйлгүй. Цаг дуусахтай зэрэгцээд 2 дасгалжуулагч сүүлийн солилцоонуудаа хийлээ. Андерсон Браунаар солигдсон бол Беллетти Макелелегийн оронд оров.

Ингээд уламжлал ёсоор пеналтигээр аварга тодордог юм байжээ. МанЮ Европын цомд 2 удаа пеналти цохиод ялж үзээгүй бол хөхүүд улаануудад хожигдож байсныг манай залуус сайн санаж байгаа.
МанЮ эхэлж цохих болжээ.
Тевез эхэллээ. Бяцхан арслангийн баруун доод буланг Чех таасангүй.
Баллак ч угаасаа пеналтигийн мэргэжилтэн л дээ. Гайхалтай өөртөө итгэлтэй, хаахын аргагүй цохилт.
Каррикын ээлж. Чех энэ удаад баруун луу үсэрсэн ч буруу байжээ.
Беллетти Тевезийн гаргасан жимээр өнхрүүлчихэв.
Роналдо гарч ирлээ. Том тоглогчид том тоглолтод алддаг гэж Мата бид 2 өгүүлж суулаа. Үнэхээр л алдчихлаа. Дотор гэж онгойсон л хар нүх.
Лампардыг ван дер Сар таасан ч гар хүрээд орчихлоо. Тооны харьцаа 1-2. Челси энэ тоглолтод оноогоор анх удаа илүү гарлаа.
Харгрийвз блд найдвартай, зүүн дээд буланд.
Эшли Коулыг ван дер Сар дахиад л таасан ч дахиад л гар хүрээд гоол. Энэ удаа бүр ч хаачихсан байсан газар даа, чааваас гэж.
Нани гарч ирлээ. Оруулж чадсанаар 4-4.
Хөхүүдийн ахмад Терри гарч ирлээ. Цохихтойгоо зэрэг тэр хальтрах шиг болсон. Зүүн шон. Yeeessssssssss. Сүүлийн мөчид түрхэн зууртаа аврагдлаа. Дрогба байхгүй нь ямар их аз вэ.

Андерсон Калоу 2 оноог нэг нэгээр ахиуллаа.

Гиггзийн ээлж. Баруун доод буланд баталгаатай цохив. Хур их туршлага нь манайд хэрэгтэй хүн шүү. 6-5.

Москвагийн цагаар шөнийн 1 цаг аль хэдүйнэ өнгөрсөн байлаа. Лужники цэнгэлдэх, амьсгаа дарсан нам гүм байдал, ер бусын тайван царайлах франц залуу, гараа өргөн гонжийн зогсох холланд эр. Анелка баруун булан луу харцаа шидээдэхэв. Ван дер Сар тэр харцыг анзаарсан байх аа. Jaaaaaaaaaa, we are the champions. Glory glory United.

Image
Image

Сүүлийн цаг хагаст анх удаагаа уртаа гээчийн амьсгаа авлаа.

Ямар амттай ялалт вэ, ямар сайхан шөнө вэ. Эхний үед манайх 3-0 ч болгох боломжтой байсан. 2-р үед Челси 2 ч удаа шон оносон. Тэр сүүлд Гиггзийн цохилтыг Терри хаасан гээд л гоолын нэлээн хэдэн боломж гарсан сайхан тоглолт болж өнгөрлөө. Челси хаалга руу 24 цохисон ч 3 нь л байндаа туссан байлаа. Манайх 2 дахин бага цохисон ч 5 удаа хаалга руу. Эхний үед манайх илүү байсан, 2-р үед манайх дарамтлуулсан. Twin Towers-ынхаа хүчээр л эсэн мэнд гарлаа шүү. Роналдо дажгүй тоглосон. Манайхыг довтлох үеэр зөвхөн тэр тал л амьтай байсан. Баруунд Эшли Коул хөдөлгөхгүй байсан шүү. Хамгаалалтын алба онцсайн байсан. Довтолгооны 4-өөс Рүүний л жаахан тиймэрхүү байлаа, гэхдээ бас ч гэж муугүй ээ. Айлаас Эссиен тааруу тоглосон. Хэдийгээр гоё пассууд хийж байсан ч Роналдог ерөөсөө барьж чадаагүй, тэр гоол цэвэр түүний алдаа. Чех гайхамшигтай байсан. Терри, Карвальо, Эшли Коул 3 мундаг байсан. Төвийн 3 нь давгүй, Жо Коул муугүй. Малоуда тйимэрхүү тоглосон. Дрогба бол хожигдлын гол буруутан. Челсигээс явах нь бараг тодорхой боллоо доо. Тоглолтын гол баатар бол харин маргаан байхгүй Видич. Тэр байгаагүй бол Челси хожих байсан.

Ингээд Сэр Алекс Фергюсон Еюропын аваргын цомыг 2 дэхээ өргөж үзсэн16 дэх коуч болов оо. Боб Пэйсли гэгч англи эр тэртээ 78, 79, 81 онд Ливерпүүлийг удирдан 3 удаа аваргалж байжээ. Сэр мөн 66 настайдаа аваргалснаар түүхэн дэх 2 дэх хөгшин хүнээр тодорлоо. Өмнө нь 93 онд Марсель Миланыг хожиход багийн коуч белги өвөө 71 настай байсан гэнэ.

2002 онд Реалд хожигдсон, лигтээ 2-т орсон мөн тэр жилдээ Германы ХХолбооны цомын финалд хожигдсон, дэлхийн аваргаар Бразилд хожигдсон гээд бодохоор Баллак мөнхийн 2-р байрт цолтой болж байх шиг. Энэ олон тэмцээнд харамсаж уйлж байсан гэхээр өмнөөс нь хэцүү санагдаж байна. Спортын хууль хатуу ажгуу.

Аякс, Рэдс, Милан гэсэн багууд 2 удаа ЧЛ-т ялагдалгүй аварга болж байсан бол манайх давтлаа. Алдарт 98/99 улиралд ийм хосгүй явдал болж байсан билээ.

Тоглолтын дараа өглөөний цэнгэг агаарыг шунан шунан цээж дүүрэн амьсгалж, Глори Юнайтедыг хадаан хадаан явлаа. Glory glory United.


Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Жавхлан » Fri May 23, 2008 5:54 am

Өө лайтай!!! :-D Баярлалаа 10-aa. Ийм сайхан тоймыг унших гэж удаан хүлээсэн шүү. Европын аваргаар тоймоо таслахгүй үргэлжлүүлээрэй. :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Dorjoo » Fri May 23, 2008 8:03 am

10 -a :eek:
CHAMP19NS
User avatar
Dorjoo
 
Posts: 476
Joined: Sat Sep 01, 2007 4:07 pm
Location: UB

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby mick » Fri May 23, 2008 10:02 am

:beer
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Devil 7 » Fri May 23, 2008 10:35 am

:-D :eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby BuG » Fri May 23, 2008 11:28 am

Ийм сайхан тойм уншилгүй ямар их удаж вэ. Сайхан байна аа. Баярлалаа Номер 10 :eek:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Ali » Fri May 23, 2008 12:24 pm

bi xichneen chelsead durgui ch unexeer uuriin daisandaa ch xusexeergui yum bolloo, barag uilax shaxlaa shuu, denduu xaramsaltai yum, ferguson uvuu ch aztai odtoi xun yum bna.
terry bol gaixaltai toglogch iim yum baix sh dee arai ch ter deerx shig xelj boloxguiee, boroo orool xaltirsan boloxoos bish ortson l gazar bsan shuu dee, za za yamar ch bsan manu-d bayar xurgie :gold
Ali
 

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby meesh » Fri May 23, 2008 1:00 pm

Сайхан тойм болжээ....10 админ :eek:
Олон хүмүүс уйлж байсан.....Баллак хамгийн харамсалтай нь юм даа 2 гарж ирээд байдаггүй эээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: UEFA CL MOSCOW FINAL 2008: Man. United vs Chelsea

Postby Г.Баяраа » Fri May 23, 2008 2:37 pm

nice Nomer 10 :eek: Terry - n uilj baisan ni sanaanaas garahgvi yum
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Majestic-12 [Bot] and 12 guests