Moderator: Хөлбөмбөгийн модууд
Cule wrote:За шинэ оны мэнд.
Цонх нээгдсэн үе байна даа, хэдэн шуум....
Алена Бетисрүү зээлээр явсан.
Видалыг энэ цонхоор явуулахгүй гээд, нөхөр өөрөө Итали явна гээд драм болох шинжтэй. 2019 оны турш тоглосон минут тодорхой лимит давахад идэвхжих нөхцөлтэй бонусаа нэхээд, клубын зүгээс минут нь хүрээгүй гээд өгөөгүй бололтойм.
Семедуг 50 саяд зарахад бэлэн гэжээ. Олигтой цаг ч өгөхгүйм, өгснийг нь нөгөөх нь ашиглаж чадахгүйм. Хамгаалалт дажгүй ч довтолгоонд паг байсаар таарлаа. Авах баг олдох юм болов уу даа.
Тодибог Миланруу улирал дуустал зээлээр явуулахаар болсон гэнэ. Ямар нэг зарах нөхцөлгүйгээр. Энэ улиралд тоглох цаг өгөхгүй шинжтэй, тэгэхээр зөв шийдвэр болох биз. Тэр чигт нь явуулчих вий дээ л гэж айхым хэхэ.
Манайхаас Динамогийн Дани Олмо гэж вингерт албан ёсны санал явуулжээ. Ла Масиагийн хүүхэд юм байна уг нь. Дэмбэлэд бууж өгч байгаа бололтой.
Нэймар сага үргэлжилсээр. Энэ ер нь ойрын 5 жилдээ дуусахгүй шоу болох байх өө.
Тоттын Эриксэн энэ зун фрий агент болно, энэ цонхоор зарагдах ханш 20 сая дотор байх бололтой. Видал, Ракитич явуулаад Эриксэн авчихвал арай дээрдэхгүй юм байх даа хаха.