Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Mar 29, 2019 1:34 pm

Зиа Миами-гийн нээлттэй тэмцээний финалд Фэдэрэр үлдээд байна. Ёстой тоосч гаргалгүй финалдлаа...Нөгөө талаас Өнгөрсөн жилийн аварга номэр 7 Америкийн Иснэр 18-тай шуугиан дагуулаад байгаа Канада залуу номэр-57 Фэликс шөвгөрөөд байна. Миами Индиан вэллс зэрэг 1000 онооны их дуулгын дараа орох том тэмцээнүүд болоод өнгөрч байна.Францын нээлттэй тэмцээнээс өмнө том сорилгууд гэсэн үг.. 2 тэмцээний том сэнсаац гэвэл шинэхэн номэр 1 Наоми 2 тэмцээнд 2-ууланд нь 2 дах шатаа давж чадсангүй хасагдсан эрэгтэй номэр 1 Жожэр мөн адил...Ноами-г 2-удаа аварга болгосон Серби дасгалжуулагч Саша Баяжун нь Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлгэсний дараа бүх тэмцээний шагналын 20 хувийг нь авна гэдэг боломжгүй санал тавьсан энэ нь НАОМИ-гийн амжилт буурах шалтгаан болов...Ерөнхийдөө дасгалжуулагчийн бонус 7-10 хувь байдагч Баяжун Наоми-гаас 20 хувь нэхсэн нь гэрээгээ сунгахгүй байх шалтгаан болов.. Бас нэг дуулиан гэвэл КАНАДААС эрэгтэй эмэгтэй 2... 18-тай од гарч ирж байна. 2-уулаа 55-57 -д бичигдэж байгаад эмэгтэй Андрээску нь Индиан вэлсс-д тасархай түрүүлж Миами-д номэр 25-аар орж ирээд 8-д үлдээд бэртэл аваад тэмцээнээ дуусгав.Бэртээгүй бол бараг түрүүлэх байв...Нөгөө эрэгтэй нь Фэликс нь одоо Миами-д шөвгөрчөөд байна. Индиан вэлсс-д туршлагагүйгээсээ болоод тайбрэйк-д хусуулсан Миами-д аймар байна. Фэдэрэртэй финалдахад гайхах юм алга. Тоглолтын арга барил нь яг л Надал 17-той гарч ирж байсан шиг сайн юм...Одоо 5-р сард Роллан Гаррос Францын нээлттэй их дуулга тэрнээс өмнө 1000 оноотой 3 том тэмцээн гэвэл Мадрид Монтэ Карло Ром энэ тэмцээнүүдийг дуусах хүртэл Чансаанд эвгүй эвгүй өөрчлөлтүүд их болох нь .... Роллан Гаррос-с өмнө 1000 онооны тэмцээнүүдийг дүгнээд зураг хөрөгтэй дээрийнх шиг постууд оруулъя даа.. Одоогийн байдлаар том шуугиан гэвэл Канадын 2 бацаан Наоми Жокэр 2-ын фэйлдэлт л байна. дааа. Фэдэрэрт л ашигтай юм болоод яваад байна. Надал бэртсэн тул олигтой тоглохгүй байна. Номэр3 3вэрэв бас учраа олж байгаа юм алга.Киргиосыг алахнуу гэсэн бас Мексикт түрүүлчээд таг болчлоо... Томчуудаас Фэдэрэр л зангарга зааж бна даа 38 хүрч байна гэхэд бас л....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Fri Mar 29, 2019 3:21 pm

Нөүлийг финалдчих байх гэсэн чинь. Наоми 2 тэмцээн сугарчихлаа. Серена бас болж өгөхгүй л байна даа, бэртэл үнэхээр байна уу, болохгүй болохоороо сумогийнхон шиг гараад явчихаад байна уу. Хууччуул ч ер нь эргэн ирэлт худлаа л болоод байна даа, Азар өөдлөхгүй байна, Маша байж байж ганц тэмцээнд ороод явахгүй юм.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Sun May 26, 2019 11:29 am

Зиа шороон их дуулга эхэллээ дээ. Эрэгтэ сугалаа дажгүй л гарч. Надаль-Нишикори, Рожер-Циципас; Нөүл-Зверев, Тием-Хачанов гэсэн 8 үлдэж мэдэхээр оноолт байна. Дель Потро хоншоор байвал Хачановын оронд гараад ирэх боломж байна даа.

Серена Осакатай ердөө 8 дээр таарч мэдэхээр байна. Хожсон нь Халептай байж мэдэхээр. Азар маань дөнгөж 2 дээр Осакатай үзэх нь. За гэхдээ хүүхнүүд барьцгүй дээ, хэн нь ч хэзээ ч хэнд ч гөвүүлэх магадлалтай. Маша маань орсонгүй дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 03, 2019 10:21 am

Зиа эрэгтэйчүүд ч номоороо л явна. Стан харин хуучин бууны хугархай, 2 хүнд тоглолтоос хожил авч залуу од Циципасыг уйлуулан 8-д үлдлээ. Рожерт л сайн юм боллоо. Бусад нь таамагласнаар л явж байна. Хүүхнүүд хэрэг алга. Нөгөө 8 дээр таарах 2 тэрнээс өмнө 2-уулаа мулт явлаа. 16-д 10 дотор рейтингтэй 3хан хүүхэн үлдсэнээс Халеп л бараг ганц од нь юм уу даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Jun 07, 2019 11:50 am

Image

Зиа Ролланд Гаррос Францын нээлттэй тэмцээний хагас шигшээг ярихаас өмнө Асвстрали-н нээллтэйгээс хойш хэн ямар оноо цуглуулав гэдгийг харъяа. Дэлхийн эхний 3-тай бол юу ярихав болох юм болдгоороо болж байна. Эндээс хамгийн өндөр амжилттай оноо цуглуулж чансаагаа ахуилж яваа 2 теннисчин бол мэдээж Грек-ийн циципас Австрийн Доминик Тиэм 2. Циципас Австралиас хойш 1 цом 2 хагас шигшээ 2 финалд үлдэж томчуудтай энэ тэнцүү үзнэ гэдэгээ хангалттай харуулаад байгаа бол Доминик Тиэм 1000- онооны 1 цом 2 хагас шигшээд үлдэж Ролланд Гаррос-т 4 үлдсэнээр 25-тай теннисчний ид туршлага суудаг үе рүүгээ орж эхэлж байна. 20-той Циципас 8-д Вавринка 5 сет сүпер тайбрэйк-д бараг л ялж яваад хусуулснаар Гранд сламд чүт чүт туршлага дутуу байгааг 3 удаагийн аварга Вавринка ойлгуулав. Тэр тоглолт одоогийн байдлаар 2019 Ролланд Гарросын хамгийн тасархай тоглолт болж өнгөрлөө...
Last edited by LeMoN on Fri Jun 07, 2019 12:22 pm, edited 1 time in total.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Jun 07, 2019 12:18 pm

Image

Роллан Гаррос шороон талбайн хамгийн агуу тэмцээнд Онолын шөвгийн 4 буюу дэлхийн топ 4 теннисчин шөвгөрөөд байна.

Рафаэл Надаль- 12 дахь цомоо хүртэхээр ирсэн надал энэ тэмцээнд өнгөтэ бяртай ааштай бас гоё пүүзтэй байна. :ногоон: сүүлийн 2 гранд сламын финалд бэртлээс иргэн ирээд хурд дутуу байснаар Жокэр хусуулсан Надал шороон талбай буюу дошин дээрээ алж хядаж байна. Түүний дараагийн учраа ГОАТ фэдэрэр. 8-д Нишикори-г 3 сэтэд буулгаж авсан надал тэр хүртэл бараг халаалтаараа 4-т үлдлээ...Яг Ролланд гаррос өмнөх хамгийн том 1000-тын тэмцээн Ромд Жокэр нухаж түрүүлчээд ирсэн надалд одоогоор өөлөх юм алга.Фэдэрэрийг хусвал Жокэртэй дошин дээрээ финалдана.

Фэдэрэр- ГОАТ ГОАТ 38 дөхөж яваа Фэдэкс энэ 3 жил шороон талбайн тэмцээн завсарласны эцэст дасгалжуулалтын багтай гаа ярилцсаны дараа сүүлийн Ролланд Гаррос байж магадгүй гэж хэлээд шөвгөрлөө... Фэдэрэр 10 жилийн өмнө 2009 онд Франц-д 8-д надал-ыг мултарсныг ашиглан Содэрлинг-ийг хусч түрүүлснээр төгс амжилтын эзэн болж байв...Түүнээс өмнө шороон талбайд миа гэсэн яриа явсаар байсан. Одоо Надал ид үед нь хусвал тэгээд юу ярихавдээ... Гэхдээ асуудалтай нь түүний хурд илт багассан. 8-д Вавринка-тай тулахад Дроп шот цохилтууд нь хуучин шигээ биш болсон байгаа нь харагдсан Вавринкаг Свисс шигшээд олон жил тоглосон Бээжингийн олимп хамт аварга болсон тоглолтыг мэддэг тулдаа тактик-ын тоглолтоор хожиж шөвгөрлөө....Фэдэкс ер нь энэ тэмцээнд орж буй гол зорилго нь Тунаанаас мултрах буюу 2 дээр бичигдэх байгаад байгаа. Удахгүй Вимблдон эхлэхэд 2-с үзэхэд түрүүлчих гээд тактикийн тооцооны тоглолт хийгээд яваа гэж теннисчдийн блогуудаар бичицгээж байна. Фэдэкс надал үргэлж агуу тулаан байсаар ирсэн өнөө орой бас л агуу тулаан болно.

Жокэр- Сүүлийн 2 гранд слам ын аварга 25 гранд сламын тоглолт дараалан ялагдаагүй Праймтайм дээрээ яваа Жокэр Доминик Тиэм-ыг нухаад Надал фэд 2-той финалдаж 18 -дахаа аваргалах бодолтой ирсэн нь тод... 8-д Зверэв номэр 6-г төвөггүй хусч харагдана лээ.. Жокэр шороон талбайд Ромд Надал хусуулчаад ирснээс биш Гранд слам том гигант тэмцээнд бол босоо байгаа...Тэрийгээ ч батлах гэж оролдох биз.... Талбайн теннисний Тим Данкан гэгдээд буй төгс техниктэй Жокэр-ийн эрин үрглэжлэхнүү харъяа...4-дээр л өө нь харагдах нь дээ...Түүний өрсөлдөгч номэр 4 Доминик Тиэм өнгөрсөн жилийн аман хүзүү...

Доминик Тиэм- Австрийн хахир яхир теннисчний гэр бүлээс гаралтай 25-тай залуу энэ жил үнэн өнгөтэй байгаа билээ... Зүүн 1 гарын цохилттой Тиэм шороон талбайд одоо бол Надалын араас бичигдэнэ. 185 см-тай залуу өндөрдөхгүй намдахгүй хурд туршлага дутахгүй Түүнд ганц дутуу байгаа зүйл бол Гранд слам цом....Өнгөрсөн жил Надалд финалд хусуулнаас хойш илт сайжирсэн дээрх АТП-г чансаанд ч хамгийн өндөр оноо цуглуулсан тамирчдад байгаа...Праймтайм дээрээ яваа Жокэр-ийг буулгаж ганц арга бол мэдээж тактик...Жокэр-ийг шатааж чадвал хожно гүй бол тэр чигээр дуусна. Талбайн урд шугамын зүүн баруун цэг дээр Зүүн гараас довтолдог Доминик Тиэм энэ тактик Жокэрийг барахнуу гүй юу.Аймар юм болно тодорхой.....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Jun 07, 2019 4:11 pm



Fedal буюу Рожэр Надал 2-ын шороон талбай дах хамгийн гоё цохилтуудын цувралууд.. Өнөө орой Фоксоор гарах тоглолт 7 цагаас эхэлнэ.Магадгүй Рожэрийн сүүлийн шороон талбай дах тэмцээн ч байж мэдэх тоглолт болохнээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Fri Jun 07, 2019 4:34 pm

Image

Энэ жилийн Надалийн 2019 Ролланд гаррос-ын пүүз-ийг онцлон дурьдахгүй бол болохгүйнээ... Теннисний пүүзнүүд яг л сагсны пүүзнүүдтэй адил энэ спорт даяараа алдартай. Мэдээж хамгийн топ сникер од бол Фэдэрэр... Энэ жилийн Надалын найки Кэйж 3 глов эдишн маш гоё загвартай сэнсаацны танилцуулагдан Надал-ыг 4-т үлдэхээс өмнө бараг зарагдаад дууслаа... 140 доллараар гарсан уг пүүз Слайд технлоги буюу шороон талбайн гулгалтыг дэмжих зориулалтаар хийгдсэн бөгөөд онцлох зүйл нь Надал 11 удаа Ролланд Гаррос түрүүлсний билэгдэн 11 өөр өнгийг өөртөө тусгайжээ... Надалын өмнөх пүүзнүү ерөнхийдөө болхи загвартай харагдаад байдаг байсан энэ жилийнх янззын болж....Найки коби-г зодог тайлангуут Броны загварууд дээр анхаарсан шиг Фэдэрэрийг кареер дөхөөд ирэнгүүт Надалын пүүзэнд анхаарал тавиад эхлэвээ.... Фэдэрэр цорын ганц Жордангийн цуврал загвартай өөрийн пүүзийг микс хийж гаргасан теннисчин бол Надалд Лэбронтой микс хийх боломж байгаа ч юм билүү хэн мэдлээ... Ямартай энэ загвар теннис сникэр сонирхогчид дунд тэсрэлт болж чадлаа....2000-аад оны үеийн углаадг сугалж болдог Пэйтонг хүмүүс мэднэ дээ...Тэрэн шиг гоё болжжж

Image

Өмссөн үед иймэрхүү харагдахаар
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Mon Jun 10, 2019 12:38 pm

Image

Шөвгийн 4-н эхний тоглолт Надал Фэд 2 бараг шороон талбай дах сүүлийн удаагийн ч байж магадгүй тоглолт боллоо... Эхний Сэт Ерөнхийдөө туршсан маягтай Фэд хэд хэдэн удаа Надалыг давуулж хаях хагас волли хийх гэж оролдсон боловч олон жил Фэд-ийг шороон дээр булшилсан Надал ямар ч боломж өгсөнгүй.... 6-3-аар дуусав. 2 дахь сэт Фэд өөрийн тоглолтын давуу тал болох Inside OUT-эсрэг талаас ирж буй бөмбөгийг агаар дээр ирсэн талруу Надалыг байраа эзлэхээс өмнө цохих, мөн торон дээр цавчилттай слайс дроп шот хийх гэж үзсэн боловч хуучны Фэд биш болжэээ.... Инсайд Аут цохилтыг авдаг хүн бараг үгүй байсан одоо тэрийгээ топ түвшинд гүйцэтгэж чадахаа байж Дроп шот торны тоглолтууд сээтэг давахгүй байсаар Надал зөрүүлж урд шугамын буланруу балбаж довтолсоор 6-4-өөр дуусав...3 дах сэтэд Надал зүгээр балбасаар байгаад 6-2-оор дуусгасан гэхэд болно. Надалын солгой гарын ТОП спинн цохилтыг гүйцэх эргэлтийн хувь 87 хүрдэг цохилттой тамирчин одоо болтол гараагүй байгаа билээ...Бөмбөг эргэлттэй тийм ч хурдан ирэхгүй байгаа мэт харагдавч талбай дээр унасны дараа хурд нь нэмэгддэг энэ техник хамгийн их бэртэл дагуулдаг ч хамгийн авахад төвөгтэй бөмбөгт тооцогдоно. Ер нь Фэдэрэр Надалын эсрэг шороон талбай дээр өөртөө маш итгэлгүй тоглодог , Бусад теннисчид ч мөн адил сүүлийн СЭТ 6-2-оор дуусав. Фэд-д гэхдээ грасс зүлгэн талбайн Вимблдонд түрүүлэх гол зорилго бий учир Шороон талбай дах сүүлийн тоглолтоо аятайхан дуусгачих зорилго байв уу...Хичээгээд ч бараагүй шороон дээр барахгүй доорх стат харуулна.
Image

Image

Дараагийн гоё тоглолт бол Надал Гоффин 2-ын 16-д Циципас Вавринка 2-ын 8-д үзүүлсэн 5 сэт тоглолтын дараагаар болсон хамгийн гоё шөвгийн 4-ын тоглолт болов.


Жокэр Тиэм 2-Уг нь 7-2 гэсэн Жокэр давуу статтай эхэлсэн...Гэввввчччч Дараагийн шороон талбайн эзэн гэдэгээ зарлах гээд байгаа ТИЭМ үнэн SLAYER чинжаал флатт зүүн гартайгаа харуулж байлаа Эхний сэт 6-2 Флат топ спин микстэй зүүн гарын INSIDE OUT- ТИЭМ -ийн тоглолтын гол зэвсэг энэ байв.... Жокэр эрсдэлтэй юм хийхгүй тактик барин шугамнаас нээх холгүй талбайд унагаад байсан нь алдаа болов....Дээр нь ТИЭМ-ын REACH Flexible court clay silde техник бүр үнэхээр тасархай байв...Цанаар гулгаж байгаам шиг л гулгаж очоол Жокэр-ын ихэнхи торон дээрх тоглолтуудыг үгүй хийж гарав...Дараагийн сэт 6-3 Жокэр ямарч байсан Номэр 1-шүү гэдэгээ харуулж 2 дах сэтийг авсан...ЗИА тэгээд 3 4 дэх сэтүүдийн дундуур бороо орсноор тоглолт цаг завсарлаад дахин бороо орж 1 өдөр хойшлов. Эргэж ирэхэд өгөө аваатай үзсээр 5-7 7-5 гэсэн харьцаагаар 5 дах сэт-ын барааг харж сүүлийн сэтэд Тиэм ирэн дээрээ байгаа гэдэгээ мөн шороон талбайд Жокэроос илүүгээ харуулж ЭЙС давуулалтууд нь орсоор хожив...Жокэр аймар шатдаг байсан номэр 1 болчоод гайгүй болцон байсан энэ тоглолтод өөрийгөө нэлээн барьж байлаа... Өмнө Рийч хэцүү бөмбөгийг авах техникээр бусдыг шатааж будаа болгодог байсан энэ удаад ТИЭМ-д өөрөөр РИЙЧдүүлсээр таарлаа АЗ ч нөгөө талд байлаа...Ирэн дээрээ байгаа залууг зогсоох тун хэцүү байсныг дээрх зураг харуулна.

Image

Өнгөрсөн жилийн финал дахин давтагдаж шороон талбайн хаан ханхүү 2-ын титэм булаалдах тулаан гоё болж өнгөрлөөө... Ролланд Гаррос Францын нээлттэй тэмцээнд сүүлийн 14 жилийн 92 хожиж 2-хон хожигдсон Надалын стат сүрдэм бахархам байлаа... ТИЭМ өнгөсөр жилийн финалаас огцом сайжран орж ирсэн Надалтай дахин финалдах зорилготой орж ирэн Жокэр-ийг өмнөх шатанд буулгаж авсан итгэлтэй гээр тоглолт эхэлсэн... ХҮН БОЛГОН НАДАЛЫН ЭСРЭГ РОЛЛАНД ГАРРОСЫН ЭСРЭГ ТАГ БОЛЧДОГ ЮМ БАЙНАА ГЭЖЖЖ... Эхний сэт ерөнхийдөө тандсан байдалтай байсан ч ТИЭМ-ын зүүн гарын цохилт арын яг шугамны зураасан дээр Жокэр-н эсрэг болоод байсан ч Надалын эсрэг шугам үл ялиг даваад байв... 6-3-аар эхний сэт дуусав.... 2 дах сэт ТИЭМ балбасан гэхэд болно хүчээр шахуу 7-5-аар маш өндөр формтой байгаагаа ашиглан авсан сэт нь өмнөх жилийн финалаас сайжран ирсэн өмнөх жилийх шиг 3 биш 4 5 сэт гаргаж чадахаар болсоноо харуулав.... Зиа тэгээд 4 5 дах сэтэд ТИЭМ-ын ир буучив.Их сонин ЖОкэр-ийн эсрэг алж хядчих гээд байсан залуу НАДАЛ-ын эсрэг яаж ч чадсангүй... 6-1 6-1-ээр дуусав... НАДАЛ зүгээр л балбасаар байгаад дуусгав...Ямар ч боломж өгөөгүй гэхэд болно. ТИЭМ-ын давуулалт уг нь ЭЙС унаад байсан ч сүүлдээ шатаад НАДАЛЫ RETURN-цохилтод орсоор тэр чигээрээ сэтгэл зүй нь уначив. Ингээд 18 дах ГРАНД сламаа НАДАЛ авч Рожэр-оос 2-хон дутуу болж ирлээ.... Шороон талбайдаа бол Шарга азарга шиг л тасархай байсаар 12 -дахаа түрүүлвээээ... 2-удаа 3 дараалж 3 удаа 2 дараалж ч байна уу аймар амжилт.....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Mon Jun 10, 2019 12:47 pm

Эмэгтэйчүүдийн тоглолтыг бичихээс залхуу хүрээд явчив ккк Таньдагаас АУС-ын БАРТИ-л 8-д үлдэж түрүүлэв... Бусад нь дандаа 17-20 насны залуу охидууд...8-д бараг Халеп Мэдисон Кийс Барти 3-с бусад нь сураг нь дуулдаагүй охидууд байлаа...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Villa_Bayaraa » Mon Jun 10, 2019 2:20 pm

Сайхан бичжээ... :-D Тиэм, Циципас гээд залуучууд хийтэй байгаа, Надалыг авчих байх гэж бодож байсан үнэхээр л бярдаж авлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 02, 2019 7:53 am

Зиа Уимбилдон эхэллээ дээ. Уламжлал ёсоор хүүхнүүд сенсаацлаад л эхэллээ. Осака ч болоогүй байна даа. Барти Ролан Гаррост түрүүлээд шууд чансаа тэргүүлж нтр. Маша маань эргэн ирсэн байна. Оноолт нь чанга л таарч. 2 дээр Суарезтай, 3 дээр Кербер, барвал Серена.
Эрэгтэйчүүд харин уламжлалааас зөрж эхэллээ дээ. Ах дүү Зверев, Дмитров нар 1 давсангүй. Шөвгийн 4 бол нөгөө 4 л үлдэхээр байна даа. Рожер, Нөүл 2 Надал, Тием 2-оос Францын их дуулгын хариугаа авч чадах уу гэдгийг харна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Tue Jul 02, 2019 11:15 am

Serana toglosoor l bgamu?
81 oniih yum bshd, aimaar yum.
Federert durtai bgagui, odoo ch uneheer huleen zuvshuurhuus argagui yumaa. GOAT
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby mick » Tue Jul 02, 2019 11:32 am

Дүү Зверев, Циципас ч бас чадарлаашт
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Jul 02, 2019 1:16 pm

Image

Зиа Вимблдоны эхний тойргийн шуугиан... 15 настай Кори гауф гээд охин Опэн эра буюу нээлттэй үеэс хойш анх удаа 313-р чансаанаас Венус Виллиамсыг хожсоноор рекорд хийлэээ.... Вэнус ч аргагүй 39-тэй бараг зодог тайлж байгаа гэхэд болно..Гэхдээ 15-тай охин зүгээр ч нэг азаар бас хожсонгүй 6-4 6-4 хариу сэт гаргалгүй буулгаж авсанаар шинэ рэкорд хийж сэнсаац тарилааа...
Image

Циципас миньдээ Циципас минь чансааны 6 дээр байгаа Рожэрийг залгах учиртай гэгдээ байгаа Грек залуу маань Рүүүүкий хана мөргөчөөд байна. Өчигдөр 3 тоглолт үзсэний 1 нь циципасын тоглолт байв... Чансааны 87 дээр байгаа Италийн Фабианиог барсангүй дараагийн шатаа бодоод 5 сэтэд тайбрэйкд хусуулж харагдана....Талбайн теннисний Нэкст Жэн гэгдээд байгаа циципас ЗВерев 2 Рүүкийн ханааа давж чадахгүй байгаад байна. Зверев бол бараг жил хагас учраа олохгүй байгаа араас нь Циципас залгачаад байна...... Сэтгэлзүй нь цом, шөвгийн 8-т шөвгийн 4-т төвлөрчөөд одоогийн байгаа дундаж тоглогчдоо барахгүй байгаа энэ 2-ыг яалтай.....
Image
Орос гаралтай Германы залуу од Зеверев 20-тойдоо шахуу Номэр 3-болчоод АТП финал дэлхийн шилдэг 8-н теннисчин оролцдог тэмцээнд түрүүлснээс хойш Чөлөөт уналт хийгээд байгаа Зверев Рүүкийн ханаа давж чадахгүй нэлээн удаж байна. Герман агуу теннисчин Борис Бэкэр-с хойш түүнийг залгаж шийр хатаана гэгдээд байсан ч одоо бүүр 8-руу унах нөхцөл бүрдээд байна. Тоглолтыг нь үзсэнгүй Хайлайт 5 сэт тайбрэйк-д биеэ барьж дийлэхгүй байсаар хусуулж харагдана лээ..

Image

Зиа дээр ярьсанчлан Наоми бол Рүүкий хана гээд байх юм байхгүй...Гранд сламд 2 түрүүлцэн....Дэлхийн чансааг улирал тэргүүлээд үзцэн эхний тойрогт чансаанаас 2-с үзээд дарамтгүй байх боловуу гэсэн... Казак охин номэр 39 путинцева-д ер нь давамгай хожигдлоо...Путинцева өмнө нь Наоми-г 2 хожсон статтай гарсан....Тэрэндээ ч итгэлтэй байв...Наоми-гийн тоглолтыг бүтэн үзсэн... Түүний ганц зэвсэг бол суулттай BACKHAND байсын Саша Баяжун гээд дасгалжуулагчаа сольсноос болоод суулттай зүүн гар нь байхгүй болжээээ... Серб дасгалжуулагч гэрээни 20 хувийг нэхсэнээр өөр дасгалжуулагч авахаас өөр аргагүй болсон НАОМИ Баяжунаас хойш Австралиаас хойш ВТА 500 болон 1000-тай тэмцээнүүдэд үсрээл 8-д үлдлээ... ШАЛТГААН БОЛ тод тоглолтын арга барил өөрчлөгдсөн.... Шинээр ирсэн дас нь UVA миний сурч байсан сургуулийн трэйнэр хар залуу бээлээ... UVA -н теннис-ээрээ NCAA-д лаадаг Serena-гийн hitting partner UVA-с гаралтай гэхдээ Яаж Европын дасгалжуулагч нарыг орлоховдээ.....
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Jul 02, 2019 1:33 pm

Зиа циципас Зверев Григори димитров 3 эхний шатанд хасагдсанаар Рожэр болон Жокэрийн-ийн зам нэлээн гэрэл тусаад ирлээ... Тэдний зоонд байсын....Энэ зуны Вимблдоны хамгийн чанга сугалааг надал сугалсан 2-р тойрог дээр Киргиостой 3 дээр Цонга эсвэл Канадын залуу од 12-т байгаа Шапавалов...4 дээр Номэр 10 ЧИЛИЧ , Шөвгийн наймд Ролланд гарросд финалдсан Доминик Тим шөвгийн дөрөв Фэдэрэр , Финалд Жокэр...Жокэр Фэдэрэр шөвгийн 4- хүртэл гайгүй шахуу Хачанов Нишикори 2 л гай тарьж магад...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 02, 2019 4:29 pm

Өө Тиемийг дээд талдаа, Нөүлийн талд байна гэж харсан чинь үгүй бна шд. Нөүл тэгвэл жаргалаа. Стан, Раонич 2 эрт таарах нь дээ. Хачанов бас энэ талд байна.

За шөвгийн 8-ыг таамаглавал:
Нөүл-хэн ч байж магадгүй болчихож /Эдмунд арай дөмөг нь юм уу даа/
Хачанов-Стан/Раонич/Андерсон

Тием-Надаль
Рожер-Нишикори
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Tue Jul 02, 2019 8:54 pm

Жокович Ноул апсэт гаргадгүй л юм төвөггүй гар амар 4т үлдэхээр бна Фэдэрэр ч бас Нишикори г аргалчуул 4т надалтай..Надал ч яахуу гэмтэдгүй л юм бол Доминик тиэм жаал алалцаад 4т Рожэр той дошин дээр нь алалцахнээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Wed Jul 03, 2019 12:45 pm

Dominic Thiem номэр 4....эхний тойрогт мултарч бас таамаг эвдэгдлээ...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2019 4:19 pm

Эрчүүд сенсаацтай байх чинь вэ, Тиемийн араас Бердых явааа өглөө. Стан бас мулт. Маша маань 3 дахь сет дуусгалгүй гарчихаж. Мугуруза бас мулт.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 09, 2019 4:57 pm

Шөвгийн 8 үлдлээ. Рожерийн талын 4-өөс Тием эрт мултарч таамаг эвсэнээс бусдаар нөгөө 3 нь гараад л ирлээ. Тиемийг нэгийн даваанд мулталсан нэгдсэн улсын Сэм Куарри мулталсан хэргээ гаргаж нөхөөд ороод ирлээ дээ.
Нөүлийн талд хэн ч магадгүй болчихсон байсан. Раонич гайгүй яваад байсан, сая 16-д аргентин залууд мулт явлаа. Испаний Баутиста, Белгийн Гофин нар бас үлдэв.

За хүүхнүүд ч яахав дээ, ээлж дараалан мултарсаар Серена, Халеп 2-оос өөр таних нэр бараг үлдсэнгүй. Украины залуу од Свитолина, Британий Конта нар арай чансаатай нь байх. Бусад нь 50-иас хойш эрэмбэтэй нөхөд. 2 хашир үлдэх магадлал өндөр ч барьцгүй дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Өсөхбаяр » Sat Jul 13, 2019 9:38 am

Федерэр Надад 2 сайхан тоглолоо. Федерэр ялж финалд Жоковичтэй.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Takanohana_Nowitzki » Sun Jul 14, 2019 8:36 am

Симона Серенаг сэгсрээд тавьжээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby LeMoN » Sun Jul 14, 2019 9:41 pm

Фокс спорт юнивишн 601 дээр Бүх цаг үеийн хамгийн агуу тоглолт болж бнадаа....Рожэр аймар бна Жокэр мөчөөгөө өхгүй Праймтайм матч хийчкээл
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Sathan » Mon Jul 15, 2019 2:24 am

Fuck..aimaar toglolt bolloo gehdee..RF bol uneheer yum bnoo..gantshan match point deer dutlaa..setgel zui bas emotional bsan bhaa,gants Ace shaahad l duuschih blaa...
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron