Коби Брайант

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Коби Брайант

Postby Цогоо » Fri Jan 31, 2020 11:29 am

Нэг захидал орчуулсныгаа хам сэдэвт нь оруулчихъя гээд Кобигийн тухай сэдэв энүүгээр хайгаад олсонгүй. Шинээр л нээчихээс.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Коби Брайант

Postby Цогоо » Fri Jan 31, 2020 11:31 am

SEMPRE, KOBE!

Арван хоёр настай Коби Италид томчуултай тоглож байгаа энэ зураг өмнө нь хэд хэдэн удаа шуугиан тарьж байсан билээ. Энэ зураг дээр байгаа цаад хүн нь болох Федерико Биажини ийнхүү дурсжээ.

Сайн уу, дүү хүү. Би энэ зураг дээрх цагаан өмсгөлтэй хүн байна аа. Юу болоод өнгөрснийг гүйцэд мэдрэх гэж хоёр хоног зарцууллаа.

Сайн уу, дүү хүү... гээд би эхэлсэн дээ. Миний хувьд чи үргэлж 1989 онд Монтекатини Термед болсон Пиаттелли цомын тэмцээн дээр тоглож байсан дүү хүү хэвээрээ байх болно. Чөрчийсөн урт хөлтэй, туранхай хүү. Байдгаараа мишээчихсэн, нүд нь гялтганаад. Зөвхөн сагсан бөмбөгийнхөн ч биш, дэлхий тэр аяараа мэдэх мишээл.

Гучин жилийн өмнө тэр орой дүү хүү хожим хойно ахин давтагдаагүй онцгой юм хийж билээ. Аав “Билли Жо”-г дагаад томчуудын эсрэг зуны тэмцээний шувтаргын тоглолтод, томдоод өвдөг хүртэл унжсан өмсгөлтэй, арван нэгхэн настай ч аваргалж буй хүний зангарагтай. Тоглолтын үеэр нэрээ дуурсгахыг, зүгээр тоо бөглөж байгаа хүн биш харин гол дүрийн баатар байхыг чи хүссэн. Яг л замналынхаа турш үргэлж хичээж байсан шигээ.

Зуны тэмцээний шувтаргын тоглолт тухайн үедээ л хамгийн чухал тоглолт байж билээ. Тусканд сагсан бөмбөг ид цэцэглэж байх үед Монтекатинид болсон тэмцээнээр Сери А, B, C, D лигүүдэд тоглодог насанд хүрэгсэд Монтекатини, Пистоиа, Ливорно, Сиена, Флоренц гээд газар газраас ирдэг байлаа. Хожигдох гэж ирэх хэн байх вэ, бүгдээрээ л ширүүн үзэцгээдэг байв. Нутаг нугын ривалууд, нэр хүндийн асуудал яригддаг, жинхэнэ “итали хорооллынхны” явдлын үеэр өөрийнхөө тэр их авьяас, хожим дэлхийг доргиосон ур чадвараар чиний мэдрүүлсэн тэр есөн шидийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ээ.

“Талбай дээр хүүхэд байна, хөөрхөн юм аа” гэж үзээд сууж байсан мянга гаруй хөгжөөн дэмжигчид өхөөрдөн бодсоны дунд мэл гайхсан ээж чинь чам руу хараад байж байсан байх.
“Талбай дээр хүүхэд байна, ядаргаа” гэж тоглогчид бодсон байх.
“Би одоо яах болж байна?” гэж чамайг хааж тоглох ёстой хүн бодсон. Тэр хүн нь би, Тусканы доод лигийн байдаг л нэг даржин тоглогч. Дүү хүү бөмбөг авчихлаа. “Жаахан хүүхэд шүү дээ, яав л гэж. Хөдлөөд яах вэ” гэж би өөртөө хэлэв. Дүү хүү гурваас шидчихлээ. Сүп гээд л торноос өөр юмны дуу гаралгүй яваад орчхов. Үзэгчид шуугилдаад, багийнхан маань намайг харцаараа зэмлээстэй.

Хүү ахиад л бөмбөг авлаа. “Жаахан хүүхэд шүү дээ, ялимгүй ойртоод, гараа өргөлгүйхэн хамгаалчихъя” гэж би өөртөө ахиад л хэлэв. Хүү тоож байгаа ч юм алга, ахиад л гурваас шидээд хийчихлээ. Үзэгчид шуугилдаад, багийнхан маань амандаа гүвтнэлдээд л, хожигдох дургүй дасгалжуулагч маань (дуртай хэн байх вэ дээ) завсарлага зарлаж дуудаад намайг олигтойхон хамгаалахыг үүрэгдэв. Буцаад талбай руу.

Хүү ахиад л бөмбөг авлаа. Үзэгчид тэр аяараа түүнийг шидээсэй гэж хүсэж байв. Бүгд дэмжээстэй. Багийнхан маань бүгдээрээ намайг хамгаалаасай гэж бодоостой. “Наадхаа битгий шидүүл” гэж хашгираад л. “Ай хог гэж, яадаг юм билээ?” гэж бодоод хүү рүү жаахан дөхөөд “Битгий л дээ” гэж харцаараа гуйлаа. Ямар ч аврал алга, харц нь бүр нэг шийдсэн төрхтэй (мамбагийн сэтгэлзүй аль хэдийн суусан байж уу?). Үзэгчид түүнийг дэмжээд бүр галзуурч байна аа. "Шидээрэй, шидээрэй" гээд л. Би хүү рүү харсан ч үгүй зөнгөөрөө гараа өргөн сарвалзуулав. Бараг өөрөөс нь том шахуу, хүнд бөмбөгийг аваад л өнөөх чинь өмнөх шигээ бодож санах юмгүй шууд шидэж байна. Харин аз болоход санаандгүй юм болж, би бөмбөгийг нь хааж орхив. Ээж нь намайг юу гэж бодсон бол? Үзэгчид илт дургүйцэж намайг муулан шуугилдаад, манай багийнхан харин юу ч болоогүй мэт тоглолтоо үргэлжлүүлсээр. Ийм инээдтэй ч юм шиг хөгийн байдалд орсондоо дургүйцээд би нэг муу инээхчээн болж, дасгалжуулагчид “Намайг суулгаадах, эсвэл чи өөрөө гарч ирээд энэ хүүхдийг хааж тогло” гэж хэлж билээ.

Тийм ээ... Тэр хүүхэд. Хэдхэн жилийн дараа л сагсан бөмбөгийн ертөнцөд хэний ч төсөөлж чадахааргүй тэр их мэдрэмжийг өгсний дотор хамгаас дотно хайрын захиа, хаана ч харагдаагүй салах ёс зүй ёсоор орох биз ээ. Үүрд баяртай, дүү хүү. Чи одоо тэнгэрийн дагинасыг сагсан бөмбөгт дурлуулах байх даа, сагсанд оруулсан бөмбөгний тоогоор тэнгэрлэг үйл хийгээрэй гэж ирээд л. Хэзээ нэгэн цагт чи бид хоёр ахиад нэгийн эсрэг нэгээр үзэлцэж магадгүй, миний хийсэн тэр балиар хаалтын хариуг барих ч юм бил үү. Охин чинь бид хоёрыг харж шоолоод л.
5... 4... 3... 2... 1...

Үүрд баяртай, Коби. Сайхан байлаа.

#SempreKobe

Орчуулсан Д.Цогчулуун
(Рэддит дээр Италиас англи хэл рүү хөрвүүлснийг нь монгол руу буулгав)

Эх сурвалж: https://www.facebook.com/TheOpenCourt/p ... 021641154/

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Коби Брайант

Postby Шепперд буш » Fri Jan 31, 2020 11:48 am

2017онд Кобиг онгоцны ослоор үхэж бгаа хүүхэлдэйн кино гарсан юм уу.Бодвол Симпсон байх.Зохиолын дагуу алчихлаа гээд нэг нөхөр ярьжийна.Амeрикийн нэр хүнд унаад тэрийг нь Кобиг нухаад өрөвдүүлэх тактикаар дээшлүүлэх арга гээд байна.
Шепперд буш
 
Posts: 914
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Коби Брайант

Postby Villa_Bayaraa » Fri Jan 31, 2020 12:04 pm

Шепперд буш wrote:2017онд Кобиг онгоцны ослоор үхэж бгаа хүүхэлдэйн кино гарсан юм уу.Бодвол Симпсон байх.Зохиолын дагуу алчихлаа гээд нэг нөхөр ярьжийна.Амeрикийн нэр хүнд унаад тэрийг нь Кобиг нухаад өрөвдүүлэх тактикаар дээшлүүлэх арга гээд байна.


Угаасаа одоо иймэрхүү конспираси юмнууд зөндөө явах байх оо...


