Тоглогчидын талаарх мэдээлэл

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Sat Apr 05, 2008 9:01 pm

Нэр: Майкл Жеффрэй Жордан
Төрсөн: 2/17/63 Брүүклин Нью Йорк
Драфт: Чикаго Буллз 1984 оны 1-р тойргийн 3-аар
Шилжилт: тоглохоо больсон 10/6/93; буцаж ирсэн 3/18/95; зодог тайлсан 1/13/99; Визардст 9/25/01.
Ахлах сургууль: Лэнигийн ахлах сургууль (Уилмингтон Хойд Каролина)
Коллеж: Хойд Каролина
Хоч: Нисдэг Жордан
Өндөр: 198см
Шагнал: 6н удаагийн аварга (1991-93, 1996-98); Улирлын үнэ цэнэтэй тоглогч (1988, '91, '92, '96, '98); 10 удаа Бүх НБА-гийн 1-р баг (1987-93, 1996-98); Бүх НБА-гийн 2-р баг (1985); Шилдэг хамгаалан тоглогч (1988); 9 удаа НБА-гийн хамгаалалтын баг (1988-93, 1996-98); Шилдэг залуу тоглогч (1985); 14 удаа бүх оддын тоглогч; 3 даа бүх оддын тоглолтын МВП (1988, '96, '98); НБА-гийн түүхэн дэх агуу 50 тоглогчийн нэг (1996); 2 удаагийн Олимпийн алтан медальт (1984, '92). Бүх оддын Слэм данкын аварга /1985,1988/

Бүх цаг үеийн шилдэг тоглогч яахав аргагүй МЖ билээ. Түүнд сагсчин хүнд байх бүх ур чадвар авъяас чадвар түүнд заяажээ. Тэрээр Лэнигийн ахлах сургуульд ороход 170 гарантай шинэхэн тоглогч байсан боловч зун нь 190т бараг дөхөж сургуулийнхаа шилдэг тоглогч болжээ.Тэр жилдээ Бүх Америкийн МакДоналдсын бүх оддын тоглолтод оролцож тэндээсээ Хойд Каролинагийн их сургуульд сонгогджээ.

Хойд Каролинагийн ахлах сургуульд шинээр ирсэн тэрээр хууччуул болох өөрөөс нь ахлах ангийн оюутнууд болох Ж.Ворти, С.Перкинс нарын сүүдэрт дарагдаж байжээ. Гэсэн хэдий ч НСАА-гийн аваргын төлөө Жоржтауны их сургуультай хийсэн тоглолтонд тэрээр 16 оноо 9 сам авч өөрийн ирээдүйн өрсөлдөгч болох П.Юингийн өөдөөс хожлын бөмбөгийг хийж 62-63р хожижээ.

2 дох жилдээ тэрээр Коллежийн шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ. 1984 онд тэрээр драфтлагдаж 2 төвийн болох Х.Олажуон С.Боуи нарын араас 3-р Чикаго Буллзд орж иржээ.
Анх орж ирсэн жилдээ тэрээр 28,2 оноо 6,5 сам 5,9 дам гэсэн үзүүлэлтийг үзүүлж Шилдэг залуу тоглогч,Бүх НБА-гийн 2-р багт нэрлэгджээ. Мөн Чикаго ПО-д орж МЖ ПО-т дундажаар 29,3 оноо авч байсан боловч Милвоуки Бакст 4-0 харьцаатайгаар ПО-с хасагдсан байна.
Тэрээр НБА-д орж ирэхээсээ л өөрийн стилээрээ НБА-г байлдан дагуулж байсан байна. Тухайн үед НБА-д хар оймс пүүз өмсөхийг хориглодог зөрчсөн тохиолдолд торгодог байсан боловч МЖ түүнийг тоодоггүй хар улааны хослол өмссөөр л байв. Зунаас Найк компани түүнтэй маш том гэрээг байгуулжээ.

1985 онд тэрээр Бүх тоглолтонд гарааны тоглогчоор нэрлэгджээ. Тус тоглолтонд 22 минут тоглохдоо 7 оноо л авсан байна. 2-дох жилдээ тэрээр зүүн хөлийнхөө ясыг хугалж 64 тоглолт өнжжээ. Гэвч тэрээр ПО-ийн үеэр эргэн ирж ПО-н рекорд болох 63 оноог Бостонгийн эсрэг тоглолтонд 2 удаа цаг сунгасан тоглолтонд авчээ. Тэр тоглолтонд Буулз 131-132р хожигдсон юм. Бостонтой тоглосон цуврал тоглолтуудад МЖ дундажаар 43,7 оноог авч байв. Тэр цаг үед цагаан арьст тоглогч нар давамгайлж байсан үед МЖ гарч ирснийг тухайн үеийнхэн цагаан арьстнууд дунд гарч ирсэн хар бүргэд гэж яригддаг байлаа.

Дараа жилээс тэрээр улирлын тоглолтонд дундажаар 37,1 оноог авч ПО-д Бостонд дахиад л хожигдов. 1989-90 оны улиралд Буллзд Ф.Жэксон дасгалжуулагчаар ирж алдарт гурвалжин хамгаалалтыг хэрэгжүүлж улирлыг 55-27 дуусгаж тэрээр Кава-гийн эсрэг тоглолтонд 69 оноог авчээ. Гэвч Буллз ПО-т дорнод бүсийн аваргын төлөө тоглолтонд Детроитод хожигдов.

1992 онд Буллз финалд гарч ирлээ. Портлэндтэй хийсэн эхний тоглолтонд МЖ эхний хагаст л гэхэд 35 оноог авсан байна. Ингээд 7 тоглолтын дараа Буллз НБА-гийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. Дараа жил нь аваргын төлөө Финикстэй таарч цувралуудад МЖ 41,0 оноо дундажилж 6 тоглолтын дараа Финиксийг буулган авж 2 дахь аварга цолоо авчээ. 6 дахь тоглолтонд дээр Ж.Паксоны цаг дуусаж байхад шидсэн шидэлт Буллзыг хожилд хүргэсэн байна.

1994 онд МЖ бейсболд хүчээ үзэхээр шийдэж Үндэсний Бэйсболын холбооны Chicago White Sox багт хүчин зүтгэхээр болжээ. Гэвч дараа жилээс нь тэрээр буцаж ирлээ. Шинэ 45 гэсэн номертой тоглох болсон бөгөөд дахин аварга цол авахыг хүссэн байна. Тэрээр эргэж ирээд тоглосон 17н тоглолтынхоо 13т нь хожиж 26,3 оноо дундажаар авчээ. ПО-н эхний тойрогт Никстэй таарч хожиж дараа нь Орландотой таарч хожигдсон байна.

Дараа жил нь тэрээр хуучин 23 дугаараа өмсөж Буллз Д.Родманыг авч тэднийх НБА-гийн рекорд болох 72-10 хожигдолтойгоор улирлыг дуусгаж МЖ Бүх оддын МВП, Улирлын МВП, Финалын МВП-г хүртжээ. МЖ НБА-гийн улирлыг 30,4 оноо дундажаар авч байв. Буллз ПО-т 15 хожиж 3 хожигдож Сиятлтай 6 тоглолт тоглож аварга цолыг авчээ. Үүнээс хойш 2 жил дарааллан Ютатай финалд таарч тоглон аварга авчээ. 09/ 25/ 2001 Визардстай 2 жилийн гэрээг байгуулжээ. 2002-03 оны улиралд 40 насныхаа төрсөн өдрөөр 40 оноо авсан байна.

21р зуунд ИСПН-с шалгаруулсан 20р зууны шилдэг тамирчнаар Мухамед Али, Бэйб Рутын дээр бичигджээ. Тэрээр мөн өөрийнхөө бичсэн " Миний түүх" номондоо : Би ганц агуу тоглогч байдаг гэдэгт итгэдэггүй ээ. Тэд бүгд л өөр өөрийн үед тоглож байсан. Би өөрийн энэ чадварыг бусдын чадвар дээр л тулгуурласан. Жулиус Ирвинг, Дэвид Томпсон, Уолтер Дэвис, Элжин Бэйлор зэрэг хүмүүс байгаагүй бол Майкл Жордан ч гэсэн байхгүй байх байсан. Би тэднээс суралцаж хөгжсөн гэжээ.

Түүний карьер дахь статистик:

3PFG% FT% Rebs RPG Asts Steals Blks APG Pts PPG
1,072 тоглолтонд тоглож дундаас 49,7%тай, 3-с 32,7%тай, чөлөөт шидэлт 83,5% сам 6,672 /6.2/ дам 5,633 /5.2/, тас 5681 /5,3/, оноо 32,292 /30.1/ хийжээ.

Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Sat Apr 05, 2008 9:06 pm

Энэ миний бас нэг шүтдэг тоглогч шүү. Сахилгагүй дэггүй нь дэндсэн тоглогч

Нэр : Рашид Абдул Уоллэс
Төрсөн: 17/09/1974 Пенсилвани муж Филадельфи
Өндөр : 213 см
Жин : 104,3 кг
Ахлах сургууль: Симон Грацийн ахлах сургууль
Коллэж : Хойд Каролина
Драфт : 1995 оны драфтын эхний тойргийн 4-р Вашингтон Буллэтс
Шилжилт : 1996 онд Портлэндэд, 2004 онд Атланта мөн тэр ондоо Детроитод
Хоч : Шийд /Sheed/
Шагнал : Бүх оддын тоглолтонд 4 удаа /2000,01,04,08/, НБА-гийн аварга /2004/

Түүнийг сагс тоглодог болоход нь түүний аав Сэм Табб нөлөөлсөн байна. Тэрээр гудамжинд сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд бяцхан Рашид үргэлж очиж үздэг байжээ. Тэрээр Симон Грацийн ахлах сургуульд байхдаа 1992-93 оны улиралд ахлах сургуулийн Оны шилдэг тоглогч шагналыг хүртсэн бөгөөд тэр жилдээ Бүх Америкийн сагсан бөмбөгийн 1-р багт нэрлэгджээ.

1994 онд тэрээр Хойд Каролинагийн их сургуульд оржээ. Орж ирсэн жилдээ 21 минутыг талбай дээр өнгөрүүлж 9,6 оноо 6,6 сам авч байв. 2 дахь жилдээ тэрээр 30минутыг талбай дээр өнгөрөөж 16,6 оноо 8,2 сам авдаг болжээ. Тэрээр НСАА-гийн шөвгийн 4 хүртэл багаа авч явсан бөгөөд өөрөө тэр жилдээ Бүх Америкийн 2-р багт багтсан байна. Тэр жилдээ тэрээр НБА-д нэрээ дэвшүүлж драфтын 4-р Вашингтон Буллэтсд оржээ.

Анх орж ирсэн жилээ тэрээр бараг 10 оноо 5 сам авдаг байсан байна гэвч тэрээр бэлтгэлдээ байнга хоцорч тэр бүү хэл 22 техникийн алдаагаар торгуулж амжжээ. Орландотай тоглож байхдаа тэрээр зүүн гарын эрхий хуруугаа хугалсанаар тэр улирлыг өнжих болжээ. Тэрээр энэ жилдээ 65 тоглолтонд оролцож 51-т нь гараанд гарч 655 оноо авч Бүх оддын тоглолтын Рүүки тиймд багтжээ.

Тэр жилийнхээ зун нь Портлэндэд Р.Стриклэнд, Х.Грант нараар солигдож очжээ. Портлэнд түүнд тулгуурлан багаа дахин босгож эхэлсэн байна. Гэвч тэрээр дахин эрхий хуруугаа хугалжээ. Жилээс жилд түүний амжилт өсөж байлаа гэвч түүний техникийн алдаа авах нь дэндэж байлаа. Тэрээр 2001-02 оны улиралд 38 техникийн алдаа авсан бол дараа жил нь 41 авчээ. 2000 оны үед Портлэнд баг муу нэрээрээ алдаршиж байлаа багийн тоглогч нар нь удаа дараа хэрэг төвөгт орооцолдож байв.

2004 онд тэрээр Атлантад солигдож очиж нэг тоглолт хийснийхээ дараа Детроитод очжээ. Тэр жилдээ Детроит НБА-гийн аваргын төлөө ЛАЛ-тэй тоглож 4-1 харьцаатайгаа цувралыг дуусгаж тэрээр хүсэн хүлээсэн аварга цолоо авчээ. Тэр жилдээ тэрээр Детроиттой 5 жилийн 57 сая долларын гэрээг үзэглэжээ. Тэрээр 2006 онд 16 техникийн алдаагаар торгуулж НБА-г дахиад тэргүүлсэн байна. Түүнийг НБА-гийн нэвтрүүлэгчид явдаг техникийн алдаа гэж нэрлэсэн байна.

2004 оны 11 сарын 19-нд болсон Индиана Детроитын зодоон дээр тэрээр хүмүүсийг салгаж байснаараа тэрээр хүмүүсээс өндөрөөр үнэлсэн юм. Тэрээр 02/20/01 өөрийн карьер дахь хамгийн өндөр оноо болох 42 оноог Денверийн эсрэг авсан байна.
Тэрээр эхнэр Фатима 3 хүү 1 охины хамт амьдардаг юм байна.

Тэрээр энэ улиралд 13.2 оноо ,7.00 сам , 1.9 дам үзүүлж байна.

Image
Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Жавхлан » Sat Apr 05, 2008 9:30 pm

Сайхан бичжээ :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Tue Apr 08, 2008 8:16 pm

:mrgreen: Баяралаа. Энэ сэдвийг чамаас өөр уншдаг хүн байхгүй байхаа даа.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby aapyyl » Tue Apr 08, 2008 9:11 pm

bi bna
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby zizu » Tue Apr 08, 2008 11:31 pm

Би бас...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Mojul » Wed Apr 09, 2008 1:20 am

Bi ch bas bnaa :-D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Bibby » Wed Apr 09, 2008 1:28 am

hey bi bas bgaa shu :eek:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Жавхлан » Wed Apr 09, 2008 2:04 am

Зөндөө олон уншдаг хүн байдаг юм байна шд. Бичээд байгаарай Ануфи :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby 1220 » Wed Apr 09, 2008 8:40 am

би байна
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Чинзо » Mon Apr 14, 2008 2:12 pm

Найзаа Жорданы хамгийн сүүлийн үеийн мэдээллийг иймэрхүү маягаар бичээд өгөөч, их хэрэгтэй болоод байна л даа.
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Ervin "Magic" Jonhson Jr

Postby anufi » Fri Apr 18, 2008 2:02 am

Нэр: Ирвин Жонсон Жуниор
Төрсөн: 8/14/59 Мичиган мужийн Лэсинг
Өндөр: 6-9;
Ахлах сургууль: Эвэрэт (Лэсинг)
Коллеж: Мичиганы их сургууль
Драфтлагдсан: ЛАЛэйкэрс эхний тойргийн 1-р(1979)
Шилжилт: Зодог тайлсан 11/7/91; буцаж ирсэн 1/29/96; зодог тайлсан 5/14/96
Хоч: Шидэт
Шагнал: Нэйсмитийн алдарын танхимд (2002); НБЭ-гийн аварга (1980, '82, '85, '87, '88); НБЭ-гийн финалын MVP (1980, '82, '87); НБЭ-гийн улирлын MVP (1987, '89, '90); 9 удаагийн Бүх НБЭ-гийн 1-р баг (1983-91); Бүх НБЭ-гийн 2-р баг (1982); 12удаагийн бүх оддын тоглогч; Бүх Оддын тоглолтын MVP (1990, '92); Олимпийн алтан медальт (1992); НБЭ-гийн түүхэн дэх агуу 50 тоглогчийн нэг (1996).

Мэжик бол НБЭ дэх өндөр PG байсан юм. Тэрээр өндөр ч гэсэн дамжуулалтын мэргэжилтэн байсан юм. Хөгжөөн дэмжигчдээ харахгүй өгдөг дамжуулалтаараа баясгаж, талбай талаас өгдөг аллэ үүп зэрэг нь гайхамшигтай юмаа.
1959 оны 8 сарын 14нд тэрээр Мичиганд төрсөн бөгөөд дээрээ 9 ах эгчтэй байжээ. Түүний аав Женерал моторс компанид ажилладаг, харин ээж нь сургуульд ажилладаг байсан. Жижиг Ирвинг цагаа найзуудтайгаа дуулж мэдээж сагс тоглож өнгөрөөдөг байв. Түүнийг хөршүүд нь Жуниор, Жун Баг гэж хочилдог байсан. Тэрээр өглөө болгон 7,30-д сагсны талбай дээр очдог байжээ.

"Би бүх л өдөр хичээллэдэг байсан, би бөмбөгийг зүүн баруун гартаа мөн араараа залдаг байсан. Орой нь бөмбөгтэйгээ унтдаг байсан " гэж тэрээр USA weekend сонинд өгсөн ярилцлагандаа дурсжээ. Түүний Шидэт хэмээх хочийг авсан учир нь Эвэрэтийн ахлах сургуульд байхдаа тэрээр 15хан настайдаа 36 оноо 16 сам 16 дам өгөөд энэ хочийг авсан байна. Дараа жилээс тэрээр багаа тэргүүлэн 28,8 оноо 16,8 сам үзүүлж мужийнхаа аваргыг 27 хожил 1 хожигдолтойгоор авчээ.

Мэжик гэрийнхээ ойролцоох Коллежид орохоор шийдэж Зүүн Лэнсингийн Мичиганы их сургуульд оржээ. Тэрээр дөнгөж ороод Мичиганы их сургуулийг 25-5 хожигдолтойгоор конфренцийн шилдэг 10-т багтаасан байна. Өөрөө 17,0 оноо 7,9 сам 7,4 дам үзүүлэн багаа тэргүүлжээ. Дараа жил нь НСАА-гийн аваргын төлөө Л.Бёрдийн Индианагийн их сургуулийг хожиж аварга болсон байна.

1979 онд драфтад нэрээ дэвшүүлж түүнийг драфтын эхний тойргийн нэгээр ЛАЛ авжээ. Уг нь драфтын эхний тойргийн эрх Ютад байсан боловч эрхээ Гайл Гүүдричийг авахдаа өгсөн байна. ЛАЛ тэр бүрэн шинэчлэгдэж байсан байна. Дасгалжуулагчаар Жэк МакКиннэй, шинэ эзэн Жэрри Басс, талбай дээр 7 шинэ тоглогч . Эндээс л Шоуны цаг эхэлсэн байна. Улирлын шилдэг залуу тоглогчийн шагналыг Бостоны Л.Бёрд авсан боловч ЛАЛ аваргын цолыг хүртсэн байна. Өрнөд бүсийг 60-22р дуусгаж 77 тоглолтонд дундажаар 18,0 оноо 7,7 сам 7,3 дам үзүүлж Бүх оддын тоглолтонд оролцсон байна.

1980оны аваргын төлөөх 5 дахь тоглолтонд К.А.Жаббар шагайгаа гэмтээжээ. Түүнийг төвийн тоглогчийн байрлалд орлосон Мэжик 42 оноо 16 сам 7 дам 3 тас үзүүлж 20 насдаа НБЭ-гийн финалын Үнэ цэнэтэй тоглогч болсон байна. Дараа улирал нь тэрээр тийм ч азтай байсангүй Атлантагийн төвийн тоглогч Том Бурлесон түүний зүүн өвдөг дээр унаж тэрээр 45 тоглолт өнжсөн байна. Тэрээр ПО-н үеэр буцаж ирсэн боловч яаж ч чадсангүй Хьюстонд хожигджээ. Дараа жил нь тэд аваргын төлөө 6-н тоглолт хийж Филадельфиг буулгаж аван Мэжик финалын МВП болсон байна.

Дараа улирал тэрээр "Би энд дахиж тоглож чадахгүй нь ,би явмаар байна, би зарагдмаар байна " гэж хэлснийг нь хүмүүс тоглоом гэж хэлэхийг нь хүлээсэн боловч тэрээр энэ талаар хариулт өгсөнгүй. Дараа өдөр нь багийн менежер нь дасгалжуулагчийг нь халж туслах дасгалжуулагч П.Райлиг томилжээ. Талбай дээрээ болсон тоглолтон дээр Мэжикийг гарч ирэхэд нь фенүүд нь түүнийг "БҮҮ" гэсээр угтсан байна. Түүгээр ч үл барам түүнийг Бүх оддын тоглолтонд сонгоогүй байна. Тэр жилийнхээ финалд дахин Филадельфитэй таарч хожигдсон байна.

Дараа улиралд Жаббар 40 гарч, харин Мэжиктэй ЛАЛ 5 жилийн 25 сая долларын гэрээг үзэглэжээ. Тэр жилдээ финалд Бостонтой таарч 7 тоглолтын эцэст мөн л хожигдсон байна. Дараагийн 4н жилийн 3-т нь ЛАЛ түрүүлсэн билээ.1986-87 оны улиралд тэрээр өөрийн хамгийн өндөр оноо болох 46 оноог Сакраментогийн эсрэг авчээ. Тэр жилдээ улирлын МВП болжээ.

1991-92 оны улирал эхлэхээс өмнө түүнээс ДОХ-ын вирус илэрчээ. Гэвч тэрээр шантарсангүй Бүх оддын тоглолтонд оролцож Бүх оддын тоглолтын МВП болж улмаар Барселоны олимпод улсаа төлөөлөн оролцож алтан медаль хүртсэн билээ. "Тэрээр нэгэн ярилцлагандаа миний мөрөөдөл дасгалжуулагч болох биш харин би эзэмшмээр байна, би бизнесмэн болмоор байна" гэж хэлжээ. Түүний мөрөөдөл нь 1994 онд биелж ЛАЛ-ын хувьцаа эзэмшигч болсон байна. 1995-96 оны улиралд тэрээр НБЭ-д эргэн ирсэн боловч түүний жин хэтэрхий их болсон учир хамгаалагчаар биш хүчний довтлогчоор тогложээ. Гэвч тэрээр өөрөө ПО-н эхний тойргоос гарсан байна.

Түүний тухай Л.Бёрд хэлэхдээ "Би хэзээ ч түүн шиг сайн тоглогч харж байгааггүй" гэжээ.

Түүний карьер дах статистик.
Тэрээр 906 тоглолтонд оролцож дундаас 52,0%тай довтолж, 3 онооноос 30,8%тай, чөлөөт шидэлт 84,8%тай гүйцэтгэж 6559 сам /7,2/ , 10141 дам /11,2/ , 1724 бөм тас /1,9/, 374 хаалт /0,4/ , 17707 оноо /19,5/ оноог авчээ.

Image
Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Жавхлан » Fri Apr 18, 2008 4:37 am

Anufi :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

NBA logo Man

Postby anufi » Sat Apr 26, 2008 9:45 pm

Түүнийг НБА-гийн эблем ч гэдэг билээ.
Нэр: Жэрри Алэн Уэст
Төрсөн : 5/28/38
Ахлах сургууль: Ийст Банкын ахлах сургууль
Драфт: Минеаполис Лэйкэрст эхний тойргийн 2-р(1960)
Өндөр: 188 см
Жин: 83 кг
Хоч: Ноён шүүрэгч
Шагнал: Сагсан бөмбөгийн алдарын танхимд (1980); Финалын МВП (1969); НБА-гийн аварга (1972); Бүх НБА-гийн 1-р баг (1962-'67, '70-'73); 2-р баг (1968, '69); Бүх НБА-гийн хамгаалалтын баг (1970-73); 14н удаагийн бүх оддын тоглогч (1961-'74); Бүх оддын тоглолтын МВП (1972); Олимпийн алтан медальт (1960); НБА-гийн 35 дахь жилийн багт (1980); НБА-гийн түүхэн дэх 50 агуу тоглогч (1996).

Тэрээр НБА-д тоглох 14н жилдээ бүгдэнд нь Бүх оддын тоглолтонд оролцож 9н удаа багаа НБА-гийн финалд аваачсан мөн ПО-н цувралуудад хамгийн өндөр оноо дундажилсан тоглогч билээ.
Түүний бага нас тарчиг өнгөрсөн бөгөөд түүний аав нүүрсний уурхайн цахилгаанчин хийдэг байсан бөгөөд түүний хамгийн дотны ах Дэвид нь Солонгосын дайны үед амь үрэгджээ. Энэ үед Жэрри 12 настай байсан байна. Энэ явдал түүнд маш их нөлөөлсөн гэж тэрээр сүүлд нь дурсжээ.

Ахлах сургуулиасаа эхлэн тэрээр сагс сонирхож эхэлсэн байна. Тэрээр гадаа цаг үргэлж бөмбөг шиддэг байсан ба өвөл ч гэсэн ялгаагүй бээлийн өмсөж байгаад шиддэг байжээ. Гар нь мэдээ алдаад ирэх үед л тэрээр больдог байсан байна. Уйгагүй бэлтгэлийнхээ үр дүнд тэрээр дараа жил нь гэхэд тэрээр Ийст Банкын ахлах сургуульд орсон бөгөөд 182 см болтлоо өссөн байна. Тэрээр тэр улиралдаа 900 оноо авсан бөгөөд дундажаар 32,2 оноо авч байсан нь түүхэнд тэмдэглэгджээ. 1956 онд Ийст Банкын ахлах сургууль мужийнхаа аварга болсон байна.

Тэрээр Баруун Виржинагийн их сургуульд орсон бөгөөд 24,8 оноо авдаг байсан байна. 1959 онд түүний сургуульд НСАА-гийн аваргын төлөө үлдсэн боловч Хойд Каролинагийн их сургуульд хожигдсон байна. Дараа жил нь Оскар Робертсоноор ахлуулсан АНУ-н шигшээ багт багтан Ромд болсон олимпоос алтан медэль хүртсэн байна.

Тэр жилдээ драфтын 2-р Оскар Робертсоны араас Минеаполис Лэйкэрс авсан байна. Өмнөх жил нь Минеаполис Лэйкэрс 25-50 гэсэн амжилттай байсан байна. 1960-61 оны улиралд Лос Анжелэс хот багийг өөрийн болгосон байна. Энэ улиралдаа тэрээр Элжин Бэйлортой /35,0 оноо/ цуг Лэйкэрсийг 36-43 хожигдолтойгоор Зүүн бүүсийн 2-р байранд бичигдсэн байна.Эхний шатанд Детроитыг хожсон боловч аваргын төлөө Сэнт Лиусын Харцагуудад хожигдсон байна.

1962-1970 хооронд ЛАЛ НБА-гийн финалд 6 удаа гарж ирсэн боловч 5 удаад нь Бостонд 1 удаад нь Нью Йоркод хожигджээ. Энэ улирлуудад Уэст 30+ оноо дундажилж байлаа. 1965 оны ПО-н 11-н тоглолтонд 40,6 оноо авч байв. 1965-66 оны улиралд Уэст 31,3 оноо авч лигт Чэмбэрлэнгийн ард орсон байна.ПО-н 14 тоглолтонд 34,2 оноо авсан боловч мөн Бостонд хожигджээ. 1969 оны финалд тэрээр НБА-гийн түүхэнд хожигдсон багаас МВП болсон тоглогч юм.

1971-72 оны улиралд 33 настай Уэст зодог тайлах тухай бодож байв. Гар, болон хамраа хугалсан тэрээр финалд хожигдсон байна. Гэвч тэрээр эргэн ирж түүхийг бүтээсэн билээ. У.Чэмбэрлэн, Г.Гүүдрич нарын хамтаар 33 дараалласан ялалтыг авч улирлын тал өнгөрч байхад 39 хожил 3 хожигдолтой явж байв. Улирлыг тэд 69-13 хожигдолтойгоор дуусгасан бөгөөд энэ нь 1995-96 оны улирал хүртэл рекорд хэвээр байсан юм. Тэрээр өөрөө энэ улиралдаа 25,8 оноо 9,7 дам өгч байжээ. Тэр улиралдаа аваргын төлөө дахиад л Нью Йорктой таарсан байна. Эхний тоглолтондоо тэд хожигдсон боловч 4 дарааллан хожиж аваргын цолыг хүртсэн байна.

Тэрээр зодог тайлаад 1977-78 оны улиралд ЛАЛ-н дасгалжуулагч хийсэн байна. Тэрээр 1980-д оны ЛАЛ-г бүтээхэд их нөлөө үзүүлсэн юм. 1982 оноос тэрээр ЛАЛ-н ерөнхий менежер болсон байна. 40 жил ЛАЛ-т зүтгэсний дараа тэрээр зодог тайлсан боловч удалгүй тэрээр 2002 оны 4 сарын 30наас эхлэн Мемфис Гриззлизийн сагсан бөмбөгийн удирдлагын ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.

Түүний карьер дахь үзүүлэлтүүд.
932 тоглолтонд оролцож 25192 /27,0/ оноо, 5376 /5,8/ сам , 6238 /6,7/ дам, 81 тас,23 блок хийжээ.

Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Bibby » Sun Apr 27, 2008 2:05 am

Ануфи :eek:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Mojul » Sun Apr 27, 2008 5:10 pm

:-D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby khulgee » Mon Apr 28, 2008 2:31 pm

гарууд ч сайхан хууртагдаж байна даа хахаха, копи паст явагдаад байхад чинь, ёооо татаж уналаа. :-o :-o :-o
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Жавхлан » Mon Apr 28, 2008 2:32 pm

Хаанаас копи паст гэж? Асуулт дээр энэнээсээ л тавьсан байсан шд.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby 1220 » Mon Apr 28, 2008 3:48 pm

khulgee wrote:гарууд ч сайхан хууртагдаж байна даа хахаха, копи паст явагдаад байхад чинь, ёооо татаж уналаа. :-o :-o :-o


яахав дээ. сайхан юм копт паст хийгээд л байвал буруу нь юу байхав дээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby khulgee » Mon Apr 28, 2008 7:42 pm

Жавхлан wrote:Хаанаас копи паст гэж? Асуулт дээр энэнээсээ л тавьсан байсан шд.


өөр нэг сайтнаас л байхгүй юу
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Жавхлан » Mon Apr 28, 2008 8:57 pm

Хэрвээ тэгсэн бол Ануфи өөрөө тайлбар хийх байх гэж бодож байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby meesh » Tue Apr 29, 2008 10:31 am

Копи паст бол эх сурвалжаа тавих хэрэгтэй.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Tue Apr 29, 2008 10:51 am

Би Асуулт, Тэргүүн дээр өөрөө тавьсан юмоо. Хүн болгон бүх форум луу ордоггүй шдээ.Харин Асуулт дээр байсныг нь устгачихсан байна лээ. Яаж байгаа юм бол?
Last edited by anufi on Tue Apr 29, 2008 4:40 pm, edited 1 time in total.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby khulgee » Tue Apr 29, 2008 10:57 am

anufi wrote:Би Асуулт, Тэргүүн дээр өөрөө тавьсан юмоо. Хүн болгон бүх форум луу ордоггүй шдээ.Харин Асуулт дээр байсныг нь устгачихсан байна лээ. Яаж байгаа юм бол?


копи паст гэдгий нь мэдээд, чи эх сурвалжаа тавь.Тэгэх юм бол хүмүүс юу ч хэлэхгүй.Битий нээх лаг болох гэж жүжиглэ.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Tue Apr 29, 2008 4:43 pm

Надаа лаг болж жүжиглээд байх шаардлага байхгүй. НБА комоос авсийн чи тийм л юм бол тэгээд аваад тавилдаа.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests