Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sat Feb 13, 2021 11:51 am

16- хүртэлх хамгийн оргил тоглолтын тойм. 4 цаг 30 минутын турш классик теннис үзлээ. 2019 оны Жокэр Рожэр-ын Вимблдоны финалаас хойш ийм сайхан тоглолт үзсэнгүй. Киргиос нутаг дээрээ хожигдсон ч үнэхээр Талбайн теннисний айверсон , Марадона, бэлтгэл хийдэггүй дасгалжуулагчгүй тоглодог бэлдсэн тактик биш, тухайн үеийн вайбаараа тоглодог сүперстар гэдэгээ харуулав. Цэнгэлдэх дүүрэн австраличууд заалыг нураах шаахим шаагилдаж нутгийн дэггүй хүүгээ дэмжиж байв. Тоглолтын дундуур ганц 2 шүүгчтэй шөргөөцөлдөн, трик шот хийж , завсарлагаанаар Пепси уусан шээг үнэн дураараа гоё авъяаслаг байв. Гэвввввчччч Доминик шиг сүүлийн секунд хүртэл тэвчээр гаргаж темпээ хадгалж чаддаг тоглогчийн эсрэг энэ хангалтгүй байв. Киргиос өөрөө ч энийг тоглолтын дараа ойлгов болтой. Доминик эхний 2 сэт ийг алдсан ч дараалан 3 сэт аван тэвчээрийн спортод тэвчээр ялдаг гэдэгийг харуулав. Түүнээс биш тоглолтын турш Киргиос алж хядсан гэхэд болно. Доминик 4-т Надаын эсрэг яахнуу тэр л сонин байна тэр хүртэл дийлдэхгүй байх. Эцсийн эцэст Сламын аварга бол слам аварга л байдаг. Киргиос Сламд түрүүлмээр байвал дасгалжуулагч авж, арай илүү цагийг бэлтгэлд зарцуулмаар байна. Хайран авъяас жоохон хичээхэд өрсөлдөгчгүй юм байгаан ууг нь .

User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby crusader » Sat Feb 13, 2021 2:41 pm

янзын тоглолт болжээ. Тим өнгөрсөн US Open финал дээр Зверевт эхний хоёр сет алдаад 3 дараалж авахад л үнэхээр машин юм байна гэдгийг харсан даа.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sun Feb 14, 2021 10:52 am

Яг2 Тим Сламын финалд 3 удаа хожигдож байж аварга болсон.Одоо тэр туршглага нь дандаа том тоглолтонд хожуулж байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sun Feb 14, 2021 10:57 am

Канадын Феликс Оужэ Али Асимэ гээд урт нэртэй бацааныг дээхнээс хойш хэд хэд бичсэн. Дараагийн Надал ч гэж ярьсан байх. АУС опэнд нэг үеийн найз болох Шаповаловыг төвөггүй 3 сэтэд хожоод 16-д үлдсэн. Шапо өөрөөс нь чансаа илүү 14-т явсан Фэликс 21-т байгаа. 16-д гайгүй сугалаа таарч Оросын апсэт залуу Шварцманыг хожсон гарыг 3 сэтэд хожиж явна. Фэликсийн тоглолт үзэхэд их гоё 196 зүүн баруун гар өөгүй торон дээр маш гоё мэдрэмжтэй хаядаг давуулалт сайн гээд өө багатай. Тактик нь сайжирвал бас л эхний 5-т байнга байх залуу
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sun Feb 14, 2021 11:20 am

16-ийн энэ тоглолт 12-с эхлэх гэж байна. Цагтаа Рожэр Надал 2-ын араас 3-т бичигдэж явсан гоё залуу Григори Тим-ын эсрэг сайн үзнэ үзүүштэй теннис болно. 29-тэй Григори бэртлээс эргэн ирэх гэж их л хичээж байгаа , слам 16-д үлдэж байна гэдэг амжилт. Зүүн ганц гартай 2 гоё залуугийн гоё тоглолт 5 сэт гарна гэж таамаглаж байна. Тим арай илүү формтой ухаалаг хүлээцтэй тоглолттой байгаагаараа хожино гээд таачъя

Image
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sun Feb 14, 2021 1:20 pm

Aslan Karatsev гээд 113 дээр бгаа Оросын кавказ залуу...Шварцман г хожсон зөрөөд Фэликс г 2 -0 оос хожигдож бгаад 3 дараалан сэт авж таамаг эвдлээ. Фэликс дараагийн тоглолтоо бодоо шаацаан....туршлага гэж ....нөгөөх нь зодуур даадаг залуу давуулалтаа өөгүй хийгээл хамгаалсаар байгаад хожлоо
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 15, 2021 5:16 am

Кирьёс Тимийн бензинийг шавхаад явуулж дээ, Машагийн экс бавчихлаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Mon Feb 15, 2021 10:36 am

Тим-н бензинийг Кириос хоосолж, бэйби Федерер дураараа юм боллоо
Ноле Фритцийн эсрэг нөгөө нэг медикал тайм-аут авч нөгөө тоглогчийнхоо ритмыг унагаадаг аргаа хэрэглэв үү, 5 сетэд арай хийж хожихоор нь бэртэл нь үнэн юм байна гэж бодтол Канад анаашийг уншчихаад шөвгийн 8 руу орчихдог юм даа хха
Дээд хэсгээс Тим мултарсныг тооцвол бүх юм таамгийн дагуу
Доод хэсгээс шөвгийн 8ийн Рублев - Медведев гэдэг тулаан гарах нь тодорхой болсон, Надал - Фоньнини / бас л муухай хорон өрсөлдөгч Надалын хувьд/
Циципас - Берретини гээд биг ман-уудын тулаан, гоё ч юм болж байнаа
Надалыг бас нурууны булчингийн зовиурыг худлаагаасаа гэж сошиалаар нүдсэн хэвээр, мань хүн сет алдалгүй яваад тэрийг батлаад ч байх шиг хха
Rafaholic
 
Posts: 115
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Mon Feb 15, 2021 11:06 am

Thiem г ийм амархан ядарна гэж санасангүй..Григори бас муугүй бна...Зверев чимээгүй бж байгаад финалдах л харагдаад бна.Жокэр бас аварга болохоор форм харагдахгүй л бна...Мэдвэд Зверев гэсэн финал харагдаад бгаамдаа...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Mon Feb 15, 2021 11:38 am

LeMoN wrote:Thiem г ийм амархан ядарна гэж санасангүй..Григори бас муугүй бна...Зверев чимээгүй бж байгаад финалдах л харагдаад бна.Жокэр бас аварга болохоор форм харагдахгүй л бна...Мэдвэд Зверев гэсэн финал харагдаад бгаамдаа...

Ноле яг үнэнийг хэлэхэд сайнгүй байна, финалдлаа ч гэж бодоход нөгөө талаас гарч ирсэн хүнд нухуулахаар...
Медведев бас тийм ч сайнгүй, Рублевт хожигдож ч магад...
Rafaholic
 
Posts: 115
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Mon Feb 15, 2021 11:53 am

Рублев дээр Мэдвэдэвийн жинхэнэ форм харагдана. 8 хүртэл сайн хүнтэй таарсангүй. Рублевээ нэг юм аргалчих байх, хамт олон жил бэлтгэл хийсэн ах нь гэсэн дээ шатдаг дээр нь хожоод байгаа харагддын. Уг нь ТИМ л Мэдвэдтэй хамгийн сайн үзэх хувилбар олонтой нь байсан эрт хасагдчихлаа.Циципас хувилбар гоё ч цохилт нь хүчтэй биш байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Mon Feb 15, 2021 2:19 pm

Шөвгийн 8 классик болох нь дээ
Димитров - Карацев /Бараг ойлгомжтой ганц дуэл байх/
Зверёв - Жокович
Рублёв - Медведев
Надал - Циципас/Берретини
Эхнийхээс бусад нь хэн нь ч хожиж мэдэхээр сайхан тоглолт үзэцгээнэ дээ
Нэг үеийг бодвол залуучууд их тогтвортой тоглолт үзүүлдэг болж, өмнө нь 2,3 дугаар шатнаас апсет болоод явчдаг байсан
Rafaholic
 
Posts: 115
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Tue Feb 16, 2021 3:43 pm

Бараг ойлгомжтой ганц дуэл эсрэгээрээ эргэлээ.
Эмэгтэйд эхний тойргоос Азарыг хожиж цойлоод байгаа Пегула тэрбумтны хүүхэд юм бна, аав нь НФЛ, НХЛд Баффалогийн багуудыг эзэмшдэг юм бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Tue Feb 16, 2021 4:00 pm

Takanohana_Nowitzki wrote:Бараг ойлгомжтой ганц дуэл эсрэгээрээ эргэлээ.
Эмэгтэйд эхний тойргоос Азарыг хожиж цойлоод байгаа Пегула тэрбумтны хүүхэд юм бна, аав нь НФЛ, НХЛд Баффалогийн багуудыг эзэмшдэг юм бна.

Терри Пегулагийн охин юм байна ш дээ
Григор нуруундаа гэмтэл аваад хамаг юм эсрэгээрээ эргэлээ
Rafaholic
 
Posts: 115
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Tue Feb 16, 2021 8:55 pm

Оросын Карацев мэргэжлийн теннисний 53 жилийн түүхэнд (Өүпэн эрад гэх юм уу) их дуулгын дебютээрээ хагас шигшээд үлдсэн анхны эрэгтэй теннисчин болж байгаа юм бна, хараацай юм бнаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Feb 16, 2021 9:37 pm

Анхны дуулгадаа гэвэл аймар л амжилт бн.Зверев заяагүй гар бэртэлтэй Жокэр н эсрэг салгалсаар шийрэгнэсээр бгаад хожигдохын Choke хэвээрэй....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 17, 2021 7:49 pm

Барти бавуулсан шалтгаанаа Мучоваг эмнэлгийн завсарлага авснаас боллоо гэж, гэхдээ дүрмээс гажууд юм болоогүй л дээ гэж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Thu Feb 18, 2021 11:49 am

Барти нутаг дээрээ карантинд ороогүй давуу талаа ашиглаж чадсангүй...Циципас харин надал н эсрэг 3 сэт эргэн ирэлт хийж шуугиан тарив...Мэдвэдийг барахымуудөө...Надал г өмнө нь хэн ч 3 сэт комбээкдэж бгаагүй....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 18, 2021 6:56 pm

Брэди гэж хүүхэн чинь харин ногоон гэрлээр явлаа даа. Серена Осакаг барахгүй болж дээ. Медведев түрүүлээсэй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby crusader » Fri Feb 19, 2021 2:59 am

Яг одоо Жокер тоглож байна. Энэ оросоор наадаж байна дөө.

Медведев Жокер гэсэн финал гараад Медведев авчуул гоё болох гээд байна. US Open 2019-д Жокер Вавринкагийн эсрэг алуулж байгаад, бэртэл байхгүй зүв зүгээр байсан мөртлөө тоглолтыг дуусгалгүй шууд больсноос нь хойш үнэндээ нэг нүдээрээ үзэхээ больсон нөхрийг.... Сая US Open 2020-д тэр нэг бааштай umpire-аас болж Жокер харамсалтайгаар хасагдахад нь яагаад ч юм дотроо баярлаад байгаа юм чинь ккк
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Rafaholic » Fri Feb 19, 2021 11:58 am

Надалын ахиллесын шөрмөс нь яалтчгүй Австралийн нээлттэй юмаа, байнга азгүйтнэ, гэмтэнэ, гэмтэхээ болиод эхлэнгүүт залуучууд сайжраад хожоод байдаг боллоо, ер нь дахиж энэ нээлттэйд түрүүлэх боломж бараг байхгүйм даа...
Энэ тэмцээн ч Орос баавгайн наадам болсон байхаа даа, Жокерын хувьд хамгийн эвгүй өрсөлдөгч нь аль хэдийнээ болсон байна лээ,
Rafaholic
 
Posts: 115
Joined: Thu Nov 14, 2019 10:24 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Feb 19, 2021 12:30 pm

Зэээ ирэх 10 жилийн Теннисний гол 2 өрсөлдөгчдийн драма ингэж эхэлсэн бдын. Хоорондын харьцаа 5-1 хамгийн сүүлд 2019 атп финалсд Циципас анх удаагаа хожсон.. Дашдрамд хэлэхэд Медвед МГИМО төгссөн эдийн засагч юм бээлээ шүү...Боловсролтой хулигаан юмуудаа хаха...Энэ тоглолт гоё болноо...

User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby kayo » Fri Feb 19, 2021 1:14 pm

Нэг хэсэг Хятад хүүхнүүд зэрэг шахуу л гарч ирээд гайгүй тоглоод байсан одоо Оросын залуучууд гараад иржээ. АТП-д азаар түрүүлээгүй л юм байна. 3н ч залуу нь шөвгийн 8-д шалгарсан гэхээр мундаг байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Feb 19, 2021 2:52 pm

Image


ЭНэ 2-ын тоглолтыг зураглах гэж оролдъё

Тоглолтын тооны харьцааны хувьд 5-1 -ээр Мэдвэд хамаагүй илүү байгаа. Циципас АТП 2019 финалс -ын хэсгийн тоглолтонд хамгийн сүпер формтой байсан үедээ ганц л хожсон. Бусдаар бол Мэдвэд д идэж уулгуулдаг гэхэд болно. Медеведев энэ тэмцээний хамгийн өндөр формтой байгаа тоглогчоор ирсэн АУС опэний өмнөх улсуудын аваргад Оросын теннисийг шинэ түвшинд зарлачаад ирсэн гэхэд болно.

Өнгөрсөн АТП 2020 финалс шилдэг 8-г саная. Тухай үед бичиж байсан Мэдвэд Серв 1-р давуулалтын араас шууд смайш цохьдог шинэ техниктэй орж ирж аархсан. Өмнө нь Серв 1-р давуулалтын араас топ тоглогчид воллэй хийж торны урд хөнгөн хаядаг байсан бол Мэдвэд шууд смайш довтолж бааварлаж байна. Өмнө нь ийм техник байгаагүй. Баруун гарын балбасан дарамттай цохилтын араас давуулалт ороод рийч хийгээд байхаар ямарч тоглогч хамгаалах аргагүй болчиж байгаан.

Image

Дээр нь Мэдвэд 198 см-тай хурдтай , Өмнө нь өндөр тоглогч дээр торон дээр хаяж аргалдаг байсан бол..Энэ тактик Мэдвэд-д үйлчилдэггүй.
Урьд хожид байгаагүй давуул тал гэсэн үг.
Image

Энэ тоглолтонд Мэдвэд 70% давуу талтай.


Image

Зиа Циципасын хожиж болох 30 хувийн магадлал бол Лайн цохилт яг шугаман дээр хаях. Хэмнэлийг 5 сэт авч явах, Циципас цохилтын хүчний хувьд Мэдвэдэд дарлуулна. Тэхээр уйгагүй олон тоглолтын хувилбар гаргаж байж л хожно. 5 сэт гарах байх тэр хүртэл тэмпээ алдалгүй сөрөг довтолгоо хийж зайнд нь хаях нэг арга байна. Хэрвээ 2019 оны АТП финалд түрүүлсэн шиг яг шугам долоолгож чадвал хожино бусдаар бол Мэдвэд дарамталсаар байгаад дуусгана гэж харж байна.

Зиа тэгээд 16:30-с Фокс Юнивишн 601 дээр тоглолт эхэлнэ. Киргиос Тим 2-с дутахгүй сайхан теннис үзнэ байхаа гэж бодном.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 19, 2021 7:50 pm

Уншчихлөө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests