Аталантагийн талбай дээр очоод чухал хожил байгууллаа. Аталантагийн талбай дээр сүүлд 5 тоглоход 1 хожиж, 1 хожигдож байсан.
Манайхан шигшээн цугларалтаас ирээд тоглохдоо жаахан тиймхэн болсон байдаг, Аталантагийнхан ихэнхи нь 14 хоног амарсан тоглолт боллоо. Манайхан эхний 60-аад минут хүртэл сайн байсангүй, бөмбөгөө жаахан илүү эзэмшиж байсан ч яг гоолын цохилт хийж чадахгүй, довтолгоо сүрхий болохгүй байсан бол Аталанта 3-4 довтлоод, 1 удаа пенальти алдаад, 2-3 Шчесны сайн хааж аварлаа. Аталанта ч гоолдож, тэргүүлж эхэлснээс хойш манайхан тоглолтондоо орсон.
Эхний Игуайны гоол бол ёстой бараг боломжгүй нөхцлөөс оруулсан, дараагийн 2 нь тоглолтыг гартаа авч, итгэлтэй тоглоод хожил байгуулсан гоол байлаа. Коста орж ирээд олигтой харагдсангүй тоглолт дуусгасан, жижиг гэмтэл авч дуусгасан л гэнэ. Хедира үл үзэгдэгч байж байгаад Жанаар солигдож, Жан арай учиртай байлаа.
Манайх ч энэ улиралд гоол багатай улирлыг эхэлж байна аа