Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Sep 20, 2019 2:55 pm

Харин тхх, бүүр яачихсан юм гэмээр зугтсаар байгаад хусуулж байгаан. Сая нэг юм хожиж хүрлийн төлөө үзэхээр боллоо.

Бэхбаяр нөгөө ирандаа ялагдлаа, сүүлд 2 оноо авж илүү болчихоод, 30н сек дутуу байхад эргүүлээд оноо алдчихын, сүүлийн оноог ямар амархан алдчихваа. Барилдааны төгсгөлд манайхан дан ялагдаж байна даа. Болортуяагаас бусад нь бүгд барилдааны төгсгөлд хусууллаа шүү.

Тулга ямар ч байсан хүрлийн төлөө өмнөх дэлхийн аваргад ялагдаж байсан энэтхэгтэйгээ барилдах нь, одоо л хариугаа авдаг газар.

Мандахаа хөөрхий бүүр явахаа байжээ, бас л ялж яваад хусуулаа, юү ч хийхгүй, нэг л их тулсан хүн болждээ. Олимпоос хойш эрс муудлаа шүү. Одоо зодог тайлах цаг нь болжээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8032
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sat Sep 21, 2019 9:03 am

Маш олон спорт дээр сүүлийн мөчид ялалтаа алдах байдал байнга давтагдах юм аа. 5-6 минут илүүрхээд, тэмцээд, тулаад байж болсон юм байж сүүлийн 30 секунд, за бүр 10 секундэд хамгаалж чадахгүй алдах юм. Бүр дэлхийн хэмжээний гэгддэгүүд нь ч ялгаагүй юм. Батцэцэг хангалттай финалдсан газар, Гантуяа 4-т чигээрээ үлдэх газар, Бэхээ орос, иранд бас. Жүдод бас байнга тэгнэ, ялангуяа Төмөрхүлэг.
Мандахнаран жин алгасаж өгсөөд бяр дутаад байх шиг байгаа юм. Анх 60-аас эхлээд л 74 болчихсон явна. 65-даа л хамаг амжилтаа гаргасан, тэндээ л байх байсан юм. Тэгэхээр бас нас яваад хурд дутаад эхэлсэн байх.

Энэ жилийн тэмцээнүүдээс буурай орон бүх төрөлд, бүх жинд багийн системээр яваад хэрэг байна уу даа гэдэг бодол улам лавширлаа. Дэмжлэг нь ч 2-ийн хооронд, 3-ын дунд ингэж байхаар гоц авъяастай хэдэн нөхдөө л 2-3 жинд тултал бэлдвэл. Тэгээд боловсрол, бүтээн байгуулалт, улсынхаа хөгжилд анхаармаар байна. Олуулаа олигтой амжилтгүй залуу насаа барж байхаар ажил хөдөлмөр хийж улс орон, ар гэрийнхээ хөгжил дэвшил, амьдрал ахуйд нэмэр болж байвал дээр санагдана. Улс орон нь хөгжөөд чинээлэг хангалуун болсон хойноо нийтээр нь дэмжвэл. Заавал их спортоор мундаг болж байж бүх нийтийн биеийн тамир хөгжинө гэж байхгүй л байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17223
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby )(ottaь » Mon Sep 23, 2019 9:06 am

Takanohana_Nowitzki wrote:
Энэ жилийн тэмцээнүүдээс буурай орон бүх төрөлд, бүх жинд багийн системээр яваад хэрэг байна уу даа гэдэг бодол улам лавширлаа. Дэмжлэг нь ч 2-ийн хооронд, 3-ын дунд ингэж байхаар гоц авъяастай хэдэн нөхдөө л 2-3 жинд тултал бэлдвэл.

Тэмцээнд явуулахгүйгээр яаж гоц авьяастайг нь мэдэх вэ гэдэгийг нь шийдчихвэл ч бат медал авах жингүүдээ явуулахад болохгүй юм алгѳѳ. :ногоон:
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1129
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Mon Dec 14, 2020 4:03 pm

1992 оны олимпийн бэлтгэл гэнэ. Хэн хэн байна?

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8355
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Mon Dec 14, 2020 4:23 pm

Энэ жилийн дэлхийн цомд хүн явуулахгүйн байна. ДАШТ биш дэлхийн цом болчингуут нь больчихвуу. За шигшээгийн 1 ноймероо явуулдаггүй юмаа гэхэд залуучуудаасаа явуулчихгүй. Дэлхий, олон улсын тэмцээнд гадагшаа яваад ирсэн залуус эрс сайжирчихсан байдагсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8032
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Mon Dec 14, 2020 4:37 pm

meesh wrote:1992 оны олимпийн бэлтгэл гэнэ. Хэн хэн байна?

Таньдагаас бол Сүхбат, Цогтбаяр, Хосбаяр, Түмэннаст, Энхбаяр тэгээд Болд, Басхүү ахалж байсан бололттой.
kayo
Барса фэн
 
Posts: 8032
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 15, 2020 5:17 pm

Б.Болд гавъяатын хажууд Б.Жавхлантөгс харцага мөн байх шиг байна. Дунд эгнээнд П.Сүхбат гардийн ард Баттогтох начин мөн байх шиг байна. Хосбаяр дасгалжуулагчийн хажууд нөгөө нэг дүү Энхбаяр нь мөн байх. Ард Түмэннаст начингийн хажуудах харин Д.Оюунболд гавъяат мөн үү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17223
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Wed Dec 16, 2020 8:59 am

Takanohana_Nowitzki wrote:Б.Болд гавъяатын хажууд Б.Жавхлантөгс харцага мөн байх шиг байна. Дунд эгнээнд П.Сүхбат гардийн ард Баттогтох начин мөн байх шиг байна. Хосбаяр дасгалжуулагчийн хажууд нөгөө нэг дүү Энхбаяр нь мөн байх. Ард Түмэннаст начингийн хажуудах харин Д.Оюунболд гавъяат мөн үү?

Д.Оюунболд гавъяат бишээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8032
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Sat Jan 09, 2021 7:16 pm

Дэлхийн аваргууд.

Image






Олег Алексеев, Владимир Модосян, Сергей Замбалов, Бувайсар Сайтиев, Борис Будаев, Йоэль Ромеро
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8355
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby Noodle » Sat Jan 09, 2021 7:33 pm

Бурханы цэрэг хочит Yoel Romero бшд
User avatar
Noodle
 
Posts: 402
Joined: Sun Aug 07, 2011 5:19 pm

Previous

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests