CrossBonez wrote:Devil 7 wrote:Манай кинонууд одоо тэр өнгө будаг нь бол ярих юм алга гоё бнаа(мэргэжлийн үг хэллэг нь юу гэдэг юм бгаан)...Зүгээр л харилцан яриаг нь сонсоо л ямар ч үзэх хүсэлгүй болчих юм
Эхнэр Бүтэн амьдрал үзье гэхээр нь хамт сууж харах гэж оролдов. Өгүүлбэрийн төсгөлд дандаа "За юу!, Мэдэв үү!" гэж авхын. Харилцан яриа нь ямар ч амьдралгүй, хийсвэр, тэрийгаа дагаад жүжигчид нь ч хуурамч санагдаад шууд больсон. Ер нь Монгол кинонууд яагаад энгийн хүмүүсийнхтэй ижилхэн харилцан яриа оруулж болдоггүй юм бол? Тэгвэл жүжигчдэд ч хамаагүй амар баймаар юм.
Миний бодлоор манайхан жүжиглээд байдагт гол утга нь байх шиг санагдаад байгаан, дүрдээ орно дүрдээ бэлддэг гэж том жүжигчид ярьдаг харин манайхан зүгээр жүжиглэж байгаа болхоор худлаа болоод байна гэж. Яг тэр Бүтэн амьдралын behind the scene Боловсрол сувгаар гарч байхыг хараад тэгж бодсон. Яагаад вэ гэвэл найруулагч нь өөрөө жүжигчидээсээ тийм юм аймар шаарддаг дүрдээ орохыг биш жүжиглэхийг хүсээд байдагт учир байгаан болов уу...