Талбай дээрээ Сассоулог хүлээн аваад тэнцлээ. Эхний үед манайхан сайнгүй, муугүй л тоглож, 2-р үед нүдсэн боловч хожил авч чадсангүй ээ. 2 дахь гоол дээр Де Лигт бөмбөг зайлуулахдаа алдаж, айлын нөхөрт өгөөд, тэр нь тогтоогоод цохиж гоолдлоо. Буффон нөхрийг бөмбөг авахад байраа сайн эзэлж чадсангүй бөмбөгийг хаасан ч алдаатай болж бөмбөг бие дээгүүр өнхөрөөд орлоо.
Сассоулогийн үндсэн хаалгач гэмтээд сэлгээний 18 настай хаалгач гарсан ч сайн тоглож тэнцээ авлаа. Роналдугийн чөлөөт цохилт, Игуайн, Дибала, Рамсей нарын цохилтыг сайн хаалаа... Рамсейгийн цохилт дээр Буффон шиг алдаа гаргасан ч хурдан хөдөлж бөмбөгөө орохоос нь өмнө авлаа. Дибала бол гараанд гаргахаар л байлаа... Роналду торгуулиас гоолдож 11-р сард анх удаа гоолдоогүй өнжсөн, 4 тоглолт гоолгүй байсан цувралаа зогсоолоо. Роналду бол өмнөхөөс арай л сайжирч.... одоо яахав ээ... хавар л формондоо орсон байхад болно.
Бүрэлдэхүүн зузаан тул Сарригийн хувьд хувилбар болгоныг л авч үзэж, янз бүр л байх шиг байна. Төвд гэхдээ энэ удаадаа Бонуччи, Де Лигт 2-ын нэгийг амраачихгүй... Коста гэмтээд алга болчихсон чинь 4:3:1:2-оор л ерөнхийдөө тоглоод байна.... Коста энэ улиралд гэтэл бэртэл гайгүй байгаасай.
Бентанкур бол Хедирагийн байрыг авчихлаа даа.
Интер хожвол хүснэгтийг тэргүүлэх нь ээ. Хавар болтол 1-2 оноогоор тэргүүлээд авсан ч яахав ээ ккк.