Gooner wrote:Барьцгүй л дээ, шууд түрүүлнэ гэхэд.. ер нь бүгд л орон гаран, гэмтэл ихтэй байна.
Би Ханси Фликийг ахлах болсноос нь хойш ихэнх тоглолтыг нь үзэж байгаа. Тоглолтын агуулга бол шаал анги байгаа. Нэг хэсэг гэмтэлтэй тоглогчид олон байсан. Эхнээсээ ирцгээж байна. Ялангуяа хойно хамгаалалт үнэндээ хүнгүй болчихоод байсан. Ямар сайндаа Алаба төвийн хамгаалагч болохов. Эхэндээ мань хүн алдаа гаргаад хэцүү байсан бол сүүлийн хэдэн тоглолтонд мундаг байгаа. Өвөл явна гээд байсан Боатэнгийг хүртэл авч үлдэнэ гэхээр арга барагдсаны л шинж. Одоо Эрнандес ирчихэж байгаа болохоор хойно асуудал багасах байх. Түүнээс хойноо алдчих гээд их л түгшүүртэй тоглоод байгаа. Леверкүзен дээр яг ингэж байгаад хожигдсон. Айл 2 сөрөгдөөл 2 гоол хийцэн.