Dota2 2019: TI9 (Main Stage)

Moderators: Адмирал, Shaggy

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Denis_Law » Thu Nov 26, 2020 5:42 pm

Сонгон шалгаруулалт хийх ёстой гэдгийг л хэлээд байгаа болохоос яаж сонгон шалгаруулалт хийх талаар огт дурдахгүй юм. Жишээ нь: Багуудыг хооронд нь тоглуулаад түрүүлсэн багийг цааш явуулах юмуу эсвэл багуудаа хооронд нь тоглуулж байгаад тэндээс байрлал бүр дээр шилдэг гэснийг нь сонгож 1 баг болгоод явуулах уу. Эсвэл Монголдоо хамгийн туршлагатай гэсэн 1 хүнийг коач болгоод тэр хүний нэрлэсэн 5-ыг сонгох уу...
Миний бодлоор CSGO шигшээ баг бүрдүүлэхэд Эркаст-ыг тойруулаад баг босгох Dota 2 шигшээ баг бүрдүүлэхэд Хастла-г тойруулаад баг босгосон нь илүү амжилтанд хүрэх магадлал өндөр л гэж боддогын...
Gunnerz wrote:монголз тараад аль хэдийн 4-5 жил болж байна хөгшөөн
:eek:

Newmeta Esports-оос ийм пост оруулсан байна лээ.
| +
Шигшээ баг ба клубын системийн ялгаа
Саяхан IESF World Championship DOTA2-ийн зүүн азийн сонгон шалгаруулалт явагдаж Монгол улс аваргаар тодров. Гэхдээ тоглолтоос илүүтэйгээр Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн шүүмжлэл дагуулж хэдэн өдрийн турш Монголын испортынхны гол сэдэв болов. Гол буруутнаар Монголын Электрон Спортын Холбоо болж таарч сонгон шалгаруулалт хийгээгүй, дур мэдэн бүрэлдэхүүн сонгосон зэргээр буруутгагдаж нилээд цаашлаад үндэслэлгүй мэдээллүүдээр булуулаад дуусав. Уг маргааны талаар ямартай ч бид хараад суулгүй аль нэг талыг өмөөрөх гэсэнгүй, зөвхөн бодит дундын талаас ул суурьтай дүгнэлтүүд хийхийг хүслээ.
Мэргэжлийн спортын аливаа уралдаан хоёр системээр явагддаг. Нэг нь клубын систем буюу аль нэг улсын далбаан дор бус үүсгэн байгуулагчтай аливаа клубын нэрийн дор тоглож өөр хоорондоо өрсөлдөх. Үүнд NBA, NFL тэргүүтэй америкийн лигүүд, Premier league, La liga, Serie A зэрэг лигийн тэмцээнүүд, Champions league, Europa league гэх мэтээр жагсах бидний хамгийн үзэх дуртай тэмцээнүүдийг харж болно. Уг тэмцээнүүд гол зарчим нь улс үндэстэнээр өрсөлдөх нь чухал биш бөгөөд зөвхөн клубын нэрийн дор өөр хоорондоо өрсөлдөнө. Lakers, Barcelona, Red Bull Sallzburg гээд зөвхөн клубын нэрийг багаар төлөөлөх болохоос клубын дотор Словен тамирчин байхуу, Испани байх уу, Америк байх уу гэдэг чухал биш. Мэдээж аль хотын баг гэдгээсээ хамаараад хотын нэрээ авч явж хотын бэлгэ тэмдэг болж, хотын иргэд нь дэмжигчдийн дийлэнхийг эзэлдэг ч тэдний хувьд тамирчны гарал, туг гэхээсээ илүү клубын легаси, түүх, бэлэг тэмдэг Barcelona, Real Madrid гэдэг нэр л чухал. Тиймээс Африкаас ч бай, Монголоос ч бай хэн ч байсан тэдний логон дор тоглож буй бол тэдний хувьд хайртай тоглогч.
