Наадам 2020

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Наадам 2020

Postby Чуугий » Sun Jul 05, 2020 1:32 pm

За энэ жилийн наадам ковид-19 цар тахалын улмаас үзэгчгүй болно.
Мөн төв цэнгэлдэхэд биш Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13р зуун цогцолборт болохоороо онцлогтой.

Мөн бүх аймаг сумдын наадам нэг өдөр болох билээ.

Sent from my MRD-LX1F using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам 2020

Postby Takanohana_Nowitzki » Sun Jul 05, 2020 4:45 pm

Оюунболд банди хэсэг нөхдүүдийг жилээс илүү хохироох нь дээ. Давж заалдаж балиартаж байгаа сурагтай. Батсуурьт айхтар нөлөө байхгүй, Содном 3 хөгшин арслангийн дээр эрэмблэгдэх гээд байгаа, нөгөө 3 нь 3 давчихвал 4-ийн оноолтонд нөлөөтэй. Анарт хамгийн том нөлөөтэй, заан болчихвол Ховдын 2-ийг наана нь тунаад давсныг нь хүлээнэ, харцагаараа үзвэл өөрөө Хангайтай эрт тунах гээд байдаг. Хангай бас чимэг нэмчихвэл ядаж л 4-ийн оноолт өөр болно. Хагас жил, за зарим нь ноднин наадмаас хойш ч барилдаагүй нөхдүүд, ямар формтой үздэг юм бол доо. Суурь одоо ганц дайрвал дархан болох гээд байгаа болохоороо байдгаа тавих биз. 4 дээр гайтчихгүй бол эрэмбээрээ бараг үзүүр түрүүнд гараад ирэх байх. Санжаа одоо худлаа байх. Анар, Бат-Өлзий, Хангай 3-ын нэг нь Суурьтай үлдэх болов уу л гэж бодоод байна. 4 дээр Содномтой таарах байх. Жаргалбаяр гэмтэл нь эдгэсэн байлгүй дээ одоо, яаж орж ирэх юм бол? Начингуудаас дээшээ олуулаа гарч ирж мэдэх юм шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2020

Postby Чуугий » Sun Jul 05, 2020 4:55 pm

Харин Обогийн асуудал заваарсан юм болох байдаг.
Хөгшчүүд аймгийн наадамдаа үзээд найраа багатай наадам болох болов уу гэсэн бодолтой байгаад байна.
Жаргалбаярыг л их сайн байгаа гээд байгаа. Үнэхээр яригдаж байгаа шигээ байвал түрүүлчиж магадгүй л байх.
Өсөхөө, Эрхэмээ нтр 4 дээр нурж магадгүй дээ.
Пүрэвсайхан заан сонирхол татаж байна начин төрүүлэхнүү өөрөө шөвгөрөх гэж үзэх нүү?
4н төгсгөлд нэлээд хэдэн начингууд хоорондоо нугарч магадгүй дүр зураг харагдаад байна. /Энхбат, Хөхчирэнгэр, Амарзаяа, Даш, Амарсайхан,Серик, Орхонбаяр г. м/
Ууганбаяр,Түмэндэмбэрэл, Зоригтбаатар, Энх-Амгалан, Лхагвагэрэл нар улсын цолонд хүрэх үү, үгүй юу?



Sent from my MRD-LX1F using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам 2020

Postby meesh » Wed Jul 08, 2020 9:11 am

Содном түрүүлчих биш үү, Батсуурь бүх зүйлээ нээрээ тавих байх.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Наадам 2020

Postby Noodle » Sat Jul 11, 2020 5:58 pm

Серик Амарзаяа Өсөхбаяр заан 2н даваанд уналаа.
User avatar
Noodle
 
Posts: 462
Joined: Sun Aug 07, 2011 5:19 pm

Re: Наадам 2020

Postby Өсөхбаяр » Sat Jul 11, 2020 9:06 pm

Серик 2 дээр уначихдаг начнаа ядаж батлах гэж үзэх байх гэж бодож бсымсан.. өнгөрдөг харцага начингуудын халз барилдаанд их сайн байсан даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Наадам 2020

Postby Takanohana_Nowitzki » Sat Jul 11, 2020 9:11 pm

Өсөхбаяр wrote:Серик 2 дээр уначихдаг начнаа ядаж батлах гэж үзэх байх гэж бодож бсымсан.. өнгөрдөг харцага начингуудын халз барилдаанд их сайн байсан даа

Камерын удаашруулалт ийм утгагүй байгаа юм, мэх хийгээд бүтэн биеэрээ дээр нь унаж байгаа юм, 1 гар нь арай түрүүлээд унаж яваа нөхрийн доогуур тохойлдоод л унасанд тооцож бна лээ. Сүмо шиг л боллоо доо. Хаях ямар ч оролдлого хийгээгүй унаж явсан нөхөр давчихаж байгаа юм.
Цолоо ахиулах томчуудыг гайтуулах нягууртай байсан у/н Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Б.Ганхуяг, Б.Серик, Д.Тамир, Д.Амаржаргал, Ж.Ням-Эрдэнэ, Н.Баярбаатар нар, улсын цол хүртэх тааварт дээгүүр явсан а/а Э.Ууганбаяр, Э.Мөнхбаатар, Ө.Сүхбат, Б.Түмэндэмбэрэл, а/з М.Лхагвагэрэл нар 2-ын даваанд өвдөг шорооджээ. Баараггүй начин төрүүлдэг у/з М.Өсөхбаяр бас уначихаж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2020

Postby Max » Sun Jul 12, 2020 10:52 am

Уз Түвшинбаяр, ух Хангай, Гантулга уначлөө. Хангай найдваргүй юмөө. БатӨлзий харцага өнгөтэй байнаа.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Наадам 2020

Postby galaa039 » Tue Jul 14, 2020 12:40 am

Увс наадам боллоо доо.

хамгийн олон түрүү авсан аймгаар увс тодорлоо. 17 түрүү. Архангай 16 түрүү
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Наадам 2020

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 15, 2020 10:29 am

galaa039 wrote:Увс наадам боллоо доо.

хамгийн олон түрүү авсан аймгаар увс тодорлоо. 17 түрүү. Архангай 16 түрүү

Оюунболдын шийдвэр гарахаар 18:16 болох байх.
Хэл амгүй, дажгүй чанартай цолтонгуудтай сайхан наадам болсон ч нэг тийм хоосон оргиод байх юм. Гол фаворитууд бүгд өөр, өөр хүмүүст хиараад гал гарсан ривалууд нэг ч гарсангүй. Ядаж 4т Суурь-Сайхан, Бүрээ-Дагва гэсэн заналт ривал харъя гэсэн болсонгүй. Үзүүр, түрүүг ривал гэх нь ч хаашаа юм. Баянхонгорын Бат-Орших л бужигнууллаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2020

Postby Tommy » Thu Jul 16, 2020 9:40 pm

Арай л дэндүү хайнга юм даа... Наадмаар илт илүүрхүүлээд унасан удаа байхгүй дээ... Одоо гайгүй үзэх 2 жил л байгаа даа. Содномд

Гэснээс Увс аймгийн бөхчүүд боломжийг бол тултал ашигладаг нь гоё шүү
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Наадам 2020

Postby El Payaso » Fri Jul 17, 2020 6:16 pm

Обод бол илүүрхүүлдэг л дээ. Тэр мордуулдаг энэ тэр бол кк. Энэ жил ч гэхдээ арай дэндүү хайнга шаасан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Наадам 2020

Postby Tommy » Fri Jul 17, 2020 10:24 pm

Обо-ийн чимэг удахгүй орж ирнэ гэж бгаа ккк
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Наадам 2020

Postby Цоомоо » Tue Jul 21, 2020 11:34 am

Tommy wrote:Арай л дэндүү хайнга юм даа... Наадмаар илт илүүрхүүлээд унасан удаа байхгүй дээ... Одоо гайгүй үзэх 2 жил л байгаа даа. Содномд

Барилдаагүй ээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2020

Postby meesh » Tue Jul 21, 2020 12:12 pm

Мөнхбаярт өгцөн гэж үү? Өөр хэн хэн өгөв? О.Мөнх-Эрдэнэ өөрөөрөө начин болсон уу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Наадам 2020

Postby Цоомоо » Tue Jul 21, 2020 10:04 pm

Tunaanii 2 bol oilgomjtoi.
Munh-Erdene uuruu bh, yum duuldaagui.
Uvs vs Arhangai, tgd Monhbat avarga arai ogohgui bh.
Mustafa yasiin bol medehgui bn.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2020

Postby Өсөхбаяр » Tue Jul 21, 2020 10:48 pm

Оюунболд цолоо хураалгаж унасан бөхчүүд нь цол ахих болчвуу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests