Волвес 0:1 Астон Вилла
Вест Мидландын дербид ёстой амттайхан ялалт байгууллаа... баг эхнээсээ тууштай дайчин байж чадлаа... Волвес тактик ур чадварын хувьд мундаг байсан ч манайх ч мөчөөгөө өгсөнгүй... аль аль багт финиш хийх чадвар дутаж байлаа... харин эцсийн мөчид МкГинний чадварлаг тоглолт багт торгуулийн цохилт авчирж Эл Гази найдвартай байснаар 1:0-ээр хожиж чадлаа...
хэд хэдэн авууштай зүйл ажиглагдлаа...
1-рт, багийн сэтгэлзүй үнэхээр өөр болжээ... хүн дутуу болсон ч сэтгэлзүй ерөөсөө суларсангүй... эхний боломжин дээрээ дайраад, дайрсаар байгаад пеналт авч чадлаа...
2-рт, Эми Маринез гэж ПЛ-н шилдэг хаалгач манайд байгаа юм байна... нөхөр байгаагүй бол манайх аль эрт 1-2 бөмбөгөөр дутуу болчихсон явж байж мэдэхээр байлаа... Кепа 70 сая хүрч байсан юм бол манай хүн 80 сая хүрэхээр хаалгач юм... яасан реакц сайтай юм... яасан ч тайван юм... арын шугамыг үнэхээр тайван байлгаж чадаж байна...
3-рт, Рамсей гэж эрдэнэ "атганд" маань байгаа юм байна... 19-тэй хүү манай төвийн шугамд Барклиг байхгүйд дутагдаж байсан эрч хүчийг нэмж өглөө... зоригтой байна, техниктэй байна... сүүлд хүртэл бөмбөг аваад цөлөхийн оронд дрибл хийж гүйж байгаад айлын нөхрийг хөөлгөж чадлаа... Энэ хүү юм дуулганаа...
4-рт, багийн уур амьсгал сайхан байна... сүүлд пеналт дээр Оли, Грилиш 2-н нэг цохих байсан... Оли өмнө нь 1 алдсан учир Грилиш цохих нь гарцаагүй байсан... харин Грилиш энэ жил тоглолтонд орж нэмэр болж чадахгүй, форм нь нэгл болохгүй яваад байсан Эл Газид цохилтоо өгч, цаадах нь ч сайхан цохилоо... тоглолт дууссаны дараа тойрч зогсоод юм яриад байсан... багийн уур амьсгал сайхан байна... бас багийнхан тойрч зогсоод юм ярих гэсэн тэрийг нь мэдэхгүй Таргет, МкГинн 2 яваад өгсөн чинь Эми тэр хоёрыг дуудаж байгаад тойрогт оруулж байна лээ... Эми бараг дэд ахлагчийн дайны нөлөөтэй байгаа нь ажиглагдсан... Арсеналаас манайх эрдэнэ аваад иржээ...
за ингээд 2 дутуу тоглолтоос 1 хожил, 1 тэнцээтэй гараад ирвэл топ 4-т найдвартай ороод ирэх л юм байна даа... Одоо Бөрнли, Вестбром, Паластай үзнэ... 3 хожчих боломж харагдаж л байна... харин дараа Челси ,МанЮ-тай цувраад тоглох нь...