Харин мэргэжлийн спортын нөгөө өрсөлдөөн тэмцээн бол шигшээ багийн өрсөлдөөн. Энд ямар нэгэн клуб, нэгдэл тэр байтугай хот хоорондын өрсөлдөөн ч ямар ч хамаагүй. Та ямар ч клубт харъяалагддаг байсан энэ системд та өөрийн иргэншил бүхий улсаа төлөөлөн өрсөлдөнө. NBA-д олон багт өөр хоорондоо өрсөлдөж байсан тамирчид АНУ болж бусад улсуудтай өрсөлдөнө. Барселона, Реал Мадрид гэсэн Испанийн төдийгүй дэлхийн хүчтэй ривалууд энэ л мөчид Испани гэсэн далбаан дор найзууд болж улсынхаа далбаан дор тоглодог. Тэнд чи Барселона гээд Реалын хүнтэй хамтрагч болохгүй гэсэн юм байхгүй бөгөөд 7 хоногийн өмнө бие биентэйгээ зодолдох шахам байсан клубын өрсөлдөгчид хамгийн сайн найзууд болж бие биенээ ойлгох шаардлага үүсдэг. Гол шаардлага бол мэдээж тухайн улсынхаа нэр хүндийг олон улсад өргөж, олон нийтэд таниулж, цаашлаад нийгэм эдийн засгийн утгаар маш олон давуу талыг авчирах. Мэдээж гол утгаараа спортын багийн өрсөлдөөн үүсч буй гэдэг утгаараа улсынхаа далбаан дор өрсөлдөнө гэдэг үнэхээр том бахархууштай зүйл. Одоогоор дэлхийн бүхий л мэргэжлийн спортууд дээрх хоёр системийн дагуу өрсөлдөж, энэхүү системд захирагдан карьераа үргэлжлүүлж байна.
Харин esport-ын тухайд шигшээ багийн систем гэдэг тийм суурьшмал зүйл биш. Gaming-ээс спорт гэдэг шилжилтээ бүрэн хийж дуусаагүй байгаа спортын хувьд анх гарч ирсэн нэгдэл, баг, клубын өрсөлдөөн одоог хүртэл үргэлжилсээр буй. Түүнийгээ дагаад тэмцээн зохион байгуулагч байгууллага, хувь чиглэлийн бизнесүүд олон улсын холбоодуудаасаа эрт хүчирхэг байдлыг гартаа авч өрсөлдөөн талаасаа тэднээс хэдэн арван жилээр түрүүлээд буй. Үүний жишээ нь ESL, Flashpoint, PGL, Perfet World, Starladder гэх мэт хувь байгууллагуудын тэмцээн дэлхийн аваргын хэмжээнд үнэлэгдэж тамирчдын гол мөрөөдөл болсоор ирсэний баталгаа юм. Тэдний хувьд дээр дурдсан мэргэжлийн спортуудын клубын системийн өрсөлдөөний зарчмаар тэмцээнээ зохион байгуулдаг. Тиймээс чиний аль улс, хаана төрсөн чинь гэхээ илүү аль клубын багийн дор тоглож буй чинь л чухал. Бид одоогоор Na’Vi-ийн s1mple, Cloud9-д байсан Liquid-д одоо байгаа stew гэдгээр нь төлөөлүүлдэг болохоос s1mple-ийг Украйн хүн, stew-ийг Америкийн төлөө тоглодог гэдэг утгаар нь төдийлөн хардаггүй. Stewie2k клубын системтэй спортын тамирчин учраас түүнд Бразилын MIBR-д тоглох, Liquid-д тоглох нь цэвэр амжилтаас хамаарсан шийдвэрийн асуудал болохоос ямар нэгэн улс үндэстний өрсөлдөөнтэй холбогддоггүй. Энэ зэргийг харвал испортод одоогоор шигшээ багийн өрсөлдөөн гэдэг тун муу хөгжилтэй байгаа. Тиймээс IESF зэрэг нэг баг нэг улсын далбааг төлөөлж зөвхөн тухайн улсад иргэншилтэй хүмүүс өрсөлдөх шигшээ багийн системтэй тэмцээнийг хэн ч сонирхохгүй байгаа нь үнэн. Үүнд Дани улс оролцлоо ч хэзээ ч Astralis-ын тамирчид оролцохгүй, Хятадын дотачид хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ илгээхгүй нь тодорхой.
Дахин шигшээ багийн системийн тэмцээнүүдийг тайлбарлахад үүнд клубын систем, клубын зохион байгуулалт, ойлголцол зэрэг ямар ч хамаагүй. Тэр утгаараа шигшээ багуудын тэмцээнийн урьдчилсан шатууд шигшээ багуудын хооронд л явагдана уу гэхээс хэзээ ч нэг үндэстнээс бүрдсэн клубуудын хооронд явагдаж аварга нь улсаа төлөөлнө гэсэн зарчим байдаггүй. Хэрвээ тийм зарчмаар явна гэвэл сагсаар жишээ авахад Испанийн шигшээ баг бүрэлдэхүүн дотооддоо сонгон шалгаруулалт явуулж аваргын төлөө Барселона Реал Мадрид нар өрсөлдөж ялагч нь явах шаардлагатай болно. Үүний үрээр Испаничууд олон улсад өрсөлдөхдөө Реалын тамирчидгүйгээр, NBA-д тоглодог Испани тамирчидгүйгээр өрсөлдөх шаардлагатай болно. Тийм ч учраас ямар ч бүдүүлэг улс шигшээ багуудын тэмцээнд дотоод клүбүүдээ хооронд нь өрсөлдүүлгүй учиртай. Зөвхөн хамгийн амжилттай байж болох тамирчдаа бүрдүүлж улсынхаа далбаан дор өрсөлдөхөөр илгээдэг. Үүнд гадаадад легионероор тоглодог тамирчин, дотоодын лигийн MVP, шилдэг найруулаг тоглогч гээд хамгийн хүчтэй л тамирчид багтахаас нэг клубыг дангаар нь пик хийгдэг тохиолдол байхгүй. Дээр үед мэргэжлийн спорт болхи байхад ойлголцлын асуудал үүснэ, нэгэнт нэг баг болчихсон гэдэг шалтгаануудаар буурай улсууд нэг сайн гэсэн багаа шалгаруулаад явуулдаг байсан ч энэ нь цаашдаа урт настай байсангүй. Испорт дээр олон талаас тамирчид ирж богино хугацаанд нэг баг болох нь ойлголцлын асуудалтай гэж байгаа ч бусад спортын тамирчид ч энэ замыг туулдаг. Хөлбөмбөг, сагс гэх мэт мэргэжлийн спортууд хэдэн зуун дамжсан испортоос хэд дахин нарийн төвөгтэй хөгжсөн спортууд. Эдгээр спортын тамирчид хүртэл жилийн бараг 90%-д нь клубын тамирчидтайгаа нэг баг болж ойлголцож хэв маягаа түүнд тааруулж тодорхой уур амьсгалд хамт олонд дасчихаад шигшээ багийн тэмцээнүүдэд өөр өөр клуб тоглодог тамирчидтай богино хугацаанд нэг болох шаардлага үүсдэг. Энэ өөрөө нэг талаас мэргэжлийн спортын шалгуур, шаардлага, тамирчны болон дасгалжуулагч арын албаны том даалгавар болдог. Испорт ч цаашдаа энэ замыг туулах л болно. Хэзээ мөдгүй шигшээ багийн өрсөлдөөнтэй тэмцээнүүд бий болж coldzera Faze-ийн андуудтайгаа клубын тоглолтоо хийгээд хэсэг хугацааны дараа Бразилын далбаан дор kng, art, kscerato нартай нэгдэж шигшээ багийн тоглолтоо хийхээс өөр аргагүй болдог болно. Украины шигшээг Na’Vi-ийн үндсэн бүрэлдэхүүн төлөөлж Украин нэрийн дор бусад улсуудтай өрсөлдөх боловч boombl4 ОХУ нэрийн дор тоглож Украинчууд boombl4-ийг шигшээн өрсөлдөөнд хэнээр орлуулахаа бодож толгойгоо гашилгадаг цаг ирнэ. Тиймээс клубын систем ба шигшээ багийн системийг тусд нь ялгаж салгаж ойлгож сурах нь бидэнд маш их хэрэг болох юм.
Шигшээ багийг хэрхэн сонгодог вэ?
Шигшээ багийг дээр дурдсанчлан хэзээ ч сонгон шалгаруулалт явуулж ялсан клубыг шигшээ багаар сонгодог туршлага дэлхийн спортод байдаггүй. Олон жилийн өмнө ийм туршилтууд байсан ч урт настай байсангүй, хамгийн буурай орнуудын л сонголт болж үлдсэн. Шигшээ багийн тэмцээнүүд олон улсын холбоодуудаас зохион байгуулагддаг тул харилцаа шууд дотоодын бүртгэлтэй олон улсын холбооны даалгавар болж үлдэнэ. Холбоо хэнийг илгээхээ шийднэ гэсэн үг. Үүний шаардлагаар улс болгонд үндэсний шигшээ баг гэж үүсдэг. Үүнд зөвхөн тамирчид багтах бус дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, арын алба гээд бүтэн баг бүрэлдэхүүнийг оноож ярина. Тиймээс олон улсын тэмцэний удирдаж ирэх үед холбооны спорт хариуцсан комисс болон шигшээ багийн алба бүрэн хариуцаж тэмцээнд оролцох тамирчдыг шигшээд дуудна. Шигшээ багийн дасгалжуулагч, менежер ямар арга барилтай хүн, ямар бодлогыг барьж байгаа зэргээс хамаараад шигшээн бүрэлдэхүүнийг хэрхэн бүрэлдүүлэх эрхийг эзэмшдэг бөгөөд хэнийг үлдээсэн, хэнийг багтаасан талаар холбооны удирдлага болон хөгжөөн дэмжигчид мянга орилоод нэмэр байдаггүй. Эцэстээ тухайн дуудагдсан тамирчид хэрхэн амжилт үзүүлэхээс хамаарч дагсалжуулагч болон шигшээ багийн албаны бүрэлдэхүүн солигдох эсэх нь шийдэгдэнэ. Германы хөлбөмбөгийн шигшээ 2018 оны дэлхийн аваргаар клубтээ тасархай амжилттай байсан Лерои Санэг дасгалжуулагч Иохим Лөв үлдээж байлаа. Хөгжөөн дэмжигчид үүнд сэтгэл дундуур байсан ч Иохи Лөвийг халалгүй үлдээж байв. Энэ мэтчлэн шигшээ багт сүпэр тамирчдыг ч багтаадаггүй, заавал нэг клубын олон тамирчдыг дууддаг гэсэн хэвшмэл ойлголтууд ч эвдэгдэх болсон. Шигшээ баг гэдэг өөрөө бас нэгэн өрсөлдөөний систем учраас үүнд өөр зарчим, шалгаруулалт, өөр үзэл бодол, өөр стандарт үйлчилнэ. Тэр ч утгаааа манайх ч үүнд бэлдэж шигшээ багийн тамирчдын pool үүсгэх, тэндээсээ тамирчдаа бүрдүүлэх, дасгалжуулагчтай болох, болвол арын албыг эртнээс тооцоолж эхлэх зэрэг арга замуудыг авч эхлэх нь зүйтэй.
Яг үнэнийг хэлэхэд MESA-ийн сонгон шалгаруулалт хийлгүй холбооны спорт хариуцсан хүмүүс шигшээ багийн тамирчдыг сонгосон нь зөв шийдвэр байв. Гэвч албан ёсны тайлбар дээрээ сонгон шалгаруулалт хийгээгүй нь цаг хугацааны шахуу байдал, цаанаас ирсэн шахуу удирдаж зэрэгтэй холбоотой гэсэн тайлбар нь таалагдсангүй. Холбоо өөрийн гэсэн арга барил, үзэл бодол, байр суурьтай байж түүнийгээ хамгаалж, фэйбүүкээр ирж буй сошиал дайралтанд тэсч үлддэг байх ёстой. Энэ мэтчлэн утгагүй сонгон шалгаруулалт хийх ёстой гэсэн дайралтанд тэсч үлдэхгүй бол холбоо өөрөө мэргэжлийн ажиллаж хэзээ ч чадахгүй болов уу. Хэрвээ үнэхээр зохион байгуулагчийн удирдамж, гишүүнчлэлийн статусын шинэчлэл, цаг хугацаанаас болж сонгон шалгаруулалт хийх гэж байгаад хийж чадаагүй бол буруу. IESF-ийн тэмцээн бол клуб сонгон шалгаруулалтаас ялаад улсыг төлөөлдөг тэмцээн биш шигшээ багуудын өрсөлдөөн юм. Extremesland, ASUS Rog, WESG /улсыг клуб шууд төлөөлөх боломжтой заавал дотоодын сонгон шалгаруулалт хийдэг тэмцээн/, ESL, IEM зэрэг тэмцээнд бол клуб өөрсдийгөө төлөөлөөд сонгон шалгаруулалтаас ялж гарч ирдэг тэмцээн. Шигшээ багийн тэмцээн бол баг шигшэх биш тамирчин шигшэх ёстой тэмцээн юм.
Энэхүү бичвэрийг ямар нэг байдлаар аль нэг талыг хамгаалах гэж бичсэнгүй. Арай ул суурьтайгаар гуравдагч талын өнцгөөс, Newmeta-ийн нэгэн гишүүний хувиар бусад спортын жишгүүдтэй, ирээдүйн боломжуудтай харьцуулан буулгалаа. Та бүхэн уншаад эрүүл маргалдаан үүсгэнэ биз ээ. Уг маргаанууд бидний хувьд ярих ёстой маш том сэдвийг хөндсөн хэрэгтэй маргаан болж гэж харж байна. Үүнээс шалтгаалаад холбоо маань олон улсын шигшээ багийн тэмцээнүүдэд бүрэлдэхүүнээ хэрхэн сонгодог болох зарчмыг суулгах, бусад мэргэжлийн спортын стандартыг дагах, ирээдүйд бэлдэхэд суралцах зам дээр ирээд буйг сайтар ухамсарлах. Нөгөө талаас хатуухнаар хэлэхэд манай испорт дагагчид спортын талаар ч олон талын үзэл байх дээшлүүлэх шаардлагатай гэдгийг сануулсан үйл явдал болов. Мэргэжлийн спортод үзэл бодол, логик үйлчилдэггүй зөвхөн стандарт үйлчилдэг гэдгийг л аль аль тал нь ухамсарлах нь зүйтэй юм.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Thu Nov 26, 2020 11:56 pm

хастла монголын хэдэн кастеруудыг ажилгүй дампууруулж байна тэр хэдийн үзэлт 100 аас давдаггүй ээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Tsogt18 » Fri Nov 27, 2020 12:39 am

Монголын кастаас нео билүү тэрнийг хэд үзэх гэж оролдоод бараагүй. Хажууд нь вьетнам ч хамаагүй стрийм үзсэн нь амар юм билээ хаха Энэ Хастла дээр хамт байгаа гарууд нь худлаа маазарсаар байгаад таархийн. Уг нь Хастлаг яриулдаг нөхөртэй хамт суулгаад каст хийвэл гоё болно доо
Tsogt18
 
Posts: 158
Joined: Mon May 21, 2018 10:19 am

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Fri Nov 27, 2020 12:45 am

cadis megaton 2 байвал савж унана даа гоё л байна ш д
тоглолтын дараа яаадаг ийдэг яриад даанч ойлгохгүй юм даа 1 долийн бафф яриад байхаар мань одоо яааж ойлох вээ дээ хаха
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Eedee » Fri Nov 27, 2020 4:22 pm

Megaton тэгж их ярьдаггүй байх өө хаха, нэг дуугүй хүүхэд тоглохоороо л дуу ордог санагддаг шд. Тайван ч тоглодог байх :RD

Эркастыг тойруулаад баг гэсэн шиг Хастлаг гэхээр хэцүү байх аа, CSGO бол ур чадвартай гаруудад 1 нь сайн сургаад явахад амар байх. Дота бол нэгнийгээ ойлгох нтр тал дээр жоохон удах байх л даа. Тогтсон метатай баг нэг, хоёр хүнээ солиод хүн шингээж авах нэг өөр, шинээр 5 рандом хүн нэг баг болгох бас өөр л байх. Тэгээд ч пос5 нь л удирдаад явахгүй бол 4 дээрээс колоо хийгээд явах ядаргаатай биз. Мань Хастла өөрөө тэгж чаддаг ч юм уу, дуртай ч юм уу бас мэдкүй шд хаха.

Манайд угаасаа тогтсон багууд цөөхөн, тогтмол тэмцээн байхгүй болохоор арга ч байхгүй биз.
Гэхдээ MESA, Newmeta-ийхний ярьж байгаагаар бол csgo-ийн тэмцээн нтр хийхээр хамаагүй амар байдаг гэсэн, хэн ч хоцордоггүй, хариуцлага сайтай нтр гээд л (дотагийхантай харьцуулахад)

Одоо тэгээд 15,6 тай гөү-ийн лаг лаг хүүхдүүд байгаа шиг Дотагийн тийм хүүхдүүд хэр байдаг юм бол? Уг нь Дотагийн баг босгох сонирхолтой мөнгөтэй хүн ганц 2 дуулддаг л юм байна лээ.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Sat Nov 28, 2020 1:23 pm

miracle neeree god yumaa sonotson balartsan togloltiig erguulj ntr w33 sdag hed uheh be gd bet neevel 10 aas ih 20 oos ih gd bet neevel bet companuidad ashigtai shaah ni dee
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Sun Nov 29, 2020 4:29 pm

elephant vs ehome 3 dahi game aimar bolov networth zoroo 150k zorootei tegsen mortloo orj chaddaggui ehome dovjoon dr hamgaalad garj chaddaggui elephant orhoor uheed bdag suuldee pos 4 lina 2 divinetai puujindaj duusgav
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Thu Dec 03, 2020 2:20 pm

hiitsguirch bval ayushi haru gd zaluugiin kontent uzeerei unen hodolmorch zaluu shuu dan togloomiiin kontent hiideg odort 3 n bichleg oruuldag
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Fri Dec 04, 2020 12:58 am

w33sdagaas bolj f10 aldaad bhaar booj uhmeer yumaaa novsh
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby maNba » Sat Dec 05, 2020 2:16 am

haha w33 ch saihan feedlene shu de
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Mon Dec 07, 2020 3:44 pm

alliance mudgolems 2 dood division luu orchloo nikobaby yanadaa shildeg carry gd yavdag tgd ymar division 2 t toglohod hairan yum yaadag ch yum bgaan mudgolemsiig nip ni barag iveeeldee avch bn uu daa
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Tsogt18 » Tue Dec 08, 2020 2:37 am

Gambitaar bas toglood haychloo :loll:
Tsogt18
 
Posts: 158
Joined: Mon May 21, 2018 10:19 am

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Tue Dec 08, 2020 3:14 am

ed nariin dota iq guitsegdehgui ee gj ingej yanaglaj hojih unen mergejliin shuu
ter nogoo arc wardenii tovoo bubbleddag saynii ene tov uralddag call aimar aimar
ochigdor OG g neeree budaa bolgoson shd nuden der ni sf creepen der 6 gaagaa zadalj ntr teriig ni harsan og bur tilt tsaashaa uurlaad garj irehed ni fountain dr 5 uulang ni alj ntr
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Tue Dec 08, 2020 3:23 pm

odoogiin baidlaar shildeg 5 pos minii bodloor puppey
4 elephant iin fy yapzor ene 2 adilhan farmddag styletai gehdee bagt uzuulj bgaa impactaaraa iluu yaltchgui
3 secret zai orsoldogch bhgui bh
2 ene asuudaltai togtvortoi midlane bn uu er ni nishaa lag ch secret yapzor puppey zai 3 dr togtdog bag sumail buur suga tsaashaa tier 2 bagiin mid boltson noone bas asuudaltai togtson bag bhgui topson sead heden sar bgaad suga tsaashaa
1 eurus /paparazi/ ed nar l yumdaa miracle ene 2 iin tuvshin adilhan gj boddogiin
Last edited by Gunnerz on Wed Dec 09, 2020 2:00 am, edited 1 time in total.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Tsogt18 » Wed Dec 09, 2020 1:15 am

Одоо нэг регионы багууд хоорондоо уйдаж үхтэлээ балбалцаад тоглолт драфт дээр л шийдэгдээд байгаам бишүү. Өчигдрийнх шиг рат дота, клатч момэнтууд л сонирхолтой болгож байна доо.

Goat гэвэл 2 түрүүлдэг Og багаараа байх даа. Хичнээн дургүй ч гэсэн хамгийн том тэмцээн дээр 2 дарааллаад босоо түрүүлцэн л дээ.
Tsogt18
 
Posts: 158
Joined: Mon May 21, 2018 10:19 am

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Wed Dec 09, 2020 2:31 am

w33 sda f10 iiin 5 iig uhdeg shass ehnii 6 minutand
ene sdagaas bolj 7 honogt 200 nogoon aldchlaa shuu bet tavihgui bhaar laagaad bet tavihaarl throwlood bhiin
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Өсөхбаяр » Wed Dec 09, 2020 4:28 pm

Gunnerz wrote:odoogiin baidlaar shildeg 5 pos minii bodloor puppey
4 elephant iin fy yapzor ene 2 adilhan farmddag styletai gehdee bagt uzuulj bgaa impactaaraa iluu yaltchgui
3 secret zai orsoldogch bhgui bh
2 ene asuudaltai togtvortoi midlane bn uu er ni nishaa lag ch secret yapzor puppey zai 3 dr togtdog bag sumail buur suga tsaashaa tier 2 bagiin mid boltson noone bas asuudaltai togtson bag bhgui topson sead heden sar bgaad suga tsaashaa
1 eurus /paparazi/ ed nar l yumdaa miracle ene 2 iin tuvshin adilhan gj boddogiin

ОG гээс ганц ч хүнгүй байхад тэд OG дотагаар лааж байна шт. згр хожмоор санагдсан үедээ хожчоод бусад үед нь хөгжилдөөд явдым биш үү. Топсон өчигдөр манта радианстай Мид Тролл гүйж байдаг шүү хаха
Карри нь балараад ирэхээр себ нетворт тэргүүлээд карридаад мид гэйм авч өгөөд хожиж байгаа олон тохиолдол харлаа. Пос 3 Себ гэж л боддог доо.
Мид дээр НөүВон гэж боддог хэвээрэй байгаа. Баг бүрдүүлээд Сумайлыг жаргаах гэж офф дээр тоглож байгаа байх :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Wed Dec 09, 2020 11:37 pm

odoogiin baidlaar l da secretees busad tomchuud hetsuu bnshd
shine ue ch haalga tsom oshiglood orood irlee
vp giin zaluus oiriin hugatsaand ene bagaaraa bval ti avahad gaihah zuilgui l bn lee aimar bn lee
ti boloh bol shovgiin 4 t eurogoos 1-2 yum uu bag chinagaas 1-2 yum bag dunduur ni eg chihej orj irj magadgui yum eurogoos ni bol vp giin zaluus battai bn bh
gehdee odoo onii suuliin tom patch dr uchraa olj chadval ene epic league duusanguut orj irehiin gesen shuu
2 jiliin omnohoor shrine tai bolluu jiliin omnohoor nature itemtai bolson odoo chuham yaah yum bgaan lavdag shine hero tanitsuulna gesen ter ni emegtei int gesen shuum yavaad bgain
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Tsogt18 » Thu Dec 10, 2020 1:13 am

Vp ийм болцымуу мэдээгүй шд кк сэкрэтийг т3 баг шиг л нүдэж байдаг шүү. Каллдаж байга нөхөр нь арай нэкст лвл юмаа
Tsogt18
 
Posts: 158
Joined: Mon May 21, 2018 10:19 am

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Өсөхбаяр » Thu Dec 10, 2020 3:31 am

тэр 2 шраинтай мба шиг л битгий болгоосой.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Eedee » Thu Dec 10, 2020 11:20 am

VP айхтар байна аа, CIS region-ий хамгийн лаг залуучууд л цугларчихсан байгаа юм байна л даа. Coach нь Artstyle гэхээр бас л гоё ростер байна.

Колл хийдэг хүн нь Save, дээр нэг ярилцлага дээрээ хэдхэн сарын дотор Solo - оос маш их юм сурсан л гэж байсан хэргийг нь гаргаж байгаа л юм байна :RD
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Eedee » Thu Dec 10, 2020 11:21 am

Нээрээ MESA - ийн тэмцээн дээр каст хийх байх манайхан бага муулаарай хаха
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby Gunnerz » Thu Dec 10, 2020 12:31 pm

manius ch cast muulna gj yu bhav dee olon yum yariad onholdood bgain jaahan baatsaan nar osvor nasnii baatsaanuud l onholdood bdiin bn lee ted nariig ch toogood yahav dee
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby fond » Thu Dec 10, 2020 12:33 pm

Чи ядаж 5к хүрэх үү вард сентри авч үзсэн үү гээл эхлэх байхдаа хаха
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Dota2 2019: TI9 (Main Stage)

Postby TGNT » Fri Dec 11, 2020 10:01 am

Eedee wrote:Нээрээ MESA - ийн тэмцээн дээр каст хийх байх манайхан бага муулаарай хаха


Нээрээ дээр Эдэ миний стрийм дээр орж ирсэн үү? хаха
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

PreviousNext

Return to E-Sport, Video Games

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron