Умтити шинэ гэрээ зурлаа.
Нөхөр эцсийн эцэст цалингаа 10% бууруулж 2023 он хүртэл авах байсан цалингаа 2026 он хүртэл тараан авахаар шинэ гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр жилд 12 сая, үлдсэн 1 жил хагасын хугацаанд нийт 18 сая авах байсан цалингаа 10% бууруулаад 4н жил, хагасын хугацаанд авахаар болж жилд 3 сая хавьцаа авж байгаа юм байна.
Ингэсний үр дүнд Торресыг бүртгүүлэх, Гави, Нико хоёрыг дээд багт нэрлэх боломжтой болж байгаа. Маргаашийн эл классикод Торрес оролцох боломжтой болно гэсэн үг.
Умтити хүсвэл дараа жил эсвэл энэ жил ч явах боломжтой юм байна, цалин нь багассан болохоор өөр багууд ч хангалттай ковер хийх боломжтой болно. Умтитигийн нь хувьд маш их дарамт ирээд, фенүүд хүртэл зайлаач гэж машиныг нь зогсоож орилоод байсан, тэр дарамт нь байхгүй болж эсэргээрээ аврагч болж байна, ккк.
Нөхөрт өөр баг олддоггүй юмаа гэхэд барсад 2026 он хүртэл байх боломжтой гэсэн үг. Гоё хотод, гоё газар гэр бүлтэйгээ хангалттай цалинтай 2026 он хүртэл гэрээтэй гэдсээ илээд хэвтэнэ гэдэг чинь жаргал байхгүй юү
Яахав одоогийн ийм хямралтай үед цалингийн цэсийг мэдэгдэхүйцээр багасагасан сайн талтай ч 2026 онд ч энэ Умтитиг одоо яана гээд сууж байх нь байна, хаха.