@Цогоо Янзтай орчуулга!!!! :eek: :eek: :eek: :eek:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Коби Брайант

Postby Ladykop » Fri Jan 31, 2020 12:47 pm

Цогоо :eek:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Коби Брайант

Postby Hero.Lio » Fri Jan 31, 2020 1:21 pm

Гоё ах :eek:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Коби Брайант

Postby Өсөхбаяр » Fri Jan 31, 2020 6:20 pm

Гоё ах
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Коби Брайант

Postby Цогоо » Tue Feb 04, 2020 8:39 am

RoMeRo wrote:Миний 100 сэдэв: №21 "Коби Брайнт"
1. Кобитой танилцсан түүх
2. Спортынхоо нүүр царай болж яваа лигийн НҮҮР ЦАРАЙ болж явсан нь
3. Лигийн НҮҮР ЦАРАЙ гэж юу вэ? NBA-ийн үе үеийн нүүр царайнууд
4. Коби яагаад бүх цаг үеийн гарааны тавтад багтдаггүй вэ?
5. Баярлалаа Коби Баяртай
6. Түүнийг хэн залгамжлах вэ?
1. Кобитой танилцав
1998 оны зун. Агуу Майкл Жордан 6 дахь удаагаа аварга болсны дараа зодгоо тайллаа. Намайг сагсан бөмбөгийн "ФАНАТ" болоход голлох үүрэг гүйцэтгэсэн хүн. Ер нь манай үеийнхэн, дээд талынхан бүгд Жорданаар хүмүүжсэн хүмүүс. Жордан ч ойлгомжтой. Тайлбар хэрэггүй угаасаа. Нэгэнт НБА-ын фанат болцон байсан миний сэтгэл зүйд Жорданы орон зайг нөхөх үлгэрлэн дуурайх ТАЛЕНТ хэрэгтэй байлаа. Тэр үед миний сэтгэл, нүдэнд хэн өртсөн бэ гэхээр: ЮТА-ын Мэлоун биш, Индианагийн Режжи биш, Супер соникс Кемп, Пейтон биш, Нью Йоркын Старкс, Ивинг биш, Пиппен биш, Баркли ч биш, Грант Хилл ч биш, Адмирал биш, Шак арай л биш /гэхдээ ШАК-д бол дуртай л даа/ гээд бодохоор тэр үеийн СУПЕР СТАР-уудаас биш болж таар ч байгаан. Тухайн үедээ хамгийн залуу ОД гэгдэж байсан, өсөх ирээдүйтэй тоглогч Коби Брайнтын талаарх мэдээлэл намайг өөрийн эрхгүй татаж, түүний тоглодог Лейкерс багийг нь болон өөрийг нь дэмжиж эхэллээ.

2. Спортынхоо нүүр царай болж яваа лигийн НҮҮР ЦАРАЙ болж явсан нь
1998-1999 оны улирал дуусч Жорданыг үгүйлэх байдал бага ч гэсэн намжиж түүний залгамжлагчийн тухай яригдсан, олон шилжилт хөдөлгөөн хийгдсэн, ажил хаялт дууссан, одоо л нэг сайхан спортоо үзье, сагсаа тоглоё гэсэн 1999-2000 оны улирал эхэллээ. Яг энэ үеэс Жордангийн халааг /Лигийн нүүр царайны хувьд буюу бүх талаараа/ Коби авч ёслол төгөлдөр, нэр төртэйгөөр хамгаалж явсаар 2016 онд маш том орон зайг үлдээгээд, хамгийн сүүлийн тоглолтондоо 60 оноо авч солиороод НБА-г орхисон юм. Бүхэл бүтэн 16 жилийн турш /Кобигийн фэнийхээ шилийг аваад, бүүр яг жинхэнэ утгаараа гэвэл 12 жил/ энэхүү лигийн НҮҮР ЦАРАЙ болсон тоглогч өнөөдрийг хүртэл төрөн гарсангүй. Жордан ах энэ үзүүлэлтээр түүнд хүрэхгүй. Коби Брайнт:
-Тэр тоглолтонд 81 оноо авч галзуурсан. Түүнээс өөр ганцхан хүн л энэ амжилтыг давуулсан. Тэртээ 1962 онд
-Тэр тоглолтын эхний 3 үед 62 оноо авч галзуурсан
-Тэр 20 жил сагс тоглохдоо бүх оддын тоглолтонд 18 нэрлэгдсэн. 1 жилд нь угаасаа зохиогдоогүй.
-Нэрлэгдсэн 18 жилдээ БҮГДЭД НЬ ГАРААНЫ ТОГЛОГЧООР нэрлэгдсэн
-Тэр бүх оддын тоглолтын 4 удаагийн Үнэ цэнэтэй тоглогч
-Тэр НБА-ийн 5 удаагийн аварга
-Тэр 2 удаагийн Финалын үнэ цэнэтэй тоглогч
-Тэр 11 удаа бүх НБА-ын 1-р багт нэрлэгдсэн
-Тэр 9 удаа бүх НБА-ын хамгаалалтын 1-р багт нэрлэгдсэн
-Тэр Олимпийн наадмын 2 удаагийн аварга
-Тэр 2 удаагийн онооны аварга
-Тэр Цагариган Дээрээс Довтлох тэмцээний аварга
-Хамгийн залуу гэсэн тодотголтой маш олон РЕКОРД түүний эзэмшилд байдаг. /Леброн цөөн хэдийг нь эвдсэн. Тэрийг нь Дюрант бас эвдээд явж байгаа./
-Хамгийн хөгшиндөө буюу 37 нас 234 өдөртэй байхдаа 60 оноо авсан.
-Дан ганц нас хамаарах бус өөр олон РЕКОРДууд түүний нэр дээр байдаг.
-Тэр агуу Лейкерс багийн бүх цаг үеийн онооны лидер
-Тэр агуу НБА лигийн бүх цаг үеийн хамгийн их оноотны 3-р байр
-Тэр нэг багтаа бүхэл бүтэн 20 жил үнэнч зүтгэсэн ЦОР ГАНЦ залуу. Бусдын адил урваж шарваагүй.
-Түүний гаргасан амжилтыг нэг бүрчлэн задалж бичвэл нэлээн хэдэн өдрийн ажил болно
-Тэр уналт босолт, сэргэн мандалт, доройтол гээд бүгдийг өөрийн хүчээр даван туулсан
-Тэр бэлтгэлийг үнэхээр, үнэхээр СУПЕР хийдэг
-Нэгэн үеийнхэн нь баяр ёслол, бусад арга хэмжээнд оролцож байхад тэр зааланд бөмбөгөө шидсээр л байсан.
-Тэр 3 охиныхоо маш сайн аав.
-Тэр эхнэр Ванессагийнхаа маш сайн эр нөхөр.*
-Тэр нэлээн хэдэн удаа дутуу үнэлэгдсэн. Олон зүйл дээр
-Тэхдээ тэр фэнүүддээ болон үзэн ядагч нартаа ЖИНХЭНЭ УТГААРАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН.
-Түүний нөлөөгөөр маш олон хүүхэд багачуул сагсан бөмбөгт дурласан
-Түүний нөлөөгөөр маш олон хүмүүс амьдралтай, ажилтай орлого, идэх хоол, өмсөх хувцас үрэх мөнгөтэй болсон.
-Тэр маш олон хүмүүсийг байлдан дагуулсан.
-Тэр энэ спортод өөрийгөө бүрэн зориулсан.
ТИЙМЭЭ. Тэр бол спортын нүүр царай болж яваа лигийн нэр төртэй ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙ.
*-БАЯРЛАЛАА ВАНЕССА.
Нөхөр чинь энэ лигийн НҮҮР ЦАРАЙ байсан бол чи энэ агуу хүний өөрийнх нь ЖИНХЭНЭ МУНДАГ НҮҮР ЦАРАЙ байж чадсан юм шүү. Коби 2000, за болъё 2004 он гэхэд лигт албан ёсоор хүлээн зөвшөөрдсөн бол Ванесса 2003 онд нөхөртөө, түүний фэнүүдэд, үзэн ядагч нарт хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Сагсан бөмбөгийн ертөнцөд ид мандаж явахад түүний талаар хар бараан мэдээлэл цацагдаж хэсэгтээ л шуугиан тарьсан. Энэ бол 2003 он. Кобиг Колорадо мужийн Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Коби энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Кобиг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгож улмаар Кобиг буруутгагч этгээд түүний эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн байдаг. Үүнээс болж түүний жилийн орлого эрс буурсан. Зарим компани гэрээгээ цуцалж, олон сая ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Шүтээний амьдралд, карьерт тохиолдсон хамгийн хар үйл явдлуудын нэг нь энэ. Гэвч тэр богино хугацаанд сэргэж чадсан. Үүнээс хойш түүний талаар таагүй гэхээсээ илүү таатай мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан юм. Жилийн орлого ч дахин нэмэгдсэн төдийгүй дэлхийн хамгийн баян 10 тамирчны нэгд зүй ёсоор тооцогдов. Энэ сэргэлтийн гол хүн нь түүний хайрт гэргий ВАНЕССА БРАЙНТ байсан. Ванессагийн тухайнд өгч байсан ярилцлагууд, нөхрийнхөө талд бат зогссон шийдвэрүүд бусдад үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чадсан. Үүгээрээ тэр Кобиг бүүр цаашлаад НБА-г аварсан юм. Нэгэн агуу тамирчны, нэгэн агуу лигийн ирээдүй тэр хэсэгхээн хугацаанд, шавилхан биетэй, 20 гаруйхан настай залуухан ээжийн гарт байсныг цаг хугацаа өнгөрөх тусам олон нийт улам хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй.

3. Лигийн НҮҮР ЦАРАЙ гэж юу вэ? NBA-ийн үе үеийн нүүр царайнууд
Лигийн НҮҮР ЦАРАЙ болох тамирчдад дараахь зүйлс заавал байх ёстой байдаг.
-Дээд зэрэглэлийн өндөр ур чадвар
-Төрөл бүрийн рекорд амжилтууд
-Бүх оддын тоглолтонд олон удаа сонгогдсон байдал
-Бүх НБА-ын 1, 2, 3-р багт сонгогдсон байдал
-Улирлын, Финалын, Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон байдал
-Дор хаяж 1 удаа Лигийн аварга болсон байх
-Багаас авч буй цалин пүнлүүний байдал
-Өөрийн брендийн цуврал пүүзнүүдтэй эсэх /1980-аад оноос хойш/
-Бусдыг байлдан дагуулдаг эсэх
-Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байдал
-Дэлхийн хүмүүст танигдсан байдал
-Бусдад зөв зүйтэй үлгэр дуурайл олон тал дээр үзүүлсэн байдал
-Аливаа зүйлд тууштай байдал
-Сахилга бат, хариуцлагатай байдал
-Олон фэнтэй эсэх буюу түүнийг дагаад олон үзэгч ядагч гарч ирдэг.
-Өөрөө өөртөө итгэлтэй байдал буюу АМБИЦ-тай байх
-Тоглож буй багийнхаа №1 лидер байх
-Тэмцэгч чанар
-Хөдөлмөрч чанар
-Алуурчин чанар /сагсан бөмбөгийн талбайд/
Зэрэг маш олон шинж чанар, үзүүлэлтүүдийг нэгэн доор цогцлоож байж лигийн НҮҮР ЦАРАЙ гэх эрхэм хүндтэй алдрыг АЛБАН БУСААР өөртөө бий болгодог. Энэ өндөр нэр хүндийг олж авахад үнэхээр хэцүү байдаг хэдий ч нэг олж авснаас хойш түүнийг зодог тайлан тайлтал эзэнтэй салшгүй холбоотой байдаг.
Энэ бүгдийг КОБИ өөртөө цогцлоосон билээ. Агуу Жордан 1998 онд зодог тайлсны дараа хэн түүнийг залгамжлах вэ гэдэг асуудал яригдсан. Лигийн НҮҮР ЦАРАЙ болохынхоо хувьд. Гол нэр дэвшигчид нь ШАК, КОБИ, ДАНКАН, АЙВЕРСОН, ГАРНЕТТ нар байлаа. 2004 он хүртэл хамгийн магадлал өндөртэй нь ШАК байсан хэдий ч ХИТ рүү хийсэн шилжилт түүнийг нэг алхам ухраасан. Ер нь түүний карьер оргил үеэсээ буух тал руугаа орсон байсан учир тэр арай л болж чадаагүй.
Айверсон
Түүнд байгалаас заяасан маш өндөр ур чадвар байсан хэдий ч тэр олон зүйл дээр НҮҮР ЦАРАЙ биш гэдгээ харуулсан. НБА юу гэж л бэлтгэлээ байнга тасалдаг, архи тамхи, мансууруулах бодисыг бусдад буруу үлгэр дуурайл болохуйцаар хэрэглэдэг, хэзээ ч хамаагүй шүүх цагдаа болоод явчихаж мэдэх эрсдэлтэй хүнээр НҮҮР ЦАРАЙ-гаа хийх вэдээ.
Гарнетт
Түүний багийн амжилт бусадтайгаа харьцуулахад нэг түвшин доогуур. Чононуудтайгаа ядаж л финалд үлдээд, бүр цаашлаад аварга авчихсан бол өөрөөр яригдах нь тодорхой. Гэхдээ л KG-үзүүлсэн амжилт, алдар нэр хүндийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
ДАНКАН.
Тэр бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн агуу тамирчин. Зарим нэг зүйлээрээ тэр КОБИ-оос минь илүү. Гэхдээ л тэр НҮҮР ЦАРАЙ арай л болж чадаагүй. Түүнд ганцаас бусад бүх үзүүлэлт нь байсан. Түүнийг хойш нь татсан зүйл бол: ТЭР ҮНЭХЭЭР ҮНЭХЭЭЭЭР ДАРУУХАН НЭГЭН.
Түүнд Коби шиг, Айверсон шиг олон фэн байхгүй /тухайн үедээ/. Түүнийг үзэн яддаг хүн мааш цөөхөн. Тэр уран гоё тоглолт байхгүй. Тэр олны анхаарлын төвд байх үнэхээрийн дургүй. Ийм л учраас Данкан нүүр царай болоогүй. Болохыг ч хүсэхгүй. Тэр ийм л хүн. Түүний карьерын сүүлийн тоглолт л түүнийг ХЭН БЭ гэдгийг хэлээд өгнө. Гэхдээ л түүнийг Кобиг зөвшөөрдөгөөс олон хүн хүлээн зөвшөөрдөг.
Үе үеийн Лигийн НҮҮР ЦАРАЙНУУД
Уилт Чэймбэрлин 1961-1970-аад оны эхэн үе.
Энэ ойлголт анх Агуу Уилт Чэмбэрлинг лигт орсон үеэс эхэлсэн болов уу гэж боддог. Тэр тухайн үедээ бусдаас үнэхээр хол тасархай илүү байсан нь олон хүмүүсийн яриа, баримтат кино, үзүүлсэн мангас статуудаас нь харагддаг. Түүний амьдрал өөрөө маш сонирхолтой кино. Түүнтэй ойр өрсөлдөх цор ганц хүн нь Рассел хэдий ч тэр мөн л олны анхаарлын төвд байх дургүй, илүү дутуу юм бодолгүй багийн амжилтандаа л анхаардаг хүн байсан. Тиймээс ч тэр өнөөдөр 11 бөгжтэй цор ганц эрхэм.
Карийм Абдул Жаббар. 1970-аад оны эхэн үеэс 1980 он
Түүнтэй ойр өрсөлдөх хүн байхгүй байсан болов уу. Түүний мангас статууд нь байхад л хангалттай. 19 удаа БҮХ ОДОД-ын тоглолтонд сонгогдсон хүн.
Ларри Бьөрд, Ирвин Жонсон. 1980-1988,89он
Аль нэгийг нь илүү роль гүйцэтгэсэн гэхэд нөгөөх нь бас мундаг рольтой байсан нь тодорхой. Энэ агуу 2 эрхмийн өрсөлдөөн нь лигийн НҮҮР ЦАРАЙ болж байсан байдаг. Нуурынхан Жонсонг илүү гэж байхад Бостоныхон Ларригаа урд талд нь тавина. Заавал аль нэгийг нь сонго гэвэл олны анхааралд байх дуртайгаараа, олон хүний хайрыг татсан байдлаараа, шидэт инээмсэглэлээрээ МАНАЙ ХҮН арай л илүү үүрэг гүйцэтгэсэн боловуу.
Аварга авсан тоо нь ч илүү. /Энэ хэсэгт яах ч аргагүй Лейкерс шилээ зүүчихлээ. хэхэ/
МАЙКЛ ЖОРДАН 1990-1998
За энэ эрхэм дээр нээрээ юу бичих вэдээ. АНУ гэж аймаар гүрний Ерөнхийлөгчөөсөө илүү нэр алдартай байсан гэхэд л хангалттай байх. Намайг Сагсанбөмбөг төдийгүй бүх спортыг нийлүүлж байгаад шилдэг 10-ыг нэрлэ гэвэл түүний нэрийг тэр дунд заавал бичнэ.
Дээр нь нэг зүйлийг хэлэхэд бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсчин гэдгээс гадна БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ НҮҮР ЦАРАЙ гэдэг цолыг түүнд эргэлзэхгүй зүйлгүйгээр өгнөө. Би л хувьдаа. Тэр өнөөдөр зодог тайлаад 20 жил болсон хэдий ч түүний нөлөө нэр хүнд буураагүй л байна. Олон ч тамирчид түүний пүүзийг өмсөж байна.
Коби Брайнт 2000-2016.
Кобигийн талаар хангалттай бичсэн болохоор нэмэлт мэдээлэл хэрэггүй биз. Дээр бичсэн тайлбараа дахиад нэг бичихэд 2000-2003 оны хооронд КОБИ нүүр царай нь болж амжаагүй байсаан гэхэд лигт өөр, түүнээс илүү тэр гээд хэлчих нүүр царай байхгүй байсан нь дамжиггүй.

4. Коби яагаад бүх цаг үеийн гарааны тавд багтдаггүй вэ.
Хариулт нь маш амархан. Гарааны тавтыг нэрлэхдээ: PG, SG, SF, PF, C гэсэн байрлуудад оноосонтой холбоотой. Мэдээж энэ нь хамгийн үнэнд ойрхон тодорхойлолт болно л доо. Үүнээс шалтгаалаад МАНАЙ ХҮН энэ тавтад нэрлэгдэж чаддаггүй юм. Яагаад гэвэл АГУУ ЖОРДАН-ийн байрлал SG буюу Кобигийнхтой давхцдаг. Хэрвээ Жордан SF дээр тоглодог байсан бол КОБИ ямар ч асуудалгүй гарааны тавтад нэрлэгдэх байлаа.


5. БАЯРЛАЛАА КОБИ БАЯРТАЙ
Сагсан бөмбөг гэх агуу спортын амт шимтийг /үзэгчийн хувиар/ мэдрүүлж өгсөн, дан ганц сагс гэлтгүй бусад зүйлсийн талаар ойлгуулж өгсөн чамд мэхийн ёсолъё. Чиний 20 дахь улирал яг л ОСКАРЫН ШАГНАЛТ кино шиг байлаа. Бусад багуудын талбай дээр хийсэн сүүлийн тоглолтууд, Бостоны фэнээс ирсэн захиа, Карьерын чинь хамгийн сүүлийн тоглолт, 60 оноо, бүх хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн байдал, зодог тайлсныхаа маргааш өдөр хувцасаа аваад бэлтгэлийн зааландаа ирсэн явдал. Энэ агуу хүний, энэ агуу карьерыг гайхамшигтаар аварсан Ванессад дахин талархъя. Баярлалаа Коби. БАЯРТАЙ ЗАЛУУ минь.

6. Кобиг хэн залгамжлах вэ?
Лейкерс багийнхаа өнцгөөс хараад хэлвэл цаг арай эрт байна. Ганц нэг жилийн дараа бол хэн нэг нь тодроод ирнэ л дээ манай залуучуудаас. НБА-ийн нүүр царайны хувьд 2000 онд болж байсан үйл явц давтагдаж байна. Учир НҮҮР ЦАРАЙ болоод явчих олон мундаг тоглогчид энэ лигт байна.
Леброн Жеймс.
Тэр Кобигийн байр суурийг хамгийн хүчтэй ганхуулсан хүн. Харамсалтай нь 2010 онд хийсэн түүний шилжилт том хамартай залууг энэ ЛИГИЙН НҮҮР ЦАРАЙ болох болоогүй ээ гэдгийг харуулаад өгсөн. Түүний нөлөөгөөр Коби зодог тайлан тайлтлаа байр сууриа хамгаалаад дуусгасан. Сүүлийн жилүүдэд баг нь Плей офф битгий хэл түүхэн муу амжилтаа үзүүлж байхад хүртэл Кобигийн нөлөө байсаар л байсан. Нарлаг Миамид очсоноор Леброн Кобид хүрэх болоогүй гэдгээ харуулсан ч нөгөө талд удаан хүлээсэн аварга цолоо хүртсэн. Гэхдээ нэг л жаахан чамлалттай. Үнэхээр л тэгэж нийлэх гээд байсан юм бол нөгөө 2 супер одоо Кливленд хотдоо аваад ирж яагаад болоогүйн бол. За тэхдээ болдог юм болдогоороо болоод өнгөрсөн. Харин одоо Лебронд энэ нэр хүндтэй АЛБАН БУС шагналыг хүлээж авах ээлж нь ирлээ. Даах эсэх нь өөрөөс нь л шалтгаална. Одоо л нэг ЭР ХҮН ШИГ, ТАМИРЧИН ХҮН ШИГ байх цаг нь ирсээн. Өнөөдрийн байдлаар бол дажгүй л байна. Дасгалжуулагчаа үл хүндэтгэж байгаа юм алга, багаа солих талаар шуум ерөөсөө алга. Болжийноо болжийно.
Аа харин нэг зүйлийг тодотгоход: Кобигийн фэнүүдийнх дийлэнх олонхи нь ЖОРДАНГ хүлээн зөвшөөрдөг бол, Леброны фэнүүдийн дийлэнх нь олонх манай хүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэдэгт нь тодорхой хариулт байхгүй. Яахав шүтээнээс нь илүү нэр хүндтэй, бай суурьтай байгаад байсанд байж болох юм. Таамаг шүү.
Стэфэн Карри.
Леброны байр сууринд хамгийн том шахалт үзүүлж байгаа хүн. Бүх талаараа. Хэрвээ Дюрант багт нь ирээгүй байсан бол мань хүн бараг л КОБИГ залгамжилчих байлаа. Харамсалтай нь багийн удирдлагууд Дюрантыг авчирч багтаа хөрөнгө оруулалт хийсэн бол эсрэг талд нь аймшигтай тамирчин, агуу шидэгчийн карьерт хор болох зүйлийг хийгээдэхсэн. Гэхдээ л зангараг нь хайчихав гэж Карригийн фэнүүд Леброныхоос олон. Нөлөө нь бүүр тэгэж буурчихаагүй л байна.
Кэвин Дюрант
Алтан мужийнхан Карригийнхаа карьерт уршиг тарьсан бол, Дюрант хүү өөрөө өөрийнхөө карьерт хар толбо үлдээчихлээ. Хэдий аймар стат үзүүлж, аймар тоглолт гаргалаа ч гэсэн, баг нь аварга боллоо ч гэсэн /Угийн энэ жил аварга авах нь тодорхой/ хар толбо нь арилахааргүй гүн. Түүнд Стэфээс ч илүү боломж, Леброноос ч илүү цаг хугацаа, нөхцөл байдал/багаа солиогүй/ байсан. Даан ч тэр энэ бүхнийг золиосолсон. Зөвхөн аварга цолны төлөө. Леброноос суралцаж болох байсан хэдий ч Леброны алдааг давтсан. Дээр байгаа 2 нэр, доороос түрэх залуусыг бодож үзээд өөрийнх нь байгааг харахаар түүнд ЛИГИЙН НҮҮР ЦАРАЙ болох боломж маш бага байнадаа.
Вестбрүүк, Харден, Энтони Дэвис, Лиллард, КАТ
Дээрх нөхдөөс гадна энэ жагсаалтад нэрээ бичүүлэх боломжтой, олон мундаг хүмүүс ЛИГИЙН НҮҮР ЦАРАЙ болохын төлөө дор бүрнээ нам гүмхэн, өөрсдөө ч сайн мэдэлгүй өрсөлдөцгөөж байна. Энэ улиралдаа бол Харден, Мэлхий Нинжа 2 нөгөөдүүлээсээ илт илүү байна. Энэ эрчээ дор хаяж 2-3 жил хадгалаад багаа аварга авахуулдаггүймаа гэхэд ядаж финалд хүргээдэхвэл тэгээд болоод явчихаж байгаан.
Эрхэм хүндэт КОБИД зориулав. 2017.01.26
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Коби Брайант

Postby Цогоо » Tue Feb 04, 2020 8:40 am

Цоомоо wrote:Би дандаа л эсрэг багийг нь, эсрэг одыг нь дэмждэг байсан.
Магадгүй Коби үргэлж лаг багт нь байдаг байсан байх л даа.
Лейкерсийн эхний трипит дээр Портлэндийг аймаар дэмжээд муухай хусуулж байсан.
Дараа нь бол Айверсоны эсрэг Лейкерс гээд бүр ч дургүй үзсэн.
2002 онд Сакраментог хожоосой гэж бүх л тоглолт үзсэн ч муухай хусуулсан.
Эхний үедээ Коби чинь Айверсонтой ривалддаг, Айверсон илүү шахуу байсан ч 2004, 2005 гээд муудсан.
Ти-Мак 2000, 2001 оноос бас гоё өрсөлдөөд бас түрүүлээд миарсан.
Тэгээд ЛеБрон.
Энэ бүх хугацаанд Коби дандаа л топ, хамгийн шилдгийн төлөө хэвээрээ л байсан.
Тоглогчийнх нь хувьд одоо энэ спортын, ялангуяа довтолгооны бүх л элемент, чадварыг хамгийн төгс эзэмшсэн тоглогч нь байх аа.
Довтолгоон дээр бүгдийг чаддаг.
Ямар ч тохиолдолд яг хүссэн газраасаа шидэж чаддаг.
Жордантай харьцуулахад Жордан илүү хурд, тэсрэлтээр илүүрхээд шиддэг бол Коби илүү ур чадвараар байх.
ЛеБрон заримдаа яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл хүссэн юмаа хийж чадахгүй тохиолдлууд байдаг. Коби хүссэн цэгээсээ яаж ийгээд л шидэж чаддаг.
Сүүлийн тоглолтондоо 60 оноо авдаг, үнэхээр тийм зэвүүн өөр хүн байхгүй л дээ.

Зодог тайлаад залуу тоглогч нарыг маш их дэмжиж, тусалж байсан нь одоо улам мэдрэгдэж байна.
Бас хувийн амьдралаараа үлгэр дуурайлал болсон байна.
Фамили мэн, ямар байдлаар охидынхоо эцэг байгаа байдал нь бүгдийн хүндлэлийг эрхгүй хүлээсэн байна.
Дургүй байсан ч өөрийн мэдэлгүй бүх байдлаар нь хүлээн зөвшөөрч, хүндлэл үүссэн байна.

Мэдээж жамаараа явсан бол ингэж уй гуниг болохгүй байсан, хамгийн гол нь үнэхээр цочирдом юм боллоо.
Үүн дээр нэмээд бүр шаналал нэмээд байгаа нь тэр хөөрхөн охиныхоо хамт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар


Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron