Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд
Lakers Barca wrote:Laporta offering Messi a contract on the last minute
Цоомоо wrote:Мессигийн үгнээс хэдэн анхаарах юм байгаа.
- Хэцүү нөхцөл байдалд байгааг ойлгож байсан тул цалинг 50 хувь буулгахад асуудал алга гэж хэлсэн. Ок гэсэн. Эргээд энэ талаар нэг ч юм хэлээгүй. Бүх юм болж байна аа л гэж байсан. Тэгээд бүртгүүлж чадахгүй нь больё гэсэн.
- Би өөрөөс шалтгаалах юмаа хийсэн. Баг хийсэн эсэхийг мэдэхгүй. Өнгөрсөн зун бол явмаар байсан, гэхдээ энэ удаад үлдэх л ганц хүсэлтэй байсан.
Яг эндээс бол Барса 50 хувь буулгаад ч хэцүү байна, ийм болговол чадахаар байна гээд юу ч хийгээгүй харагдаж байна.
Бас өөр дуракуудыг үнэгүй ч хамаагүй явуулаад цалингийн зай гаргаж чадах нь ойлгомжтой, тийм юм юу ч хийсэнгүй.
Барса шууд л оффишл мэдээ цацсан нь хүртэл но-той.
Лапорта с** юу болгоод хаячивдаа.
Месси домгоор тогтохгүй, дахиж Барсад бүү хэл хөлбөмбөгт гарч ирэх үү хэмжээний тоглогч ш дээ.
Өөр багаас авсан бол бас нэг хэрэг, Ла Масиагаас эхлээд л.
Одоо тэгээд Барсагийн үнэт зүйл юу болж байгаа юм мэдэхгүй.
Мессигээс өмнө Барса фэн болсон ч одоо үүний дараа Барса гэх хандлага шал өөр болж байгаа санагдаж байна.
Мессигээ ингэж байгаа юм чинь өөр ямар ч тоглогчийг яаж ч чадна биз дээ.
Мөнгөний тухайд Барсаг сүүлийн 10 гаруй жилийн дотор дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэнд болгосон, Мессигийн л ачаар.
Ийшээ орж ирэх олон дийл, хөрөнгө оруулалт, спонсор мөнгөнүүд Месси байгаа учраас л орсон байгаа.
Тэгсэн чиний цалинг дийлэхгүй гээд хөөгөөд явуулдаг.
Үлдэж байгаа тоглогчид буруугүй ч Барсаг үзэх хүсэл ойрд ёстой алга.