Cule wrote:Ferran Torres, done deal.
За энэ хүнийг харъя даа, шигшээдээ бол яахав мэр сэр гоолдоод л байдгийн, Лучо нэлээн дэмжээд байнга гараанд шахуу гаргаад байгаа, сити-д бол нээх ч гараанд гарч харагдахгүйн. Сити ч олон ойролцоо тоглогчидтой, хамгийн муугаа л манайд өгж байх шиг байна, ккк.
Ядаж байхад гэмтэлтэй гэнэ, клубдээ бараг тоглоогүй байж бэлтгэл дээрээ гэмтсэн гэнэ, дараагийн Дэмбээ л биш байгаасай .
Нас залуу юмдаа, аль эртнээс л яригддаг мөртлөө, дөнгөж 21-тэй. Цэвэр 9 бол биш, гэхдээ хуурамч 9, вингер дээр тоглох боломжтой, байнга гоолдоод байхгүй ч боломж үүсгэж чадах тоглогч. Манайд бол яалтчгүй хэрэгтэй л тоглогч.
Одоо Каваниг авчихаасай, цэвэр 9 бол ус, агаар шиг л хэрэгтэй байна.
Тэгээд зунаас Хааланд л гээд байна. Уг нь энэ Торресын мөнгөөр Влаховичийг дарж болох л байж, Арсенал 60н хэдээр дарчихсан гэхийн.