Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
3
12%
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
2
8%
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
12
46%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
9
35%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 26

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Oct 07, 2020 12:09 pm

Академийн босс Марк Харрисоны удирдлаган дор, спортын захирал Иохан Лангегийн тусламжтайгаар манай академи Английн гэлтгүй европын сор болсон хүүхдүүдийг боломжоороо цуглуулсан даа... энэ зун нийт 7 хүүхэд авсан байна...

Image
1. Рубен Шакпок /16 настай, довтлогч/

Норвичээс авчирсан Нигери гаралтай Рубен хүү Андер-18-н тоглолтонд, 15 -тай байхдаа оролцож, Ватфордын эсрэг 1 тоглолтонд 11 гоол хийж нэрээ цуурайтуулж байсан...

Image

2. Оливиер Зич /16 настай, хаалгач/

Энэ хүүг Баернтай уралдаж байж авчирсан... Польшийн ирээдүйн од хаалгач гэгдээд байгаа хүү...

Image
3. Ламаре Богарде /16 настай, ДМ/

Голланд хүүг Фэеноордоос авчирсан... андер 18-н дебютэндээ 1 гоол, 1 ассист хийсэн гэж байгаа... Арсенал, Челси, Тот-н урдуур орж авсан...

Image
4. Сил Свинкелс /16 настай, СБ/

Витессээс авчирсан бас л Голландын ирээдүй гэгдээд байгаа хүү...

Image
5. Бен Крисен /16 настай, СМ, ЛБ/
Манай Ваткинс шиг Эксетерээс гаралтай... 15 насандаа мэргэжлийн лигт дебютээ хийсэн хүү... Челси Ливерпүүлийн урдуур орж авсан...

Нэмээд Ирландын андер 18-н одууд гэгдээд байгаа Каолан МкБрайд, Аарон Орейли нарыг авчирсан байна...

Энэ хэд дээр нэмээд андер 23-т тоглож буй 16 настан Карни Чуквамека /Английн хамгийн шилдэг 16 настай тоглогч гэгдээд байгаа/... 17 настай Жейдон Филожин-Бидасэ.... 18 настай довтлогч Камерон Арчер, 17 настай Луи Барри гээд шилдгүүд ороод ирэхээр манай ирээдүй ч гэрэлтэй байнаа....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Tue Nov 03, 2020 3:51 pm

ЖАК ГРИЛИШ:
Төвийн хагас энэ англи залууг алдаагаар нь дүгнэж болно гэж үү?


БиБиСи Спортын Райан Балди
2020.09.08
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/53986569


- Түүний талаар янз бүрийн юм маш ихээр бичигдэж байгааг харахаар бухимдмаар санагдаад байдаг, - гэж Алан Шихан ярина. Мань хүн Жак Грилишийг арван наймхан настайдаа Нэгдүгээр лигийн Ноттс Коунти клубт 2013-14 улиралд зээлээр тоглож, гарааны бүрэлдэхүүнд томчуудтай ана мана үзэлцэн үндсэн багт багтахын амтыг мэдэрч эхэлж байх үед нь тус багт хамт хүчин зүтгэж байсан юм. Уг нь ердөө ганцхан улирал л хамт тоглосон хэдий ч Астон Виллагийн ахлагч залуутай зам таарсан хэн бүхэнд тохиолддог янзаар түүнтэй дотносчээ.

Image
Зураг 1. Өнгөрсөн улирлын эцсийн тоглолтод Вэстхамын эсрэг хийсэн гоол нь Астон Виллаг Премьер лигийн статусаа хадгалж үлдэхэд нь нэмэр болсон юм

Дөнгөж 24 настай гэхэд Грилишийн нэр хүнд хэзээ ч одоогийнх шигээ өндөр байсангүй. Өнгөрсөн улирлын эцсийн тоглолтын төгсгөл рүү Вэстхамын хаалганд хийсэн гоолоороо Астон Виллаг доош унах аюулаас аварсных нь дараа түүнийг улам аугаа зүйлс бүтээх болно гэцгээх болсон юм. Премьер лигийн луугаруудын нэг рүү явах байх гэцгээж, бас шигшээгийн анхны дуудлагаа авсны дараа дахин байнга дуудагдах байх гэж шуугилдах.

Грилишийг өмнө хийсэн алдаануудаар нь дүгнэх хандлага түгээмэл байдаг. 2015 онд Виллад яг цоорч эхэлж байхдаа нэгэн үдэшлэг дээр “инээлгэх хий” хэмээх азотын исэлтэй бөмбөлгөөс уушгилж байгаа зургаар сонины тэргүүн нүүрт заларч байлаа. Түүнээс хоёр сарын дараа Тэнэрифэ дэх амралтынхаа үеэр гудамжинд тасарч унасан зураг нь түмэнд түгж байв. Энэ онд л гэхэд гуравдугаар сард коронавирүсын журам зөрчин байж автын осол гаргаад авсан. Хувь хүн болж томоожсон эсэх, цаашдаа ирэх үүрэг хариуцлагыг даагаад явах чадвар байгаа эсэхт нь хүмүүс эргэлзэж байна.

- Яасан ч яадаг юм гэж байгаа юм шиг нэг юм түүнд байдаг, - хэмээн Виллагийн тоглолтын чанар хариуцсан ахлах Майкл Ваттс ярьж байна.
Зарим хүмүүс тэрнийг нь их зан гэж боддог шиг байгаа юм. Гэхдээ Жак бол их зантай хүн биш. Маш эелдэг, даруухан хүү байсан.

Грилишийг сайн мэддэг хүмүүс муу муухай явдлуудыг нь хаацайлах гээд байгаа ч юм биш. Бас доош буулгасан оймс, дэгжин засалттай үс, эрдүү авирыг нь ашиглаж олон нийтэд түүний төрхийг харлуулж харуулах гээд байгааг нь ч олж харахгүйдээ байгаа юм биш. Зүгээр л энэ байгаа байдал нь түүний хэн бэ гэдгийн өчүүхэн хэсэг нь гэдгийг ойлгодог болохоороо л тэр юм. Зүгээр л Грилишийн бусад талуудыг нь ч бас адилхан ил харуулдаг байгаасай гэж боддог болохоороо тэр.

Image
Зураг 2. Тэнэрифэгийн гудамжинд тасраад хэвтэж байгааг нь харуулсан зураг. 2015 он.

Виллагийн Бодимүүр Хийт дэх бэлтгэлийн талбай дээр, Шэй Гивэн бөмбөгөө дээшээ агаар луу тээр дээр хөөргөн өшиглөлөө. Эргээд доошоо бууж эхлэх үед нь энэ бөмбөг шалгуур байж гэдэг нь ойлгомжтой болов. Бөмбөгийн харалдаа зогсох арван тав настай нутгийн хүүгийн хувьд зургаан настайгаасаа эхлэн академид нэгдсэнээсээ хойш авъяасаараа онцгойрсон болохоор бусдын сонжсон харц хэдийн дасал болжээ. Яг тухайн мөчид түүнийг сонжин харж буй харц дунд хамаг байдгаа үзүүлж, сэтгэгдэл төрүүлж байх учиртай менежер, дасгалжуулагч нарын, бас хүндэтгэлийг нь олж авах ёстой хашир тоглогч нарын харц байгаа нь түүнд ер хамаагүй гэлтэй. Грилиш бөмбөгийг шууд л газарт нам буулгав. Ричард Данн, Жэймс Коллинс нарын архагууд таашаан толгой дохино. Бас нэгэн хашир бурхи Стилиан Петровт бол маш таалагджээ.

Виллагийн академийн бусад сурагчдын хувьд Грилиш хар багаасаа л дэмжсээр ирсэн клубынхээ од болох нь дэндүү тодорхой байсан юм. Одоогийн Уефагийн Өсвөрийн Лигийн өмнөтгөл болох NextGen Series тэмцээний 2012-13 улирлаар харуулсан тасархай амжилтаас эхлээд бэлтгэлийн талбай дээрх дасгал сургуулилтууд, 50 футын зайнаас сагсан бөмбөгийн цагирагт бөмбөг хөөргөж гоолддог хүртэл бүх юманд л түүний авъяас илт ялгарч байлаа. Гэхдээ клубын ирээдүйг тодорхойлох энэ тоглогчийн статус нь дан ганц авъяастайгаас нь болоогүй гэдгийг багийнхан нь маш сайн ойлгодог.

Өсвөрийн багт хамт тоглодог байсан Льюис Кинселла ийн дурсаж байна:
- Бэлтгэл дээр сугарч бүтэлгүйтэж байсан тохиолдол ерөөсөө байхгүй байх аа. Ерөөсөө маш өрсөлдөөнч, үргэлж л хожих гэж зүтгэж байдаг. Тиймдээ ч одоо хүрээд байгаа газраа хүрсэн байх.

Ваттс:
- Жакийн хувьд асуудал огт байдаггүй байлаа. Хийх ёстой юмаа хийх ёстой гэдгийг сайн ойлгодог байсан.

Дөнгөж 26 настай гэхэд Саймон Хэслопын хувьд архаг тамирчдын хэрийн тоглолт гүйцээгээд байлаа. Элдэв зээллэгийг оруулаад Стивэнэж түүний 10 дахь клуб байв. Хоёрдугаар лигээс тавдугаарх лиг хүртэл бүх төрлийн багуудаар замнал нь өрнөжээ. Өөрийнх нь байгаа Нэгдүгээр лигийг тодрон гэрэлтэх тайзаа болгоно гэж биедээ эрдсэн, бөмбөг залах донтой өсвөр насны хүүхдүүдийн учрыг олохдоо тэр их дадамгай гэж жигтэйхэн. Тийм ч болохоороо Грилишийг зүүн жигүүрээр бөмбөгөө туугаад нэг нэг их яарамгүй алгуурхнаар Стивэнэжийн нэг тоглогчийг хуураад дараа нь ахиад нэгийг гэхчлэн төв рүү ороод ирэх үед нь Хэслоп шийдэмгий арга хэмжээ авчээ. Даварсан арван наймтын зүүн талаас нь баруун хөл, ташаагаараа хамаг хүчээ гарган хар гүйхээрээ нялга дайрч явчихав. Хэслопын санаанд нь ч ороогүй бөмбөг харин харагдах бараагүй.

Сэлгээний бүрэлдэхүүнд 2012 оны гуравдугаар сард Челсигийн эсрэг нэрлэгдэхдээ дөнгөж 16 настай байсан бөгөөд энэ нь ч тухайн үедээ үнийг нь өсгөж бусад клубуудээс ирэх анхаарлыг сарниулах зориулалттай арга хэмжээ байсан юм. Жинхэнэ ёсоороо үндсэн багийн гарааны амтыг авсан нь үүний хойд улиралд Ноттс Коунтид зээлээр тоглож байхад тохиожээ. Ноттингэмд ирэхэд нь шинэ багийнх нь нөхөд түүнийг багийн довтолгоог сайжруулах чадвартайг нь шууд ойлгосон юм. Бөмбөгөө хөнгөхөн залаад хуураад явчихдаг, дамжуулалтад нүдтэй, бас хөөрхөн цохьчихдог гээд. Гэхдээ үүнээс илүүтээгээр хүчний тоглолт зонхилсон гуравдугаар лигийн онцлогт бүрэн зохицсон чийрэг биетэй байсанд нь тэд их гайхсан байдаг.

Тухайн үед баг ахалж байсан Шихан:
- Тэгэхэд жаахан хүү байсан мөртөө биеийн хөгжил их сайтай байсан юмдаг. Яг л дээд зэргийн бэлтгэлтэй тамирчин шиг. Анх харахад нэлээн чухал царайтай харагдахаар нь “Юун хүүхэд вэ?” гэж бодогдож билээ.

Премьер лигийн өнгөрсөн улирлаар Грилиш дээр хамгийн олон алдаа хийсэн гэх баримт бий. Яг тиймэрхүү хандлага Коунтид байхад нь бас л ажиглагдсан ба бүр илүү хүчний тоглолтуудын дунд, видео туслах ч үгүй газар болж өнгөрсөн юм.


Image
Зураг 3. Өнгөрсөн 2019/20 улиралд Астон Виллагийн бөмбөг эзэмшилт хамгийн бага байсан боловч Жак Грилиш дээр хамгийн олон алдаа хийгдсэн байдаг.

Шаазгайнуудын довтлогч асан Энох Шовунми:
- Хашир туршлагатай мэргэжлийн хөлбөмбөгч мөртөө 18 настай нөхрийн өөдөөс тулаад, бөмбөгийг нь булааж чадахгүй болохоор бүр эгдүү төрнө. Эгдүүцсэндээ болж нөхөр дээр алдаа хийгээд байвал өшиглүүлсэн ч гэсэн бөмбөг нэхсэн хэвээрээ байх нь уу үгүй юу гэдгийг нь, хэр чанга байхыг нь шалгамаар санагддаг. Мань эрийн сэтгэлзүй чанга байсан нь тэгэхэд ч тод харагддаг байсан.

Грилишийн энэ биеийн хүчний тоглолтод ажрахгүй зүтгэх чанар нь Бодимүүр Хийт дэх бэлтгэлийн талбай дээр гэхээс илүүтээгээр Солихуллын кельт спортын төв болсон Pairc na hEireann төвөөс улбаатай гэж үзэж болно. Найман настайдаа авга ахыгаа дагаж Жон Митчэлс клубын бэлтгэлд очдог болсноор кельт хөлбөмбөгтэй анх танилцжээ. Өвөө эмээ нар нь Ирландаас гаралтай, одоо ч элэгтэй байдаг бөгөөд Грилиш 2015 онд Английн шигшээг сонгохоосоо өмнө Ирландын өсвөрийн шигшээг төлөөлөн тоглож байсан билээ. Үеэлүүдийнх нь дунд одоо ч хэр нь Бирмингэмд кельт хөлбөмбөг тоглодог нөхөд бий. Чухам энэхүү кельт хөлбөмбөгийн ачаар л Грилиш үзэгч олны өмнө тоглож сурсан юм. Ирландын хамгийн том спортын арга хэмжээнүүдийн нэг болох Лейнстэрийн шувтаргын тоглолтоор Дублины Кроук парк цэнгэлдэхэд 70 мянган үзэгчдийн өмнө Варвикшайрын 12 хүртэлх насны багийн бүрэлдэхүүнд тоглоод ч зогсохгүй гоолдож байжээ. Тоглолт найруулах, бөмбөг залах авьяас нь кельт хөлбөмбөгт маш сайхан зохьцож байлаа. Түүний тоглож байсан Жон Митчелсийн баг бүрэлдэхүүн нь Бирмингэмийн Фейле тэмцээний хагас шигшээ хүртэл явсан ирландаас гадуурх анхны баг болсон ба уг тэмцээний гол фаворитуудын нэг байсан Кастлблэйниг замдаа хожсон байдаг. Өөр нэг тэмцээний хагас шигшээгийн тоглолтод манай хүн гарамгай гоцлон тоглолт үзүүлж зургаа долоон тоглогч хуурч гоолдсоноор 13 онооны зөрүүг нэхэн барьж хожсон байдаг.

Жон Митчелсийн дасгалжуулагч байсан Кэвин МакГиннити:
- Тийм залуу хүүхэд гэхэд талбай дээр өөрийгөө бүрэн мэдэрчихсэн. Ерөөсөө л төрөлхийн авьяастай.

Кельт хөлбөмбөгийг маш харгис ч гэж хэлж болно, бөмбөг таслахдаа хөлбөмбөг шиг гэхээс илүү рагбитай төстэй. Өсвөрийн тоглолтууд уг нь биед хүрэхгүй явагдах ёстой гэх боловч Грилишийн хувьд тийм биш байлаа.

МакГиннити:
- Жак дээр их контакт ирдэг байлаа. Гэхдээ мань эр ажрахгүй шүү. Ер тоохгүй. Үеийнхнээсээ намхан хэдий ч бахим байсан.

Тийм ч учраас 2014 оны 1 дүгээр сард Стивэнэжийг Броодхолл Вэй цэнгэлдэхэд нь 1-0 харьцаагаар хожсон тоглолтын эхний үед Хэслопыг тэгж дайрч орж ирэхэд Жак Грилиш аль хэдийн өөртэй нь тиймэрхүү ширүүн тоглодогт дасчихсан байжээ. Талбайгаас түлхэн гаргаж чадсан боловч, айлгаж чадсангүй. Дараагийн тоглолт гэхэд л эргээд ирснээр барахгүй жигүүрийн хамгаалагч нар луу дайрсан хэвээрээ, бүр Питерборогийн эсрэг гоолдоод ч амжсан юм.

Тэр оныхоо 5 дугаар сард Вилла руугаа харихдаа Коунтигийн лигээсээ унах аюулыг амжилттай зайлуулаад явжээ. Үндсэн багийн анхны улирлаа 38 удаа тоглож, таван гоол, тоолшгүй олон гүвдрүүтэй дуусгасан байдаг.

Виллагийн академийн менежер асан Брайан Жонс:
- Залуу хөвгүүн яваад том эр хүн болоод ирсэн. Зан авир нь ч, тоглолтыг харах хандлага нь ч өөрчлөгдсөн. “БиЖэй, би тэр доод түвшинд тогломооргүй байна. Одоо хүндийг үүрэх цаг нь болсон. Эндээ тогломоор байна” гэж надад хэлж билээ.

Эргэж ирсэн Грилиш Вилла дахь анхны тоглолтоо Премьер лигийн улирлын сүүлээсээ хоёр дахь тоглолтоор Ман Ситид 4-0 харьцаагаар хожигдоход хийсэн юм.

Грилиштэй Виллад 2016 он хүртэл хамт тоглосон хаалгач Брад Гузан:
- Үндсэн багт тоглоно гэдэг бол эр хүний тоглоом юм байна гэдгийг тэр шууд ойлгосон. Олон ч өшиглүүлнэ, олон ч гүвдрүүтнэ. Тэглээ гээд тоглох хүсэл нь улам их оргилоод байсан нь хүмүүст маш тод харагдаж байсан байх аа.

Image
Зураг 4. Премьер лигт анх тоглосноос хойш зургаан жил өнгөрчээ.

Хаалганы араас харахад булангийн цохилт хүлээгээд зогсож байгаа хар цагаан өмсгөлтэй Ноттс Коунти багийн тоглогчид дундаас нэг хүн торойн харагдана. Футболкоо шортныхоо гадуур унжуулж, оймсоо шагай хүртлээ эргүүлчихсэн. Бөмбөг хоёр ч удаа Гиллингэмийн 16 метрийн талбай руу орж ирэхэд талбайн өнцөг хэсэгт дээр зогсож харагдана. Айлынхан бөмбөгийг мөргөж гаргахад тэр цээжин дээрээ буулгаж авахдаа хаалганаас 25 метрт зогсож байлаа. Гүйлээ. Гурван удаа хий өшиглөх дүр үзүүлэн хуурахад гурван хамгаалагч хий үмхэн хууртав. Эцэст нь жинхэнээсээ өшиглөхөд бөмбөг хаалганы торыг дотроос нь цоолох шахам хүчтэй орсон юм. Гэвч тэр зогсолгүй үргэлжлүүлэн гүйсээр Мэйдов Лэйний Дэрэк Пависын булан хүрэв. Тэнд Кэвин Грилиш хүүгээ угтан суудлаасаа огло харайн доош гүйж байлаа. Тэр хоёр Жакийн мэргэжлийн хөлбөмбөгчний хувиар хийсэн анхных нь гоолыг, тэр хүртэл даван туулсан бүх зүйлийг нь хамтдаа тэмдэглэн тэврэлдсэн юм.

Виллагийн ахлагчийг дөрөвхөн настай байхад дүү Кийлан нь нярайн эндэгдлээр өөд болжээ. Хэдий эрт өнгөрсөн ч гэлээ өөд болсон дүүгээ тэд үргэлж дурсан явдаг байна. Найман настай байхдаа Грилиш түрүү багийн цомоо өөрийнхөө сургуульд, дүүгийнхээ дурсгал болгон хандивлаж байсан удаатай. Солихулл дахь “Энэрэлт ахайтан” католик бага сургуулийнхны хувьд Кийлан Даниэл Грилишийн дурсгалын цомын тэмцээн өнөөг хүртэл үнэ бүхий спортын арга хэмжээ хэмээн тооцогдсон хэвээр. Арван жилийн дараа Гиллингэмийн эсрэг хийсэн энэхүү гоцлол гоолоо дүү Кийландаа зориулжээ.

Ийм гунигт явдлаас эерүүг олж харъя гэвэл хайртай хүмүүсээ улам хайрлаж, хамт өнгөрүүлсэн мөч бүрээ нандигнах ёстойг ухаарах явдал билээ. Ээж Карен нь академийнх нь бэлтгэлээс авахаар ирэх болгонд тэрбээр хар хурдаараа гүйн ирж тархины саажилттай дүү охин Холлигоо тэвэрнэ. 2015 оны Холбооны цомын хагас шигшээгээр Вэмбли цэнгэлдэхэд Ливерпүүлийн эсрэг шилдэг тоглогчоор нэрлэгдсэн тоглолтын дараагаар аанай л Холли руугаа гүйн очиж тэвэрч байсан юм.

Ваттс:
- Тамирчин бүрт өөрийн зорилго бий. Жак хэзээ ч мөнгөний төлөө яваагүй гэж би боддог. Хөлбөмбөгт хайртайдаа, гэрийнхэндээ хайртайдаа л ингэж яваа байх. Шаргуу зүтгэлийг бий болгох олон зүйлс байдаг, зовлон бэрхшээл голдуу. Хувийн амьдралын зовлон, спортын бэрхшээл ч юм уу. Эдгээртэй тулах үед хаа нэгтээ үүнийг даван туулах сэтгэлийн хат, шаргуу зүтгэл бий болдог. Түүнд энэ чанар яахын аргагүй бий. Амжилтын төлөөх шаргуу зүтгэл.

Олонд зартай бүтэлгүй явдлууд ихтэй хүн гэхэд Грилиштэй тулж ажиллаж байсан хүн бүр бараг дуу нэгтэйгээ түүнийг төлөв томоотой хэмээн мэтгэх нь энгийн нэгэн хөлбөмбөг сонирхогчид жигтэй санагдах байх. Гэхдээ төлөвшил олон янз байдаг. Грилиш мундаг төлөвшсөн гэдгээ олон удаа харуулж байсан, жишээ гэхэд өнгөрсөн жилийн дербигээр Бирмингэм Ситигийн дэмжигч талбай дээр гүйж гарч ирээд цохиод авахад биеэ гайхалтай хянаснаар барахгүй тоглолтоо тайван үргэлжлүүлж, хожлын гоол хийсэн.

Удирдан залах чанарыг нь аль 15 настай байхад нь анзаарсан Кинселла ийн хэлэв.
- Тэр үргэлж л талбай дээр үлгэрлэн дагуулдаг байсан. Ямар нэг юмыг зөвшөөрөхгүй байвал чимээгүй байна гэж байхгүй, ямар нэг юм заавал хэлдэг.

Доош унахгүйн төлөөх дарамттай тэмцлийн үеэр Ноттс Коунтид хамт тоглож байсан багийн нөхөд нь бэлтгэлийн үеэр Грилишийг бөмбгөө хурдан дамжуулж, арагшаа татаж тоглохыг шаардан олон ч удаа зандарч байв. Мань эр ерөөсөө хариу хэрэлдэхгүй. Дуугүй суралцсаар, сайжирсаар ирсэн бөгөөд хэзээ ч өөрийнхөө тоглолтын хэв маягаас няцаж байсангүй. Замналынхаа эхэнд, арван есхөн настайдаа Холбооны цомын хагас шигшээгээр Ливерпүүлийг урж тасдсан тоглолтынхоо дараа ч гэсэн, тэрээр өөрийгөө улам сайжруулахаар шаргуу хөдөлмөрлөж байсан юм. Тэр тоглолтоос хойш хэдхэн өдрийн дараа дасгалжуулагч нартайгаа тухайн тоглолтод яаж тоглосон бол илүү сайн байх байсан талаар ярилцаж байсан гэдэг.

Грилиш өөрийгөө талбай дээр болон талбайн гадна төгс биш гэдгээ мэднэ. Хийх ажил хангалттай их бий, гэхдээ тэрээр хэцүү ажлаас хэзээ ч шантарч яваагүй билээ.

Вилла_Баяраад зориулан орчуулсан: Д.Цогчулуун
2020.11.03
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Radiohead » Wed Nov 04, 2020 10:56 am

:eek:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Nov 04, 2020 11:05 am

:eek: :eek: :eek:

Баярлалаа Цогоо... :beer :beer :beer

Уг нь энэ жил "Хувцас солих өрөөнд"-өө жоохон бичье гэж бодсон даанч зав муутай байна даа... нэг мэдэхэд 1 долоо хоног өнгөрөөд бодож байсан санаанууд маань тоглолтоосоо хоцорчихоод байх юм хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby poseidon » Wed Nov 04, 2020 12:12 pm

:eek: :eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Nov 04, 2020 12:49 pm

Манай хүн Чемпионшипт байхдаа /Волвес шиг санагдана/ нэг тоглолтын үеэр нэг нөхөрт мөргүүлээд бөөрний их эвгүй бэртэл авсан... тэгээд хэдэн сарын дараа эргээд ирэхдээ л төрөл арилжсан юм шиг биетэй болоод ирсэн дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby BJcorp » Wed Nov 04, 2020 4:03 pm

Villa_Bayaraa wrote::eek: :eek: :eek:

Баярлалаа Цогоо... :beer :beer :beer

Уг нь энэ жил "Хувцас солих өрөөнд"-өө жоохон бичье гэж бодсон даанч зав муутай байна даа... нэг мэдэхэд 1 долоо хоног өнгөрөөд бодож байсан санаанууд маань тоглолтоосоо хоцорчихоод байх юм хэхэ...


Хувцас солих өрөөгөө ажилд оруул - бид хэд сайхан хуулж байя
2 b GNUS
BJcorp
 
Posts: 1030
Joined: Tue Aug 15, 2006 3:51 pm
Location: UB

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Mojul » Mon Nov 09, 2020 6:26 am

Арсеналыг батираад хаялаа шүү. Грийлиш сайхан байна шдээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 09, 2020 7:24 am

Түрүүлчихжээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 09, 2020 9:27 am

Сайхан хожил байлаа... манай Ваткинс хүү ч цовоо хүү дээ...

Арсенал гараан дээрээ алдчихсан... үе хооронд энэ алдаагаа засаж чадаагүй... манай эсрэг 3 хамгаалагчтай тогловол тэгээд 3:0-ддуулдаг л юмдаа... кап дээр Бристол 3 хамгаалагчтай гараад 3:0, Фулхам бас 3 хамгаалагчтай гараад 3:0 Арсенал ч бас ялгаагүй...

Манайх жигүүр дээр айхтар оверлоад хийж тоглодог гэдгийг мэддэггүй л тактикчид байсан юм байхдаа... Тиймээс 4:4:2 юмуу 4:4:1:1 гэх мэт жигүүрийн хамгаалагч, вингер 2 давхарддаг формат л үр дүнтэй... Лестер 4:4:1:1-ийг манайх арай гэж хожсон... Лийдсийн 4:1:4:1-д алуулсан... Сотоны 4:4:2-д алуулсан... эсрэгээрээ манай эсрэг 3 хамгаалагч гаргавал тэгээд төвийн хамгаалалтын 2 зах бол үйлээ үзнэ... АВТВ дээр манай бэлтгэл хийж байгааг харуулсан видео байсан... ерөөсөө л дан жигүүрийн оверлоад... эхний үед бүр МкГиннн ЛБ рүү татаж байгаад Таргет, Грилиш, Ваткинс, Баркли гэж оверлоад хийж байна лээ...

Хэрвээ дахиад таарахад Арсенал дахиад 3 хамгаалагчтай үзвэл дахиад л нухуулах байх даа манайд... 1 ч болов том багийг хожиж сурч байна гэдэг сайн хэрэг... Энэ жил Арсеналтай 3 тоглож 3 хожлоо... ПЛ-д 2, нөхөрсөг 1... Талбайд нь 2 хожлоо...

Гэхдээ одоо хараад байхад яг ур чадвар, авъяас талаасаа бол манайх МОН-ы ид үеийн бүрэлдэхүүнээс ч илүү болчихсон юм байна... яахав дундын болон урд шугамын төвшин адил байж болох ч хамгаалалтын залуучууд , тэр дундаа жигүүрийнхэн тэр үеийнхнээс илүү авъяаслаг, олон талт болжээ... сүүлийн 20 жилийн түүхэнд хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн одоо байгаа юм байна гэж харж байна... тэгэхээр ийм амжилттай байгаад гайхаад байх хэрэггүй л юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon Nov 09, 2020 9:34 am

Сүүлийн хэдэн жил ч Арсенал том баг гэж хэлэх битгий хэл хүний бичсэнийг уншихаар ичээд байдаг болсон шүү.

Артэта яахав хөөрхий шинэков юм даа гэж бодоод л чимээгүй байгаа. Гарууд бол аль эртнээс л миалаад эхэлсэн байна билээ. Би ч ядаж нэг жил хүлээзнэе гэж бодолтой. Хагасуудаас ерөөсөө санаачлагагүй, аргуун байгаа нь л санаа зовоож байна. Гэтэл Өзил гэж нөхөрт зүгээр л цалинг нь өгөөд сул суулгаад байх юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 09, 2020 10:20 am

Манай хамгаалалт гоё байна даа... айлын талбайд энэ жил 3 тоглоод 3 клин шит... 3 хожил...7 гоол...

2 дахь гоол дээр Луизын Росс руу хаядаг киллер пасс үнэн гоё байлаа... мөн л айлын 3 хамгаалалтын цаад захыг ашигласан... манай дундаас МкГинн, Росс, Лиуз 3-уулаа ийм пасс хаяж чаддаг, 3-уулаа 16-н гаднаас цохидог, МкГинн, Луиз 2 ДМ дээр тоглож чаддаг гэхээр манай дундын шугам бол үнэндээ өөлөх юмгүй л байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 09, 2020 10:30 am

Багийн ахлагч Вилла фен, багийн менежер Вилла фен, багийн туслах дасгалжуулагч Вилла фен байна гэдэг сайхан юмаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цоомоо » Mon Nov 09, 2020 12:38 pm

Villa 7-2 Liverpool
Leicester 0-1 Villa
Arsenal 0-3 Villa

Европт үзэж байгаа багуудаа хашрааж байгаан байна оо.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 09, 2020 12:59 pm

Манай фенүүд "7 хоног бүр Арсенал, Ливерпүүлтэй ээлжлээд тоглоод байж болдоггүй юм уу?" гэнээ кккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Өсөхбаяр » Mon Nov 09, 2020 1:08 pm

Villa_Bayaraa wrote:Манай фенүүд "7 хоног бүр Арсенал, Ливерпүүлтэй ээлжлээд тоглоод байж болдоггүй юм уу?" гэнээ кккк

:ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Цогоо » Mon Nov 09, 2020 1:11 pm

За яахав тануус тэгж л бай :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Гансүх » Mon Nov 09, 2020 2:33 pm

Villa_Bayaraa wrote:Манай фенүүд "7 хоног бүр Арсенал, Ливерпүүлтэй ээлжлээд тоглоод байж болдоггүй юм уу?" гэнээ кккк

:lol: :lol: :lol:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Chin-T-Mac » Mon Nov 09, 2020 6:18 pm

Улирал урт шүү :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Tue Nov 10, 2020 10:48 am

Нөхдүүд гэхдээ саяын ялалтыг Ливерпүүлийг ялснаас илүү ялалт байлаа л гэцгээж байна... Айлын талбайд, дефлект гоолгүй, клин шиттэй, эсрэг баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан гэх мэт... өмнө нь интернешнл завсарлага болхооор баярладаг байлаа... "за энэ хугацаанд багаа цэгцэлж авах хэрэгтэй" гээд л... одоо болохоор дургүй хүрээд байхын хэхэ... Лив-ийг яг ялсны дараа завсарласан, Арсеналыг ялсны дараа бас завсарлачих юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Mon Nov 16, 2020 8:35 am

За Грилиш хүү минь Английн шигшээдээ гялалзаж, ямар хүн бэ гэдгээ дэлхий дахинд харуулаад авлаа... баг нь хожигдсон ч ганган байсан бололтой... Манай төвийн шугам ганган байгаа ч яалтчгүй цагтай бөмбөг зүүчихсэн юм шиг л байна даа... Луизын тэр нэг балай 25 саяын buy back clause байна... Росс зээлээр ирсэн байдаг.... энэ жил манайх Европын эрх авч чадахгүй л бол дундын шугам маань бут үсрэхэд бэлэн байна даа...

Сая зун Грилишийг 80 сая гэхэд гарууд эргэлзээд байсан... одоо бол 100 гэсэн ч нүдээ аниад авахаар байх шиг байна, зарим нэг нөхдүүд... Европын эрх авч чадахгүй бол манай хүн явах тал руугаа болно... тэгээд Луизыг 25-хан саяд алдаад, Россыг Челси зарахгүй гээд гүрийвэл тэгээд МкГинн хүүтэйгээ л хоцрох болох нь... манай хүн бас Шотландын багаа чирээд Евро эрхээ авчихсан үнэ цэнэ өндөр л байна... сая зун гэмтэлтэй гээд сонирхоогүй нөхдүүд энэ жил бол бас үзэх л байх... тэгвэл тэгээд манай дундын шугам Яанг, Даунинг, Милнерээ тонуулдаг шиг юм болох магадлалтай...

давуу тал нь манайх энэ эрчээрээ байвал Европын эрх авах магадлал байна... нэмээд багийн эздийн амбиц болон санхүүгийн чадамж өндөр байна... багийн уур амьсгал янзын байна... Дино багийнхны итгэлийг олж чадсан байна... нэмээд жишээ нь Россыг бол Челсигийн хэлсэн үнийг нь төлөөд өнгөрсөн жилийн Мингсийг нүдээ аниад 20 саяар авдаг шиг авчихаж болох байх... Харин Луизын цалинг даблдаж нэмээд ятгавал нөхөр өөрөө МанСити рүү буцахгүй гээд гүрийвэл бас явуулахгүй байж болох л байх... buy back clause хугацаа нь ирэх зун дуусна...

Уэсли хүү хөнгөн бэлтэлд гарчихсан... Хийтон багийн бэлтгэлд гарчихсан... урт хугацааны гэмтлүүд маань эргэж ирсээр л байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby rednasca » Mon Nov 16, 2020 1:45 pm

Барклийг манайх үнэрхэлгүй явуулчих байхөө...
өөрөө ч наашаа ирнэ гэж зүтгэх биз...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Wed Nov 18, 2020 4:21 pm

Энэ шигшээгийн тоглолтууд бас их эрсдэлтэй юмаа... Салах, Эл Нэни энэ тэр Египетийн шигшээдээ ковид авсан сурагтай... одоо манай Трез ковид аваад ирэхгүй гэх газаргүй... Ирландын шигшээгийнхэн бас ковид туссан сурагтай байсан манай Хурихан бас яваа... ПЛ зэрэг өндөр шалгууртай лигийн тоглогчид ковидгүй явж байтал өөр сул хяналттай лигийн бачка хүрч ирээд шигшээдээ ковид тараагаад байх боломжтой юм... ингэж байж энэ өвөл бас хөлбөмбөгийн тоглолтууд цуцлагдах вий дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby Villa_Bayaraa » Thu Nov 19, 2020 8:49 am

rednasca wrote:Барклийг манайх үнэрхэлгүй явуулчих байхөө...
өөрөө ч наашаа ирнэ гэж зүтгэх биз...


аа тэр үгүй байх... Лампс сая мань эр лүү яриад буцаад ирэхэд нээлттэй, ирээдүйн төлөвлөгөөнд байгаа энэ тэр гэсэн байна... үнэн бол буцаад очиход нь тоглуулна гэсэн амлалт өгнө гэсэн үг... худлаа бол тэгээд үнэ хүргэх тактик эхэлжээ гэсэн үг хэхэ... яг тоглуулна гэвэл тэгээд мань эр Европын тоглолтуудаас татгалзахгүй л байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2020/2021: Арслан сэрлээ...

Postby LeBe » Thu Nov 19, 2020 9:14 am

Яаая, рэлэгшнээс шууд евро эрх болчиж байгаамуу :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron