SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Oct 24, 2019 10:20 am

Image

Сери А-гийн 2 баг АЛ--д сайн үзжээ.. Наполи хэсгээс гарах эрхээ баталгаажуулаад явж байгаа бол Интер эрхээ алдчихгүй хадгалж үлдлээ. Дараагийн тоглолтонд Дортмундтай тэнцэх, эсвэл хожвол тэгээд сайхан болох байх....

Аталанта АЛ-д анх орж байгаа, арай л туршлага энэ тэр муу байх шиг байна аа.... хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Oct 24, 2019 9:24 pm

https://lasthl.com/2019/10/21/serie-a-highlights-21st-october-2019/

Сери А-гийн 8-р тойргийн тойм

- Миланы ээлжит дасгалжуулагчаар Пиоли томилогдов. Пиатек сэлгээний довтлогч болсон болтой.
- Аталанта ер нь АЛ-ын эрхийн төлөө өрсөлдөгч баг болчихлоо шүү. Энэ жил бас эрхээ авчих юм биш үү,
- Раньери Сампдоригийн дасгалжуулагч болж анхны тоглолтоо хийлээ.
- Кальяри улирлыг сайн эхлүүлж байна
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Nov 02, 2019 4:19 pm

Image

Энэ тойргийн голлох тоглолтууд.... Иммобил ч 12 гоол хийсэн, сайн эхлүүлж байна аа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Nov 02, 2019 10:40 pm

https://lasthl.com/2019/10/28/serie-a-highlights-28th-october-2019/

Сери А-гийн 9-р тойргийн тоглолтын тойм

- Милан Аталантад гялалзаж байсан Конти, Калдара авсан ч 2-улаа урт хугацаагаар гэмтээд талбай дээр бараг гарсангүй ээ. Конти 2 улирал байсан ч тоглосон тоо нь 1 л оронтой, Калдара нь одоо болтол гэмтлээс ирэхгүй л байна.
- Заниоло овоо өнгөрсөн жилийнх шигээ формоо олоод гараанд гараад эхэлжээ. Ромад үнэтэй аль хэдийнэ ирсэн Пасторэ одоо л нэг гайгүй тоглоод эхэлж байх шиг.
- Лацогийн Иммобилэ ч улирлыг гайхалтай үргэлжлүүлж байна аа.
- Улирлын эхлэлийг харвал ирэх жилийн АЛ-д Ювентус, Интер, Аталанта, Наполи гэж л орох нь тодорхой болчих шиг боллоо. Наполи харин бүтэлгүйтчихэж магадгүй л харагдаад байна ккк. Анчелотти лигт муу ч гэсэн арай ч тэгэхгүй байлгүй гэж бас бодогдох
- Кальярид Найнголан очсон, тэрний нөлөө ч байна у, энэ улирлын сюрпрайз баг байх шинжтэй шүү.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Nov 02, 2019 11:52 pm

https://lasthl.com/2019/11/01/serie-a-highlights-1st-november-2019/

Сери А-гийн 10-р тойргийн тоглолтын тойм

- Балотелли Брешиад гавихгүй байсан, Интерийн эсрэг гайгүй тоглож.
- Аталантатай тоглоход Наполи ч ёстой азгүй байлаа, нэг пенальти байж болохоор л байлаа.
- Смаллинг анхны Сери А-гийн гоолоо хийж, Рома хүн дутуу мөртлөө л Удинезег бут ниргэлээ.
- Пиоли Миланыг удирдаад анхны хожлоо байгуулжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Nov 05, 2019 10:01 pm

https://hdmatches.com/2019/11/04/video-serie-a-highlights-show-4th-november-2019/

Сери А-гийн 11-р тойргийн тоглолтын тойм

- Лукаку Бразил Роналдо Интерт байхдаа олон гоолдож нээсэн шиг улирлыг амжилттай эхлүүлж байна. Лаутаро Мартинез гэж Аргентин залуу ч сайн байна аа.
- Рома ч учраа олоод хожлын цуврал эхэллээ, Заньоло өнгөрсөн улирлынх шиг гялалзаад эхэллээ.
- Наполигийн муу форм үргэлжилсээр.
- Аталанта бүдэрч улирлын нээлт Кальярид хожигдлоо... АЛ-ээ бодсон юм байх даа.
- Сарри сая эмнэлэгт хэвтээд гарахдаа тамхинаас гарах шаардлага гарсан бололтой, ер тамхи татахгүй, электрон тамхи юм уу гуурс юм уу богинохон юм л амандаа зуусан харагдах болж
- Роналду жаахан форм муутай л байна. Улирлын сүүлийн хагаст АЛ--д л гялалзвал болоод явчихна л даа.
- Лацио 30 жилийн дараа Миланы талбай дээр хожил байгуулж чадлаа ккк
- Балотелли анхны гоолоо хийсэн ч баг нь хожигдлоо... Веронагийн фэнүүд Балотеллиг арьсны үзлээр доромжилж тоглолт түр зогссон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Nov 05, 2019 10:12 pm

Image

Гроссо маань Брешиагийн дасгалжуулагч болжээ... амжилт хүсье дээ. Ерөнхийдөө дасгалжуулагчийн ажил аваад дандаа бүтэлгүйтсэн түүхтэй нөхөр л дөө.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Wed Nov 06, 2019 9:52 am

Image

Интерийнхэн тэргүүлж яваад бүтэлгүйтжээ. Барса нөгөө талд тэнцсэн нь тэдэнд ашигтай ч байж мэднэ.... одоо үлдсэн 2 тоглолтондоо хожвол хэсгээс гарах боломж өндөртэй. Барса дараагийн тойрогт Дортмундыг талбай дээрээ хожоод хэсгээс гарах, 1-р байраа баталгаажуулахыг хүснэ, тэрний дараа нөхцөл байдал тодорхой болвол Интертэй талбай дээр нь очихдоо баахан сэлгээ гаргах байлгүй. Ямартаа ч Дортмундтай оноо тэнцвэл хоорондын тоглолтоор хэсгээсээ гарах давуу талтай.

Наполи нутаг дээрээ тэнцэж, гэхдээ хэсгээсээ гарах нь тодорхой, ирэх тойрогт л Ливерпүүлтэй сайн тогловол 1-р гарах байх.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Tuguldur.D » Tue Nov 12, 2019 10:31 am

Chiellini: Миланы фанат байсан

Giorgio Chiellini Ювентус клубийн хүүхдийн академид суралцагчидтай уулзах үеэрээ өөрийн дэмждэг байсан баг, тамирчид, өөрийн хөлбөмбөгийн замналынхаа талаар тэдэнтэй сэтгэгдлээ хувцаалжээ.

Өөрийн чинь эсрэг тоглож байсан хамгийн хүнд өрсөлдөгч хэн байсан бэ?

"Ronaldo болон Messi нараас гадна гэвэл би үргэлж Zlatan Ibrahimovic-г хэлнэ. Түүнд бие бялдрын хүч, техниктэй. Би түүнтэй хамт болон түүний эсрэг тоглож явсан азтай хүн"

Giorgio Chiellini хувьд Ювентус багтаа 15 жил тасралтгүй тоглож байгаа бөгөөд багийн билэг тэмдэг болохуйц хэмжээний тоглогч болоод байна. Харин өөрийн хөлбөмбөгийн замналын эхэндээ Миланы дэмжигч байсан талаараа дурдав.


"Би Миланы фанат байсан. Харамсалтайн би илүү дээрдсэн. Би илүү ухаалаг өсөж өндийсөн. Малдини миний дуртай тоглогч байсан. Надад ихэр дүү байдаг. Тэр Ювентусын фанат байсан бөгөөд би түүний эсрэг байх хэрэгтэй болж Миланы фанат болсон. Намайг 20 настай байхад Ювентус багтаа авахад тэр ямар их баярлаж байсныг та харсан болч.
Би энд ирээд маш хурдан энэ багт хайртай болсон. Одоо харин энэ дэлхий дээр надаас илүү энэ багийн фанатыг олно гэдэг хэцүү гэж бодож байна"

Хэзээ мартахгүйгээр зүрх сэтгэлд хоногшсон 2 тоглолтоо дурдаач?

"Миний хамгийн эхний тоглолт. Яагаад гэвэл энэ бол миний хамгийн эхний тоглолт байсан. 2005 оны 10-р сард Messina багийн эсрэг байсан бөгөөд бид 3:0 хожсон.
Дараагийнхан гэвэл Trieste-д Cagliari багийн эсрэг. Хамгийн анхны лигийн аваргын цом хүртсэн тоглолтын өдөр. Тэр орой их сэтгэл хөдөлгөсөн орой байсан бөгөөд үргэлж зүрх сэтгэлд минь байх болно"
Tuguldur.D
 
Posts: 3
Joined: Fri Sep 06, 2019 4:44 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Tuguldur.D » Tue Nov 12, 2019 10:38 am

Фабио Капелло
“Сарри аваргуудын багийг айдас дүүрэн баг болгон хувиргасан, уур амьсгалыг эвдсэн. Энэ бол миний сүүлийн найман жилд харсан Ювентусын хамгийн сул баг, хүсэл мөрөөдөл эрмэлзлэл алга. "
Tuguldur.D
 
Posts: 3
Joined: Fri Sep 06, 2019 4:44 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Nov 12, 2019 2:05 pm

ккк, Капелло хүүр харин 2004-2006 оны багийг удирдахдаа АЛ-д бүтэлгүйтүүлсээр байгаад зугатсан. Шөвгийн 8-аас цааш яваагүй, ямар сайн баг байлаа даа.... хайран сайхан баг л санагддаг юм. Энэ нөхөр бол иймэрхүү юм хэлээд явах эрхтэй гар биш ээ. Тэр багийн 6 тоглогч 2006 оны ДАШТ-ын финалд гараанд, 2 тоглогч сэлгээнээс гарч ирсэн. ДАШТ-ын финалд тоглоогүй Недвед, Ибрахимович, Муту, Эмерсон, Ковач гээд гарууд байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Nov 15, 2019 10:24 pm

https://hdmatches.com/2019/11/11/video-serie-a-highlights-show-11th-november-2019/

Сери А-гийн 12-р тойргийн тойм

- Интер нэлээд шахаж байна шүү... гэхдээ Контэгийн хэлдэг шиг бүрэлдэхүүн бол нимгэн гэдэг нь ажиглагдаж л байна. Энэ жил лигтээ хамаг хүчээ хаях шинжтэй байна
- Милан гайгүй тоглосон, Дибала, Коста 2 Ювентусд байгаа нь чухал байна. Хедира гарааны эрхээ алдсан болтой хөөрхий. Сүүлийн тоглолтуудаас анх удаа клийн шийт хийлээ.
- Наполид хямрал эхэлсэн, шийдээд гайгүй улирлыг дуусгаж чадахаар байна уу яасан. Жаахан үр дүн муу болсонд эзэн нь нэмэлт бэлтгэлд дуудаад, тэрийг нь тоглогчид эсэргүүцээд, Анчеллотти ч талд нь нэгдсэн үү, Анчелоттиг халах сураг дуулдаад, дараа нь улирал дуустал үлдээхээр л шийдсэн гэнэ.. Хожилгүй цуврал үргэлжилсээр,
- Энэ улирлын нээлт, сюрпрайз Кальяри болох шинжтэй байна шүү... Фиорентинаг бут ниргэлээ...
- Аталантагийн улирлын гялалзсан эхлэл жаал муудлаа, АЛ-д завсаргүй тоглоод нөлөөлсөн байх, 2 хожилгүй тоглолтонд 1 1 улаан хуудас авлаа.
- Ромын багуудын тоглолт тогтворжихгүй л байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Nov 15, 2019 10:25 pm

[img]
Image
Найнголанаар тэргүүлүүлсэн Кальяриг босгосон мөнгө нь 30 сая хүрэхгүй, баахан л зээлсэн гарууд байгаа, дасгалжуулагч нь хүртэл шинэ гар биш, дундаж л жижиг багуудаар явж байдаг Маран гэсэн нөхөр байдаг... [/img]
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Nov 19, 2019 10:17 am

Image

Энэ Миланы Спортын захирал гэж тээр жилийн манай Секко шиг гар байна уу үгүй юу. Багийн удирдлага амжилтад чухал л даа. Манайх 2007 онд яаж байлаа, орлого буураад навс, тэгсэн Милан яаж байлаа... Оргилд гарсан, бүгдийн дээр байлаа гэж.... одоо болохоор бусад багийн фэнүүд манайх анхнаасаа л ийм байсан мэт бичиж, аашилж, хэлж байдаг ккк.

Ноттингэм Форест энэ тэр шиг л болчихгүй бол болно ккк.
Last edited by Forza Juve on Wed Nov 20, 2019 10:04 am, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Nov 19, 2019 10:20 am

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Nov 26, 2019 4:53 pm

https://www.fullmatchesandshows.com/2019/11/25/serie-a-highlights-show-25th-november-2019/

Сери А-гийн 13-р тойргийн тойм

- Аталанта гэмтэл бэртлээс болж форм муудлаа...
- Контэ Интерийг лигт бол сайн тоглуулж, манай араас зай алдахгүй л нэхэж байна. Торино - Интерийн тоглолт намаг дунд л болжээ.
- 2 Малдинигийн залгамжлагч жижиг Малдини Миланы Наполигийн эсрэг үндсэн бүрэлдэхүүнд дуудагджээ. Аав хүү 2 Малдини Берлусконигүйгээр Миланыг сэргээж чадах нь уу. Галлиани, Аллегри нар ирчихсэн үзэж л байна.
- Наполигийн муу форм үргэлжилсээр, нэмэлт бэлтгэл хийлгэх шийдвэрээс болж тоглогчдын дунд эсэргүүцэл гарч, одоо цалингаар нь торгох шийдвэр энэ тэр гаргаад хямралтай л байх шиг байна. АЛ--дээ дараагийн шатны эрхээ авчих байлгүй дээ ккк.
- Рома формоо олоод хүснэгтийн байраа ахиулаад эхэллээ. Заньоло нэг улирлын од биш гэдгээ нотлоод гялалзаад л байна. Смалдини гээд нэртэй болоод байгаа нөхөр төвийн хамгаалагч байж 1 гоол, 2 гоолын дамжуулалт хийлээ. Рома-Брешиагийн тоглолтонд 3 гоолыг VAR-аар тооцсонгүй ээ ккк.
- Сассоулогийн эзэн Спаззоли бараг саяхан нас барав уу даа. Тэгсэн бас эхнэр нь хойноос нь явжээ.
- Лацио ч гялалзаад л байна. Иммобилэ 13 тоглолтонд 15 гоол хийж, мэргэн буучийг илт тэргүүлээд л байна.
- Фиорентина жаахан сэргэсэн миараад эхэлжээ... Рибери торгуулиас ирсэн ч барсангүй ээ.
- Раньери Сампдориг аажмаар сайжруулж л байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Dec 02, 2019 5:15 pm

Image

Иммобилэ чинь гэмтчихгүй л бол Игуайны тэр жил тогтоосон 36 гоолын рекордыг эвдэхээр эрчтэй эхэлж байна л гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby El Payaso » Mon Dec 02, 2019 8:21 pm

Бундес, Ла Лигад фэйлдсэн ч эргээд Сериа Ад сайн тоглож байна шүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Wed Dec 11, 2019 10:18 pm

https://hdmatches.com/2019/12/02/video-serie-a-highlights-show-02th-december-2019/

Сери А-гийн 14-р тойргийн тойм

- Интерийн Лаутаро гээд довтлогч сүрхий байна аа. Агуэро, Суарезтай төстэй тоглолттой нөхөр үү гэж хараад байна Интер хүснэгтийг тэргүүлээд эхэллээ.
- Дасгалжуулагчийн авьяасгүй Гроссо маань 3 тоглолт хийж гоолгүй баахан гоол алдаад халагдлаа ккк. Карьер дууссан байх аа.
- Аталантагийн хожилгүй цуврал зогслоо.
- Лацио, Иммобилэ 2 ч гялалзаад л байна... хэдэн ч тоглолтонд дараалаад хожчихов...
- Ромад Смалдини сайн үзээд, Михтуриан сайнгүй л байна.
- Милан аажимаар сайжираад л байна уу даа. Пармаг бол олон боломжууд гаргаж нүдсээр байж арай гэж 1 гоол хийж хожжээ.
- Наполигийн хар цуврал 6 тоглолтоор үргэлжилсээр.... тоглолтын аюултай, хурц байдал буурчээ хөөрхий.
- Фиорентина ч жинхэнэ хямралтай байна аа... Монтелла ч удахгүй халагдах байх аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Dec 13, 2019 12:12 am

https://lasthl.com/2019/12/09/serie-a-highlights-show-9th-december-2019/

Сери А-гийн 15-р тойргийн тойм
- Лациогийнхан Ювентусыг олон жил хожиж чадахгүй байсан цувралаа зогсоолоо. Куадрадог хөөгдтөл Ювентус довтолсон, давуу тоглосон ч гоол хошуучилж чадахгүй тоглогч хөөгдөөд эргэчихлээ. Дибала Роналду сул байхад цохиод сайхан боломж алдсан, Шчесны пенальти болон нэмэлт цохилт хаагаад сайн л байж. Лациогийн хожлын цуврал үргэлжилсээр эхний 2 байрны багаас 3 оноо л дутуу боллоо.
- Интер талбай дээрээ арай л илүү тоглосон ч Ромагийн Мирантэ 2-3 цохилтыг сайн хаажээ.
- Наполи сайн тоглосон ч боломжууд гоол бололгүй, хожилгүй цувралаа үргэжлүүллээ хөөрхий.
- Фиорентинагийн хар цувралүргэлжилсээр... шинэ эзэн ирээд багийг аятайхан бүрдүүлж өгсөн ч Монтелла ёстой хэрэггүй байна. Удахгүй 1-2 тоглолт байдал сайжирахгүй бол халагдах байх аа. Монтелла аль ч багийг билээ 1 удаа л сайн удирдаж, тэгээд дэвшээд Милан ч явсан уу тэрнээс хойш тэр сайн нэрээрээ багууд удирдах юм, даанч олигтой байхгүй л байна.
- Миланы тоглолт сайжирч дараалсан хожлоо авлаа.
- Аталанта ямар ч байсан лигтээ хожлуудаа аваад эхэлсэн байна. Мэргэн бууч Запата нь талбайд эргэн иржээ.
- Балотелли гоолдож Брешиа баахан хар дарсан тоглолтын дараа хожил авлаа... Халагдсан дасгалжуулагч эргэн ирээд хэрэгтэй гэдгээ харууллаа.
- Раньери Сампдоригийн тоглолтыг жигдрүүлж чадаагүй л байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Dec 13, 2019 12:15 am

Image

Манайх Лионыг л сугалах юм шиг санагдах юм :RD
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Dj Tuvshin » Fri Dec 13, 2019 1:58 am

Серие А-гийн болон Италийн багуудын сэдвүүдэд та л салхи оруулах юм даа... :eek:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Dec 15, 2019 9:35 am

Image

Раньери бол Италидаа дербичин нөхөр юм аа ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Dec 15, 2019 9:46 am

Энэ улирлын тоглогчдын үнэлгээний өөрчлөлт гэнэ

Image

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Dec 16, 2019 7:57 pm

Image

Лионыг сугална гэсэн чинь яг л таарлаа :ногоон: Лионтай Европд 4 таараад, 3 хожиж, 1 тэнцэж байж.

Аталанта бас азтай, хамгийн сул багтай нь таарлаа. Аль алинд л сайхан байгаа байх.

Наполи ч ёстой чанга сугалаа таарлаа, Гаттузог үнэн шалгах байх... Гаттузо Миланыг Европа лигт амархан хэсэгт удирдаад хэсгээсээ гараагүй нөхөр л дээ ккк. Юу болох юм байгаа юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests